Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, Улсын яллагч Н.*******, Шинжээч эмч П.*******, Хохирогч Ч.*******, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******, Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******ид холбогдох 2123000000028 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, Завхан аймгийн сумын багийн ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суух үндсэн хаягтай, одоо тус сумын тоотод оршин суудаг, урьд 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ******* овгийн *******ын *******, регистрийн дугаар .

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн сумын багийн тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.*******ийг биеэ хамгаалж чадахааргүй согтуурсан байх үед нь “Тасраад унтаж байхад өөр эрэгтэй хүнтэй хаяад архи уугаад явлаа” гэх шалтгаанаар зодож , түүний эрүүл мэндэд “Баруун талын 5, 6, 7- р хавирга, зүүн талын 7, 8, 11, 12-р хавирганы хугарал, бүсэлхийн 1-р нугаламын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн богтос ясны хугарал, баруун талын ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, хамрын таславчны муруйлт, духны зүүн дээд хэсэгт, духны баруун дээд хэсэгт, зүүн доод зовхины хэсгүүдэд зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт хавдар, баруун бугалаганы гадна дунд хэсэгт, зүүн бугалаганы гадна дунд хэсэгт, зүүн ташаан дээд хэсэгт, зүүн гуяны ар дунд хэсгүүдэд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулж, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн сумын багийн тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.*******ийг биеэ хамгаалж чадахааргүй согтуурсан байх үед нь “Тасраад унтаж байхад өөр эрэгтэй хүнтэй хаяад архи уугаад явлаа” гэх шалтгаанаар зодож түүний эрүүл мэндэд “Баруун талын 5, 6, 7-р хавирга, зүүн талын 7, 8, 11, 12-р хавирганы хугарал, бүсэлхийн 1-р нугаламын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн богтос ясны хугарал, баруун талын ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, хамрын таславчны муруйлт, духны зүүн дээд хэсэгт, духны баруун дээд хэсэгт, зүүн доод зовхины хэсгүүдэд зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт хавдар, баруун бугалаганы гадна дунд хэсэгт, зүүн бугалаганы гадна дунд хэсэгт, зүүн ташаан дээд хэсэгт, зүүн гуяны ар дунд хэсгүүдэд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулж “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

- Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 61 дугаартай “...Ч.*******ийн биед: Баруун талын 5, 6, 7-р хавирга, зүүн талын 7, 8, 11, 12-р хавирганы хугарал, бүсэлхийн 1-р нугаламын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн богтос ясны хугарал, баруун талын ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, хамрын таславчны муруйлт, духны зүүн дээд хэсэгт, духны баруун дээд хэсэгт, зүүн доод зовхины хэсгүүдэд зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт хавдар, баруун бугалаганы гадна дунд хэсэгт, зүүн бугалаганы гадна дунд хэсэгт, зүүн ташаан дээд хэсэгт, зүүн гуяны ар дунд хэсгүүдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 9-12 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинжлүүлэгчийн хэлж байгаа 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үүссэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу цохилтоос үүссэн байх боломжтой. Ч.*******ийн биед үүссэн баруун талын 5, 6, 7-р хавирга, зүүн талын 7, 8, 11, 12-р хавирганы хугарал, бүсэлхийн 1-р нугаламын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн богтос ясны хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун талын ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, хамрын таславчны муруйлт, духны зүүн дээд хэсэгт, духны баруун дээд хэсэгт, зүүн доод зовхины хэсгүүдэд зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт хавдар, баруун бугалаганы гадна дунд хэсэгт, зүүн бугалаганы гадна дунд хэсэгт, зүүн ташаан дээд хэсэгт, зүүн гуяны ар дунд хэсгүүдэд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна дээрх гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /ххийн 54-55-р хуудас/-ээр хохирогч Ч.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тогтоогдож байна. Хохирогч Ч.*******ийн эрүүл мэндэд учирсан дээрх хүндэвтэр хохирлыг шүүгдэгч Б.******* учруулсан болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: 1. Шүүгдэгч Б.*******ийн өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ч.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг цохисон, өшиглөсний улмаас учруулсан. Тэр үед согтуу байсан. Тэгээд хардсанаас болоод зодсон. ...Би урьд өмнө энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшдэг, дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэж маш их хичээдэг. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020, 2021 онуудад ийм алдаа гаргасан. Ер нь өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийж сүүлийн 60 шахуу хоног архи хэрэглэхгүй байгаа. Манай гэрийнхэн, ах, дүү нар архинаас гаргах эм хэрэглэ гэж зөвлөсөн. Миний 2 хүүхэд нялх, эхнэр ажилгүй учраас надад хорихоос өөр төрлийн ял оногдуулбал би ажил хийгээд хүүхдүүдээ харж хандах боломжтой гэж бодож байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, 2. Хохирогч Ч.*******ийн өгсөн: “...Би тэр өдөр юу болсныг сайн санахгүй байгаа. Б.******* хамт явж байгаа хүнтэйгээ ирээд 1 пиво уусан. Тэр пивоноос нь би 2 стаканыг уусан. Тэгээд тэр хүнтэй нь хамт урагшаа явсан. Тэгтэл Б.******* утсаар залгасан. Тэгээд би ирсэн. Намайг ирэхэд ******* зодсон. Тухайн үед би тасарч унатлаа их уугаагүй, 2 стакан пиво уусан учраас өөрийгөө тасарч унасан гэж бодохгүй байна. Ухаан алдсан нь цохиулсандаа юу, эсхүл айсандаа ухаан алдсан уу гэдгээ сайн мэдэхгүй байгаа. Маргааш өглөө нь ухаан ороод харахад миний 2 нүд юу ч харахгүй байсан. Тэгээд би энд байдаг манай ах руу залгаад намайг үхэх гэж байна ирээд аваадхаач гэж хэлсэн. Эмнэлэгт хэвтсэн, аймагт ирсэн талаараа сайн санахгүй байгаа. Намайг сэрэхэд Б.******* миний цусыг арчаад би чиний цус нөжийг гоожуулаад, чамайг алахаа шахсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цус яах вэ, хоёр нүд юм харахгүй байна гэж хэлснээ санаж байна. Эмчилгээний зардлыг бүгдийг нь ******* даасан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: 1. Хохирогч Ч.*******ийн өгсөн: “...Тухайн өдөр гэртээ гэрээ цэвэрлээд байж байхад манай нөхөр ******* нь гаднаас согтуу манай сумын иргэн хоёр нэг 2,5 литртэй том пиво барьж орж ирээд нөгөө пивыг бид гурав хувааж уух гээд задлаад ууж байх хооронд манай нөхөр ******* нилээн муудаад орон дээр гараад унтчихсан. ах бид хоёр нөгөө пивыг хувааж уучхаад манай гэрээс гараад... эгчийг авч гараад бид гурав тэдний урдаас хөдлөөд сумын төвөөс зүүн тийш явж байгаад нэг газар зогсоод нөгөө пивоо задалж бид гурав хувааж уугаад байж байхад манай нөхөр ******* утсаар залгаад намайг чи хаана явж байна гэхлээр нь би гэрийн урд эгч ах хоёртой хамт явж байна гэж хэлчхээд би утсаа салгачхаад шууд гэр рүүгээ хүргүүлэх гээд явж байснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан маргааш нь сэрэхэд миний бие бүхлээрээ хөндүүр болчихсон хоёр нүд юм харахгүй болтлоо хавдаж тагларсан манай нөхөр ******* миний нүүрний цусыг арчаад яанаа би чиний нүүрийг ийм болгочихсон байна ш дээ? гээд миний нүүрийг угааж арчаад байсан. Би бүр хөдөлж босож явж чадахгүй болохоор нь өөрийнхөө гар утсаар ахлуугаа залгаад яриад би энд үхлээ намайг ирж аваач гэж хэлчхээд буцаад хэвтчихсэн. Тэгээд байж байтал гаднаас цагдаа, эмч нар орж ирээд намайг үзээд эмнэлэг рүү авч явж эмнэлэгт хэвтүүлсэн үеээ санаж байгаа. Харин тэрнээс өмнөх болон хойно болсон асуудлыг сайн санахгүй байгаа. ...Одоо эмчилгээ хийлгээд биеийн байдал сайжирч байгаа. Миний зүүн гарын шуу хугарсан, нүүрэн хэсэг 2 нүд хөхөрч хавдсан, зургаан хавирга мултарсан гэсэн оноштой байгаа би өөрөө гэмтлийнхээ талаар сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн -36-р хуудас/,

2. Гэрч Г.ын өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн үед ******* надтай таараад гэр рүүгээ харих замдаа архи уумаар байна гээд байхаар нь би нэг том 2,5 граммтай пиво авч өгөөд гэрт нь очсоны дараа нөгөө авсан пивоо задлаад ууж байхад ******* би муудаж байна унтлаа гээд орон дээр гарч хэвтээд унтчихсан. Би тэр үлдсэн пивыг нь *******ийн эхнэртэй хувааж уугаад дууссаны дараа *******ийн эхнэр ******* нь хоёулаа ахынд оччихоод ирье гэхлээр за тэгье гээд бид хоёр ийнд очоод байхгүй байсан. Харин эхнэр ыг аваад салхинд гарах уу гэж яваад гэх айлын урд зогсоод пиво авч уухуу хаанаас авах уу яах билээ гээд яриад байж байтал *******ийн утас дугартал ******* нөгөөдөх чинь сэрсэн байна. Над руу ******* залгаж байна гээд. Та намайг гэрт хүргээд өгөөч гээд би яваад хашааных нь үүдэнд очтол ******* гэрээсээ гарч ирээд *******ийг машинаас татаж чирч буулгаад эхлээд нэг удаа яг хаана нь юу руу цохисоныг хараагүй. Дараа нь эгч дүү хоёр гарч ирээд боль гэж байхад ******* *******ийг тонгоосон байхад нуруу мөр хавь руу нь цохичих шиг болсон. Тэгээд би машинаасаа бууж ирээд *******ийг боль гэж хэлээд гэр рүү нь оруулсан харин *******ийг *******ийн эгч дүү нар нь *******ийн ээжийнх лүү оруулж өгсөн. Би *******ийг гэр рүү нь оруулж би шууд яваад гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/,

3. Гэрч Б.ын өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 18 цаг 30 минутын үед манай дүү *******ийн эхнэр ******* машины хажууд уначихсан хэвтэж байсан. *******ийг ах барьчихсан зогсож байсан. Тэгээд би *******ийг энэ яасан юм бэ? гээд ******* дээр очоод дуудахад шал согтуу байсан. Нэлээн согтуу байсан. Мөн хамарнаас цус гарчихсан нүүр ам нь нэлээн цус болчихсон байхаар нь тэнд байсан манай дүү бид гурав өргөж дамжлаад ээжийн гэр лүү *******ийг оруулаад манай бид хоёр нийлээд нүүр амных нь цусыг арчиж цэвэрлэж өгчхөөд би гэр лүүгээ орсон. Тэрнээс хойш юу болсон талаар нь мэдээгүй маргааш нь *******ийг эмнэлэг рүү аваад явлаа гэхлээр яагаад авч явж байгаа юм гэхэд Ээж надад хэлэхдээ эмнэлэг аваачиж эмчилгээ хийх юм байхаа гарч чадахгүй болохоор юу болоод байгааг мэдэхгүй юм гэж хэлээд хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/, 4. Гэрч Б.ын өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би 17 цагийн үед өөрийнхөө ээж гийнд байж байгаад ах *******оос сүх авах гээд ороход манай ах ******* нь зүүн талынхаа орон дээр унтаж байсан. Манай бэр эгч ******* нь гэх нутгийн ахтай нэг том пиво хувааж уугаад байж байсан. Тухайн үед манай бэр эгч ******* нь нэлээн согтсон байдалтай сууж байсан. Би ч сүхээ аваад гарсан. Тэгээд тэрнээс хойш 18 цаг 40, 50 минутын үед байх харуй бүрий болж байхад манай ээжийн хашааны гадаа хүмүүс дугаралдаад орилж чанга дуу гараад байхаар би эгч атай хамт ээжийн гэрээс гараад хашааны үүдэнд очиход манай бэр эгч ******* машины хажууд уначихсан хэвтэж байсан. ******* ахыг ах барьчихсан зогсож байсан. Тэгээд би ******* эгчийн хамарнаас цус гарчихсан нүүр ам нь нилээн цус болчихсон байхаар нь тэнд байсан эгч манай эгч а бид гурав өргөж дамжлаад ээжийн гэр лүү ******* эгчийг оруулаад манай эгч бид хоёр нийлээд нүүр амных нь цусыг арчиж цэвэрлэж өгсөн. Тэрнээс *******т эгч ээжийнд унтаж байгаад 22 цагийн үед босож ирээд би гэртээ орж унтмаар байна гээд байж байтал ******* ах гаднаас орж ирээд тэр хоёр цуг гараад гэртээ оруулж унтсан. Тэрнээс хойш гэртээ ороод юу болсныг мэдээгүй би араас ороогүй шууд унтчихсан. Маргааш нь би айжуухан 09 цагийн үед босоод гэрт ороход ******* эгчийн нүүр нүд нь хүн аймаар хавдсан байхаар нь эмч дуудах гээд байж байтал гаднаас эмч цагдаа нар орж ирээд *******ийг үзээд шууд эмнэлэг рүү аваад явсан. Тухайн үед ийм асуудал болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

5. Гэрч Н.ын өгсөн: “... , ******* бид Гурав сумын төвийн дээхэн талд гэх айлын урд зогсоод пиво авч уухуу хаанаас авах уу яах билээ гээд яриад байж байтал *******ийн утас дугартал ******* нөгөөдөх чинь сэрсэн байна. Над руу ******* залгаж байна гээд. ******* ыг намайг гэрт хүргээд өг гэж хэлээд бид гурав хашааных нь үүдэнд очтол ******* гэрээсээ гарч ирээд *******ийг машинаас татаж чирч буулгаад эхлээд нэг удаа толгой хэсэг үү нь цохитол ******* унасан чинь ******* дахиад толгой хэсэг рүү нь хоёр гурав удаа өшиглөсөн байх ямар ч байсан өшиглөж байсан. Тэгээд ******* гэр рүүгээ яваад орсон тэгээд *******ийг *******ийн эгч, эмэгтэй дүү хоёртой хамт *******ийн ээжийнд оруулж өгчхөөд би гэр рүүгээ алхаад явж байхад манай нөхөр миний урдаас намайг аваад тэр орой нь манай нөхөр бид хоёр хөдөө явчхаад ирсэн. Тухайн өдөр ийм л асуудал болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,

6. Б.*******ийн яллагдагчаар өгсөн: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. ...Тэгээд хүрээд ир гэсэн чинь манай эхнэр төвийн дээд талаас , гэх хүмүүстэй хамт ирсэн. Тэгэхээр нь хардаад хүн тасраад унасан байхад өөр эр хүн дагаж явлаа гэж хэлээд түүнийг зодсон. ...Би эхнэр Ч.*******ийг нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон, мөн түүний нуруу, цээж хэсэг рүү нь хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67- р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн гэрч нарын мэдүүлэг нь хэргийн үйл баримтын талаар зөрүүгүй тусган мэдүүлсэн байх ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бөгөөд шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолсон байна. Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар маргаагүй болно. Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ч.*******ийг зодсоны улмаас учирсан гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ. Мөн хохирогч Ч.******* нь шүүгдэгчийн гэмт халдлагад өртөхдөө согтууруулах ундаа хэрэглэсэн өөрийгөө хамгаалах чадваргүй байсан нөхцөл байдал гэрч Г., Б.а, Б., Н. нарын мэдүүлгээр тогтоогддог. Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* нь “хохирогчийн эмчилгээний зардалд 2 сая гаруй төгрөг зарцуулсан” гэх бөгөөд хохирогч Ч.******* нь “эмчилгээний зардлыг Б.******* бүгдийг төлсөн, одоо нэхэмжлэх зүйлгүй” талаар мэдүүлэв. Иймд шүүгдэгч Б.*******ийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ч.*******ийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг үндэслэл болгов. Шүүгдэгч Б.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Б.*******ийн хувийн байдлын талаарх урьд нь Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж тэнсэх, Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 245 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан тухай “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолуудын хуулбар /ххийн 70-91 дүгээр хуудас/, - Мэргэшүүлсэн дипломын хуулбар, Завхан аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн шүүгдэгч Б.*******ийн талаар эд хөрөнгө болон гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа, - Гэрч Г., Б., Ө. нарын “...Б.******* ах манай сумын багийн засаг даргаар ажилладаг. Зан араншингийн хувьд хүнд тусархуу. Нутаг орондоо нэр хүнд сайтай, төлөв томоотой залуу” гэх мэдүүлэг зэрэг авагдсаныг тус тус шинжлэн судаллаа. Шүүгдэгч Б.******* нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй, уг үйлдлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирна гэдгийг мэдсээр байж үйлдэж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна. - Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.******* шүүгдэгч Б.*******ид Эрүүгийн хуулийнтусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлагын хувьд сонгох санкцтай байгаа. Сонгох санкцтай хэргийн хувьд хорих ял оногдуулахгүйгээр эрх хязгаарлах, торгох ял оногдуулах байдлаар шийтгэл оногдуулж өгөөч гэсэн саналыг тус тус гаргав. Шүүх шүүгдэгч Б.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээЭрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.*******ид хорих ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.*******ид энэ тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ