Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 226

 

              Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би

Нэхэмжлэгч: *******, ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД:*******/-гийн 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.*******ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 6 дугаар сард Ц.******* “******* улс руу 8 сард гэрээний ажилтанаар явуулна” гэж амлаад 1 хүний 500 евро гээд 4 хүнээс 2.000 евро авсан.  Гэтэл 8 сард ******* улс руу явуулж өгөөгүй тул бид мөнгөө буцаан авахаар дугаарын утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Тухайн үед биднээс мөнгө авахдаа гэрээ хийгээгүй бөгөөд бид гэрийн хаягийг нь мэдэхгүй. Иймд Ц.*******ийн /РД:/ оршин суугаа газар нь тодорхойгүй тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* бичгээр гаргасан хүсэлтэдээ: Шүүхээс тодорхой ажиллагаануудыг хийсний үр дүнд Ц.*******ийг хаана оршин суудаг, хаана ажилладаг талаарх мэдээллийг олж авсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгчийн татгалзал зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих  Ц.*******ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ц.*******ийн оршин суугаа газрыг мэдсэн” үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан /хх-24/ тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2.-т зааснаар хялбаршуулж нэхэмжлэгчийн татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгний тал хувийг улсын орлого болгож үлдэх 35.100 төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгчид олгов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих  Ц.*******ийг эрэн сурвалжлуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн   хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг  улсын орлого болгож, улсын төсвийн данснаас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг буцааж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

                                                         ШҮҮГЧ                               Л.ЭНХБИЛЭГ