Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 295

 

                         Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: ******* дугаар хороо ******* А-5 гудамж 101 тоотод оршин суух, /*******/ ******* овогт *******ын

Хариуцагч: ******* дүгээр хороо ******* тоотод оршин суух, /РД:*******/ Боржигин овогт ын ид холбогдох

Гэм хорын хохирол нийт 7.159.462 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Долгор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 0870 УНН улсын дугаартай, HYUNDAI TUCSON маркийн суудлын авомашинаар Улаанбаатар хотоос Налайх дүүргийн Мандах супермаркет орчим явж байтал 4595 НАА GREECE маркийн автомашин урсгал сөрөн миний машины урдаас мөргөсөн. Түүний буруутай үйлдлийн улмаас миний эзмшлийн автомашинд их хэмжээний хохирол учирсан. Ч. нь Замын цагдаагийн газраас гаргасан актаар буруутай гэж тогтоогдсон бөгөөд хохирлын хэмжээ бага тул эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэж мэдэгдсэн. Миний машинд Вендо ХХК-ийн үнэлгээгээр нийт 7.159.462 төгрөгийн хохирол учирсан. Бид ярьж тохиролцон төлөхөөр баталгаа гаргаж өгсөн боловч өнөөг хүртэл төлөхгүй байна. Би албан ажлаар өдөр бүр Цонжинболдогт байрлах баазруугаа явах шаардлагатай байдаг. Иймд хариуцагч Ч.оос машинд учруулсан хохиролд нийт 7.159.462 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ч. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн орчим Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Цайз захын урд зам дээр урсгал сөрж, иргэн ы барьж явсан машиныг мөргөж, 7.159.462 төгрөгийн хохирол учирсан. Би энэ хохирлыг бүрэн төлж барагдуулах бөгөөд хугацаа заахгүйгээр уг хохирлыг төлнө гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Долгор хариуцагч Ч.ид холбогдуулан гэм хорын хохирол нийт 7.159.462 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ч. нь гэм хорын хохирол нийт 7.159.462 төгрөгийг төлөх талаар маргаагүй ба нэхэмжлэгч Э.Долгор Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагч Ч.оос эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.

Хариуцагч Ч. нь Налайх дүүргийн Мандах супермаркет орчим явж байтал 4595 НАА GREECE маркийн автомашин урсгал сөрж, 0870 УНН улсын дугаартай, HYUNDAI TUCSON маркийн суудлын авомашин урд талаас мөргөж, + зөрчил гаргаж,. нийт 7.159.462 төгрөгийн хохирол учруулсан болох нь Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай М-2645 дугаар материал,+++зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.  

Хариуцагч Ч. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага 7.159.462 төгрөгийг төлж барагдуулахаар бүрэн хүлээн зөвшөөрсөн талаар шүүхэд бичгээр мэдэгдсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Э.Долгорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129.501 төгрөгийн тал хувь 64.750 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагчаас 64.750 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э.Долгорт олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч /РД:*******/ Боржигин овогт ын гэм хорын хохирол нийт 7.159.462 /долоон сая нэг зуун тавин есөн мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч улсын төсвийн данснаас 64.750 /жаран дөрвөн мянга долоон зуун тавь/ төгрөг, хариуцагч Ч.оос тал хувь 64.750 /жаран дөрвөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Долгорт олгосугай.

3. Хариуцагч Ч. захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг дурдсугай.

5. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

 

                                            ШҮҮГЧ                                      Л.НАРАНГЭРЭЛ