Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/90

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Т.Б

Улсын яллагч Г.Э , Л.О

Хохирогч М.Б

Хохирогчийн өмгөөлөгч Р.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Н , Ц.Э

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.О-т холбогдох эрүүгийн 2025000430413 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Д.О.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Д.О  нь Орхон аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны нягтлан бодогчоор 2013 оноос 2019 онд ажиллаж байх хугацаандаа байгууллагын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа завшиж 92 382 266.2 /ерэн хоёр сая гурван зуун наян хоёр мянга хоёр зуун жаран зургаан төгрөг хоёр мөнгө/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.О-г    албан тушаалын байдлаа ашиглан итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хувьдаа завшин их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, тайлбар.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О  мэдүүлэхдээ “Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хохирлыг төлнө” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч М.Б  мэдүүлэхдээ “О  нь ҮЭ-ын холбооны гишүүдийн татварын мөнгийг авч ашиласан байна. О ыг залуу хүн учир итгэл үзүүлж, дэмжиж ажиллаж байсан. Гэтэл банкнаас ирүүлсэн хүсэлтийг надад танилцуулсны дараа нэмэлт тэмдэглэгээ хийж интернет банк ашиглах боломжтой болгож, интернет банкаар гүйлгээ хийж мөнгө завшсан байна. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлыг нэхэмжилнэ” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч М.Б ийн “Манай Орхон аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбоонд анх 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс зохион байгуулагч нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаа. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс жирэмсний амралтаа авахаар ажил хүлээлцэх явцад манай байгууллагын дотоод хяналтаар Үйлвэрчний эвлэлийн холбооны Эв санааны нэгдэл сангийн ХААН банкны 5120004069 тоот данснаас 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд нэр бүхий иргэн, байгууллага, өөрийн хамаарал бүхий хүмүүсийн дансаар 38 удаагийн гүйлгээгээр 6 555 500 төгрөг шилжүүлсэн, мөн уг данснаас өөрийн ********** , **********  тоот дансаар 59 удаагийн гүйлгээгээр 18 284 700 төгрөг шилжүүлсэн. Харилцах дансны хуулган дээр дансгүйгээр илэрхийлсэн 4 удаагийн гүйлгээгээр 7 288 109 төгрөг шилжүүлсэн, харилцах дансны хуулган дээр дансгүйгээр илэрхийлсэн 4 удаагийн гүйлгээгээр 850 000 төгрөг, нийт Эв санааны нэгдэл сангаас бүгд 10 удаагийн гүйлгээгээр 25 690 200 төгрөг шилжүүлэн мөнгийг хувьдаа завшсан. Үйлдвэрчний эвлэлийн холбооны үйл ажиллагааны хаан банкны **********  тоот данснаас нягтлан бодогч Д.О  нь 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд 3 байгууллага 89 иргэнд 136 удаагийн гүйлгээгээр 7 288 109 төгрөг шилжүүлсэн, мөн данснаас өөрийн болон хамаарал бүхий 5 хүнд 238 удаагийн гүйлгээгээр 54 250 292 төгрөг шилжүүлсэн харилцах дансны хуулган дээр дансгүйгээр илэрхийлсэн 26 удаагийн гүйлгээгээр 12 105 900 төгрөг шилжүүлсэн. Үйл ажиллагааны Хаан банкны **********  тоот данснаас бүгд 400 удаагийн гүйлгээгээр 73 644 301 төгрөг шилжүүлэн авч хувьдаа завшсан. Д.О  нь дээрх гүйлгээг хийхдээ дарга, удирдлагад мэдэгдэхгүйгээр интернет банкыг ашиглаж байсан талаар тухайн үед мэдсэн юм. Тиймээс уг үйлдлийг нь шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа юм. Д.О тай Үйлдвэрчний эвлэлийн байгууллага2014-2019 оны санхүүгийн баримтанд тулгалт хийж Д.О  100 034 501.44 төгрөгийг байгууллагын данснаас өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн данс руу шилжүүлэн авч хувьдаа завшсан болохыг данснаас шүүн санхүүгийн баримттай тулгалт хийн тогтоож, Д.О  100 034 501.44 төгрөг завшсанаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 22-25 дахь тал/

2. Гэрч Б.Б-н “Намайг машин дотроо сууж байсан чинь О тай уулзаж байсан эмэгтэй миний машинд орж ирж суугаад чи ажил хүлээж авах гэж байгаа нягтлан бодогч нь юм байна ш дээ гээд өчигдөр О  над руу утсаар яриад амиа хоролмоор байна, байгууллагын мөнгөнөөс аваад тендерийн мөнгө рүү оруулсан, уг мөнгө нь 2019 оны 12 дугаар сарын дундуур санхүүжилт орж ирнэ тэр болтол даргадаа энэ талаар битгий хэлээч гээд надаас О ын хуурай эгч Отгонжаргал гэдэг эмэгтэй гуйгаад байсан. Тухайн үед О  машинд орж ирээд суусан би тэр хоёрт аминаас илүү мөнгө гэж юу байхав дээ гээд би 12 дугаар сарын дундуур мөнгө нь орж ирвэл учир нь олдох байлгүй дээ гээд би О аас хэдэн төгрөг авсан юм бэ 2 сая төгрөг юм уу гэж асуусан чинь тэрнээс их мөнгө байгаа гэж хэлсэн юм. Хаан банкны интернет банкны нууц үг сольж сэргээх гэж явсаар байгаад 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүрсэн юм. Интернет банкныхаа эрхийг аваад дансны хуулгыг уншуулж үзсэн чинь нягтлан бодогч Д.О  нь өөрийнхөө хувийн хэрэгцээнд өөрийнхөө Хаан банкны ********** , **********  данс руу болон өөрийнхөө нөхөр Хатанзориг, хамаатан садан хүүхэд, найз нөхдийнхөө данс руу удаа дараа мөнгө шилжүүлсэн гүйлгээ хийсэн байсан. Гүйлгээний утга нь хөмсөг, хоол, дээл, хумс, гоо сайхан, хөрөнгө оруулалт, гэсэн утгаар мөнгө шилжүүлсэн байсан юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 32-33 дахь тал/

3. Гэрч Т.А-н “Намайг Б-н  эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хэрэглээд явж байхад Б  өөрөө Pandex нэртэй мөнгө цахим хөрөнгө оруулалт хийж мөнгө өсгөдөг цахим үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Намайг Б тэй уулзаад явж байхад О  “би ванкойн гэж цахим мөнгө хоёр гурван жилийн өмнө авсан юм. Энэ мөнгийг хэрхэн яаж гаргаж авах, зарцуулах талаар мэдэхгүй байна зөвлөгөө өгчих хүн байна уу гэхээр нь би түүнийг дагуулаад Г  дээр очиж түүнийг уулзуулсан. Тэгэхэд О  өөрөө Айсико цахим хөрөнгө оруулалтын талаар сонирхоод өөрөө Г д 90 долларын хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс гадна Д.О  нь Б-н  үйл ажиллагааг нь гардан явуулдаг байсан Раndex нэртэй цахим мөнгө хөрөнгө оруулалт хийдэг сүлжээнд элсэж байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 43 дахь тал/

4. “Далай ван Аудит” ХХК-ний шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 03/03 дугаартай “Орхон аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны төлбөрийн даалгавар бичиж байгууллагын даргаар гарын үсэг, тамга, тэмдэг баталгаажуулаагүй, өөрийн дансанд интернет банкаар нийт 97 617 900 төгрөгийг шилжүүлсэн байна” гэсэн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 51-57 дахь тал/

5. Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын тушаал /1 дэх хавтаст хэргийн 114-121 дэх тал/

6. Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны Хаан банкны депозит дансны хуулга. / 1 дэх хавтаст хэргийн 132-170 дах тал/

7. Гэрч Т.Ц “Би 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр миний хамаатны хүн Ү  надаас мөнгө зээлээч гэж асуухаар нь би Д.О аас зээлж М.Ү д өөрийн Хаан банкны *********** дугаарын дансаар дамжуулан авч өгч байсан. Би уг мөнгийн яаж буцааж төлсөн талаараа санахгүй байна, ямар ч байсан би Д.О аас хувиараа зээлж авч байсан. Үүний дараа би өөрийн дансны хуулгаа авч үзэхэд Д.О аас 2016 оны 05 дугаар сарын 26- ны өдөр 50,000 төгрөгийг. ном гэсэн гүйлгээний утгатайгаар, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 270.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 100,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр 246.800 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 80.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 05- ны өдөр 100.000 төгрөг сургалт гэсэн утгатай, 2019 оны 06 дугаар сарын 07- нд 200.000 төгрөг касс орлого гэсэн утгатай тус тус авсан байна. Би уг мөнгөнүүдийг юунд зарцуулсан талаараа санахгүй байна. Харин 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 300 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 300 000 төгрөгийг би Д.О аас зээлж амьдрал ахуйдаа зарцуулсан. Би Д.О аас зээлсэн мөнгөнүүдээ цалин буумагц бэлнээр өөрт нь өгдөг байсан. Гэвч надад ямар нэгэн баримт байхгүй, мөн зээлснээс бусдаар миний дансанд орсон мөнгөнүүдийг би зориулалтын дагуу зарцуулсан байх учиртай даан ч надад ямар ч баримт байхгүй тул би уг мөнгөнүүдийг байгууллагынхаа дансанд сар бүрийн 200 000 төгрөгөөр цалингаасаа суутгуулаад явж байгаа” гэх мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 10-11 дэх тал/

8. Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны Төрийн банкны дансны хуулга. /2 дахь хавтаст хэргийн 64-73 дахь тал/

9. Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны Голомт банкны дансны хуулга. /2 дахь хавтаст хэргийн 76-96 дахь тал/

10. Гэрч Д.О-н “Би 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байхад өглөө 10 цаг өнгөрч байхад Д.О  над уруу утсаар залгаж эгчээ миний бие өвдөөд гарч чадахгүй байна, би ажлаасаа гарахдаа тооцоо хийхэд мөнгө дутаачихсан байна, тэгээд би шинэ нягтлангаасаа дутсан мөнгийг нь төлчихье, даргад битгий хэлээч гэж гуйсан байгаа гэж хэлсэн тэгэхээр нь би эгч нь яаж туслах юм гэхэд Д.О  надад та хүрч ирээд надад байгаа 500 000 төгрөгийг авч яваад манай шинэ нягтланд өгөөд миний дутаасан мөнгөнөөс хасуулчихаач гэхэд нь ингээд бэлнээр, хүнээр мөнгө аваачиж өгүүлэхээр чиний дутаасан мөнгөнөөс хасч өгөх юм уу, оргүй болчих вий дээ гэж хэлсэн. Д.О  надад зүгээрээ хасчих байх гэж хэлээд шинэ нягтлан бодогчийнхоо утасны дугаарыг өгөн, бэлнээр 500 000 төгрөг өгч явуулсан ба би уг мөнгийг нь авч очоод үйлдвэрчний эвлэлийн холбооны нягтлан бодогч эмэгтэй руу утасдан Д.О  мөнгө өгчих гэсэн юм яваад орох уу гэхэд тэр эмэгтэй би өөрөө гараад очъё гэж хэлэн гарч ирээд миний өгсөн мөнгийг тоолж аваад надтай бараг үг солилгүйгээр буцаад ажил руугаа орсон” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 12 дахь тал/

11. Гэрч Н.Э-н “Би 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр болсон асуудлын талаар санаж байна. Би уг өдрийн өглөө 09 цагт ээлж хүлээж авсан бөгөөд намайг ээлж хүлээж авчихаад удаагүй байхад манай байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.О  гэх эмэгтэй миний хаан банкны виза картыг надаас гуйж авсан. Би тэгэхээр нь нэг их юм бодолгүйгээр өөрийн картаа өгсөн бөгөөд би маргааш өглөө нь жижүүрээс буухдаа картаа авах гэсэн боловч Д.О  ажилдаа ирэхгүй байсан. Тэгэхээр нь 10 цаг хүртэл хүлээж байгаад өрөөнд орж ширээн дээр нь байсан картаа өөрөөс нь зөвшөөрөл авч авчихаад гэрлүүгээ явсан. Намайг 2021 оны 09 дүгээр сарын эхээр орлогч дарга Соёлмаагаас цагдаагийн газраас асуусан байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө дансны хуулгыг авч шүүхэд Д.О  нь надаас карт авч явсан өдрөө буюу 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр **********  дугаарын данснаасаа миний данс руу өглөөний 09:45 минутанд 2 400 000 төгрөг шилжүүлсэн байсан. Харин уг өглөөнийхөө 09:56 цагт 800 000 төгрөг, 09:57 цагт 800 000 төгрөг 10:00 цагт 790 000 төгрөг тус тус бэлнээр гарган авсан байсан. Би энэ талаар нь тэр үедээ огт мэдээгүй” гэх мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 15-16 дахь тал/

12. Гэрч З.С-н “Над руу тухайн үед 400 000 мянган төгрөг явуулсан байсан. Ажилтны урлагийн 4 дүгээр наадам Улаанбаатар хотод болсон тэрний үйл ажиллагаанд зохицуулагдсан мөнгө юм. Надад баримт нь байгаа. Энэ нь Д.О ын үндсэн мөнгөнөөс хасагдчихсан мөнгө байгаа юм. З.С ********** тоот дансанд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 90 000 төгрөг гэсэн байна. Энэ нь манай ажил дээр хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн сургалтын багшийн хөлс гэж надад миний дансанд хийсэн юм. Энэ мөнгө бас л хасагдчихсан байгаа. З.С ********** тоот дансанд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 800 000 төгрөг авсан гэсэн байсан. Энийг тухайн өдөр Д.О  миний картыг надаас гуйж аваад би яаралтай хэрэг болоод байна гэр лүү явахаар цаг алдах гээд байна гэж хэлээд миний данс руу 800 000 ороод эргүүлээд удалгүй 800 000 төгрөг нь гараад явчихсан энийг бол би мэдэхгүй байна. Кассын зардал дээр хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн сургалтын цайны зардал гээд кассад зарлагаар тайлагначихсан байсан” гэх мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 19 дэх тал/

13. Шинжээч Д.М-н “2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 03/03 дугаартай дүгнэлтэнд Хаан МСҮТ-тэй байгуулсан түрээсийн гэрээний төлбөр буцаалтууд орсон байгаа. Нийт 7 сая төгрөг хасагдсан байгаа. Уг хасагдсан 7 саяыг үйлдвэрчний эвлэлийн дарга, нягтлан бодогчтой тооцоо нийлсэн баримтаар гаргасан байгаа. Далай ван Аудит ХХК байгууллага 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр аудитын дүгнэлт гаргахдаа Д.О-г    хувийн данснаасаа Орхон аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны данс руу шилжүүлсэн бүх мөнгийг хасч тооцсон. Харин Д.О ын хувийн данснаасаа байгууллагын хувь хүмүүсийн данс руу шилжүүлсэн мөнгийг хасч тооцоогүй. Яагаад гэвэл Д.О ын мөнгө шилжүүлсэн гэх дансны эздийг Орхон аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ажилчид мөн эсэхийг мэдэхгүй, мөн мөнгө шилжсэн хүмүүсийн дансны хуулга (баталгаажуулах баримт) байхгүй, юунд зарцуулсан нь тодорхойгүй байсан тул уг мөнгөн дүнг хасч тооцох боломжгүй байсан” гэх мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 21, 24 дэх тал/

14. Д.О ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 207-250, 2 дахь хавтаст хэргийн 1-61, 3 дахь хавтаст хэргийн 71-170 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О  дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.О  нь Орхон аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны нягтлан бодогчоор 2013 оноос 2019 онд ажиллаж байх хугацаандаа байгууллагын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа завшиж 92 382 266.2 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, дансны хуулга, гүйлгээний баримтууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. Хохирол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгуулах нь зүйтэй” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Э  дүгнэлтдээ “Санал нэгтэй байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Р.Н  дүгнэлтдээ: “Энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн хувьд нилээд хүлээцтэй хандсан. Д.О  нь хохирол төлөх талаар арга хэмжээ аваагүй. ҮЭ-ийн байгууллагаас хөнгөлттэй үнээр авсан байраа хэрэгт шалгагдаж эхэлмэгц өөр хүний нэр дээр шилжүүлсэн. Орхон аймгийн ҮЭ-н холбоо нь жил болгон аудит хийлгээд байх санхүүгийн бололцоогүй бага хэмжээний төсөвтэй байгууллага” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э  дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй, Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг боломжоорой нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. ҮЭХолбоо хариуцлагагүй хандаж, хараа хяналт муу байснаас энэ хүнд мөнгө завших боломж олгосон” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Н  дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар мэтгэлцэхгүй. Тодорхой хэмжээний мөнгөн дүнг зөвшөөрөхгүй байсан боловч тооцож үзээд 92 сая төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэч нь бага насны хүүхэдтэй учир ажил эрхэлж хохирол төлөх боломжгүй байсан. Ах дүү нар нь ярилцаад хохирлыг төлнө гэсэн. Торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийв. Үүнд:

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Б ийн “Манай Орхон аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбоонд анх 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс зохион байгуулагч нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаа. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс жирэмсний амралтаа авахаар ажил хүлээлцэх явцад манай байгууллагын дотоод хяналтаар Үйлвэрчний эвлэлийн холбооны Эв санааны нэгдэл сангийн ХААН банкны 5120004069 тоот данснаас 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд нэр бүхий иргэн, байгууллага, өөрийн хамаарал бүхий хүмүүсийн дансаар 38 удаагийн гүйлгээгээр 6 555 500 төгрөг шилжүүлсэн, мөн уг данснаас өөрийн ********** , **********  тоот дансаар 59 удаагийн гүйлгээгээр 18 284 700 төгрөг шилжүүлсэн. Харилцах дансны хуулган дээр дансгүйгээр илэрхийлсэн 4 удаагийн гүйлгээгээр 7 288 109 төгрөг шилжүүлсэн, харилцах дансны хуулган дээр дансгүйгээр илэрхийлсэн 4 удаагийн гүйлгээгээр 850 000 төгрөг, нийт Эв санааны нэгдэл сангаас бүгд 10 удаагийн гүйлгээгээр 25 690 200 төгрөг шилжүүлэн мөнгийг хувьдаа завшсан. Үйлдвэрчний эвлэлийн холбооны үйл ажиллагааны хаан банкны **********  тоот данснаас нягтлан бодогч Д.О  нь 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд 3 байгууллага 89 иргэнд 136 удаагийн гүйлгээгээр 7 288 109 төгрөг шилжүүлсэн, мөн данснаас өөрийн болон хамаарал бүхий 5 хүнд 238 удаагийн гүйлгээгээр 54 250 292 төгрөг шилжүүлсэн харилцах дансны хуулган дээр дансгүйгээр илэрхийлсэн 26 удаагийн гүйлгээгээр 12 105 900 төгрөг шилжүүлсэн. Үйл ажиллагааны Хаан банкны **********  тоот данснаас бүгд 400 удаагийн гүйлгээгээр 73 644 301 төгрөг шилжүүлэн авч хувьдаа завшсан. Д.О  нь дээрх гүйлгээг хийхдээ дарга, удирдлагад мэдэгдэхгүйгээр интернет банкыг ашиглаж байсан талаар тухайн үед мэдсэн юм. Тиймээс уг үйлдлийг нь шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа юм. Д.О тай Үйлдвэрчний эвлэлийн байгууллага2014-2019 оны санхүүгийн баримтанд тулгалт хийж Д.О  100 034 501.44 төгрөгийг байгууллагын данснаас өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн данс руу шилжүүлэн авч хувьдаа завшсан болохыг данснаас шүүн санхүүгийн баримттай тулгалт хийн тогтоож, Д.О  100 034 501.44 төгрөг завшсанаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан юм...” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-н “...О аас хэдэн төгрөг авсан юм бэ 2 сая төгрөг юм уу гэж асуусан чинь тэрнээс их мөнгө байгаа гэж хэлсэн юм. Хаан банкны интернет банкны нууц үг сольж сэргээх гэж явсаар байгаад 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүрсэн юм. Интернет банкныхаа эрхийг аваад дансны хуулгыг уншуулж үзсэн чинь нягтлан бодогч Д.О  нь өөрийнхөө хувийн хэрэгцээнд өөрийнхөө Хаан банкны ********** , **********  данс руу болон өөрийнхөө нөхөр Хатанзориг, хамаатан садан хүүхэд, найз нөхдийнхөө данс руу удаа дараа мөнгө шилжүүлсэн гүйлгээ хийсэн байсан. Гүйлгээний утга нь хөмсөг, хоол, дээл, хумс, гоо сайхан, хөрөнгө оруулалт, гэсэн утгаар мөнгө шилжүүлсэн байсан юм...” гэх мэдүүлэг, гэрч Т.А-н “...О  өөрөө Айсико цахим хөрөнгө оруулалтын талаар сонирхоод өөрөө Г д 90 долларын хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс гадна Д.О  нь Б-н  үйл ажиллагааг нь гардан явуулдаг байсан Раndex нэртэй цахим мөнгө хөрөнгө оруулалт хийдэг сүлжээнд элсэж байсан...” гэх мэдүүлэг, “Далай ван Аудит” ХХК-ний шинжээчийн 03/03 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын тушаал, Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны Хаан банкны депозит дансны хуулга, гэрч Т.Ц “...би өөрийн дансны хуулгаа авч үзэхэд Д.О аас 2016 оны 05 дугаар сарын 26- ны өдөр 50 000 төгрөгийг. ном гэсэн гүйлгээний утгатайгаар, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 270 000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 100 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр 246 800 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 80 000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 05- ны өдөр 100 000 төгрөг сургалт гэсэн утгатай, 2019 оны 06 дугаар сарын 07- нд 200 000 төгрөг касс орлого гэсэн утгатай тус тус авсан байна. Би уг мөнгөнүүдийг юунд зарцуулсан талаараа санахгүй байна. Харин 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 300 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 300 000 төгрөгийг би Д.О аас зээлж амьдрал ахуйдаа зарцуулсан. Би Д.О аас зээлсэн мөнгөнүүдээ цалин буумагц бэлнээр өөрт нь өгдөг байсан. Би уг мөнгөнүүдийг байгууллагынхаа дансанд сар бүрийн 200 000 төгрөгөөр цалингаасаа суутгуулаад явж байгаа...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны Төрийн банкны дансны хуулга, Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны Голомт банкны дансны хуулга, гэрч Д.О-н “...Д.О  надад та хүрч ирээд надад байгаа 500 000 төгрөгийг авч яваад манай шинэ нягтланд өгөөд миний дутаасан мөнгөнөөс хасуулчихаач гэхэд нь ингээд бэлнээр, хүнээр мөнгө аваачиж өгүүлэхээр чиний дутаасан мөнгөнөөс хасч өгөх юм уу, оргүй болчих вий дээ гэж хэлсэн. Д.О  надад зүгээрээ хасчих байх гэж хэлээд шинэ нягтлан бодогчийнхоо утасны дугаарыг өгөн, бэлнээр 500 000 төгрөг өгч явуулсан ба би уг мөнгийг нь авч очоод үйлдвэрчний эвлэлийн холбооны нягтлан бодогч эмэгтэй руу утасдан Д.О  мөнгө өгчих гэсэн юм яваад орох уу гэхэд тэр эмэгтэй би өөрөө гараад очъё гэж хэлэн гарч ирээд миний өгсөн мөнгийг тоолж аваад надтай бараг үг солилгүйгээр буцаад ажил руугаа орсон...” гэх мэдүүлэг, гэрч Н.Э-н “...Д.О  гэх эмэгтэй миний хаан банкны виза картыг надаас гуйж авсан. Би тэгэхээр нь нэг их юм бодолгүйгээр өөрийн картаа өгсөн. Намайг 2021 оны 09 дүгээр сарын эхээр орлогч дарга Соёлмаагаас цагдаагийн газраас асуусан байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө дансны хуулгыг авч шүүхэд Д.О  нь надаас карт авч явсан өдрөө буюу 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр **********  дугаарын данснаасаа миний данс руу өглөөний 09:45 минутанд 2 400 000 төгрөг шилжүүлсэн байсан. Харин уг өглөөнийхөө 09:56 цагт 800 000 төгрөг, 09:57 цагт 800 000 төгрөг 10:00 цагт 790 000 төгрөг тус тус бэлнээр гарган авсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч З.С-н “...Над руу тухайн үед 400 000 мянган төгрөг явуулсан байсан. Ажилтны урлагийн 4 дүгээр наадам Улаанбаатар хотод болсон тэрний үйл ажиллагаанд зохицуулагдсан мөнгө юм. Надад баримт нь байгаа. Энэ нь Д.О ын үндсэн мөнгөнөөс хасагдчихсан мөнгө байгаа юм. З.С ********** тоот дансанд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 90 000 төгрөг гэсэн байна. Энэ нь манай ажил дээр хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн сургалтын багшийн хөлс гэж надад миний дансанд хийсэн юм. Энэ мөнгө бас л хасагдчихсан байгаа. З.С ********** тоот дансанд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 800 000 төгрөг авсан гэсэн байсан. Энийг тухайн өдөр Д.О  миний картыг надаас гуйж аваад би яаралтай хэрэг болоод байна гэр лүү явахаар цаг алдах гээд байна гэж хэлээд миний данс руу 800 000 ороод эргүүлээд удалгүй 800 000 төгрөг нь гараад явчихсан энийг бол би мэдэхгүй байна. Кассын зардал дээр хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн сургалтын цайны зардал гээд кассад зарлагаар тайлагначихсан байсан...” гэх мэдүүлэг, шинжээч Д.М-н “...2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 03/03 дугаартай дүгнэлтэнд Хаан МСҮТ-тэй байгуулсан түрээсийн гэрээний төлбөр буцаалтууд орсон байгаа. Нийт 7 сая төгрөг хасагдсан байгаа. Уг хасагдсан 7 саяыг үйлдвэрчний эвлэлийн дарга, нягтлан бодогчтой тооцоо нийлсэн баримтаар гаргасан байгаа. Далай ван Аудит ХХК байгууллага 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр аудитын дүгнэлт гаргахдаа Д.О-г    хувийн данснаасаа Орхон аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны данс руу шилжүүлсэн бүх мөнгийг хасч тооцсон. Харин Д.О ын хувийн данснаасаа байгууллагын хувь хүмүүсийн данс руу шилжүүлсэн мөнгийг хасч тооцоогүй. Яагаад гэвэл Д.О ын мөнгө шилжүүлсэн гэх дансны эздийг Орхон аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ажилчид мөн эсэхийг мэдэхгүй, мөн мөнгө шилжсэн хүмүүсийн дансны хуулга (баталгаажуулах баримт) байхгүй, юунд зарцуулсан нь тодорхойгүй байсан тул уг мөнгөн дүнг хасч тооцох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг, Д.О ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.О  нь Орхон аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны нягтлан бодогчоор 2013 оноос 2019 онд ажиллаж байх хугацаандаа 92 382 266.2 төгрөгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.О ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар хохирогч, шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нараас зөрүүтэй санал, дүгнэлт гаргаагүй бөгөөд

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.О-г    яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоонд 92 382 266.2 төгрөгийн хохирол учирсан байна. Орхон аймгийн Цагдаагийн газраас шинжээчийн дүгнэлт гаргуулахад зарцуулсан 5 710 000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Уг зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарч байх тул шүүгдэгчээс гаргуулан Орхон аймгийн Цагдаагийн газарт олгох нь зүйтэй.

 

            3. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-г    3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т   оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О аас 98 092 266.20 /ерэн найман сая ерэн хоёр мянга хоёр зуун жаран зургаан төгрөг, хорин мөнгө/ төгрөг гаргуулан хохирогч Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоонд 92 382 266.20 /ерөн хоёр сая гурван зуун наян хоёр мянга хоёр зуун жаран зургаан төгрөг, хорин мөнгө/, иргэний нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газарт 5 710 000 /таван сая долоон зуун арван мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС