Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, Улсын яллагч Б.*******, Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.*******д холбогдох 2123000000039 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар *******.

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч М.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг “Хэц” гэх газраас ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр 50 ширхэг буюу 5,0195 метр куб шинэс төрлийн мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 991,692 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар эрүүгийн 2123000000039 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч М.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг “Хэц” гэх газраас ******* улсын дугаартай Зил-130 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр 50 ширхэг буюу 5.0195 метр3 шинэс төрлийн мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 991.692 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч М.*******ын өгсөн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Ойн санд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ Мөрдөн байцаалтад: 1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******ын өгсөн: “...Миний хувийн зүгээс бол ямар нэгэн гомдол, санал байхгүй би тэр хүнийг нэг нутаг болохоор танина. Харин албаны зүгээс сумын засаг даргын тамгын газрыг төлөөлж байгаагийн хувьд түлээний мод бэлтгэх эрхийн бичгээр их хэмжээний хэрэглээний мод тайрч бэлтгэн байгаль экологид хохирол учруулсан байх тул байгаль экологид учруулсан хохирлыг нь хуульд заасны дагуу мөнгөн дүнгээр тооцож төлүүлэхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-33-р хуудас/,

2. Гэрч П.*******гийн өгсөн: “...******* манай хадам дүү байгаа юм. 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байхаа яг сайн санахгүй байна. Мод ачилцаад өгөөч гэхээр нь 50 ширхэг 4 мерт орчим урттай мод ачилцаад ******* өөрийнхөө ******* улсын дугаартай бор ногоон Зил-130 маркийн тээврийн хэрэгслээр сумын төв рүү явсан. ******* гоожин авсан гэж байх шиг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/, 3. Д.ийн өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байх би өдрийг сайн санахгүй байна. Би сумаас мод худалдаж авахаар Портер машинтай явсан юм. Оройхон ******* хашааныхаа ард өөрийн Зил-130 маркийн машинтай ганцаараа мод буулгаад зогсож байсан юм. Би ******* дээр очоод мод зарах уу нэг портер машин мод хэрэгтэй байна гэсэн чинь мод зарахгүй гэхээр нь яваад өгсөн юм. ******* ганцаараа өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Зил-130 маркийн машин дээрээс 50 орчим ширхэг 4 метр орчим урттай бидний хэлдгээр хар мод буулгаж байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 41--р хуудас/,

4. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээч Б.гийн гаргасан 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаартай “...1. Мод бэлтгэсэн гэх Завхан аймгийн сумын багийн нутаг “Хэц” нэртэй газарт арчилгаа, цэвэрлэгээ, үндсэн ашиглалт үйлдвэрлэлийн огтлолтын зориулалтаар тухайн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, Засаг даргын захирамжаар зөвшөөрөл олгож болно. 2. Тухайн мод бэлтгэсэн газар нутаг нь сумын ойн сан 2 дугаар мужлалд хамаарах. 3. Завхан аймгийн сумын багийн нутаг “Хэц” нэртэй газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. 4. Мод бэлтгэсэн гэх Завхан аймгийн сумын багийн нутаг “Хэц” нэртэй газарт нь 2002 онд ой хээрийн түймэрт шатсан ойн сан. 5. Мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй мод бэлтгэсэн, тээвэрлэж явсан үйлдэл нь Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн байна. 6. Тухайн мод нь ой хээрийн түймэрт шатсан хуурай, шинэс мод 5.0195 метр куб байна. 7. Тухайн зөвшөөрөлгүй бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ: БОАЖ-ийн сайдын 2020 оны А/176 дугаар тушаалыг үндэслэн экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход бүх төрлийн хуурай модны 2 дугаар мужийн 1 метр куб шинэс модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 109.760 төгрөг, итгэлцүүр болох 1.8-аар үржин 1 метр куб модны экологи-эдийн засгийн үнэлгээ 197.568 төгрөг үүнийг бэлтгэсэн 5.0195 метр кубаар үржин нийт экологи-эдийн засгийн үнэлгээ нь 991,692 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 45-48-р хуудас/, 5. М.*******ын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 09 сарын 20-диор би сумын мануустай багийн нутаг “Хэц” нэртэй газраас ганцаараа хужаа цахилгаан хөрөөгөөр 50 ширхэг 3.8 метрийн урттай Шинэс нэртэй мод бэлтгэж 09 дүгээр сарын 25-ны өдөр хадам ах *******гийн хамт өөрийн Зил-130 маркийн ******* улсын дугаартай автомашинаар тээвэрлэн сумын төв дээр өөрийн хашааныхаа ард буулгасан, буулгахдаа ганцаараа буулгасан юм. Надад мод бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичиг зөвшөөрөл байгаагүй юм. Би дараа нь авчихна гэж бодож байгаад чадаагүй юм. Би *******гаас мод ачилцаад өгөөч гэснээс өөр зүйл хэлээгүй. ******* намайг зөвшөөрөлтэй мод бэлтгэсэн байх л гэж бодсон байх. Харин намайг мод буулгаж байхад надаас аймгийн мод зөөдөг жолооч зарах мод байна уу гэж асуухад нь би зарахгүй гэж хэлж байсан. Би одоогоор хохирлоо барагдуулаагүй байгаа, цаашдаа удахгүй хохирлоо барагдуулна, би хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг /ххийн 58-59-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн хэргийн үйл баримт нотолбол зохих байдлыг хангалттай тогтоосон байх тул дээрх нотлох баримтыг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан байна. Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар иргэн зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр ойд мод бэлтгэх эрхтэй ба Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилжээ. Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заасан. Шүүгдэгч М.******* ойгоос мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх, тээвэрлэх нь хууль бус гэдгийг мэдсээр байж 5,0195 метр куб шинэс мод бэлтгэж тээвэрлэн байгаль экологид хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан байна. Шүүгдэгч М.*******ын үйлдэл Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ойн санд халдаж, Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь хэсэг болон Ойд мод бэлтгэх журмыг зөрчин эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойд зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. - Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасны дагуу шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон 5,0195 метр куб хуурай шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 991,692 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцно. Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно.” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр тус тус хуульчилжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан ба уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нийт хэмжээ 991,692х3=2,975,076 /хоёр сая есөн зуун далан таван мянга далан зургаа/ төгрөг байна. Шүүгдэгч М.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт 2,997,000 төгрөгийг Завхан аймгийн сумын төрийн сангийн татварын бус орлогын тоот дансанд хоёр удаагийн гүйлгээгээр төлсөн болох нь Хаан банк, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар /хх-ийн 74-р хуудас/ тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг бүрэн төлөгдсөн байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг буцаан олгохоор заасан байх тул шүүгдэгч М.*******ын Завхан аймгийн сумын төрийн сангийн татварын бус орлогын тоот дансанд тушаасан 2,997,000 төгрөгөөс 2,975,076 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлж, илүү төлсөн 21924 төгрөгийг шүүгдэгч М.*******д буцаан олгохыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч М.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч М.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 60 дугаар хуудас/ тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийнхуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Прокуророос шүүгдэгч М.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна” гэж, 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан. Шүүгдэгч М.******* нь шинэс модыг Хятад улсад үйлдвэрлэсэн хөрөөгөөр тайрч бэлтгэсэн бөгөөд уг модоо ******* улсын дугаартай “Зил-130” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн байх тул уг хөрөө болон тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж, мөн хууль бусаар бэлтгэсэн 5,0195 метр куб шинэс модыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байх тул улсын орлого болгохыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, түүнд 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 260 /хоёр зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ын Завхан аймгийн сумын төрийн сангийн татварын бус орлогын тоот дансанд тушаасан 2,997,000 төгрөгөөс 2,975,076 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлж, илүү төлсөн 21924 төгрөгийг шүүгдэгч М.*******д буцаан олгохыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хятад улсад үйлдвэрлэсэн моторт хөрөө, ******* улсын дугаартай “Зил-130” загварын тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 50 ширхэг буюу 5.0195 метр куб шинэс төрлийн модыг тус тус улсын орлого болгохыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч М.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* улсын дугаартай “Зил-130” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 11 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ