| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данжаадын Уранчимэг |
| Хэргийн индекс | 104/2017/0115/И |
| Дугаар | 128 |
| Огноо | 2017-04-12 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
хүсэлт гаргагч: ******* тоотод оршин суух, /РД:*******/ ******* овогт *******гийн*******гийн
******* дугаар хөдөлмөрийн дэвтэр, ******* дугаар нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.******* шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдөр тэтгэвэрт гарсан боловч миний хөдөлмөрийн дэвтэр дээр ээж *******ийг Амгаа гэхчилэн буруу бичжээ. Нийгмийн даатгалын ерөнхий газрын шалгалтаар ******* дугаар хөдөлмөрийн дэвтэр, ******* дугаар нийгмийн даатгалын дэвтэрт миний овгийг ******* байхад Алгаа гэж буруу бичсэн зөрчилтэй гарсан. Иймд ******* дугаар хөдөлмөрийн дэвтэр, ******* дугаар нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр наөамайг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч /РД:*******/ ******* овогт *******гийн******* нь 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан ба Нийгмийн даатгалын ерөнхий газрын шалгалтаар *******гийн*******г ******* дугаар хөдөлмөрийн дэвтэрт Алгаагийн*******, ******* дугаар нийгмийн даатгалын дэвтэрт *******ийн******* гэж тус тус өөрөөр бичсэн зөрчил илэрсний улмаас Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын даргын 1983 оны Б-1-257 дугаар тушаалаар ажилд томилогдон 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар төмөр замын ашиглалтын албанаас олгосон ******* дугаар хөдөлмөрийн дэвтэрт Алгаагийн******* гэж, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр түүний хөдөлмөрийн дэвтрийг хааж ******* дугаар нийгмийн даатгалын дэвтрийг *******ийн******* гэж тус тус буруу бичиж олгосон нийгмийн даатгал болон хөдөлмөрийн дэвтрийн жинэхэнэ эзэмшигч нь мөн эсэхийг тогтоолгох шаардлага бий болж, тэрээр шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч *******гийн******* нь 1962 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрүүлсэн эцэг Тогоочийн *******, төрүүлсэн эх Цэвэлийн Амагаа нарын охин болж төрсөн тухай 1962 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төрсөн*******гийн 1962 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Адаацаг сумын иргэний бүртгэлд төрөлт бүртгэсэн “төрөгсөдийн гэрчилгээ”-ний, *******гийн*******гийн ДУ 904412 дугаар иргэний улаан паспортын нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд, 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 30747 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газраас *******гийн******* нэрээр бичигдэж олгосон Монгол Улсын иргэний цахим үнэмлэх зэрэг ирүүлсэн хуулийн шаардлага хангасан баримтуудаас үзэхэд;
1962 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Адаацаг сумын иргэний бүртгэлийн төрөлт бүртгэсэн “төрөгсөдийн гэрчилгээ”-д бүртгэгдсэнээр *******гийн******* нь 1962 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, төрүүлсэн эцэг нь Тогоочийн *******, төрүүлсэн эх нь Цэвэлийн Амагаа байх ба Улаанбаатар төмөр замын Улаанбаатар өртөөний даргын 2004 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б-58 дугаар “ажилд авах, жинхлүүлэх, чөлөө олгох тухай”, 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б-246 дугаар “хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажилд авах тухай”, 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б-221 дугаар “хөдөлмөрийн гэрээ цуцлах, дуусгавар болгох, ажилд авах тухай”, 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 269 дугаар “сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалууд, гэрч хамт ажиллаж байсан Д., Я., А. нарын мэдүүлэг зэрэг бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан баримтуудаар,
*******гийн******* нь Улаанбаатар төмөр замын техникум төгсөж 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын ашиглалтын алба Багахангай зөрлөгт дагалдан кассираар орж, ахлах кассир, жижүүр, даргын туслах, үнэгүй билетийн байцаагч, мэдээлэгч, ачаа тасалбарын нярав, ачаа вагон хүлээлцэгчээр ажиллаж байсан байна.
Энэ хугацаанд анх ажилд ороход нь Улаанбаатар төмөр замын ашиглалтын албанаас 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ******* дугаар хөдөлмөрийн дэвтэрт Алгаагийн******* гэж, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр түүний хөдөлмөрийн дэвтрийг хааж, Багануур дүүргийн нийгэм, хангамжийн хэлтсээс 1995 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* дугаар нийгмийн даатгалын дэвтрийг *******ийн******* гэж эцгийн нэрийг тус тус буруу зөрүүтэй бичиж олгосон байна.
Иймд Улаанбаатар төмөр замын ашиглалтын албанаас 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Алгаагийн******* нэрээр бичиж олгосон ******* дугаар хөдөлмөрийн, Багануур дүүргийн нийгэм, хангамжийн хэлтсээс 1995 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр бичиж олгосон ******* дугаар нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь /РД:*******/ ******* овогт *******гийн******* мөн болохыг тогтоож хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын орлогод төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4.-т зааснаар Улаанбаатар төмөр замын ашиглалтын албанаас 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Алгаагийн******* нэрээр бичиж олгосон ******* дугаар хөдөлмөрийн, Багануур дүүргийн нийгэм, хангамжийн хэлтсээс 1995 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр бичиж олгосон ******* дугаар нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь /РД:*******/ ******* овогт *******гийн******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын орлогод төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ