Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/02362

 

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/02362

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулцуулсан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 16 дугаар гудамж, 161Б тоотод оршин суух, Банзрагч овогт Дашдаваагийн Мөнхцэцэгийн

Хандмаагийн Сэдэдтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Мөнхцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Д.Мөнхцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хандмаа овогтой Сэдэдтэй 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр танилцаж, 2013 оны 7 сарын 27-ны өдрөөс хамтран амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд аав Дашдаваа, ээж Оюунцэцэг, хүү Тэмүүлэн, нөхөр н.Сэдэд нарын хамт Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, 16 дугаар гудамж 161Б тоотод амьдарч байсан. Гэтэл миний нөхөр н.Сэдэд 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр өвчний улмаас нас барьсан. Үүний дараа хүү Түвшинжаргал 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. Бид хамтран амьдарч байх хугацаандаа гэрлэлт батлуулах боломж гараагүй бөгөөд хурим найр хийж байгаад гэрлэлтээ батлуулах санаатай байтал нөхөр маань насан өөд болсон. Иймд Хандмаагийн Сэдэдтэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Д.Мөнхцэцэг нь хүү Сэдэдийн Түвшинжаргал хүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох зорилгоор иргэн Х.Сэдэдтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

            Д.Мөнхцэцэгийн хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй бөгөөд түүнийг Х.Сэдэдтэй хамтын амьдралтай байсан болох нь хавтаст хэрэгт цугларсан үндэслэл бүхий нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзэв.

Тодруулбал: Д.Мөнхцэцэг, Х.Сэдэд нар 2011 онд танилцаж, улмаар 2013  оны 7 дугаар сараас эхлэн хамтран амьдарч байгаад, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүү С.Түвшинжаргалыг төрүүлсэн /хх-5/ ба Х.Сэдэд нь 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр өвчний улмаас нас барсан /хх-6/ болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, №1107003446 дугаартай төрсний гэрчилгээ, 0000173972 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа,  гэрч Д.Хандмаа, Х.Батжаргал нарын мэдүүлэг /хх 8-11/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хүү С.Түвшинжаргал 1 сар 10 хоногтой бөгөөд эрүүл бойжиж байгаа болох нь 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн өрхийн эмнэлгийн тодорхойлолтоор /хх-12/ тогтоогджээ.

Иймд Д.Мөнхцэцэг, Х.Сэдэдтэй нарыг хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 133.2.4 дэх хэсэгт зааснаар Банзрагч овогт Дашдаваагийн Мөнхцэцэг /РД:ВЛ89033008/, Цахиурт овогт Хандмаагийн Сэдэд /РД:ЧВ87082570/ нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА