Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 294

 

                         Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: ******* дугаар хороо ******* тоотод оршин суух, /РД:*******/ ******* овогт*******гийн *******ийн

Хариуцагч: ******* дугаар хороо ******* тоотод оршин суух, /РД:*******/ ******* овогт д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, 32.000.000 төгрөг гаргуулах, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс нэрийг хасуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Иргэн Э.******* миний бие нь А.Баянцагаантай 2012 оны сүүлээр танилцан улмаар 2013 оны эхээр гэрлэлтээ батлуулан амьдарч ирсэн. Бидний хамтын амьдрах хугацаанд 2013.10.03-нд охин Бүжинлхам,2016.02.26-нд охин маань төрсөн билээ. Хамтран амьдрах хугацааны явцад бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас бага охин г гэдсэнд байх үеэс буюу 2015 оны 12 сараас тусдаа амьдрах болсон. Тэрнээс хойш 2 охин минь миний асрамжинд одоог хүртэл байна. Анх бид айл гэр болж амьдралаа эхлүүлэх үедээ Улаанбаатарт байсан хоёр өрөө байрыг минь А.Баянцагаан заруулж, 32 саяар нь ажлын том машин авч ажил хийхээр болсон. Харин үлдсэн мөнгийг нь одоогийн бидний амьдарч байгаа АНУ хотхоны 2 өрөө байрны урьдчилгааг төлөөд үлдсэнийг нь нэхэмжлэгч миний нэр дээр банкны зээл авсан. Зээл авснаас хойшхи хугацаанд Баянцагаан ажлын хөлсөө авч чадахгүй байсны улмаас би өөрөө банкны зээлийг төлөөд явдаг байсан. Харин 2015 оны сүүлээр би том гэдэстэй хоёр дахь охиноо тээж ажлаа хийж байсан бас л ээлжит муудалцааны улмаас тусдаа амьдрах болсон тул Баянцагаан миний байрны мөнгөөр нэгэнт машин авч байрны өр үүсгэсэн тул өөрөө энэ өрийг төлөөд явах нь зүйтэй тэгээд ч би цаашдаа ажил хийх боломжгүй жирэмсний амралтаа авах болсон тул банкны мөнгө үргэлжлүүлж төлөх боломжгүй гэдгээ хэлсэн тэгээд ч бид тусдаа амьдарч эхэлсэн. Түүнээс хойш бид хэд хэдэн удаа хүүхдүүдээ бодоод эвлэрч амьдрах гэж хичээсэн боловч чадсангүй. Тусдаа амьдрах хугацаанд би өөрөө ажилгүй гэртээ хоёр хүүхэд нялх байсан Баянцагаан бидэнд амьжиргааны наад захын мөнгө өгч байгаагүй тул аргагүйн эрхэнд З сартай, 2 настай хоёр охиноо орхиод ажилдаа орсон. Би өөрөө эмч мэргэжилтэй, ажил хүнд нялх хоёр хүүхэдтэй, хөхүүл, эр нөхрийн хайр халамжгүй хариуцлагагүйн улмаас уурлаж бухимдах гомдох амьдрах итгэлээ алдаж энэ байдлаас хүртэл алдаа гаргаж хүн үхүүлж, шорнд орох вий гэсэн айдас үргэлж байдаг байсан. Мөн хэрэлдэх явцдаа үргэлж надад намайг гэх хүн байна чи амьдралаа бод гэх зэргээр хэлэхээс гадна бидэнд бэлгийн амьдралын халуун дулаан харилцаа огт байгаагүй зэрэг нь хэрүүл гарах үндсэн шалтгаан болдог байсан. Нэгэнт бид цаашдаа хамт амьдрах итгэл сэтгэл харилцан хүндлэл байхгүйн улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон мөн тусдаа амьдраад удаж байгаа тул гэрлэлтийг минь албан ёсоор цуцалж охин Бүжинлхам, хоёрыг миний асрамжинд үлдээж, эцэг Баянцагаанаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өргнө үү. Мөн анх Баянцагаанд машин авах үед өгсөн миний мөнгийг буцааж нэхэмжилж хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна. Цаашид нэгэнт байрны мөнгөнд Баянцагааны оруулсан хувь хөрөнгө гэх зүйл байхгүй тул байрны ордер дээрээс нэрийг нь хасуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин бид эвлэрсэн тул миний бие дээрх гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тэтгэлэг гаргуулах, 32.000.000 төгрөг гаргуулах, орон сууцны гэрчилгээнээс нэрийг нь хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

Хариуцагч А.Баянцагаан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Баянцагаан миний бие 2012 оны сүүлээр Э.*******тэй танилцаж 2013 онд гэрлэлтээ баталгаажуулсан. 2013 оноос хамтран амьдарч байх хугацаандаа бид дундаасаа 2 охинтой болсон. Миний бие *******тэй амьдарсанаас хойш асар их бие сэтгэлийн дарамтан дор амьдарч байгаа бөгөөд ******* нь зан харилцааны маш их доголдолтой эр нөхөрөө хүндэлдэггүй, үргэлж гуйлагчин түүлэгчин, эндээс зайл энд чамд амьдрах эрх байхгүй гэх мэт хөөж тууж хувцас хунар цонхоор гаргаж чулууддаг бөгөөд миний ээж, аав болон ах дүү нарыг байнга байнга муу муухай үгээр хэлж танаахан бүгд новшнууд танайханд өөдттэй хүн нэг ч байхгүй гэх мэтээр дорожлон гартаа таарсанаараа намайг цохиж дарамталдаг. Мөн ******* нь үргэлж миний өнгөрсөн амьдралыг сөхөж хэрүүл маргаан хийж "чи муу янхантай хамт амьдардаг байсан биз дээ тэр янханруугаа зайл, эр сармагчинруугаа зайл гэх мэтээр хэрүүл хийн хөөж сэтгэл санааны дарамтанд байнга оруулдаг. ******* нь би үхнэ гэж цонхоор удаа дараа амиа хорлох оролдлого хийж байсан. Мөн 2016 оны 11 сарын сүүлээр хутга хурцлан хурцалсан хутгаараа биеэ хөнөөхийг завдахад нь миний бие хутгыг нь булаацалдаж байгаад 3 хуруугаа зүсүүлж цагдаагийн байгуулагад мэдэгдсэнээс болж гэрээсээ хөөгдөж байсан. ******* нь миний толгой тархируу олон удаа гарт тааралдсан зүйлээрээ цохиж , нүүрийг маань олон удаа маажиж, нүүрлүү маань нулимаж байсан тохиолдол маш олон байдаг. Мөн ууралсан үедээ "чи муу новш зайл чиний гэх бүх зүйл надад хэрэггүй, энэ 2 хүүхдээ аваад зайлаарай, та муу сайн новшнууд байгаагүй бол би ганцаараа тааваараа сайхан амьдрах байсан гэх мэт 2 охиныг маань хүртэл үзэн яддаг. Иймд ийм зан харилцааны асар их доголдолтой хүнтэй хоёр охиноо үлдээж чадахгүй тул би өөрөө 2 онхиноо авч өсгөхийг хүсэж байна.

2013 онд ******* нь 32 сая төгрөг авч том машин авсан нь үнэн бөгөөд миний бие *******ийн ээжээсээ зээлсэн 2 сая төгрөгийн өрийг2013 оны 11 сард Нагц эгч Д.Оюунчимэгээс авч өгсөн болно. Мөн байрны лизингийн зээл авхад ******* цалингийн зээлтэй байсан. 2013 оны 08 сард авсан машинаар олсон орлогоороо *******ийн цалингийн 3 000, 000 /гурван сая/ төгрөгийг би төлсөн. 2015 оны 01 сард Ану хотхоны 316-12 тоотод 8% лизингээр миний бие хамтран зээлдэгчээр орсон болно. 2015 оны 01 сараас ******* банкны 434,000 /дөрвөн зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийг 2015 оны 12 сар дуустал төлсөн нь үнэн. 2016 оны 01 сараас эхлэн миний бие Банкны 434,000 /дөрвөн зуун гучин дөрвөн мянга/ төгрөг, мөн *******ийн цалингийн зээл авсан 2 500 000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөггэрийн тавилга авсан өрийг 2017 онд 90,000 /ерөн мянган төгрөг/ 526 000 төгрөгийг одоо болтол төлж ирсэн билээ. 2013 онд ******* бид 2 гэр бүл болж хамт амьдрах хугацаанд миний Хасбанкны дансаар орлого 19 000 000 /арван есөн сая/ төгрөг Хаан банкны дансаар 22 000 000 /хорин хоёр сая/ төгрөгний орлого орж ирсэн нь баримтаар нотлогддог. Иймд ******* бидэнд амьджиргааны наад захын мөнгө өпн байгаагүй гэдэг нь оргүй худлаа үг юм. Мөн одоо миний ажиллаж байгаа газараас дансаар мөнгө авхаас гадна бэлнээр тооцоогүй мөнгө авч байсан нь өөрийн тэмдэглийн хар дэвтэрээр маань нотлогдоно. ******* надад мөнгө өгч байгаагүй гэдэг худал гүжир үгээр намайг гүтгэж байна гшэж бодож байна. 2016 оны 08 сард *******ийн дансанд 2 сая төгрөг мөн 2016 оны 11 сарын орон нутгын сонгуулиар *******т гэхэд 1 сая төгрөг зарцуулж байсан. Миний бие *******тэй хамтран амьдарсанаас хойш 1 удаа архи ууж гадуур хонож өөр эмэгтэй хүн эргүүлж байсан удаа байхгүй. Харин эхнэр хүүхдүүддээ хайр халамжтай, сайн нөхөр сайн эцэг гэж боддог. Харин ******* охин Бүжинлхамыг ууралхаараа айхтар муухайгаар янз бүрээр харааж, түлхэж унагаадаг хүүхдүүдтэйгээ харьцаж чадцаггүй. ******* нь өөрийн аав, ээж ах дүү нартайгаа таарч тохирдоггүй бүгд айдаг. Манай аав, ээж ах дүү нар маань *******ийн ааш муу харьцай муутайг мэддэг болохоор манайд ирж байгаагүй ирдэггүй. Иймд бид цаашид хамтран нэг гэрт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг маань албан ёсоор цуцлаж охин Бүжинлхам, хоёрыг миний асрамжинд үлдээж өгхийг хүсэж байна. Мөн *******ийн нэхэмжлэж буй 32.000.000 сая төгрөгийг ямар ч үндэслэлгүй гэж үзэж байгаа тул үнэн зөвөөр баримтанд тулгуурлан шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын нэхэмжлэл тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.******* хариуцагч А.Баянцагаанд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, 32.000.000 төгрөг гаргуулах, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс нэрийг нь хасуулах тухай нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.******* хариуцагч А.Баянцагаантай эвлэрсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч Э.******* нь нөхцөл байдал өөрчлөгдсөн дараагийн тохиолдолд тухайн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж нэхэмжлэгч Э.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 591.866 төгрөгийн тал хувь болох 295.933 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, тал хувь 295.933 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч А.Баянцагаанаас улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар тооцон 295.933 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.*******т олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Э.*******ийн хариуцагч А.Баянцагаанд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, 32.000.000 /гучин хоёр сая/ төгрөг гаргуулах, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс нэрийг нь хасуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийн нэхэмжлэгч Э.******* нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж нэхэмжлэгч Э.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 591.866 /таван зуун ерэн нэг мянга найман зуун жаран зургаа/ төгрөгийн тал хувь болох 295.933 /хоёр зуун ерэн таван мянга есөн зуун гучин гурав/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, тал хувь 295.933 /хоёр зуун ерэн таван мянга есөн зуун гучин гурав/ төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч А.Баянцагаанаас улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар тооцон 295.933 /хоёр зуун ерэн таван мянга есөн зуун гучин гурав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.*******т олгосугай.

3.Захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй, харин нэхэмжлэгч Э.******* нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

                                              ШҮҮГЧ                          Л.НАРАНГЭРЭЛ