Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 224

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, ******* тоотод оршин суух, *******, ******* хамт ******* овгийн *******гийн ******* /РД:*******/-ын

Хариуцагч: ******* тоотод оршин суух, дугаар цэцэрлэгийн ажилтай овогийн ын /РД:/-гоос

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2011 оны 2 дугаар сарын 14-ний  өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр 2008 онд танилцаж нэг гэрт ханилан суусан. 2015 оны 10 сард гэрлэлтээ батлуулсан. Л. хэт өөрийнхөө дураар, сэтгэлд нь нийцэхгүй зүйл гарвал шууд ээжийнхрүүгээ яваад өгдөг. Гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөдөггүй,

байнга л ажилтай гэж байдаг. Хэд хэдэн удаа намайг зодож байсан. Хамгийн сүүлд шинэ жилээр надад гар хүрсэн. Архи дарс хэтрүүлж хэрэглээд байхгүй ч   хэрэглэсэн   үедээ   догшин   ширүүн харьцаатай. Шүүхээс эвлэрүүлэх хугацаа өгсөн боловч бид эвлэрч амьдраагүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүү ыг миний асрамжид үлдээж тэтгэлэг гаргуулж өгнө үү.  Эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хариуцагч Л. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би *******тай 9 жил хамт амьдрахдаа гэр бүл үр хүүхдийнхээ төлөө чадлынхаа хэрээр зүтгэсэн. Цаашдаа ч эднийхээ төлөө зүтгэнэ. Гагцхүү гэр орондоо байх, гэр бүлийн өмнө хүлээх үүрэг хариуцлагынхаа төлөө зүтгэх боломж гаргахгүй байна. Өнгөрсөн 3 сарын хугацаанд эвлэрч амьдрах гэж зөндөө л үзлээ. Өчигдөрхөн сайхан юм ярьчихаад өнөөдөр өөр юм яриад байгаад гайхаж байна. Гэрлэлт цуцалсан тохиолдолд хүүгээ өөрийнхөө асрамжид авна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.******* Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар нөхөр Л.гоос гэрлэлтээ цуцлуулж, 2011 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү З.ыг өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулахыг шаардсан.

Хариуцагч Л. гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад маргасан.

Тэрээр гэр бүлээ тэжээн тэтгэх үүргээ зохих ёсоор биелүүлдэг хэдий ч  гэр бүлтэйгээ нэг гэрт тогтвортой амьдардаггүй, эхнэр хүүхдэдээ тавих анхаарал халамж муу, бие биеэ халамжлах, хүндэтгэх үүргээ биелүүлдэггүйгээс эхнэр Д.******* гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан үндэслэлийг үгүйсгэж мэтгэлцээгүй. 

Шүүх 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагатай гэж үзээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түтгэлзүүлсэн.

Энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авч, шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагч, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн сэтгэл зүйчтэй уулзуулах арга хэмжээ авсан боловч тэд эвлэрч амьдраагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т зааснаар эвлэрүүлэх арга хэмжээг зөвхөн нэг удаа хэрэглэнэ. Энэ хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй бол энэ хуулийн 132.5, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар гэрлэлтийг цуцлана.

Гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж байгаатай холбогдуулан тэдний дундаас төрсөн хүү З.ыг эх Л.*******ын асрамжид үлдээхдээ хүүхдийн нас, амьдрах орчин, хүүхдийг төрсөн цагаас эх нь ажил хөдөлмөр эрлэхгүй өсгөж хүмүүжүүлсэн байдал, Л.*******ын дагавар хүү О.тэй энэгшин дассан байдал зэргийг харгалзан үзсэн.

Эцэг Л. хүү З.аас тусдаа амьдарч байгаа нөхцөлд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй. 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагч Л.гоос улсын тэмдэгтийн хураамжид 171.648 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулав.

Нэхэмжлэгч Л.******* төлбөрийн чадваргүй үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд тэрээр шүүх хуралдааны явцад хүү О.д тэтгэлэг гаргуулах шаардлагаас татгалзсаныг, гэрлэгчид  хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүйг дурьдах нь зүйтэй.

******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118, 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т зааснаар ******* овгийн *******гийн *******, овогийн ын нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д зааснаар 2002 оны 11 дүгээр сарын 22-ны хүү О., 2011 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүү З. нарыг эх Д.*******ын асрамжид тус үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү гийн ыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.гоос сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар нэхэмжлэгч Д.******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг, хүү О.д хүүхдийн тэтгэлэг гаргуулахаас татгалзсаныг, зохигч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүйг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар  хариуцагч Л.гоос 171.648/нэг зуун далан нэгэн мянга зургаан зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

                                            ДАРГАЛАГЧ                             Л.ЭНХБИЛЭГ