Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 227

 

                           Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би

Нэхэмжлэгч: *******, ******* тоотод оршин суух ******* овогт *******ны ******* /РД:*******/-ийн

Хариуцагч: *******, ******* тоотод оршин суух ******* овогт ийн /РД:/-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.920.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1.630.000 төгрөгийг 18 хоногийн хугацаатай Ц.Бат-Эрдэнэд зээлдүүлсэн. Ц.Бат-Эрдэнэ нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул  0.3 хувиар алданги  тооцож  1.920.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Бат-Эрдэнэ хариу тайлбартаа: 1.630.000 төгрөг зээлсэн нь үнэн. 1.920.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ. 

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* хариуцагч Ц.Бат-Эрдэнээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1.920.000 төгрөгийг гаргуулахыг шаардсан.

Хариуцагч Ц.Бат-Эрдэнэ үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй, 1.920.000 төгрөг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн /хх-22/ тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулж,  хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хуульд зааснаар хялбаршуулан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.670 /дөчин таван мянга зургаан зуун далан/ төгрөгний тал хувь буюу 22.835 /хорин хоёр мянга найман зуун гучин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бат-Эрдэнээс 22.835 төгрөгийг,   тоот данснаас 22.835 /хорин хоёр мянга найман зуун гучин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.*******д олгов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2.,75 дугаар зүйлийн 75.1.-75.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.******* хариуцагч  Ц.Бат-Эрдэнээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.920.000 /нэг сая есөн зуун хорин мянга/ төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийн шаадлагыг хариуцагч Ц.Бат-Эрдэнэ зөвшөөрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.670 /дөчин таван мянга зургаан зуун далан/ төгрөгний тал хувь буюу 22.835 /хорин хоёр мянга найман зуун гучин тав/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж уг данснаас 22.835 /хорин хоёр мянга найман зуун гучин тав/ төгрөгийг, хариуцагч Ц.Бат-Эрдэнээс 22.835 /хорин хоёр мянга найман зуун гучин тав/ төгрөгийг тус тус гаргуулж  нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар хариуцагч Ц.Бат-Эрдэнэ шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар  энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

          

                                               ШҮҮГЧ                                  Л.ЭНХБИЛЭГ