| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 168/2016/0068/э |
| Дугаар | 66 |
| Огноо | 2016-06-15 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 66
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд
Улсын яллагч Л.Мөнхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг
Хохирогч У.
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 201611000168 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1990 оны 07 сарын 14-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, өвөөгийн хамт амьдардаг, Дорнод аймгийн ******* сумын ******* баг, ******* тоотод оршин суух, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь тус шүүхийн 2015 оны 07 сарын 09-ний өдрийн 58/А тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2015 оны 11 сарын 20-ны өдрийн 327 тоот тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл ******* овогт ******* ******* / РД: /
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 58/А шийтгэх тогтоолоор 2015 оны 07 сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2015 оны 11 сарын 20-ны өдрийн 327 тоот тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, ялтай байх хугацаандаа 2016 оны 04 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах байрны урд талын таксины зогсоол дээр иргэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллагдагчаар татах тухай тогтоолоор/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* овогт ******* ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 04 сарын 04-ний орой тай муудалдсан. бааранд пиво уугаад харих гээд байрны таксины зогсоол руу явж байхад миний урд явж байсан. Гэтэл чи юу гэж дагаад байгаа юм бэ? гээд муудалдсан. Би таныг дагаагүй дагаж байна гэсэн. Гэтэл чи яагаад дагаад байгаа юм гээд намайг шилдэж дарахаар нь би дээшээ огцом болсон чинь толгойгоороо шүд рүү нь цохьсон байсан. Тэрнээс хойш шүд рүү цохьлоо гээд бид хоёр барилцаж аваад намайг доороо хийсэн. Би эмчилгээний зардалд 300000 төгрөг төлсөн. Би өөрийн үйлдлээ буруутай гэж үзэж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэжээ.
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ******* бид хоёр маргалдсанаас болж миний хоёр шүд хөдөлж, уруул хавдсан. Би баарнаас гараад хорих гээд явж байхад араас танихгүй хүн дагаад байхаар нь гэртээ танихгүй хүн дагуулж очихгүй гэсэн үүднээс *******ыг танихгүй учраас юун танихгүй хүн дагаад байгаа юм бэ? гээд *******тай маргалдсан. ******* намайг дух хэсгээрээ мөргөсөн. Би *******ыг шилдээд байж байхад цохих нь гэж бодсон юм уу толгойгоо дээш болгоод намайг мөргөсөн. Би мөргүүлээд тонгойгоод байж байхад ирж салгасан. ******* намайг мөргөсний дараа бид хоёр барилцаж, зууралдсан. ******* надад эмчилгээний зардалд 300000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.
Гэрч хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: ... Тэгээд удалгүй баар хаах цаг нь болоод бид нар гэр лүүгээ харихаар явж байхад 6-р баг, байрны такси зогсоол дээр У., ******* хоёр маргалдаж байгаад бие, биенээ цохиод байсан. Тэгэхэд нь би очоод салгах гэсэн чинь надад дийлдэхгүй байсан. Тэгээд гэнэт миний шүд рүү цохьчихлоо гээд доош суусан. ыг дээш босгоход тэнд байсан хүмүүс болон ******* нар явчихсан байсан. Тэгээд би ыг дагуулаад эмнэлэг орж үзүүлээд анхны үзлэгийн тодорхойлолт авч танай байгууллагад гомдол гаргасан юм гэх мэдүүлэг. /хх-ийн 50/
Гэрч хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: ...*******, бид гурав баарнаас гараад цуг явж байхад байрны зүүн талд араас ирээд *******тай маргаад байсан яг юунаас болж маргаад байсныг нь мэдэхгүй. Тэгээд байрны зогсоол дээр очиход ахиад бие биенээ заамдчихсан байхаар нь би салгасан, үгэнд орохгүй хэрэлдээд байхаар нь найз ад хандан наадах хоёр чинь миний үгэнд орохгүй юм байна, хоёулаа амаръя гээд такси бариад явсан гэх мэдүүлэг. / хх-ийн 54/
Гэрч хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: ... гэх хүн нэг танихгүй жижигхэн биетэй залуутай хэрүүл маргаан үүсгээд байсан. нь тэр залууг хаашаа явах гээд байгаа юм наадах байраа тойроод яв гээд алгадаад байсан тэгээд удалгүй хоорондоо зууралдаад ноцолдоод газарт унаад салцгаасан гэх мэдүүлэг. / хх-ийн 56/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 04 сарын 05-ны өдрийн 244 тоот актын дүгнэлтэд
1. У.ын биед 2 шүдний сулрал, доод уруул язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо бүхий зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид биеийн эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 04/
Гэрч С.ын мэдүүлэг / хх-ийн 51/
Шинжээчийг байцаасан тэмдэглэл / хх-ийн 63/
******* сумын багийн Засаг даргын шүүгдэгч *******ын ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 76/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2016 оны 04 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах байрны урд талын таксины зогсоол дээр иргэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж бие махбодид нь хоёр шүдний сулрал, доод уруулд язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч У.ын хэрэг бүртгэлтэнд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "******* бид хоёр маргалдсанаас болж миний хоёр шүд хөдөлж, уруул хавдсан. Би баарнаас гараад харих гээд явж байхад араас танихгүй хүн дагаад байхаар нь гэртээ танихгүй хүн дагуулж очихгүй гэсэн үүднээс *******ыг танихгүй учраас юун танихгүй хүн дагаад байгаа юм бэ? гээд *******тай маргалдсан. ******* намайг дух хэсгээрээ мөргөсөн. Би *******ыг шилдээд байж байхад цохих нь гэж бодсон юм уу толгойгоо дээш болгоод намайг мөргөсөн. Би мөргүүлээд тонгойгоод байж байхад ирж салгасан" гэх мэдүүлэг, гэрч Б.ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн "6-р баг, байрны такси зогсоол дээр У., ******* хоёр маргалдаж байгаад бие, биенээ цохиод байсан. Тэгэхэд нь би очоод салгах гэсэн чинь надад дийлдэхгүй байсан. Тэгээд гэнэт миний шүд рүү цохьчихлоо гээд доош суусан" гэх мэдүүлэг /хх-ийн 50/, гэрч Ж.ын хэрэг бүртгэлтэнд өгсөн " ирээд *******тай маргаад байсан яг юунаас болж маргаад байсныг нь мэдэхгүй. Тэгээд байрны зогсоол дээр очиход ахиад бие биенээ заамдчихсан байхаар нь би салгасан" гэх мэдүүлэг / хх-ийн 54/, гэрч Ж.ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн " гэх хүн нэг танихгүй жижигхэн биетэй залуутай хэрүүл маргаан үүсгээд байсан. нь тэр залууг хаашаа явах гээд байгаа юм наадах байраа тойроод яв гээд алгадаад байсан тэгээд удалгүй хоорондоо зууралдаад ноцолдоод газарт унаад салцгаасан" гэх мэдүүлэг / хх-ийн 56/, хохирогч У.ын биед 2 шүдний сулрал, доод уруул язарсан шарх гэмтэл тогтоогдлоо гэсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 04 сарын 05-ны өдрийн 244 тоот актын дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид эрүүгийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй бөгөөд баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* урьд нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 58/А шийтгэх тогтоолоор 2015 оны 07 сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2015 оны 11 сарын 20-ны өдрийн 327 тоот тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч У.ын эмчилгээний зардалд 300000 төгрөг төлсөн нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхэд гаргасан мэдүүлгүүдээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Мөн шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж түүний бичгийн баримтаар хурагдаж ирсэн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5******* зүйлийн 56.1.10, 56.1.12-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч ******* *******ыг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан *******ын эдлэх 1/нэг/ сарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.
4. Ялтан ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгө байхгүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******ад урьд нь авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэн, эдлэх ялыг 2016 оны 06 сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30******* зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ