Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2016/ШЦТ/119

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******,

Холбогдсон хэргийн талаар :

Баянхонгор аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2016 оны 07 дугаар сарын 03 ны өдөр ******* овгийн *******ийн ******* нь архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн *******ийн *******той маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт өшиглөж бие махбодид нь санаатайгаар хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2016 оны 07 сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Т.*******той хэрэлдэж улмаар түүний нүүрэн тус газарт нь өшиглөж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох ...

Хохирогч Т.*******ын өгсөн … ******* гэдэг залуу нь “ чи яасан их тай юм бэ “ гэснээ миний нүүрэнд 1 удаа цохиод би нүүрээ дараад доош тонгойход нүүрэнд 1 удаа өшиглөсөн. Би буцаад гол руу орж нүүрнийхээ цусыг угаасан, тэгэхэд “учир зүйгээ ололцъё найзаа “ гэж хэлээд аягатай пиво өгөхөөр нь би түүнийг нь уулгүй явсан ...Тухайн цаг хугацаанд бид бүгдээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэсэн хэдий ч ухаан мэдрэлээ алдсан хэмжээнд хүртэл согтсон хүн байгаагүй. эхлээд миний нүүрэнд гараараа цохьсон бөгөөд тэр цохиолтоос болоод миний зүүн талын шанаанд зургаралт үүссэн. ******* миний нүүрэнд нэг удаа цохиж тонгойход нүүрэнд 1 удаа өшиглөсөн, түүний энэ үйлдээс миний хамрын таславч сэтэрч, зүүн дээд уруул сэтэрсэн. ... Надад одоо , ******* нараас нэхэмжлэх зүйл байхгүй. тэдэнд гомдол санал байхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22/,

Гэрч ын өгсөн ... 2016 оны 07 дугаар сарын 03 ны орой нь 19 цагийн орчим нөхөр маань гэртээ ирэхдээ хувцас хунар нь урагдчихсан, нүүр ам нь цус болчихсон байдалтай ирсэн, юу болсон юм бэ гэхэд тэр эхлээд хэнд зодуулснаа хэлэхгүй байснаа дараа нь бандь нарт зодуулчихлаа гэсэн, би хэн зодсон юм бэ гээд дахин дахин асуугаад байсан чинь , ******* нар зодсон гэж хэлсэн. ... Нөхрийн маань дээд уруулын зүүн дээд хэсэг сэтэрсэн байна гээд 2 оёдол тавьсан, харин хамрын таславч сэтэрсэн байсанд 1 оёдол тавьсан. Нөхөр маань надад хэлэхдээ , , ******* нартай пиво уусан гэж хэлсэн бөгөөд манай нөхөр ухаан мэдрэлээ алдсан хэмжээнд хүртэл согтуу байгаагүй ... Манай нөхрийг хэн нь ямар байдлаар яаж цохиж зодсон талаар хараагүй, мэдэхгүй гэхдээ л манай нөхөр зодуулчихаад ирсэн. Эр хүмүүсийн хувьд , , ******* нар нь манай нөхөртэй уулзаад нөхрийн маань биед учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг бүрэн төлж барагдуулахаар болж харилцан тохиролцсон байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Гэрч Д.ын өгсөн ... Ингээд авчирсан пивоны нэгийг нь ууж дуусаж байтал ******* биднээс хэрүүл өдөж эхэлсэн. Та нар шиг баян айлын тогооны угаадас долоохгүй гэж хэлсэн ба “ бид нар баян айлын тогооны угаадас долоосондоо яасан юм бэ “ гээд маргалдаж эхэлсэн, түүнд “ чи халуун наранд адилхан ажиллаж байж биднийг хурдал, түргэл гээд байхаараа яадаг юм бэ “ гэсэн. Тэгээд тэд барилцаад авсан. түүний нүүрэнд нь 2 удаа гараараа цохьсон харин ******* зөрүүлээд гийн эрүүнд нь 1 удаа цохьсон. Би тэднийг салгасан бөгөөд *******ын хамраас нь цус гарахад голд нүүрэз угаачихаад тэр архины шилний хүзүүний хагархай газраас олж гартаа бариад руу дайрсан. Би архины шилний хүзүүг нь булааж авсан гэтэл тэр ын гэж миний ах байдаг тэрэнд хэлж байгаад та нарыг алуулна гээд хашгираад байсан. Тэр үед ******* “чи хүн алсан хүнээр хүн алуулах гээд байхаараа яадаг юм бэ” гээд түүний нүүрэнд нэг удаа цохиод доошоо тонгойхоор нүүрэнд нь нэг удаа өшиглөчихсөн. Би *******ыг салгасан, харин нь *******г татаж холдуулсан. Тэр үед *******ын хамар амнаас нь нилээн их цус гарч эхэлсэн. ******* голын усанд нүүрнийхээ цусыг угаасан ... Хохирогч Т.*******ын зүүн шанаанд үүссэн зулгаралыг цохиод үүссэн, харин ******* Т.*******ыг өшиглөсний дараа хамар амнаас нь маш их цус гарч эхэлсэн. Тэгэхээр хамрын шарх, дээд уруулын шархыг ******* учруулсан гэж хэлнэ. Тэднийг салгах гэж энд тэндээс нь татаж байхад *******ын өмсөж явсан фудволка нь урагдсан. Тэр бараан өнгийн фудволкатай явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27/,

Шүүгдэгч *******гийн өгсөн ... Тэгээд тэд барилцаад авсан бөгөөд түүний нүүрэнд нь 2 удаа цохьсон, зөрүүлээд ******* эрүүнд нь цохьсон. Тэр үед тэднийг салгасан. *******ын хамраас нь цус гарахад тэр голын усанд цусаа угаачихаад архины шилний хүзүүний хагархай барьснаа руу дайраад ална гээд байсан. Архины шилний хагархайг ах түүнээс булааж авахад ******* “та нарыг ын ар алуулна, та нар намайг нийлж дээрэлхэж байна“ гэхээр нь би “таныг дээрэхсэн хүн алга, та өөрөө үгнээсээ болоод хэрүүл маргаан эхэлсэн биз дээ” гэхэд тэр “чи ын гэж мэдэх үү та нарыг ахаараа алуулна, би маргааш энд мөлхөнөө “ гээд над руу ирээд миний цамцны захнаас барьж авахаар нь би түүнийг цохиж унагаагаад нүүрэнд нь өшиглөчихсөн. Тэр үед намайг татаж, *******ыг ах газраас татаж босгосон. Намайг өшиглөсний дараа түүний нүүр, уруул орчмоос нь цус гарсан. Тэр босоод голын усанд цусаа угаачихаад явах гэхээр нь “учир зүйгээ ололцъё, уучлаарай ах минь, таны ч гэсэн буруу байгаа адилхан амьдрах гэж байж, та ч бас ингэж болохгүй биз дээ “ гэхэд тэр “ та нар шиг гуйлгачингуудтай ярих юм байхгүй, явдаг газраар чинь явна “ гэж хэлээд сумын төв рүү явчихсан. Харин маргааш нь цагдаагийн байгууллагад хандсан байсан.

д цохиулаад *******ын хамраас нь цус гарсан, мөн зүүн шанаан тус газар нь халцарсан байсан. Харин надад цохиулж өшиглүүлээд түүний нүүрнээс, уруулаас нь цус гарсан байсан. бид 2 нэг цаг хугацаанд буюу нэг нь барьж байгаад нөгөө нь Бат- Олдохыг зодоогүй, харин түүнийг 2 цохьсноос хойш хойш хэсэг хугацааны дараа ******* над руу дайрч давшлаад байхаар нь би цохиж өшиглөсөн нь үнэн. ... Миний үйлдлээс болж *******ын биед хөнгөн зэргийг гэмтэл учирсан болохыг хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхэд татгалзах зүйл байхгүй. ... Би ******* ахаас уучлалт гуйж бид эвлэрсэн, түүний эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг өгсөн мөн Улаанбаатар хот руу явахад нь түүнд 200.000 төгрөг өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-64/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 04-ний өдрийн 403 тоот шинжээчийн нэмэлт дүгнэлтэнд :

Т.*******ын биед уруул, хамарт шарх, хамарт мурийлт, шанаанд зургалат бүхий гэмтэл үүссэн байна. Үүссэн гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Т.*******ын биед үүссэн хамарт мурийлт, шарх бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн үэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн шанаанд үүссэн зургаларт бүхий гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.6 дах хэсэгт зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 47/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хохирогчийн бие бүрэн эдгэрсэн болох нь хэргийн 16-17 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ, шүүгдэгч хохирогч нарын мөнгө хүлээлцсэн баримт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч *******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн Мустанг-5 маркын мотоциклийг түүнд буцаан олгож 2016 оны 08 сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4-д зааснаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч *******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар түүнд холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн Мустанг-5 маркын мотоциклийг түүнд буцаан олгож 2016 оны 08 сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

4. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.               

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ГЭРЭЛМАА