Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 292

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүгээр хороо ******* тоотод оршин суух, /РД:*******/ ******* овогт *******ы *******ийн

Хариуцагч: ******* дүгээр хороо Нисэх 5-15Б тоотод бүртгэлтэй, одоо ******* дугаар хороо ******* тоотод оршин суух, /РД:*******7/ овогт ын д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 16.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжин гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр М.той танилцаж, 2008 онд тусдаа гарч хамт амьдран гэрлэлтээ батлуулан айл гэр шиг сайхан амьдарч байсан. Бидний дундаас дугаар сарын 28-ны өдөр хүү И.Дүүрэнбаяр, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр  хүү И., дүгээр сарын 13-ны өдөр хүү И. нар төрсөн. Намайг анх 2009 онд цохиж, миний хоолойг багалзуурдаж, дэвсэж зодсон. Үүнээс хойш удаа дараа цохиж, биед гэмтэл учруулж байсан боловч түүнийг уучилж, цагдаа прокурорын шатанд өргөдлөө татан авч байсан. 2015 оны 5 дугаар сард өөр бусадтай гэр бүлийн харилцаатай болохыг нь бага хүүхдээ төрөхөөс өмнө мэдэж тусдаа амьдрах болсон. Одоо намайг хүнтэй хардаж зодох болсон. 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ажил дээрээ байхад мөн хардаж ална гэж зодож Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлд заасан буюу Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцон яллагдагчаар татан шалгаж байгаа. Бид хамтран амьдрах хугацаанд хашаа байшинтай болж хүнээс дутахааргүй сайхан амьдарч байсан ч түүний байнга зоддогоос би бие эрхтнээрээ хохирсон. 2016 онд зодуулж Налайх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гарган 3 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгож, бага хүүхэд 1 нас хүрээгүй байсан учир гэрлэлтийг цуцлаагүй. Иймд М.оос гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, ******* дүгээр хороо ******* тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 557 м2 газар, 72м2 талбайтай хувийн орон сууц, 48 м2 талбайтай гараж зэрэг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 16.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч М. шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхдээ эхийн асрамжид үлдээж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох хашаа байшингаа хүүхдүүддээ үлдээхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:                                                

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч М.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 16.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 135 дугаар шийдвэрээр   дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү И.Дүүрэнбаяр, 2013 оны 12 сарын 10-ны өдөр төрсөн хүү И., 2015 оны 09 сарын 13-ны өдөр төрсөн хүү И. нарыг  эцэг М.оор тэжээн тэтгүүлж шийдвэрлэсэн байна.

Б.*******,  М. нар 2007 онд танилцаж, улмаар 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болж, 2008 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас дугаар сарын 28-ны өдөр хүү И.Дүүрэнбаяр, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүү И., дүгээр сарын 13-ны өдөр И. нар одоо төрүүлсэн эх Б.*******ийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь Суварга Налайх өрхийн эрүүл мэндийн төвийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн эрүүл бойжиж байгаа талаарх тодорхойлолтууд, дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү И.Дүүрэнбаярын 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр улсын бүртгэлийн 0000542297-692 дугаарт төрөлт бүртгэсэн, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү И.гийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр улсын бүртгэлийн дугаарт төрөлт бүртгэсэн, дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү И.ын дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн дугаарт төрөлт бүртгэсэн, М. Б.******* нарын 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болсныг 2008 оны 10 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлийн дугаарт гэрлэлт бүртгэсэн гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд, ******* дүгээр хорооны Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1825 дугаар тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагаа нотлож, ******* дүгээр хороо, Нисэх 5 дугаар гудамжны 15Б тоотод байрлах нэгж талбарын 18670295236989 дугаар, Г-2207001635 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний, ******* дүгээр хороо Нисэх 5 дугаар гудамжны 15Б тоотод байрлах хувийн сууц гражийн зориулалттай дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд, Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5/349 дугаар, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 5/106 дугаар мэдэгдэх хуудас, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ дүгнэлт, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 135 дугаар шийдвэр зэрэг баримтууд нь бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан тул үнэлэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой бичгийн нотлох баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.-д заасан хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалах,  10 дугаар  зүйлийн 10.3.-т заасан бие биедээ үнэнч байх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслых, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгний эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй... байх үүргийг биелүүлээгүй, нөхөр М. нь эхнэр Б.*******ийг удаа дараа зодож, хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1., 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2.-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болох нь Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5/349 дүгээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд зэрэг баримтуудаар М. гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь нотлогдоно.

Гэрлэгчид 2015 оны 5 дугаар сараас эхлэн тусдаа амьдарсан, М. өөр эмэгтэйтэй хувийн харилцаатай болсон гэх Б.*******ийн тайлбарыг  үгүйсгээгүй, хариуцагч гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүдээ эхийн асрамжид үлдээх, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 16.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, татгалзаагүй, мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан гэр бүлийн хүчирхийлэлтэй байдал нотлох баримтаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4.-т зааснаар гэрлэлт цуцлах үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд Б.*******, М. нарын гэрлэлтийг цуцалж, дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү И.Дүүрэнбаяр, 2013 оны 12 сарын 10-ны өдөр төрсөн хүү И., 2015 оны 09 сарын 13-ны өдөр төрсөн хүү И. нарыг төрүүлсэн эх Б.*******ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэрлэгчдийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө 2013 оны  06 сарын 11-ний өдөр улсын бүртгэлийн Г-2207001635 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн өдрийн улсын бүртгэлийн дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй ******* дүгээр хороо, Нисэхийн 5 дугаар гудамжны 15Б тоотод байрлах,  гэр бүлийн хэрэгцээний 557 мкв газар, 72 мкв талбайтай хувийн сууц, 48 мкв талбайтай граж зэрэг эд хөрөнгийн одоогийн зах зээлийн ханшийг нэхэмжлэгч 20.000.000 төгрөгөөр үнэлж, өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэгт 16.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба хариуцагч М. уг үнэлгээнд болон эд хөрөнгийн асуудлаар маргаагүй,

дээрхи үл хөдлөх эд хөрөнгөөс хүүхдүүддээ үлдээхийг зөвшөөрсөн боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч уг хөрөнгөөс ногдох хэсэг 16000000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байх тул хариуцагчаас хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 16.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгох үндэслэлтэй.

Хүүхдийн эцэг эх  хүүхдүүдтэйгээ хэдийд ч уулзах эрхтэй бөгөөд хүүхдийн  уулзах хүсэлт болон тэдгээрийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх байдалтай байхдаа уулзахгүй байх нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378.350 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.оос улсын тэмдэгтийн хураамжид 378.350 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118, мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1., 14.4.-т заасныг баримтлан /РД:*******7/ овогт ын /РД:*******/, ******* овогт *******ы ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү И.Дүүрэнбаяр, 2013 оны 12 сарын 10-ны өдөр төрсөн хүү И., 2015 оны 09 сарын 13-ны өдөр төрсөн хүү И. нарыг төрүүлсэн эх Б.*******ийн асрамжид үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3.-т зааснаар хариуцагч М.оос гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 16.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378.350 /гурван зуун далан найман мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр  үлдээж, хариуцагч М.оос улсын тэмдэгтийн хураамжид 378.350 /гурван зуун далан найман мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

5. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд тус дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэх хэсэг нь мөнгөн төлбөрийг хариуцагчийн эд хөрөнгөөс гаргуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг заасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

                               ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Л.НАРАНГЭРЭЛ