Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Б.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох 2023001420048 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Завхан аймаг ******* сум багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт *******гийн *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******оос шүүгдэгч Б.*******ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн орчим Завхан аймгийн ******* сум баг “Бумбан хоолой” гэх газарт иргэн Д.*******гийн өмчлөлийн “Хонда Си Ар Ви” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчиж онхолдсоны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч З.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч Б.*******ын өгсөн: “...Би буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргасан. Осол гаргахад хөндлөнгөөс анхаарал сарниулсан, саад учруулсан зүйл байхгүй. Учруулсан хохирлоо төлөх болно.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: 1. Хохирогч З.ын өгсөн: “...2020 оны 08 дугаар 21-ний өдөр Завхан аймгийн ******* сумын Замт гэх газар гэх залуугийн хуримд нөхөртэйгээ хамт очсон. Тэгээд маргааш нь найр дуусаад манай нөхөр болох ******* нь Цагаанхайрхан сум руу ажил гараад ******* гэх залууд миний машиныг бариад сум оруулж өгөөрэй гэж хэлсэн байсан. Тэгээд тэрнээс хойш 10-11 цагийн үед сум руу *******тай цуг машинаа би өөрөө унаад хөдөлсөн. Дараа нь замд явж байгаад ******* гэдэг залууд би өөрөө “Бартаатай газар чи машин барьчих” гэж хэлээд өгсөн. Тэгээд бид хоёр хөдлөөд нилээн юм яриад явж байтал гэнэт осол болсон. Тэгээд нэг мэдэхэд газар хэвтэж байсан. Тэрнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна. ...Осол болохоос өмнө бид нар архи согтууруулах ундаа хэрэглээгүй, зам зүгээр байсан. Үзэгдэх орчин зүгээр гэгээтэй байсан. Хөдөлгөөнд саад учруулах зүйл байгаагүй, осол болохоос өмнө машин бүрэн бүтэн байсан. ...Биеийн байдал хүндэвтэр, хүний тусламжтай босож ойр зуурхан явдаг. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлж байгаад Улаанбаатар хотод нурууны хагалгаанд орж ирээд одоо гэрээр хэвтрийн дэглэм сахиж байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-54- р хуудас/

2. Иргэний нэхэмжлэгч Д.*******гийн өгсөн: “Honda CR-V /Хонда Си Ар Ви/ маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн. 2020 оны 08 дугаар 21-ний өдөр Завхан аймгийн ******* сумын Замт гэх газар гэх залуугийн хуримд очсон. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр би Цагаанхайрхан явахаар болж эхнэр ******* сумд байдаг гэр рүүгээ явахаар үлдсэн. Би өөрөө Цагаанхайрхан сум руу явахаар байж байтал ******* гэх залуу сум явах унаа байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би “Манай хүн явах гэж байгаа чи машин унаад явбал явахгүй юу даа” гэж би *******т хэлсэн. Тэгээд би Цагаанхайрхан явсан. Тэгээд буцаад ******* орж ирсэн чинь эмнэлгийн гадаа машин дотор эхнэр хэвтрийн байдалтай байсан. Миний тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн, үзлэгт орсон байсан. 2020 оны 01 дүгээр сард Улаанбаатар хот “Да Хүрээ” захаас 9.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/

3. Гэрч Ц.ийн өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр манай баз *******гийн машиныг аар гэх залуу барьж яваад унагаасан гэхээр нь би унасан газраас нь *******тай өөрийн машинаар очиж авч ирсэн. Тухайн үед машины буруу талын 2 дугуй хагарсан байсан дугуйг нь сольж тавиад машиныг *******ын хашаанд авч ирсэн.” гэх мэдүүлэг /ххийн 66-р хуудас/

4. Гэрч Г.ын өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед Би хөдөө дүүгийнхээ машинтай явж байсан. Тэгэхэд эрэгтэй эмэгтэй 2 хүн замын хажууд байсан. Би юу болсон юм бол гээд хажууд нь зогсоход эрэгтэй хүн нь эмэгтэйгээ түшсэн сууж байсан. Би бууж ирээд юу болсон бэ гэж асуухад “Бид хоёр машинтай онхолдчихлоо. Та түргэн дуудаад өг” гэж надад хэлсэн. Тэгээд би түргэн дуудаж хамаатны хүмүүст нь хэл хүргэсэн. Удаагүй байхад хамаатны хүмүүс ирж араас нь түргэн ирээд аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 64- р хуудас/,

5. Б.*******ын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 22- ны өдөр Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт Honda CRV маркийн автомашинд дайгдаад сумын төв рүү явсан. Уг машины жолооч З. явж байгаад замдаа “чи машин бариад явчих” гэхээр нь би зөвшөөрөөд машиныг нь жолоодоод явж байсан. Тэгтэл гэнэт онхолдчихсон. Би согтууруулах ундаа хэрэглээгүй. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байгаа. Би В ангиллын жолооны үнэмлэхтэй. 2015 онд “” жолооны курсийг төгсөж байсан. Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд миний үнэмлэхийн ангилал тохирно. Би тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж үзээгүй. Тээврийн хэрэгсэл зүгээр явж байсан учир бүрэн бүтэн байдлаа хангаж байсан байх. Би ойролцоогоор 50-60 км цагийн хурдтай явсан байх. Миний явж байсан зам бол хөдөөний хөрсөн шороон зам байсан. Хуурай ямар нэгэн халтиргаа гулгаа байхгүй. Алс бага зэрэг тойруу байсан. Ховил багатай зам байсан. Би зорчигчийн хамт хоёулхнаа явсан. Зорчигч миний тээврийн хэрэгсэл жолоодох үед ямар нэгэн байдлаар саад учруулаагүй. Осол тойруу дээр огцом дарснаас болсон байх. Би дотроо тэгж л бодож байна. Ослын улмаас миний биед учирсан гэмтэл гайгүй. Зорчигчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан гэсэн. Осол ******* сумын багийн хоолой гэх газарт өдрийн 11 цагаас 12 цагийн хооронд болсон. Тээврийн хэрэгсэл жолоодож явахад урьд ямар нэгэн саад байгаагүй. Би хэргээ хялбаршуулсан журмаар хурдан шуурхай шийдүүлмээр байна. Учир нь хийсэн хэргээ бүрэн ухамсарлаж байгаа. Гэм буруугаа ойлгож байна. Хохирлоо төлөхөө илэрхийлж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 130-131-р дугаар хуудас/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 9976 дугаартай “...З.ын биед тархи доргилт, сээрний 3, 4, 5 дугаар нугаламын их бие, сэртэнгийн хугарал, өвчүү яс, цээжний баруун талын 4 дүгээр хавирганы хугарал, зүүн чамархайн, зулайн хуйх, хүзүү, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 85- 87-р хуудас/,

7. Мөрдөгч П.ийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “...Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх овогт *******гийн ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн байх боломжтой” гэх магадлагаа /хх-ийн 118-120-р хуудас/,

8. Завхан аймгийн Техник, Хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “...Honda CRV маркийн ******* улсын дугаартай AD41200376 арлын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийн кабины дээд хэсэг хэв гажилтад орж үрчийсэн, урд салхины шил болон зүүн урд хаалганы шил хагарсан, баруун урд крыло, копут хэв гажилтад орсон, хаалгануудын дээд талын баруун болон зүүн талын рам бага зэрэг нумарч хэв гажилтад орсон, баруун талын толь угаараа мултарсан, хэвтээ тэнцүүлэгч нь зүүн урьд хэсэгт хугарсан байдалтай байна. Хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тоормос, жолооны механизмын хувьд хэвийн байна гэж үзлээ. Дээрх эвдрэл гэмтлүүд нь ослын дараа үүссэн эвдрэл гэмтлүүд байна. Осол болохоос өмнө үүссэн эвдрэл гэмтлийг тодорхойлох боломжгүй тул хэзээ үүссэн хугацааг тодорхойлох боломжгүй. Осолд нөлөөлсөн гэж үзэх эвдрэл гэмтэл алга байна. Хэрэгт ач холбогдолтой бүхий бусад нөхцөл байдлын талаар тодорхойлох боломжгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 92-94-р хуудас/,

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4236 дугаартай “...Honda CRV маркийн ******* улсын дугаартай автомашины гэх 2 ширхэг дугуй нь хагараагүй, ослыг үед цохилт шахалтын нөлөөгөөр хий гарсан байх үндэслэлтэй. Шинжилгээнд ирүүлсэн хаймар дугуйнууд ослын үед хийгүй болсон байх үндэслэлтэй тул осол гарахад нөлөөлөхгүй. Шинжилгээнд ирүүлсэн хаймар дугуйнуудын газарт тулах хээний гүний хэмжээ стандарт шаардлагыг хангаж байх тул осол гарахад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 104-111-р хуудас/,

10. Хэргийн газар болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-22-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд шүүгдэгч Д.******* болон түүний өмгөөлөгч Д.******* нар нь хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд хүргүүлж ирсэн Б.*******ын биеэс авсан цус шинжилгээнд тэнцэж байна. Б.*******ын биеэс авсан цуснаас спиртийн агууламж илрээгүй болно.” гэх дүгнэлтээр шүүгдэгч Б.******* зам тээврийн осол гаргах үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч Б.*******ын зам тээврийн осол гаргаж хохирогч З.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн болгоомжгүй болон холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй байдаг. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн баталсан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна. Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргаж, хохирогч З.ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас хохирогч З.ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл буюу тархи доргилт, сээрний 3, 4, 5 дугаар нугаламын их бие, сэртэнгийн хугарал, өвчүү яс, цээжний баруун талын 4 дүгээр хавирганы хугарал, зүүн чамархайн, зулайн хуйх, хүзүү, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 9976 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Б.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж хэргийн зүйлчлэл тохирч байх тул түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасны дагуу хохирогч З. болон иргэний нэхэмжлэгч Д.******* нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлоо шүүгдэгч Б.*******аас нэхэмжлэх эрхтэй байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч З. нь шүүгдэгчээс эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 4,030,121 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.******* эд хөрөнгөд учирсан хохирол 2,200,000 төгрөг тус тус нэхэмжилсэн байна. Шүүх зөвхөн нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргах бөгөөд нотлогдохгүй байгаа зүйлд дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй тул гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирогч З.ын нэхэмжлэлээс эм тариа авсан болон эмчилгээтэй холбоотой гарсан бусад зардлын талаар нотлох баримтаар нотлогдож буй 1,859,021 төгрөгийг шүүгдэгч Б.*******аас гаргуулж, эмч, асран хамгаалагч болон бусад зардлын талаарх 2,171,350 төгрөгийн зардал гарсан гэх нотлох баримт байхгүй байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Харин иргэний нэхэмжлэгч Д.*******гийн хувьд эд хөрөнгөд учирсан хохирол 2,200,000 төгрөг болох нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Завхан салбарын хөрөнгийн үнэлгээчний 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 64 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх тул уг хохирлыг гаргуулах нь зүйтэй байна. /хх-ийн 98-99-р хуудас/ Гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Б.*******аас хохирогч З.ын эрүүл мэндэд учирсан хохирлын 1,859,021 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.*******гийн эд хөрөнгөд учирсан хохирлын 2,200,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Д.******* нарын хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг минутын хугацаагаар завсарлуулсан. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Б.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгуулахаар шүүхээс тогтоосон нийт 4,059,021 төгрөгөөс 3,000,200 төгрөгийг /хохирогч З.ын дугаартай дансанд шилжүүлсэн баримт/ төлж үлдсэн 1,058,821 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Иймд шүүгдэгч Б.*******аас 1,058,821 төгрөгийг гаргуулж хохирогч З., иргэний нэхэмжлэгч Д.******* нарт олгуулахаар шийдвэрлэв. Мөн хохирогч З. нь зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан эмчилгээтэй холбоотой зардал цаашид гарсан тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж Иргэний журмаар шүүгдэгч Б.*******аас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж байна. Хоёр. Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг үндэслэл болгов. Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.******* урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 149 дүгээр хуудас/ тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч Б.*******ын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулсан. Мөн шүүгдэгч Б.*******ын хувийн байдлын талаарх Завхан аймгийн ******* сумын багийн засаг даргын тодорхойлолт, Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /эд хөрөнгө, иргэний үнэмлэх/, дугаартай сурагчийн хувийн хэрэг, сургууль төгссөн тухай тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 133-147-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч Б.******* шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналыг, Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргав. Шүүх шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д “Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина” гэсэн байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 сар 15 хоногийн хугацаанд шүүгдэгч Б.*******т хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 сар 15 хоногийн хугацаанд шүүгдэгч Б.*******т хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь хохирогч З., иргэний нэхэмжлэгч Д.******* нарт олгуулахаар шүүхээс тогтоосон нийт 4,059,021 төгрөгөөс 3,000,200 төгрөг төлснийг дурдаж, үлдсэн 1,058,821 төгрөгийг шүүгдэгч Б.*******аас гаргуулж хохирогч З., иргэний нэхэмжлэгч Д.******* нарт олгуулж, хохирогч З.ын 4,030,121 төгрөгийн нэхэмжлэлээс 2,171,350 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч

5. нь зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан эмчилгээтэй холбоотой зардал цаашид гарсан тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж Иргэний журмаар шүүгдэгч Б.*******аас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ