Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 223

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би

Нэхэмжлэгч: *******, ******* салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* *******  ******* ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн******* /РД:/-д холбогдох

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн биелэлт үндсэн зээл 29.318.185 төгрөг, зээлийн хүү 8.106.*******8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.015.039 төгрөг нийт 38.439.502 төгрөг гаргуулах, Налайх дүүрэг, *******, Уурхайчид 1А дугаар гудамжны ******* тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай 106,25 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай барилга; Налайх дүүрэг, *******, Уурхайчид 1А дугаар гудамжны ******* тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай 2.400 м.кв талбайтай, ногоо нөөшлөх зориулалттай, эзэмших эрхтэй газар; Налайх дүүрэг, 3 дугаар хороонд байрлах 18671294820305 нэгж талбарын дугаартай, 000466135 гэрчилгээний дугаартай 46.000 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар гэсэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр  сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч Я.Ичваан, хариуцагчийн өмгөөлөгч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Цайз салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Я.Ичваан нь 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр   дугаар зээлийн гэрээ, 50-656 дугаар баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулж, 50.000.000 /тавин сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Уг зээлийн гэрээнд*******ы нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. 2015 оны 5 дугаар зард зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг 9 сараар сунгаж, 2017 оны  5 дугаар сарын 12-ны  өдөр дуусгавар  болгох, мөн  2015  оны  6, 7, 8 дугаар саруудад зээлийн хүү төлөх байдлаар эргэн төлөлтийнхуваарийг шинэчлэх, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Гансүхийн Тулгыг оролцуулах, зээлийн  дансыг 1500014152 тоот болгох зэрэг гэрээний өөрчлөлт хийсэн болно. Зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

1. Улаанбаатар хот, Налайх дүүрэг, *******, Уурхайчид 1А дугаар гудамжны ******* тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай 106,25 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай барилга;

2. Улаанбаатар хот, Налайх дүүрэг, *******, Уурхайчид 1А дугаар гудамжны ******* тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай 2.400 м.кв талбайтай, ногоо нөөшлөх зориулалттай, эзэмших эрхтэй газар;

3. Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 3 дугаар хороонд байрлах 18671294820305 нэгж талбарын дугаартай, 000466135 гэрчилгээний дугаартай 46.000 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар;

Я.Ичваан нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч дугаар зээлийн гэрээний төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс хойшхи төлбөрийг төлөлгүй 577 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчсөн.

Я.Ичваан, хамтран үүрэг гүйцэтгэгч Г. нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцлөөр зээлээ төлөхгүй зээлийн гэрээний 3.2.1-т заасан үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ ноцтой зөрчин өнөөдрийг хүрлээ.

2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 29.318.185 төгрөг, зээлийн хүү 8.106.*******8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.015.039 төгрөг, нийт 38.439.502 төгрөгийг зээлийн үлдэгдэлтэй байна.

Иймд дугаар зээлийн гэрээний 3.1.9, 5.1.1, 50-656 дугаар баталгаат ипотекийн гэрээний 4.1.2, 4.1.4, 4.1.7,-д тус тус заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, үндсэн төлбөр 29.318.185 төгрөг, зээлийн хүү 8.106.*******8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.015.039 төгрөг, нийт 38.439.502 төгрөгийг зээлдэгч Я.Ичваан, хамтран үүрэг гүйцэтгэгч Г. нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч Я.Ичваанаас зээлийн гэрээний 3.2.1-т заасан үүргээ ноцтой зөрчсөн учраас гэрээг цуцалж зээлийн нийт төлбөр  38.439.502 төгрөг гаргуулж Налайх дүүрэг, *******, Уурхайчид 1А дугаар гудамжны ******* тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай 106,25 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай барилга; Налайх дүүрэг, *******, Уурхайчид 1А дугаар гудамжны ******* тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай 2.400 м.кв талбайтай, ногоо нөөшлөх зориулалттай, эзэмших эрхтэй газар; Налайх дүүрэг, 3 дугаар хороонд байрлах 18671294820305 нэгж талбарын дугаартай, 000466135 гэрчилгээний дугаартай 46.000 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг зээлийн барьцаанд авсан учраас уг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардаж байна. Хамтран үүрэг гүйцэтгэгч Г.ас үүргийн гүйцэтгэлийг шаардахаас татгалзсан гэв.

Хариуцагч Я.Ичваан шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбартаа:  Би настай, 20 шахам жилийг Нүүрс судлалын ажилд зориулж төр засгаас иргэддээ гаргасан уриаллагыг дэмжин нүүрсийг гүн боловсруулж Нүүрсний коллорик чанарыг сайжруулж хагас коксжуулан түүнээс хүн ам, дэлхийн, хүлэмжийн хийг багасгах, нүүрсний давхар исэл болох СО2-2 зайлуулах, түүнээс нүүрсний давирхай (поли этиленийг ялган авч улсад экспортод гарган өндөр үр ашгийг эдийн засагт оруулах, хүн амын хэрэгцээнд зориулан шатдаг хийг олборлох, аммиокийн усыг нь газар тариалангийн ургацыг нэмэгдүүлэх болгон ашиглах, нүүрсний өөрийн өртөгийг бууруулах зэрэг үр ашигтай үйлдвэрийг санаачилсан билээ. Миний бие олон удаа эрдэмтэн мэргэдийн шалгалтанд орж ийн газраас батламж, гэрчилгээ авч, жижиг дунд үйлдвэрийн газраас 450.000.000 төгрөгийн хөнгөлттэй зээлийн эрх авсан боловч аль ч банк өгсөнгүй. Эцэст нь хувийн эд хөрөнгө болох орон сууц, унаа, газар бүгдийг барьцаалж 60.000.000 төгрөгний зээл хүссэн боловч 50.000.000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай олгосон. Уг зээлээр ажлаа эхэлсэн боловч зээлийн хүүнд нь шатаж эргэн төлсөөр хүссэн үр дүндээ хүрээгүй. Дахин зээл  хүссэн боловч сар гаран явуулаад тэтгэвэрийн зээлийг 2 жилийн хугацаагаар олгоод өөр мөнгө нэмж өгөөгүй.  Эцэст нь үйл ажиллагаагаа явуулж чадахгүй төлбөрийн чадваргүй болж эргэн төлөлт, өндөр хүүний дарамтанд  орсон. Би төр улсдаа буруу санаж мөнгө идсэнгүй. Харин аль болохоор хийчих юмсан үйлдвэрээ барьчих юмсан гэж  зүтгэсэн. Үйлдвэр ажиллаад эхлэвэл өдөрт 2-5 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллах байсан. Нэг ээлжинд 20 хүн 2 ээлжинд 40-50 хүний ажлын байр гарахаар байсан. Туслахгүй юмаа гэхэд өрийг минь 9 сар хүртэл хойшлуулж өгөөч гэж захирал залуугаас гуйсан. Банкинд үйлдвэрээ ажиллуулахад хөрөнгө дутчихлаа, зээлийг төлж чадахгүй төлбөрийн чадвар, эрүүл мэндийн хувьд муу боллоо. Хүмүүстэй хамтармаар байна. Барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг зараад зээлээ хаа гэж 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүсэлтээ өгч байсан. Банк асуудлыг шийдэхгүй удааширч хүүний дарамтанд орсон. Авсан нь үнэн болохоор үндсэн зээлийг хэсэгчлээд төлнө. Хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломж үнэхээр байхгүй байна. Уг нь үйлдвэр ажлаад эхлэвэл төлчих боломж байгаа л даа. Зээлээ төлөхийн тулд өөр бусад хүмүүстэй хамтраад ажиллая гэхээр газрын гэрчилгээнүүд барьцаанд байгаа болохоор болохгүй байна. Миний амьдарч байгаа хашаа байшинг зараад зээлийг төлөхөд би татгалзахгүй, үйлдвэрлэл явуулах зориулалттай газраар зээлийг төлүүлэхийг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Г. шүүхэд гаргасан тайлбартаа:  Энэ зээлийг Я.Ичваан гуай төлөх ёстой. 2015 оны 6 дугаар сард хийсэн гэрээний өөрчлөлтөөр хугацаа сунгахад хуримтлагдсан зээлийн төлбөр байсныг битөлсөн. Сүүлийн хэдэн сарын төлбөрийг мөн төлсөн. Тийм учраас  наас нэхэмжилж байгаа 38.439.502 төгрөгийг би төлөхгүй гэжээ.

Шүүх энэ хэрэгт Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ны Цайз салбар хариуцагч Я.Ичваанаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлт 38.439.502 төгрөг гаргуулах,  энэ хуулийн 174 дүгээр зүйли йн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаарджээ.

Хариуцагч Я.Ичваан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү,  барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Зохигч үйл баримт, зээлийн болон баталгаат ипотекийн гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй.

Хариуцагч Ч.Ичваан 50.000.000 төгрөгийг 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сарын 2.5 хувийн хүүтэйгээр, 2015 оны 5 дугаар сарын *******-ны өдрийн Хас банкны зээлийн шийдвэрээр зээлийн хүүг сарын 1.5 хувь болгон өөрчилсөн, зээлдэгч зээлийг авснаас хойш  үндсэн зээл 20.681.815 төгрөг, хүү *******.503.5******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 201.059 төгрөг нийт 48.386.401 төгрөгний үүргийг гүйцэтгэсэн талаар зохигч маргаагүй.

Нэхэмжлэгч ны Цайз салбар нь харуцагч Я.Ичваантай 2013 оны 8 дугаар сарын *******-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу түүнээс үүргээ биелүүлэхийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар шаардах эрхтэй.

Хариуцагч Я.Ичваан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй үйл баримттай маргаагүй учраас үндсэн зээлийг хүүгийн хамт төлөх үүрэгтэй.

Хариуцагч Я.Ичваан төлөвлөсөн үйл ажиллагаанд зээлийн хэмжээ хүрээгүйгээс авсан зээлийн зорилго биелэгдээгүй. Үүнээс үндэслэж гэрээний үүргээ 2015 оны 9 дүгээр сарын 12-ноос хойш биелүүлээгүй, энэ тухайгаа банкинд мэдэгдэж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн боловч энэ хүсэлтийг банк хүлээж аваагүйгээс их хэмжээний зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний дарамтанд орсон гэж мэтгэлцсэн.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-5.1.5-д зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй, худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон, эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг нь түтгэлзүүлсэн, цуцалсан, хүчингүй болгосон тохиолдолд банк санаачлан гэрээг цуцлахаар заажээ.

Монгол банк, Сангийн яамнаас баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журамд зааснаар зээлийн хугацаа хэтэрсэн хоногоос шалтгаалж аль нэг зээлийн ангилалд хамрагддаг.

Хариуцагч Я.Ичваан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 577 хоног өнгөрсөн байхад уг зээлийг дээрх ангилалд оруулсан эсэх талаар  баримт хэрэгт байхгүй, энэ төрлийн ажиллагааг банк хийсэн эсэх нь тодорхойгүй байна.

Зээлдэгчийн  бизнесийн үйл ажиллагаа зогсож, үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тухайгаа зээлдүүлэгчид мэдэгдсэн нь  зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан 2015 оны 5 дугаар сарын *******-ны өдрийн Зээлийн шийдвэр, 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт,  2016 оны 03 дугаар сарын 09, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрүүдэд зээлдэгч Я.Ичвааны банкинд гаргасан хүсэлтүүд, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ны Шаардах хуудас зэрэг баримтаар тогтоогдсон.

Дээрх нөхцөл байдал үүсээд байхад  нэхэмжлэгч зээлийг төлүүлэх талаар хууль болон гэрээнд заасан арга хэмжээг аваагүйгээс  хариуцагч талд тэгш бус байдал бий болж их хэмжээний хүү төлөх үүрэг ногдуулж  буй  нь шударга бус байна.

Зээлдэгч гэрээний 5.1.1-5.1.5-д заасан нөхцөл байдлыг бий болгосон тохиолдолд гэрээнээс татгалзах эрхээ алдах нөхцөлтэй гэрээ байгуулсан учраас  2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр барьцаанд тавьсан ******* ******* *******ны ******* тоотод байрлах 106.25 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг газрын хамт худалдан борлуулахыг зөвшөөрсөөр байхад зээлдүүлэгч Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар олгосон зээлийн ашиглалтыг шалгаж, зээлийг хугацаанаас өмнө төлөхийг шаардах ажиллагааг явуулалгүй 2016 оны 11  дүгээр сарын 08-ны өдрийг хүргэсэн байна.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4-т зааснаар нэхэмжлэгч гэрээ цуцлах үндэслэлийг мэдсэнээс хойш ердийн боломжит хугацааны дотор гэрээнээс татгалзаж болохоор байхад энэ эрхээ хэрэгжүүлэхгүй 2017 оны 04 сарын 12-ны өдөр буюу гэрээний хугацаа дуусахаас 31 хоногийн өмнө гэрээг цуцлахаар шүүхэд хандсаныг энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар  хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүх дээрх үндэслэлээр хариуцагч Я.Ичвааны зээлийн эргэн төлөх хугацаа хэтрүүлсэн өдрийг нэхэмжлэгчийн зээлийг төлөхийг шаардсан өдөр  буюу 2016 оны 11  дүгээр сарын 08-ны өдрөөр тогтоох нь шудрага ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.

Ингээд хариуцагч Я.Ичваанаас үндсэн зээл 29.318.185 төгрөг, зээлийн хүү 5.012.205 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 520.297 төгрөг нийт 34.850.687 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 3.588.815 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, хариуцагч Я.Ичвааны зээлийн барьцаанд Налайх дүүрэг, *******, Уурхайчид 1А дугаар гудамжны ******* тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай 106,25 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай барилга; Налайх дүүрэг, *******, Уурхайчид 1А дугаар гудамжны ******* тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай 2.400 м.кв талбайтай, ногоо нөөшлөх зориулалттай, эзэмших эрхтэй газар; Налайх дүүрэг, 3 дугаар хороонд байрлах 18671294820305 нэгж талбарын дугаартай, 000466135 гэрчилгээний дугаартай 46.000 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг авч баталгаат ипотекийн гэрээ байгуулсан байна.

Гэрээний 5.2-т талууд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг шүүхээс гадуур хангуулахаар тохиролцсон ч хариуцагч Я.Ичваан Налайх дүүрэг, *******, Уурхайчид 1А дугаар гудамжны ******* тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай 106,25 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч, бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаас татгалзаж маргасан.

Зээлдүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Налайх дүүрэг, *******, Уурхайчид 1А дугаар гудамжны ******* тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай 2.400 м.кв талбайтай, ногоо нөөшлөх зориулалттай, эзэмших эрхтэй газрыг барьцаалахдаа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т зааснаар газрын кадастрын зургыг хавсаргаагүй, барьцаалсан гэх газруудыг зохих байгууллагад бүртгүүлсэн эсэх нь эргэлзээтэйн зэрэгцээ хариуцагчийн  Налайх дүүрэг, *******, Уурхайчид 1А дугаар гудамжны ******* тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай 106,25 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангахад хөрөнгийн үнийн дүнгийн хувьд харьцангуй боломжтой байна. 

Иймд Налайх дүүрэг, *******, Уурхайчид 1А дугаар гудамжны ******* тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай 106,25 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангаж, үлдэх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагайгүй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118, заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч ******* овгийн *******гийн******* /РД:/-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 34.850.687/гучин дөрвөн сая найман зуун тавин мянга зургаан зуун наяан долоон/ төгрөгийг гаргуулж ны Цайз салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан ******* ******* Уурхайчдын 1/А дугаар гудамжны ******* тоотод байрлах тоот гэрчилгээний дугаартай тоот улсын бүртгэлийн дугаартай 106.25м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлсүгэй.

3. Нэхэмжлэлийн шаардлагаас  3.588.815/гурван сая таван зуун наян найман мянга найман зуун арван тав/ төгрөгийг,  3. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас ******* *******, Уурхайчдын 1а гудамжны ******* тоот хаягт байрлах 01050000736 нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай 2400 м.кв талбайтай ногоо нөөшлөх зориулалттай газар, ******* 3 дугаар хороонд байрлах 18 нэгж талбартай 000466135 гэрчилгээний дугаартай 46000мкв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газруудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350.148/гурван зуун тавин мянга нэг зуун дөчин найман/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Я.Ичваанаас 332.203/гурван зуун гучин хоёр мянга хоёр зуун гурван/ төгрөгийг гаргуулж Хас банкны Цайз салбарт олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

                                        ДАРГАЛАГЧ                                    Л.ЭНХБИЛЭГ