Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 229

 

                             Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би

Нэхэмжлэгч: ******* тоот хаягт байрлах  “*******”  ХХК  /РД:*******/

Хариуцагч: *******, *******, ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД:0/-д холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 270.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* нь 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай компанитай “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 240.000 төгрөгийн үнэтэй төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20.000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг сар бүр хуваарийн дагуу 20.000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Одоогийн байдлаар 180.000 төгрөгийн үлдэгдэлтэй. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу алданги 90.000 төгрөг нийт 270.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсувд нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан үндэслэлээ тайлбарлахдаа: Д.******* үндсэн төлбөрөө төлсөн учраас алданги 90.000 төгрөгнөөс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие G-Mobile компаний нэхэмжилсэн 240.000 төгрөгний үнэтэй төхөөрөмжийг авсан нь үнэн. Үндсэн төлбөрийн үлдэгдэл 180.000 төгрөгийг 2017 оны 6 сарын 23-ны өдөр төлсөн гэжээ.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар, мөнгө төлсөн баримт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Д. *******гээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 180.000 төгрөг, алданги 90.000 төгрөг нийт 270.000 төгрөг гаргуулахыг шаардсан. 

Хариуцагч Д.******* худалдах худалдан авах гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй үйл баримтад маргаагүй. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 180.000 төгрөг төлөхийг зөвшөөрч  2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “*******” ХХК-ний тоот дансанд 180.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 4.375 төгрөгний хамт тушаасан байна.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж алданги 90.000 төгрөгнөөсөө татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8.750 төгрөгийг улсын орлого болгож, Налайх дүүргийн Татварын хэлтэсийн ХААН банкны 5749909359 тоот данснаас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 6.050 төгрөгийн тал хувь болох 3.025 /гурван мянга хорин тав/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгчид олгов. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч ******* овогт *******ын *******/УШ0/ “Жи Мобайл” ХХК-ний худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 180.000 төгрөг гаргуулах шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8.750/найман мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, Налайх дүүргийн Татварын  хэлтсийн 5749909359 тоот данснаас 3.025 /гурван мянга хорин тав/ төгрөгийг гаргуулж “*******” ХХК-д  олгосугай.

3. Хариуцагч Д.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын тэмдэгтийн хураамж 4.375/дөрвөн мянга гурван зуун далан тав/ төгрөгийг  нэхэмжлэгчийн тоот дансанд төлснийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

                                              ШҮҮГЧ                                   Л.ЭНХБИЛЭГ