Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, шүүгч Зоригоогийн Нандинцэцэг, шүүгч Пүрэвцэрэнгийн Доржбал нарын бүрэлдэхүүнтэй Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Болдын Эрхэмбаяр Шүүгдэгч Ганбаатарын Төмөрчөдөр Тогтохын Гантулга Шүүгдэгчийн өмгөөлөгч Ванчингийн Содномцэрэн Баатарын Энхжаргал Хохирогч Түдэвийн Хатанбаатар Пүрэвдоржийн Бямбажаргал /цахимаар/ Баярхүүгийн Мэндсайхан /цахимаар/ Даваажавын Пүрэвжаргал /цахимаар/ Дэлгэрийн Батцацрал /цахимаар/ Иргэдийн төлөөлөгч Жүгдэрийн Нармандах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нарт холбогдох 2023001300018 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 25-нд Говь-Алтай аймгийн Жаргалант суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ГовьАлтай аймгийн Есөнбулаг сумын Харзат 4 дүгээр багийн Харзатын 1-28 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай Дуганч овогт Ганбаатарын Төмөрчөдөр /ДЖ82012519/

Урьд: Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 207 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 14- ний өдрийн 10 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 64 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 51 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд Г.Төмөрчөдөрт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсэн байна. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 19-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан баг 9 дүгээр гудамж задгайд оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай гэх Чулуунтайж овогт Тогтохын Гантулга /ДЛ87101910/

Урьд: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнссэн, Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 654 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 860 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан. Өвөрхангай аймгийн Хар хорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ХМШЗ/178 дугаартай захирамжаар хоригдол Т.Гантулгыг эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон байна. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Гантулга нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн Цагаанчулуут сумын Баянхайрхан багт байрлах иргэн А.Чирчмаагийн гэрт хууль бусаар нэвтэрч, 5.480.000 төгрөгийн хохирол учруулсан, Шүүгдэгч Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2020 оны 08 сарын 07-ноос 11-ний өдрийн хооронд Завхан аймгийн Сонгино сумын Бор-Өндөр багийн Шинэ хорооллын хэсгийн 2-9 тоот хашаанд байрлах иргэн Д.Чулуундаваагийн хувийн байшинд буюу хүн байнга амьдрах байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг авч 6.925.000 төгрөгийн хохирол учруулсан, Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 07 сарын 23-ны өдрийн хооронд Завхан аймгийн Отгон сумын Хужирт багт байрлах иргэн П.Бямбажаргалын гэрт буюу хүн байнга амьдрах байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг авч 3.029.000 төгрөгийн хохирол учруулсан, Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 07 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Завхан аймгийн Шилүүстэй сумын Чандмань багт оршин суух иргэн Д.Пүрэвжаргалын гэрт буюу хүн байнга амьдрах байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг авч 3.930.000 төгрөгийн хохирол учруулсан Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Шилүүстэй сумын Чандмань багт байрлах иргэн Д.Санжсүрэнгийн хувийн байшинд буюу хүн байнга амьдрах байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг авч 2.220.000 төгрөгийн хохирол учруулсан Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орчим Завхан аймгийн Отгон сумын Хужирт багт байрлах иргэн Т.Хатанбаатарын хувийн байшинд буюу хүн байнга амьдрах байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг авч 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2020 оны 08 дугаар сарын 10-наас 11-ний өдрүүдэд Увс аймгийн Наранбулаг сумын нутгаас иргэн Б.Бадамзулын эзэмшлийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан, Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2020 оны 08 дугаар сарын 10-наас 11-ний өдрийн хооронд Увс аймгийн Тариалан сумын зургаадугаар багийн нутагт байрлах иргэн Ц.Бямбажавын хувийн байшинд буюу хүн байнга амьдрах байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг авч 1.552.000 төгрөгийн хохирол учруулсан, Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2020 оны 08 дугаар сарын 10-наас 11-ний өдрийн хооронд Увс аймгийн Наранбулаг сумын нэгдүгээр багт байрлах иргэн У.Наранцэцэгийн гэрт буюу хүн байнга амьдрах байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг авч 1.655.000 төгрөгийн хохирол учруулсан, Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2020 оны 08 дугаар сарын 10-наас 11-ний өдрийн хооронд Увс аймгийн Өндөрхангай сумын тавдугаар багийн нутагт байрлах иргэн Д.Бадамхандын хувийн байшинд буюу хүн байнга амьдрах байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг авч 8.856.000 төгрөгийн хохирол учруулсан, Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2020 оны 08 дугаар сарын 10-наас 11-ний өдрийн хооронд Увс аймгийн Өндөрхангай сумын тавдугаар багийн нутагт байрлах иргэн В.Батдоржийн хувийн байшинд буюу хүн байнга амьдрах байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйлийг авч 1.070.000 төгрөгийн хохирол учруулсан, Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2020 оны 08 дугаар сарын 10-наас 11-ний өдрийн хооронд Увс аймгийн Тариалан сумын тавдугаар багийн нутагт байрлах иргэн П.Долгорын хувийн байшинд буюу хүн байнга амьдрах байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг авч 285.000 төгрөгийн хохирол учруулсан, Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2020 оны 08 дугаар сарын 09-нөөс 10-ны өдрийн хооронд Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.Батцацралын хувийн байшинд буюу хүн байнга амьдрах байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг авч 150.000 төгрөгийн хохирол учруулсан, Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2020 оны 08 дугаар сарын 08-наас 09-ний өдрийн хооронд Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Мэндсайханы хувийн байшинд буюу хүн байнга амьдрах байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг авч 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар нь бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 09-ний шөнө Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрээс иргэн Х.Хуланбекийн “UB moto” маркийн 21-28 ХОЗ улсын дугаартай мотоциклийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явж 850.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч А.Чирчмаа, Д.Санжсүрэн, Ц.Бямбажав, У.Наранцэцэг, Д.Бадамханд, В.Батдорж, П.Долгор, Х.Хуланбек, Б.Бадамзул, Д.Чулуундаваа нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хохирогч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч нар шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэднийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэг. Шүүгдэгч Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Т.Гантулга нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн Цагаанчулуут сумын Баянхайрхан багт байрлах иргэн А.Чирчмаагийн гэрт хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг хулгайлсан хэргийн үйл баримт нь Эд зүйлээ алдсан талаараа мэдүүлсэн хохирогч А.Чирчмаагийн “...манай гэрийн хаалгыг хөшиж онгойлгосон байдалтай байж байсан. ...гэрээс 2 ширхэг хуучны хар тагштай мөнгөн аяга, хуучны модон тагштай мөнгөн аяга 2 ширхэг, шинэ цагийн мөнгөн аяга 2 ширхэг нийт 6 ширхэг мөнгөн аяга, шинэ нөүтбүүк... ...нилээн ...эд зүйлс алдагдсан байна...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч Ө.Сувд-Эрдэнийн “...Би 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ...оёдлын цехэд ээжтэйгээ оёдол хийж өнжсөн юм. ...гэр лүүгээ ...нарийн гудамжаар гартал манай сумынх лав биш гадны царайтай 2 хүн хажуугаар өнгөрч явсан. ...Би хулгай орсон талаар нь маргааш орой нь мэдсэн. Яг тэр үеэр шөнө цасан шуургатай шөнө байсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.Амгалангийн “...2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Чирчмаагийн охин Дашням нь ...манай гэрт хулгай орчихсон юм шиг байна. Хаалга үүд дэлгээтэй цоож цуурга эвдэрчихсэн байна гэж хэлсэн. ...би Дашнямыг дагуулаад очтол хаалгыг нь хөшсөн маягтай эвдчихсэн байсан. Би яг юу алга болсон талаар нь мэдэхгүй учир Чирчмаагийн хүүхдүүдийг хөдөө гэр лүү нь явуулж аав ээждээ хэлээрэй...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Т.Гантулгын хэргээ хүлээн мэдүүлж яллагдагчаар өгсөн “...Энэ хэргийг би ганцаараа хийсэн юм. Энэ хэрэгт Төмөрчөдөр хамаа байхгүй. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би Говь-Алтай аймгаас ганцаараа мотоциклоор гарч орой харанхуй болсон байхад Цагаанчулуут сум ороод сумын төвийн эзэнгүй гэртээ айлын цоожийг эвдэн ороод 4 ширхэг мөнгөн аяга, зөөврийн компьютер, мөнгөн ээмэг бөгжнүүд, “Болор” нэртэй архи зэрэг зүйлсийг авсан юм. Авсан эд зүйлсээ маргааш нь Говь-Алтай аймгийн зах дээр танихгүй хүнд бүгдийг нь зарчихсан юм...” гэсэн мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна. Шүүдэгч Т.Гантулгын үйлдлийн улмаас хохирогч А.Чирчмаад 5.480.000 төгрөгний хохирол учирсан нь алдагдсан эд зүйлийн үнэлсэн үнэлгээний комиссын дүгнэлтээр тогтоогджээ. 1. Шүүгдэгч Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орчим Завхан аймгийн Отгон сумын Хужирт багт байрлах иргэн Т.Хатанбаатарын хувийн байшинд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлсан хэргийн үйл баримт нь Эд зүйлээ алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Т.Хатанбаатарын “... Манайх 2020 оны 07 дугаар сарын сүүлчээр сумын төв дээр байдаг гэрээ эзэнгүй орхиод явсан юм. ...2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хөдөөнөөс гэртээ ирсэн чинь авдар дотроос гялгар уутанд боосон эмээлийн мөнгөн хэрэгслүүд хулгайд алдагдсан. 2 эмээлийн мөнгөн хэрэглэл байсан. Хоёулаа хуучин цагийн нэг нь 6 ширхэгтэй, нөгөөдөх нь 10 ширхэгтэй нийт 16 ширхэг эмээлийн мөнгөн хэрэглэл байсан...” гэсэн мэдүүлгээр, Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Б.Чойжавын “...Хатанбаатарыг эмээлийн мөнгөн хэрэгсэл хүнээс худалдаж авсныг нь би бол мэднэ. Тэгэхдээ гэрийнхээ хаана хадгалж байсныг нь би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Ч.Бямбасүрэнгийн “...гэртээ ирсэн чинь авдар дотор байсан эмээлийн мөнгөн хэрэгсэл хулгайд алдагдсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Г.Төмөрчөдөрийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 07 сарын 20-д өдрийг нь сайн санахгүй байна. Гантулгын хамт Отгон сумын төв дээр байх нэг айлын байшингийн цонхийг түлхэж ороод эмээлийн мөнгөн бааврууд байсныг авсан юм. 10 хэдэн ширхэг байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Т.Гантулгын хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орчим Завхан аймгийн Отгон сумын Хужирт багт байрлах Хатанбаатарын ...байшингийн цонхоор нь орж эмээлийн мөнгөн хэрэглэлүүд байсныг авсан юм. ...10 гаран хэрэглэл байсан санагдаж байна. ...мөнгөн хэрэглэлүүдийг 07 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хот орж бусад хулгайлсан эд зүйлсийн хамт зарчихсан юм...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч Т.Хатанбаатарт 3.200.000 төгрөгний хохирол учирсан болох нь“...Эд зүйлсийн үнэлсэн нийт үнэлгээ 3.200.000 төгрөг...” гэсэн Орон нутгийн үнэлгээний комиссын дүгнэлтээр тогтоогдож байна. 2. Шүүгдэгч Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Завхан аймгийн Отгон сумын Хужирт багт байрлах иргэн П.Бямбажаргалын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан хэргийн үйл баримт нь Эд зүйлээ алдсан талаар мэдүүлсэн хохирогч П.Бямбажаргалын “...манай эхнэр над руу залгаад манай гэрийн цоожийг эвдээд гэрт хулгай орчихсон байна гэж яриад “манай мөнгөн эдлэлүүд бүгд алга болчихсон байна” гэж надад хэлсэн. ...гэрээс алга болсон эд зүйлсээ бүртгэж цагдаад мэдэгдсэн. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Д.Батболдын “...2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Бямбажаргалын гэрт очиход тэдний гэрийн хаалганы цоожийг эвдээд гэр дотроос эд зүйлийг нь хулгай хийгээд аваад явчихсан байсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.Баасанхүүгийн “...2020 оны 07 дугаар сарын 23-ны орой ажил тарсны дараа гэртээ очсон чинь манай гэрийн хаалганы цоожийг эвдэж хулгайч ороод гэр дотроос эд зүйл алдагдсан байсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Б.Лханайгийн “...мотоциклтой хоёр хүн ирээд “танай сумын гүүр чинь хаана юм, яаж гардаг юм бид хоёр гурван ширхэг морио алдчихаад хайгаад явж байна” гэхээр нь манай сумын гүүр сумынхаа доод талд байдаг юм, энүүгээр ямар нэгэн морь мал харагдаагүй гэж хэлээд явуулсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Г.Төмөрчөдөрийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 07 сарын 20-д өдрийг нь сайн санахгүй байна. Отгон сумын төв дээр Гантулга бид 2 мотоциклтой ирээд нэг хашаанд байсан монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгон гэрт нь орж мөнгөн аяганууд, дуран, ээмэг, бөгж зэрэг эд зүйлс байсныг авсан юм. Хоёр нүдний дуран байсан мөнгөн аяганууд, ээмэг бөгжнүүд байсан. Одоо яг хэдэн тооны зүйлс байсныг санахгүй байна. Авсан эд зүйлсээ 7 сарын сүүлээр Улаанбаатар хот руу аваачин Нарантуул зах дээр танихгүй хүнд бусад аймгуудаас хулгайлсан эд зүйлийн хамт 1.200.000 төгрөгөнд зарчихсан юм...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Т.Гантулгын хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 07 дугаар сарын 20-д өдрийг нь сайн санахгүй байна. Отгон сумын төв дээр байх нэг гэртэй айлын хаалганы цоожийг суга татаж орон мөнгөн аяганууд, мөнгөн болон монетон ээмэг бөгж, зүүлт, хөөрөг, 2 нүдний дуран зэрэг зүйлс байсныг авсан. Одоо яг хэдэн төрлийн эд зүйлс байсныг санахгүй байна. Авсан эд зүйлсээ 07 дугаар сарын сүүлээр Төмөрчөдөрийн хамт бусад газраас хулгайлсан эд зүйлсийн хамт Улаанбаатар хотод Нарантуул зах дээр танихгүй хүнд зарсан юм...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч П.Бямбажаргалд 3.029.000 төгрөгний хохирол учруулсан нь Орон нутгийн үнэлгээний комиссын “...Эд зүйлсийн нийт үнэлгээ 3.029.000 төгрөг...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. 3. Шүүгдэгч Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 07 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Завхан аймгийн Шилүүстэй сумын Чандмань багт оршин суух иргэн Д.Пүрэвжаргалын гэрт хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг хулгайлсан хэргийн үйл баримт нь Эд зүйлээ алдсан талаар мэдүүлсэн хохирогч Д.Пүрэвжаргалын “...Би 07 дугаар сарын 23-ны өдөр 23 цагийн үед Шилүүстэй сум Чандмань баг, 1-0 тоотод байрлах гэртээ ирэхэд таамбарын гадна хаалга цоожтой хэвээрээ. ...Тэгээд байшин руу орж гэрлээ асаагаад унтлагын өрөө рүүгээ ороход цонх онгорхой байдалтай байсан. Тэгээд би эхнэрээсээ “энийг чи онгорхой орхисон уу” гэж асуухад “үгүй” гэж хариулсан. Тэгээд эхнэр бид хоёр гэрт хулгайч орсныг анзаарсан. ...Тэгээд эд зүйлээ бүртгэж явахад цонхны түгжээг наашаагаа хүчээр онгойлгосон байсныг харсан. ...гэрт байсан 4 мөнгөн аяга алга байсан. Бас хананд өлгөсөн байсан шинэ ба хуучин цагийн 2 мөнгөн хазаар, миний эхнэрийн ажилд хэрэглэж буй зөөврийн компьютер, уурганы хуйв, ташуур, нэг ширхэг виски архи алга байсан. Алга болсон 4 мөнгөн аяганы 2 нь жижиг, 2 нь том аяга байсан. Хоёр мөнгөн хазаарын нэг нь шинэ цагийнх, нөгөөдөх нь хуучин цагийн мөнгөн хазаар байсан. Зөөврийн компьютер нь хар өнгөтэй гадна талын цүнх нь улаан өнгөтэй байсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Ш.Зоригтын “...Би 2020 оны 07 дугаар сарын 20-25-ны өдрийн хооронд /яг тодорхой өдрөө санахгүй байна ...гэрээсээ гарч айлд очихоор явж байхад манай гэрийн урд талд байдаг жижиг ягаан толгойн баруун дээд үзүүрт нилээн том хэмжээний гал ассан байдалтай байсан. ...би юун гал вэ гэж бодоод мотоциклтой наанаасаа дөхөж очсон. Тэгээд дөхөж очиход мотоциклийн гэрэлд 2 намхан нуруутай хүн харагдсан. Би тэгэхээр нь том ангийн хүүхдүүд болов уу гэж бодсон. Тэгээд би хүүхдүүд юм шатааж байгаа юм байх даа гэж бодоод буцсан. Би мотоциклоо эргүүлэхэд гэрэлд нь улаан мотоцикл харагдсан. Нэг нь богино хар өнгийн куртик эсвэл савхи маягийн хувцастай, нөгөөдөх нь бас хар бараан өнгийн хувцастай байсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.Ичинхорлоогийн “...Алга болсон 4 аяганы 2 нь жижиг, 2 нь том аяга юм. 2 мөнгөн хазаарын нэг нь шинэ цагийнх, нэг нь хуучин цагийн мөнгөн хазаар байсан. Зөөврийн компьютер нь хар өнгөтэй, гадна талын цүнх нь улаан өнгөтэй цүнх байсан. Дараа нь хөрш болох Ш.Зоригт гэх хүн надад “танай байшингаас эгц урагш танайд хулгай орох үеэр 2 хүн мотоциклтой хүн юм шатааж байна” гэж ярьсан. Тухайн шатаасан газраас манай хөрш айлаас алдагдсан эд зүйлүүдийн хэсэг олдсон байна. Тэгээд тухайн 2 хүн манайхаас хулгай хийсэн гэж бодож байна...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна. Түүнчлэн шүүгдэгчийн Г.Төмөрчөдөрийн хэргээ хүлээн мэдүүлж яллагдагчаар өгсөн “...2020 оны 07 дугаар сарын 20-доор Гантулгын хамт Шилүүстэй сумын төв дээр байсан байшинтай айлын цонхыг түлхэн ороод мөнгөн аяганууд, мөнгөн хазаар 2 ширхэг, зөөврийн компьютер 1 ширхэг, виски зэрэг эд зүйлс байсныг авсан юм. Мөнгөн аяганууд байсан, мөнгөн хазаар 2 ширхэг байсан, зөөврийн компьютер, 1 шил виски зэрэг зүйлс байсан зарим зүйлсийг нь одоо санахгүй байна. Авсан эд зүйлсээ 07 сарын сүүлээр Улаанбаатар хот руу аваачиж Нарантуул зах дээр танихгүй хүнд зарсан юм...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Т.Гантулгын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 07 дугаар сарын 20-ны үед өдрийг нь санахгүй байна. Г.Төмөрчөдөрийн хамт Шилүүстэй сумын төв дээр байшинтай айлын цонхыг нь түлхэж, мөнгөн хазаар 2 ширхэг, зөөврийн компьютер, виски зэрэг зүйл байсныг авсан. Авсан эд зүйлсээ 07 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хот руу аваачиж Нарантуул зах дээр танихгүй хүнд зарчихсан юм...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч Д.Пүрэвжаргалд 3.930.000 төгрөгний хохирол учруулсан нь Завхан аймгийн Цагаанчулуут сумын “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний комиссын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хулгайд алдагдсан эд зүйлүүдийн үнэлгээ тогтоосон “...Эд зүйлсийн нийт үнэлгээ 3.930.000 төгрөг...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. 4. Шүүгдэгч Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Шилүүстэй сумын Чандмань багт байрлах иргэн Д.Санжсүрэнгийн хувийн байшинд нэвтэрч, эд зүйлийг хулгайлсан хэргийн үйл баримт нь Эд зүйлээ алдсан талаар мэдүүлсэн хохирогч Д.Санжсүрэнгийн “...2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 23 цагийн үед Шилүүстэй сум Чандмань баг 1-1 тоотод байрлах гэртээ ирээд гэрлээ асаахад шкафанд байсан 5 хошуу малын дүрстэй баримлыг ширээн дээр тавьсан байдалтай байсан. Тэгээд эхнэртэйгээ хамт эд зүйлээ бүртгэхэд бурханы авдрыг наашаа хөшиж онгойлгосон байсан. Тэгээд дотор нь байдаг мөнгөн аягануудаа бүртгэхэд 7 мөнгөн аяга алга болсон байсан. Тухайн аяганууд нь 4 том, 3 жижиг мөнгөн аяга байсан. Бас хажууд нь байсан миний булган малгай бас алга байсан. Унтлагын өрөө рүү ороод харахад цонхыг нь гадна талаас дотогшоо түлхэн онгойлгосон байдалтай орхисон байсан. Тэгээд том өрөөнд байсан миний эхнэрийн ажлын компьютер хар өнгийн цүнхтэйгээ алга болсон байсан. Тэгээд хувцасны шүүгээг онгойлгож дотор нь байсан мөнгөн эд зүйл хийдэг сав мөнгөн ээмэг бөгж, дотор нь байсан эд зүйлтэйгээ алга болсон. Алга болсон 7 мөнгөн аяганы нэг том аяганы доод ёроол хэсэг нь наашаа товгор хээтэй, эвтэй 4 амьтны дүрстэй доод ёроол хэсэг нь бага зэрэг хонхойсон, нэг том аяганы доод ёроол хэсэгтээ өлзий хээтэй, нэг жижиг аяга нь шардуу өнгөтэй, нэг жижиг аяга нь “ахаас дүүдээ дурсгав 2012.08.20” гэсэн бичигтэй, бусад аяганууд нь жигд хээтэй нийт 7 ширхэг мөнгөн аяга. Эрэгтэй булган малгай, бор өнгийн, чих нь доошоо буудаг. Дугуй хэлбэрийн цагаан өнгийн шигтгээтэй голоороо цахилгаантай, ээмэг бөгжний сав дотроо олон төрийн ээмэг, бөгжтэй. Нэг бүрчлэн содон шинж тэмдгийг өргөдөлдөө хавсаргав. Надад булган малгай болон мөнгөн бугуйвч, компьютер зэргийн зураг байна. Надад нийт 2 сая гаруй төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Ш.Зоригтын “...Би 2020 оны 07 дугаар сарын 20-25-ны өдрийн хооронд яг тодорхой өдрөө санахгүй байна. ...мотоциклийн гэрэлд 2 намхан нуруутай хүн харагдсан. Тухайн үед Санжсүрэн, Пүрэвжаргал нарын гэрт хулгай орсныг би тухайн өдөрт нь мэдээгүй, маргааш нөгөөдөр нь байх Санжсүрэн юм шатааж байсан газарт очиход гэрээс нь алга болсон эд зүйлийн зарим хэсгийг нь шатаасан байсныг олж харсан байна...” гэсэн мэдүүлгээр, Гэрч А.Баярчимэгийн “...Тэгээд нөхөртэйгээ хамт эд зүйлээ бүртгэхэд бурханы авдрыг наашаа хөшиж онгойлгосон байсан. Тэгээд дотор нь байсан мөнгөн аягануудаа бүртгэхэд 7 мөнгөн аяга алга болсон. Бас хажууд нь байсан миний булган малгай алга болсон байна. Том өрөөнд нь байсан миний хар өнгийн цүнхтэй компьютер бас алга болсон байна...” гэсэн мэдүүлгээр, Түүнчлэн шүүгдэгч Г.Төмөрчөдөрийн хэрэг хүлээн мэдүүлсэн “...2020 оны 7 дугаар сарын 20-д гаргаад өдрийг нь одоо санахгүй байна. Шилүүстэй сумын төв дээр байх айлын байшингийн цонхыг түлхэн Гантулгын хамт ороод мөнгөн аяганууд, булган малгай, зөөврийн компьютер, “Болор” нэртэй архи мөнгөн болон монетон ээмэг бөгжнүүд байсныг авсан юм. Шилүүстэй сумаас 2 айл руу орчихоод авсан эд зүйлсийнхээ зарим хэрэггүй зүйлсийг сумын ойрхон хээр шатаасан юм. Үнэд хүрэхгүй ээмэг бөгж болон гоо сайхны зэрэг хэрэггүй гэж бодсон зүйлээ шатаасан юм. 07 сарын сүүлээр Улаанбаатар хот руу Нарантуул зах дээр танихгүй хүнд авсан эд зүйлсээ бүгдийг нь зарсан юм. Мөнгөн аяганууд, зөөврийн компьютер, булган малгай, “Болор” архи монетон болон мөнгөн ээмэг бөгжнүүд байсан одоо зарим зүйлсийг нь санахгүй байна...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Т.Гантулгын хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 07 дугаар сарын 20-д өдрийг нь санахгүй байна. Шилүүстэй сумын Чандмань баг буюу сумын төв дээр байх нэг айлын байшингийн цонхоор нь орж 7 ширхэг мөнгөн аяга, зөөврийн компьютер, булган малгай. Монетон болон мөнгөн ээмэг бөгжнүүд, “Болор” нэртэй архи зэрэг байсныг Г.Төмөрчөдөрийн хамт орж авсан юм. Авсан эд зүйлсээ 2020 оны 07 дугаар сарын 20-дын сүүлээр Улаанбаатар хот руу аваачиж Нарантуул зах дээр танихгүй хүнд зарсан юм...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тогтоогдож байна. Шүүгдэгч нарын дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.Санжсүрэнд 2.220.000 төгрөгний хохирол учруулсан нь “...Эд зүйлсийг үнэлсэн нийт үнэлгээ 2.220.000 төгрөгний...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. 5. Шүүгдэгч Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2020 оны 08 дугаар сарын 08-наас 09-ний өдрийн хооронд Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Мэндсайханы хувийн байшинд хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг хулгайлсан хэргийн үйл баримт нь Хохирогч Б.Мэндсайханы эд зүйлээ алдсан талаараа мэдүүлсэн “...Мянгад сумын төвөөс манай дүү Зоригоо утсаар яриад “танай байшингийн цонхоор хулгай орж эмээл алга болсон байна, ирж хараарай” гэж 2020 оны 08 дугаар сарын 10-ны орой яриад маргааш өглөө нь би тус сумын төвд орж ирж цагдаад мэдүүлэг өгсөн. ...Нэг ширхэг монгол эмээл, уг эмээл нь Хөвсгөл хийц, ясан хяртай булгиар гар хийцийн хүрэн өнгийн гөлөмтөй, 4 ширхэг мөнгөн баавартай, сур ганзагатай, шинэ цагийн цагаан дөрөөтэй байсан. Эмээлийг 2012 онд төхөөрч /хийж/ гэртээ тавьсан. Цаа бугын гутал 1 ширхэг, уг гутал нь 2018 онд худалдан авсан бор өнгийн, 36 размер, хойд өсгийг янзалж байсан. Бага гарын мөнгөн аяга 2007 онд бэлгэнд ирсэн, эмэгтэй хүний мөнгөн хос 1 ширхэг шинэ байсан, Хүрэн өнгөтэй эмэгтэй хүний ажил хэргийн хослол 1 ширхэг /шинэ/, эдгээр эд зүйлс алга болсон байна...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Т.Отгонтуяагийн мэдүүлэг, гэрч Х.Нямгэрэлийн мэдүүлэг, гэрч Г.Отгонхишигийн мэдүүлгээр, Шүүгдэгч Г.Төмөрчөдөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 08 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Гантулгын хамт Мянгад сумын төв дээр байх нэг айлын байшингийн цонхыг түлхэж ороод мөнгөн аяга, годон гутал, мөнгөн бугуйвч, гинж, эмэгтэй хүний хослол хувцас зэрэг зүйлс байсныг авсан. Нэг эмээл байсныг Гантулга авч гараад ойрхон 1 газар нь хаясан байх хаана хаясныг нь мэдэхгүй байна. Мөнгөн аягыг нь мөнгийг нь хуулж аваад тагшийг нь хаясан, эмээлийг нь тэр хавьд нь хаясан байх. Бусад эд зүйлсээ баригдахдаа хураалгасан байх...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Т.Гантулгын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн“...2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны шөнө байх Г.Төмөрчөдөрийн хамт Ховд аймгийн Мянгад сумын төв дээр байх байшинтай айлын цонхыг нь түлхэж ороод мөнгөн аяга, годон гутал, мөнгөн бугуйвч, гинж, эмэгтэй хүний өмд пиджак зэрэг зүйлсийг авсан юм. Мөнгөн хэрэглэлтэй эмээл байсныг гэрээс нь гаргаад гадаа нь үлдээчихсэн юм. Мөнгөн аяганых нь мөнгийг хуулж аваад тагшийг нь шидчихсэн юм. Эмэгтэй хослолын пиджакыг нь хөлөө ороогоод хаясан юм. Бусад эд зүйлсийг нь баригдахдаа хураалгасан...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр хангалттай тогтоогдож байна. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохиогч Б.Мэндсайханд 3000000 төгрөгний хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн “...Эд зүйлсийн нийт үнэлгээ 3.000.000 төгрөгний хохирол учирсан...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. 6. Шүүгдэгч Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2020 оны 08 дугаар сарын 09-нөөс 10-ны өдрийн хооронд Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.Батцацралын хувийн байшинд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлсан хэргийн үйл баримт нь Эд зүйлээ алдсан талаар мэдүүлсэн хохирогч Д.Батцацралын “...2020 оны 08 дугаар сарын 07-ноос 2020 оны 08 дугаар сарын 10-ны хооронд байшингийн цонхоор хулгайч орж ханын шкафанд байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг алга болсон байсан. ...аяганы дотор талын ёроол хэсэг нь хөндийрсөн, аяганы доод суурь хэсэг нь жаахан мушгарсан байдалтай байсан..” гэсэн мэдүүлэг, энэ талаар мэдүүлсэн гэрч Л.Баярмаагийн мэдүүлэг, гэрч Р.Тогтохжаргалын мэдүүлгээр, Шүүгдэгч Г.Төмөрчөдөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 08 сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Гантулгын хамт Мянгад сумын нэг байшингийн цонхоор орж 1 ширхэг мөнгөн аяга байсныг авсан юм. Шинэ цагийн аяга байсан санагдаж байна. ...Аяганы дотор тагшийг нь авч хаяад мөнгийг нь хуулж авсан юм. Хураалгасан эд зүйл дотор байгаа байх...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Т.Гантулгын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Г.Төмөрчөдөрийн хамт 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд буюу шөнө байшингийн цонхыг түлхэн ороод 1 ширхэг мөнгөн аяга авсан юм. Мөнгөн аягаа мөнгийг нь хуулж аваад тагшийг нь хаячихсан юм. Хуулсан мөнгөө авч явж байгаад хураалгасан юм...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна. Шүүдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч Ц.Батцацралд 150000 төгрөгний хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний үнэлгээчний “...Мөнгөн аяга 150.000 төгрөг...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. 7.Шүүгдэгч Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2020 оны 08 дугаар сарын 10-наас 11-ний өдрүүдэд Увс аймгийн Наранбулаг сумын нутгаас иргэн Б.Бадамзулын эзэмшлийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан хэргийн үйл баримт нь Мотоциклоо алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Б.Бадамзулын “...2020 оны 08 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн үед ...гэртээ ирэх үед хамаатны ах М.Баярсайхан над руу утсаар залгаж чи мотоциклоо авчихсан юм уу, чиний мотоцикл шөнө гэрийн гаднаас алга болсон байна гэж хэлэх үед би Баярсайхан ахад хандаж би мотоциклоо аваагүй гэж хэлсэн. ...Би өөрийн алдсан мотоциклоо хүлээж авсан...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Ц.Оюуны мэдүүлэг, гэрч М.Баярсайханы мэдүүлгээр, Шүүгдэгч Г.Төмөрчөдөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Ховд аймгаас авсан мотоцикл унаж яваад муудаад байхаар нь 2020 оны 08 сарын 10- наас 11-нд шилжих шөнө Увс аймгийн Наранбулаг сумын нэг айлын хашааны гадаа байсан байх ногоон саарал алаг өнгийн мотоцикл байсныг кундоктараар нь салгаж асааж аваад Гантулга унаад би нөгөө мотоциклоо унаад явсан юм. Явах замд Ховд аймгаас авсан мотоциклоо замын хажууд эзэнгүй хээр үлдээгээд цааш Наранбулаг сумаас авсан дээрх мотоциклийг унаж явсан юм. Ногоон саарал өнгө холилдсон, шинэвтэр мустанг-5 мотоцикл байсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Т.Гантулгын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төмөрчөдөрийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын төв дээр хашааны гадаа байсан ногоон саарал алаг өнгийн мотоцикл байсныг авч явсан. Би энэ мотоциклийг унаад Төмөрчөдөр Ховдоос авсан мотоциклийг унаж Наранбулагаас Өндөрхангай сум явах замд замын хажууд хаяад дээрх мотоциклийг цааш унаж явсан юм...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тогтоогдож байна. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч Б.Бадамзулд 650000 төгрөгний хохирол учирсан болох нь “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ний мэргэшсэн үнэлгээчний “...1.Мустанг 5 маркийн мотоцикл 650.000 төгрөг...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. 8. Шүүгдэгч Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2020 оны 08 дугаар сарын 10-наас 11-ний өдрийн хооронд Увс аймгийн Наранбулаг сумын нэгдүгээр багт байрлах иргэн У.Наранцэцэгийн гэрт хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг хулгайлсан хэргийн үйл баримт нь Эд зүйл алдсан талаараа мэдүүлсэн хохирогч У.Наранцэцэгийн “...2020 оны 08 дугаар сарын 11-ний өглөө 6 цаг болж байхад босож байшингаасаа гарах үед хашааны хойд хаалга хагас онгорхой байхаар нь хашаан дотор байсан гэр лүү очиход гэрийн хаалга онгорхой байсан. ..цоожийг нь мушгаад гэр лүү хүн орсон байдалтай гэр доторх аяны хөнжил, чемодан, эмээл тохдог мод, эсгийн тохом зэрэг эд зүйл газар уначихсан байсан. Тэгээд би гэрийн үүдэнд гарч гутлын мөр үзэхэд дугуй өсгийтэй мөр байхаар нь дагаж хашааны хаалганы хажууд очиход манай гэрийн эмээл дээр байсан жижиг 2 ташуур хэвтэж байхаар нь цааш хашааны гадна гарахад хаалганы зүүн талд 4-5 метр зайнд хашаа дагуулаад манай эмээлийн 2 дөрөөг тайлж хаяаад гэр дотор байсан хүүхдийн гудасны цагаан цоохор даавууг урж хаясан, түүнээс цааш 8-9 метр зайд цагаан өнгийн өсгий хэсэг нь цоорхой, дотор нь оймстой 2 пүүзийг хооронд нь 3 орчим метр зайтай хаяаад явсан байсан. Битүү ястай хуучин цагийн баяд эмээл -1, сур аргамж -2, хазаар -1, суран чөдөр -2, суран ногт -1 зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...Би алдсан эмээлээ хүлээж авлаа. Бусад эд зүйлс дээр нь нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлгээр Шүүгдэгчийн Г.Төмөрчөдөрийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Увс аймгийн Наранбулаг сумын төвийн зах руу ороод хар замын хажууд байсан хашаандаа байшинтай монгол гэр лүү цоожийг нь хөшиж онгойлгон ороод мөнгөн хэрэглэлтэй эмээл, бугуйл хазаар, чөдөр ногт, нэг хромон гутал, зэрэг байсныг авсан юм. Дээрх эд зүйлсийг авсан нь үнэн эмээлийг нь баригдахдаа хураалгасан юм, чөдөр ногт, бугуйл хазаар, хромон гутал зэрэг эд зүйлс нь үнэд хүрэхгүй овортой байсан тул замд явж байгаад хаячихсан юм...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Т.Гантулгын хэргээ хүлээн мэдүүлсэн “... 2020 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Увс аймгийн Наранбулаг сумын төвийн захад байх байшинтай айлын хашаанд байх гэрийн цоожийг нь эвдэж орж эмээл, бугуйл, хазаар, чөдөр, ногт, хромон гутал зэрэг зүйлс байсныг аваад эмээлээс бусдыг нь үнэд хүрэхгүй овор ихтэй санагдаад байхаар нь хаячихсан юм. Эмээлийг нь баригдахдаа хураалгасан юм...” гэсэн мэдүүлгээр болон гэрч Д.Намжуурын мэдүүлэг, гэрч Э.Билгүүний мэдүүлэг, гэрч Ж.Лхам-Янжингийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчид эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч У.Наранцэцэгт 1.655.000 төгрөгний хохирол учирсан нь “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ний мэргэшсэн үнэлгээчний “...1.Баяд эмээл 1.200.000 төгрөг, 2.Сур аргамж 2 ширхэг 300.000 төгрөг, 3.Суран хазаар 25.000 төгрөг, 4.Суран чөдөр 2 ширхэг 40.000 төгрөг, 5.Суран ногт 20.000 төгрөг, 6.Хятад хромон гутал 70.000 төгрөг, Нийт 1.655.000 төгрөгний хохирол учирсан...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. 9. Шүүгдэгч Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2020 оны 08 дугаар сарын 10-наас 11-ний өдрийн хооронд Увс аймгийн Тариалан сумын зургаадугаар багийн нутагт байрлах иргэн Ц.Бямбажавын байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг хулгайлсан хэргийн үйл баримт нь Эд зүйлээ алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Ц.Бямбажавын “...8 дугаар сарын 11-ний өдөр манай зээ дүү Золзаяа над руу залгаж “танай гэр лүү хулгай орсон юм шиг байна, цонх нь онгойж, авдарыг ухаж эд зүйлийг нь гаргасан байна, та ирж үзээрэй” гээд намайг дуудсан. Би тэр даруй эхнэр хүүхдийн хамтаар хашаа байшин дээрээ ирэхэд хаалга цоожтой, цонх онгойсон, гэрийн дотор байх авдарыг ухаж, доторх хувцас эд зүйлийг нь гаргасан байдалтай байсан. Тэгээд байшинд хулгай орсон гэж үзээд цагдаад мэдэгдсэн. Миний алдсан эд зүйлсээс мөнгөн хазаар, шар өнгийн дурдан бүс зэргээ хүлээж авлаа. Одоо 2 дээл дутуу байна. Хоёр дээлнийхээ хохирлыг барагдуулаад авчихвал гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр болон гэрч Б.Туяагийн мэдүүлэг, гэрч Э.Билгүүний мэдүүлэг, гэрч Ж.Лхам-Янжингийн мэдүүлгээр тогтоогдож байна. Түүнчлэн шүүгдэгч Г.Төмөрчөдөрийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 08 сарын 10-наас 11-нд шилжих шөнө Увс аймгийн Тариалан сумын нутаг багийн төв шиг газар байсан айлын байшингийн цонхоор орж мөнгөн хазаар, 2 ширхэг дээл, 1 бүсний хамт авсан юм. Бид 2 шөнө байсан болохоор 2 дээлийг нь өмссөн юм. Мөнгөн хазаарыг нь баригдахдаа хураалгасан юм. 2 дээлийг нь маргааш нь өмсөж яваад хаячихсан юм. Бүсийг нь баригдахдаа хураалгасан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Т.Гантулгын хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө байх Увс аймгийн Тариалан сумтай ойрхон багийн төв дээр байсан айлын байшингийн цонхыг нь түлхэж ороод мөнгөн хазаар, 2 ширхэг дээл, 1 ширхэг дурдан бүс зэрэг зүйлс байсныг авсан юм. 2 дээлийг нь Өндөрхангай сумын урд руу хээр хаячихсан юм. Бүс мөнгөн хазаар зэргийг нь баригдахдаа хураалгасан юм...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тогтоогдож байна. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч Ц.Бямбажавт 1.552.000 төгрөгний хохирол учирсан болох нь “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ний мэргэшсэн үнэлгээчний “...1.Мөнгөн хазаар 1.200.000 төгрөг, 2.Хиймэл дотортой дээл 200.000 төгрөг, 3.Хиймэл дотортой дээл 130.000 төгрөг, 4. Дурдан бүс 22.000 төгрөг, Нийт 1.552.000 төгрөг...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. 10. Шүүгдэгч Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2020 оны 08 дугаар сарын 10-наас 11-ний өдрийн хооронд Увс аймгийн Тариалан сумын тавдугаар багийн нутагт байрлах иргэн П.Долгорын хувийн байшинд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлсан хэргийн үйл баримт нь Хохирогч П.Долгорын эд зүйлээ алдсан талаараа мэдүүлсэн “...2020 оны 08 дугаар сарын 12-нд сумын төв дээр байх өөрийн эзэмшлийн хашаа байшиндаа ирэхэд миний байшингийн гадна таамбарын цоож болон дотор хаалганы цоожийг нь ...хөшиж эвдэж хулгай орсон байдалтай байхад нь би тухайн үед байшин руугаа нэвтэрч дотогшоо ортол унтлагын өрөөнд байсан сийлбэртэй шар авдарны нууц цоожийг эвдэж хөшиж онгойлгоод дотор нь байсан эд зүйлийг нэгжиж үзсэн бололтой эмх замбараагүй байдалтай байхад нь би тухайн үед эд зүйлээ нэг бүрчлэн бүртгэж шалгаж үзсэн. ...Тухайн үед би өөрийнхөө байшин дотор байсан бүх эд зүйлээ шалгаж үзсэн бөгөөд унтлагын өрөөнд байсан шар өнгийн сийлбэртэй авдар дотор байсан эд зүйлээ нэг бүрчлэн шалгаж бүртгэж үзэхэд миний сийлбэртэй шар өнгийн авдар дотор байсан миний хэрэглэж байсан мөнгөн товруутай, товрууныхаа гол хэсэгт нь ногоон өнгийн шигтгээтэй монгол дээлний суран бүсний 5 ширхэг мөнгөн хэрэглэлийг бүснээс нь салгаад авчихсан байсан мөн миний улаан өнгийн түрийвчин дотор байсан 70.000 мянган төгрөг бас миний хэрэглэж байсан хүзүүний гоёлын мөнгөн зүүлт 1 ширхэг, уг зүүлт олон өнгийн судалтай шигтгээтэй кулонтай /унжуургатай/ зүүлт бөгөөд алга болсон тус мөнгөн зүүлтний хос нь болох мөнгөн бөгж 1 ширхэг, уг бөгж нь олон өнгийн /хөх туяатай/ судалтай юм. Мөн миний өмсөж хэрэглээгүй шинэ тэмээний ноосон өмд 1 ширхэг, өмдөн дотор ороогоод хийчихсэн байсан 100.000 мянган төгрөг тус тус хулгайд алдагдсан юм. ...Би мөнгөн зүүлт кулоны хамт, мөнгөн бөгж, бүсний тоног буюу хэрэглэл 6 ширхэг зэрэг эд зүйлсээ хүлээн авлаа. Одоо 170.000 төгрөг, тэмээний ноосон өмд зэрэг зүйлс дутуу байна. Эдгээр зүйлсийн хохирлыг барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлгээр, гэрч М.Тэрбишийн мэдүүлэг, гэрч М.Тогтохын мэдүүлгээр, Шүүгдэгч Г.Төмөрчөдөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Гантулгын хамт Тариалан сумын нэг байшинтай айлын байшингийн хаалгыг юмаар хөшиж ороод эмэгтэй мөнгөн бүсний хэрэглэл, мөнгөн зүүлт бөгж, зэрэг зүйлс авсан юм. Бас бэлэн мөнгө болон нэг ноосон өмд авсан, өмдийг нь даараад өмсөнө гэж авсан санагдаж байна. Дээрх эд зүйлсээс өмд мөнгийг нь замд явж байгаад гээчихсэн байсан, мөнгөн бүсний хэрэглэл, мөнгөн зүүлт бөгжийг нь баригдахдаа хураалгасан байх...” гэсэн мэдүүлгээр Шүүгдэгч Т.Гантулгын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Увс аймгийн Тариалан төв дээр байшингийн хаалганы цоожийг нь эвдэж байшингаас мөнгөн бүсний хэрэглэл, мөнгөн зүүлт, бөгж, тэмээний ноосон өмд, бэлэн мөнгө зэрэг зүйлс байсныг авсан юм. Тэмээний ноосон өмд бэлэн мөнгө зэргийг нь замдаа гээчихсэн байсан. Бусад эд зүйлийг нь баригдахдаа хураалгасан юм...” гэсэн мэдүүлгээр болон эд зүйлийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч П.Долгорт 285000 төгрөгний хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. 11. Шүүгдэгч Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2020 оны 08 дугаар сарын 10-наас 11-ний өдрийн хооронд Увс аймгийн Өндөрхангай сумын тавдугаар багийн нутагт байрлах иргэн Д.Бадамхандын хувийн байшинд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлсан хэргийн үйл баримт нь Эд зүйлээ алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Д.Бадамхандын “...2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр над руу манай охин Лхамхүү залгаж “байшинд хулгай орсон байна, та хүрээд ир” гэж над руу ярьсан юм. гэртээ би яваад очтол цагдаа нар ирчихсэн, манай охид Лхамхүү, Эрдэнэбилэг нар нь байсан юм. Би гэрт очоод гэр дотор байсан зүйлийг бүртгэхэд авдар дотроос эрэгтэй бүс 1 ширхэг, эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 6 ширхэг дээр үеийн мөнгөн аяга 1 ширхэг, хос алтан ээмэг бөгж 2 ширхэг, нарийн алтан бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг цэнхэр шигтгээтэй 1 ширхэг, мөнгөн ээмэг ягаан шигтгээтэй 1 ширхэг, ээмэг, задгай хилийн мөнгөн 16 лан мөнгөн улаан шигтгээтэй метал монетон ээмэг 1 ширхэг тус тус алга болсон байсан. Би өөрийн алдагдсан эд зүйлсээс мөнгөн аяга 3 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, эмэгтэй мөнгөн бүсний хэрэглэл 8 ширхэг, эмэгтэй алтан бөгж, ээмэг 1 хос буюу 3 ширхэг, мөнгөн ээмэг 2 хоёр буюу 4 ширхэг, эрэгтэй алтан бөгж ширхэг, гаанс 1 ширхэг, хөөрөгний толгой 3 ширхэг, цэвэр цагаан мөнгө /ууттай/, ембүү 1 ширхэг, 1 доллар, ягаан өнгийн гошлак 1 ширхэг зэрэг өөрийн алдсан эд зүйлсээ хүлээж авлаа. Мөнгөн аяга 6 ширхэг, эрүүл мэндийн газраас өгсөн энгэрийн тэмдэг зэргээс бусад алдсан эд зүйлсээ хүлээж авсан. Олдоогүй зүйлсийнхээ хохирлыг барагдуулж авмаар байна. Барагдуулаад өгчихвөл гомдол, санал нэхэмжлэх зүйл алга байна...” гэсэн мэдүүлгээр болон гэрч С.Молотовын мэдүүлэг, гэрч М.Лхамхүүгийн мэдүүлэг, гэрч Э.Эрдэнэбилэгийн мэдүүлэг, Гэрч Э.Билгүүний мэдүүлэг, гэрч Ж.Лхам-Янжингийн мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна. Түүнчлэн шүүгдэгч Г.Төмөрчөдөрийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 08 сарын 11-ний өглөөгүүр Гантулгын хамт Өндөрхангай сумын төв дээр байх байшингийн хаалганы цоожийг хөшиж ороод эрэгтэй, эмэгтэй мөнгөн бүс, мөнгөн аяганууд, хос алтан ээмэг, бөгж, эрэгтэй бөгж /алтан/ жижиг ууттай цагаан мөнгө, болон монетон бөгж ээмэгнүүд, хөөрөгний толгойнууд гээд үнэт эдлэлүүд авсан юм. Бүгд үнэт эдлэл байсан дээрх эд зүйлсийг авсан 6 ширхэг шинэ цагийн дунд гарын мөнгөн аягануудын мөнгийг нь хуулж аваад тагшийг нь хаячихсан юм. Бусад эд зүйлсийг баригдахдаа хураалгачихсан юм...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Т.Гантулгын хэргээ хүлээн мэдүүлсэн “...Төмөрчөдөрийн хамт 2020 оны 08 дугаар сарын 11-ний өглөөгүүр Өвөрхангай сумын төв дээр байх байшингийн цонхыг түлхэж ороод эрэгтэй, эмэгтэй мөнгөн бүс, мөнгөн аяга 9 ширхэг, алтан ээмэг бөгж, гаанс, мөнгөн болон монетон ээмэгнүүд, хөөрөгний толгойнууд зэрэг зүйлс байсныг авсан юм. Шинэ цагийн дунд гарын 6 ширхэг мөнгөн аяганы мөнгийг нь хуулж аваад тагшийг нь хаясан юм. Бусад зүйлсийг авч явж байгаад хураалгасан юм...” гэсэн мэдүүлгээр тогтоогджээ. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч Д.Бадамхандад 8.856.000 төгрөгний хохирол учирсан болох нь “...Эд зүйлсийн нийт үнэлгээ 8.856.000 төгрөгний...” гэсэн хөрөнгийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. 12. Шүүгдэгч Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2020 оны 08 дугаар сарын 10-наас 11-ний өдрийн хооронд Увс аймгийн Өндөрхангай сумын тавдугаар багийн нутагт байрлах иргэн В.Батдоржийн хувийн байшинд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлсан хэргийн үйл баримт нь Эд зүйлээ алдсан талаараа мэдүүлсэн хохирогч В.Батдоржийн “...2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хөдөө мал дээрээ байж байтал манай эхнэр аймгаас над руу залгаж “манай эгч Тунгалаг танай байшин онгорхой байна гэж нэг хүн сонссон юм шиг байна. Тэгээд очиж үзчихээд дэлгүүрээс шинэ цоож аваад манай байшинг цоожилсон гэж хэллээ чи Тунгалаг эгчээс түлхүүр аваад сумын төв дээр байдаг хашаа байшингаа очиж үзээдэх” гэж манай эхнэр утсаар ярьсан. Би 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хөдөөнөөс сумын төв орж Тунгалаг эгчээс хашаа байшингийн түлхүүр авч байшин дээрээ онгойлгож байшиндаа ортол үүдэн дээр байсан хром гутал, хуучин мөнгөн тоногтой сураар холбосон 40см орчим урттай хэт хутга, эмээлийн баавар тус тус алга болсон байсан юм. Тэгээд би сумын цагдаагийн байранд очиж мэдэгдэж хэлсэн юм. Би гэртээ ороод гэр дотор байсан зүйлийг бүртгэхэд хуучны мөнгөн тоногтой сураар холбосон хэт хутга 1 ширхэг, эмээлний 10 ширхэг мөнгөн баавар, 39 размерын хромон гутал тус тус алга болсон байсан. Хамгийн сүүлд дахиад гэр дотор хайж нягталж үзээд хуучны дээр үеийн манайд байсан зэсэн хонх байхгүй байсан. Тухайн хонх нь манай ааваас үлдсэн хуучны хонх байсан юм. Хромон гуталнаасаа бусад алдсан эд зүйлсээ хүлээж авсан. Хромон гуталныхаа хохирлыг барагдуулж авмаар байна. Барагдуулаад өгчихвөл гомдол, санал нэхэмжлэх зүйл алга байна...” гэсэн мэдүүлгээр, хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Б.Мягмаржаргалын мэдүүлэг, гэрч Б.Тунгалагийн мэдүүлэг, гэрч Д.Алтангэрэлийн мэдүүлэг, гэрч Э.Билгүүний мэдүүлэг, гэрч Ж.Лхам-Янжингийн мэдүүлгээр, Шүүгдэгч Г.Төмөрчөдөрийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Гантулгын хамт 2020 оны 08 сарын 11-ний өглөө Увс аймгийн Өндөрхангай сумын төвийн нэг байшинтай айлд хаалганы цоожийг нь хөшиж ороод 10 ширхэг эмээлийн мөнгөн баавар, хэт хутга, зэс хонх, хромон гутал зэрэг зүйлс байсныг авсан юм. Эмээлийн мөнгөн баавар, хэт хутга, зэс хонх, зэргийг нь баригдахдаа хураалгасан юм. Хромон гутлыг нь Өндөрхангайгаас Сонгино сум руу явах замд хаячихсан юм...” гэх мэдүүлгээр, Шүүгдэгч Т.Гантулгын хэргээ хүлээн мэдүүлсэн “...Төмөрчөдөрийн хамт 2020 оны 08 дугаар сарын 11-ний өглөөгүүр Өндөрхангай сумын төв дээр байх байшингийн цоожийг эвдэж орон эмээлийн мөнгөн баавар 10 ширхэг, хэт хутга, зэс хонх, хромон гутал зэргийг авсан юм. Хромон гутлыг нь Өндөрхангайгаас Сонгино сум руу явах замд хаячихсан байх, бусад эд зүйлсийг нь баригдахдаа хураалгасан юм...” гэх мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тогтоогдож байна Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч В.Батдоржид 1070000 төгрөгний хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээчний “...Эд зүйлсийн нийт үнэлгээ 1.070.000 төгрөг...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. 13. Шүүгдэгч Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2020 оны 08 дугаар сарын 07-ноос 11-ний өдрийн хооронд Завхан аймгийн Сонгино сумын Бор-Өндөр багийн Шинэ хорооллын хэсгийн 2-9 тоот хашаанд байрлах иргэн Д.Чулуундаваагийн хувийн байшинд хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг хулгайлсан хэргийн үйл баримт нь Энэ талаар мэдүүлсэн хохирогч Д.Чулуундаваагийн “...2020 оны 08 дугаар сарын 12-ны өглөө 11 цагийн орчимд сумын төвийн хашаандаа ирээд байшиндаа орох гэсэн чинь хашааны хаалга онгорхой байхаар нь байшингаа тойроод үзсэн чинь манай байшингийн хойд талын жижиг өрөөний вакум цонхны порчикыг дотор тал руу нь түлхээд хөшиж онгойлгоод хүн орчихсон юм шиг байхаар нь би сумын цагдаагийн хэсэгт ирж мэдэгдээд сумын цагдааг гэртээ дагуулж очоод байшиндаа орж үзэхэд ...гэрээс дунд гарын гартаамтай, шинэ цагийн шүрэн толгойтой манан хөөрөг, мөнгөн тоноглолтой суран хазаар 1 ширхэг, эмээлийн мөнгөн даруулга 10 ширхэг, эмээлийн ширэн гөлөм 1 хос, эмээлийн даруулга, суран олом, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, эмэгтэй хүний үсний мөнгөн даруулга 3 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн ээмэг нэг хос, эмэгтэй хүний гинж, мөнгөн кулонтой 1 хос, эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, монетон ээмэг 1 хос, эмэгтэй хүний монетон гинж, кулоны хамт 1 ширхэг, эмэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний буриад, цоохор гутал 1 ширхэг зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан. Би өөрийн алдсан эд зүйлсээс буриад гуталнаас бусдыг нь бүрэн бүтэн хүлээж авсан, ихэнх зүйлсээ олж авсан тул одоо надад гомдол, санал алга байна. Буриад гутлаа нэхэмжлэхгүй орхилоо...” гэсэн мэдүүлгээр, Г.Төмөрчөдөр Т.Гантулга нарыг саатуулахад тэднээс нэр бүхий хохирогч нарын алдагдсан эд зүйл гарч ирсэн талаар мэдүүлсэн гэрч Э.Билгүүний “...2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Н.Эрдэнэбат, хэсгийн цагдаа Лхам-Янжин нарын хамт Завхан аймгийн Цэцэн-Уул сумаас Сантмаргаз сумын чиглэлд гараад явж байсан чинь “Духын сайр” гэх газарт нэг мотоцикл зогсчихсон байхаар нь бид нар тарваганд явж байгаа хүмүүс байж магадгүй, очиж шалгая гээд яваад очсон чинь саарал өнгөтэй Мустанг-5 маркийн мотоциклтой хоёр хүн зогсож байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч бид нар тухайн хүмүүсийг “бичиг баримтаа гаргаад ир” гэсэн чинь бичиг баримт байхгүй, Цэцэн-Уул сумын хүмүүс гэсэн, тэгэхээр нь аль багийн хүмүүс вэ гэсэн чинь хойд талын багийн хүмүүс гэсэн. Тэгээд багийнхаа нэрийг мэдэхгүй байхаар нь сэжиг төрөөд мотоцикл дээр ачсан ачааг шалгасан чинь нэг ширхэг эмээл, гөлөм, мөнгөн хэрэглэл, хэт хутга, мөнгөн бүс зэрэг эд зүйл гарч ирсэн. Тэгээд тухайн хүмүүсийг аваад Сантмаргаз сум руу очсон. Тэгээд энэ эд зүйлийг хаанаас авсан бэ гэсэн чинь Сонгино сумын төвд айл руу орж авсан гэхээр нь Сонгино сум руу явсан...” гэсэн мэдүүлгээр Гэрч Г.Баярсайханы “...2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр байхаа Сонгино сумын цагдаагаас манай эхнэртэй яриад танай байшинд хулгай орсон байна гэхээр нь манай эхнэр сумын төв ороод байшингаа онгойлгож үзсэн чинь манай байшингийн хойд талын цонхны порчикыг түлхээд хүн ороод гэрт байсан эмээлийн даруулга 10 ширхэг, шинэ цагийн мөнгөөр тоноглосон хазаар, хар өнгөтэй булигааран гөлөм, эрэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бөгж, ээмэг, кулоны хамт 1 хос, эмэгтэй хүний мөнгөн ээмэг 3 ширхэг, монетон ээмэг 1 хос, эмэгтэй хүний үсний мөнгөн даруулга 3 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, шинэ цагийн чүнчиг норов хөөрөг 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн тоногтой бүс 1 ширхэг, эмэгтэй хүний цоохор гутал 1 ширхэг зэрэг эд зүйл алга болсон байсан...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэлээр зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч Г.Чулуундаваад 6925000 төгрөгний хохирол учирсан нь Завхан аймгийн Хөрөнгө үнэлгээний төвийн шинжээчийн эд зүйлийг үнэлсэн үнэлгээгээр тогтоогдож байна Хоёр. Шүүгдэгч Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нарыг бүлэглэн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар нь бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 09-ний шөнө Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрээс иргэн Х.Хуланбекийн “UB moto” маркийн 21-28 ХОЗ улсын дугаартай мотоциклийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Хохирогч Х.Хуланбекийн энэ талаар мэдүүлсэн “...би өөрийн ногоон өнгийн UBMOTO нэртэй, 175 мотортой 21-28 улсын дугаартай, хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан баг буюу сумын төвийн хашааныхаа гаднаас 2020 оны 08 дугаар сарын 09-ний орой 20 цагаас 22 цагийн хооронд хулгайд алдсан. Тэгээд хүн тоглоод авсан байж магадгүй гэж бодоод цагдаад бүртгүүлэхгүй орхиод хөдөө малруугаа явчихсан юм. Би 2018 оны 09 сард хүргэн Хуандагаас 1.800.000 төгрөгөөр худалдан авсан юм. Энэ мотоциклийг манай хүргэн Хуандагийн нэр дээр байдаг. Уг мотоцикл моторын урд /речак/ талд жаахан хагарсан байсныг АБ цавуугаар нөхсөн байсан. Түүний хэмжээ нь барагцаагаар бол ундааны савны бөглөөний хэмжээтэй байсан, баруун талын урд дохиог скочоор наасан, ногоон өнгөтэй, 2 толь байхгүй гэрэл дохиог скочоор наасан, ногоон өнгөтэй, 2 толь байхгүй, гэрэл дохио бүрэн, ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй мотоцикл байсан...” гэсэн мэдүүлэг, энэ талаар мэдүүлсэн гэрч Д.Маржаны мэдүүлэг, гэрч Б.Нагашыбайгийн мэдүүлгээр, Хэргээ хүлээн мэдүүлсэн Г.Төмөрчөдөрийн “...2020 оны 08 сарын 09-ний орой Ховд аймгаас Гантулга бид хоёр замын машинд дайгдаж Буянт сум орж буугаад нэг айлын хашааны гадаа байсан ногоон мотоциклийг авч унаад явсан түлхүүр нь толгойдоо байсан санагдаж байна. Ногоон өнгийн мотоцикл байсан маркийг санахгүй, Ховд аймгийн улсын дугаартай байсан. Хэд гэсэн дугаартай байсныг нь санахгүй байна, унаж яваад Увс аймгийн Өндөр хангай сумын нутагт хар замны хажууд эзэнгүй хүнгүй газар хаячихсан юм. Энэ үед Наран булаг сумаас дахин 1 мотоцикл авсан байсан болохоор үлдээсэн юм...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Т.Гантулгын хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байх Ховд аймгаас Төмөрчөдөрийн хамт замын машинд сууж дайгдаад харанхуй болж байхад Буянт суман дээр буугаад нэг айлын хашааны гадаа байсан ногоон мотоциклийг аваад \толгой дээр нь түлхүүр нь байсан\ унаад явсан юм. Тэндээсээ Мянгат сум руу явсан юм. Тухайн мотоцикл нь Ховд аймгийн улсын дугаартай ногоон өнгийн мотоцикл байсан юм. Энэ мотоциклийг Увс аймгийн Наранбулаг, Өндөрхангай сумдын дунд замын дунд хаячихсан юм...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тогтоогдож байна. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас Х.Хуланбект 850000 төгрөгний хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний “...UB мото маркийн мотоцикл 850.000 төгрөг...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Түүнчлэн шүүгдэгч Г.Төмөрчөдөр,Т.Гантулга нарын дээрх үйлдсэн хэргүүдийнхээ талаараа дахин хүлээн мэдүүлж яллагдагчаар өгсөн “...Би хэргийн талаар мэдүүлэг өгнө. Би 2020 оны 08 дугаар сарын 09-ний орчим байхаа /цаг хугацааг нь сайн санахгүй байна./ Ховд аймаг руу замын унаанд суугаад Ховд аймаг орсон. Тэгээд Т.Гантулгынд очоод Гантулгыг аваад зам дээр зогсож байгаад гараа өргөсөн чинь нэг жижиг тэрэг зогссон, тэр машин дотор эхнэр, нөхөр хоёр бололтой эрэгтэй эмэгтэй хоёр хүн байсан. Тэр хоёр хүнээс гуйгаад машинд чинь суугаад арын сум ороод буучих уу гэсэн чинь тэр хоёр хүн зөвшөөрсөн. Тэгээд тэр хоёр хүний машинд суугаад Буянт гэдэг сум орсон. Тухайн суман дээр очоод гудамжинд зогсож байсан ногоон өнгөтэй, Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг хулгай хийж аваад, Гантулгаар жолоодуулаад өөр хулгай хийлгүй, шууд гараад дараагийн сум болох “Мянгат” гэдэг нэртэй суманд очсон. Тухайн сумын гудамжаар явж байгаад эзэнгүй бололтой байшин байхаар нь цонхыг нь түлхэж ороод нэг ширхэг мөнгөн аяга авсан, өөр юм аваагүй байхаа. Тэгээд гудамжаар нь явж байгаад дараагийн айл болох бас нэг байшинтай айлын цонхыг түлхэж ороод бор өнгөтэй цааны гутал нэг хос, шинэ цагийн хийцтэй, хөнгөн цагаан дөрөөтэй, мөнгөн хэрэглэлгүй, пойлис хэрэглэлтэй эмээл, нэг ширхэг мөнгөн аяга аваад гарсан. Тэгээд эмээлийг нь авч гараад ачих гэсэн чинь авч явах боломжгүй байхаар нь гадаа нь орхичихоод явсан. Тэгээд бас нэг айл руу ороод эд зүйл авалгүй гараад дараагийн сум руу явсан. Тэр шөнөжингөө явсаар байгаад өдөр нь Увс аймгийн Наранбулаг гэдэг суманд очсон, тухайн сумын гудамжаар нь явж байгаад хажуудаа байшинтай монгол гэртэй айлын гэрийн цоожны даруулгыг хөшөөд гэрт нь ороод улаан дэвсгэртэй, мөнгөн хэрэглэлтэй эмээл байсныг аваад үүдэнд нь очоод дөрөө, гөлөм, ташуур, олом, жирэм гэх зүйлүүдийг нь авч хашаагаар нь давуулж шидээд эмээлийн модыг нь аваад явсан. Тэгээд гудамжинд явж байсан чинь нэг айлын хашааны гадаа 3 ширхэг мотоцикл байхаар нь очиж үзээд саарал банктай, ногоон бичигтэй, Мустанг-5 маркийн мотоциклийг хулгай хийж унаад Ховд аймгийн Буянт сумаас авсан мотоциклоо замын хажууд орхичихоод төв замаар явж байгаад замаас хойшоо 27 километр байсан Увс аймгийн нэг суманд очсон. Тэр сумаар ороод гудамжаар нь явж байгаад эзэнгүй бололтой байшин байхаар нь хаалганы цоожийг нь эвдэж ороод 8 ширхэг мөнгөн аяга, шар өнгөтэй металлаар хийсэн ээмэг, бөгж, хайлсан мөнгө, гаанс, хөөрөгний толгой зэрэг эд зүйлүүдийг авсан. Урд гудамжинд нь бас нэг байшинтай айлын хаалганы цоожийг эвдээд эмэгтэй хүний эмээл байхаар нь мөнгөн хэрэглэлийг нь хуулаад авсан. Хэт хутга зүүсэн байхаар нь тэрийг нь аваад гарсан. Тэр сумаас буцаж усаар гараад Завхан аймгийн Сонгино суманд ирсэн. Завхан аймгийн Сонгино суманд ирээд шинэ барьсан бололтой байшинтай айл байсан. Тухайн байшин эзэнгүй юм шиг байхаар нь байшингийн арын цонхны порчикыг нь түлхэж ороод мөнгөн хэрэглэлтэй эмээл байхаар нь гөлөм болон мөнгөн хэрэглэл зэргийг нь аваад, манан хөөрөг, эмэгтэй хүний үсний даруулга 3 ширхэг, мөнгөн тоногтой хазаар, эмэгтэй хүний ээмэг, бөгж, гинж болон мөнгө болчих зүйлүүдийг нь аваад бас ногоон цоохор буриад гутал зэрэг эд зүйлүүдийг нь авсан. Тэгээд тухайн сумаас гараад Цэцэн-Уул гэх сум руу явж байсан чинь цагдаагийн машинтай таараад зөрөх гэсэн чинь мотоциклийн гинж нь мултраад зогсчихсон. Тэгээд цагдаа нар бууж ирээд бичиг баримт шалгаад, юм асууж шалгаагаад баригдсан. ...эмэгтэй хүний буриад гутлыг Сонгино сумаас гарч явахдаа овортой санагдаад байхаар нь замын хажууд хаячихсан юм. Бусад эд зүйлсийг нь баригдахдаа хураалгасан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Г.Төмөрчөдөр Т. Гантулга нарын дээрх мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул тэдний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэллээ. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан бүхэлд нь үнэлж хохирогч нар болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгч нарын үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар маргаангүй байна. Шүүгдэгч нар нь 2020 оны 08 дугаар сарын 09-ний шөнө Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрээс гадаа гудамжинд байсан иргэн Х.Хуланбекийн “UB moto” маркийн 21-28 ХОЗ улсын дугаартай мотоциклийг авч Ховд аймгийн Мянгат суманд гудамжинд орхисон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч нар уг мотоциклыг завших зорилгогүйгээр авч явсан тэдний энэ үйлдэлд хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинж байхгүй байна гэж үзлээ. Шүүгдэгч Г.Төмөрчөдөр Т.Гантулга нар нь бусдын өмчлөх эрхэд санаатай хэлбэрээр халдаж, авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Г.Төмөрчөдөр Т.Гантулга нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Харин шүүгдэгч Г.Төмөрчөдөр Т.Гантулга нарын нэр бүхий иргэдийн орон байранд нэвтрэн орж эд зүйл хулгайлсан үйлдлийг Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан буюу хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шүүгдэгч Г.Төмөрчөдөр Т.Гантулга нар нь бүлэглэн санаа зорилгоороо нэгдэж, машин механизм ашиглан нэр бүхий хохирогчдын орон байранд нэвтэрч эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн хэргийн үйл баримт нь тогтоогдож байгаа боловч энэ гэмт хэргийг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Учир нь гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг ойлголт нь гэмт хэрэгтний хувьд тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдэх нь тогтвортой давтагддаг, тухайн төрлийн гэмт хэрэг үйлдэх амьдрал, зан төлөвийнх нь хэвшил болсон, мэргэшсэн байх шинжийг агуулахаас гадна гэмт хэргийн улмаас нийгэмд учирч буй хохирол, хор уршгийг байнга өсгөн нэмэгдүүлэх бодитой шалтгаан нөхцөлийг шаардана. Шүүгдэгч Г.Төмөрчөдөр Т.Гантулга нарын үйлдлүүд нь тооны хувьд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “байнга” гэсэн шинжийг хэлбэрийн талаас нь хангаж байгаа боловч шүүгдэгч нар 2020 оны 07 дугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд Завхан аймгийн Отгон, Шилүүстэй сумдыг, 8 дугаар сарын 10-наас 11-ний өдрүүдэд Ховд аймгийн Мянгат, Буянт, Увс аймгийн Тариалан, Наранбулаг, Өндөрхангай, Завхан аймгийн Сонгино зэрэг сумдыг дамжин нэр бүхий хохирогч нарын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч нарын үйлдлүүдийг нэгтгэн дүгнэвэл дээрх хулгайлсан зүйлсээ худалдан борлуулж амьжиргааны эх үүсвэр болгох нөхцөл байдал цаг хугацааны хувьд байхгүй байна. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд шүүгдэгч нар хулгайлсан эд зүйлээ өөрөө болон гэр бүлийн гишүүн буюу хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааны хэрэгцээг хангах үндсэн эх сурвалж болгоогүй учир тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэх нь зүйтэй. Улсын яллагч шүүгдэгч Г.Төмөрчөдөр Т.Гантулга нарын гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч нар өмнө нь энэ төрлийн буюу хулгайлах гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсныг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийн шинжид хамааруулан яллаж байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул түүний дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Иймд Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Төмөрчөдөр Т.Гантулга нарын дээрх үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчилж, шүүгдэгч Г.Төмөрчөдөр Т.Гантулга нарыг үйлдлээрээ нэгдэн бүлэглэн, машин механизм ашиглан орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэстэй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар. Шүүгдэгч Г.Төмөрчөдөр Т.Гантулга нар нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх үүрэгтэй байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Чулуундаваад 6.925.000 төгрөгийн, хохирогч П.Бямбажаргалд 3.029.000 төгрөгийн, хохирогч А.Чирчмаад 5.480.000 төгрөгийн, хохирогч Д.Пүрэвжаргалд 3.930.000 төгрөгийн, хохирогч Д.Санжсүрэнд 2.220.000 төгрөгийн, хохирогч Т.Хатанбаатарт 3.200.000 төгрөгийн, хохирогч Б.Бадамзулд 650.000 төгрөгийн, хохирогч Ц.Бямбажавт 1.552.000 төгрөгийн, хохирогч У.Наранцэцэгт 1.655.000 төгрөгийн, хохирогч Д.Бадамхандад 8.856.000 төгрөгийн, хохирогч В.Батдоржид 1.070.000 төгрөгийн, хохирогч П.Долгорт 285.000 төгрөгийн, хохирогч Х.Хуланбект 850.000 төгрөгийн, хохирогч Д.Батцацралд 150.000 төгрөгийн, хохирогч Б.Мэндсайханд 3.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан ба нийт 42.852.000 төгрөгийн хохирол учирчээ. Дээрх хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй. Үүнээс шүүгдэгч Г.Төмөрчөдөр нь хохирогч П.Бямбажаргалд 1.514.500 төгрөгийн, хохирогч Д.Пүрэвжаргалд 1.965.000 төгрөгийн, хохирогч Д.Санжсүрэнд 1.110.000 төгрөгийн, хохирогч Т.Хатанбаатарт 1.500.000 төгрөгийн, хохирогч Ц.Бямбажавт 165000 төгрөгийн, хохирогч У.Наранцэцэгт 227500 төгрөгийн, хохирогч Д.Бадамхандад 780,000 төгрөгийн, хохирогч В.Батдоржид 35000 төгрөгийн, хохирогч П.Долгорт 117.500 төгрөгийн, хохирогч Х.Хуланбект 425.000 төгрөгийн, хохирогч Д.Батцацралд 75.000 төгрөгийн, хохирогч Б.Мэндсайханд 1000000 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь шүүхэд ирүүлсэн банкны хуулга болон мөнгө шилжүүлсэн баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Г.Төмөрчөдөрөөс 100000 төгрөгийг хохирогч Т.Хатанбаатарт, 175000 төгрөгийг Б.Мэндсайханд тус тус олгохоор шийдвэрлэлээ. Харин шүүгдэгч Т.Гантулга гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөөгүй тул түүнээс нийт 14.769.500 төгрөгийг гаруулж хохирогч А.Чирчмаад 5.480.000 төгрөг, хохирогч П.Бямбажаргалд 1.514.500 төгрөг, хохирогч Д.Пүрэвжаргалд 1.965.000 төгрөг, хохирогч Д.Санжсүрэнд 1.110.000 төгрөг, хохирогч Т.Хатанбаатарт 1.600.000 төгрөг, хохирогч Ц.Бямбажавт 165000 төгрөг, хохирогч У.Наранцэцэгт 227500 төгрөг, хохирогч Д.Бадамхандад 780,000 төгрөг, хохирогч В.Батдоржид 35000 төгрөг, хохирогч П.Долгорт 117.500 төгрөг, хохирогч Х.Хуланбект 425.000 төгрөг, хохирогч Д.Батцацралд 75.000 төгрөг, хохирогч Б.Мэндсайханд 1275000 төгрөг тус тус олгох нь зүйтэй. Хохирогч Б.Бадамзул, Д.Чулуундаваа нарт хохирол төлбөр төлөгдсөн бөгөөд “шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй” гэснийг дурдах нь зүйтэй байна. Хохирогч Б.Мэндсайханы өмчлөлийн 300.000 төгрөгний үнэ бүхий бор өнгийн годон гутал 1 хос, 150.000 төгрөгний үнэ бүхий гол хэсэгтээ цагаан өнгийн шигтгээтэй, цагаан өнгийн металлаар хийсэн бугуйвч, дугараг хэлбэртэй кулонтой цагаан өнгийн металлаар хийсэн зүүлт /гинж/ эд мөрийн баримтаар ирсэн тул дээрх зүйлийг хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэж, үнийн дүнг нэхэмжлэлээс хасаж тооцлоо. Харин эд мөрийн баримтаар 170000 төгрөгний үнэ бүхий шар өнгийн турк хослолын /хүрэм өмд/ өмд нь хураагдсан бөгөөд өмдийг шүүх дангаар үнэлэх боломжгүй учир хослолын үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэсэн болно. Иргэдийн төлөөлөгч Ж.Нармандах нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар гаргасан саналдаа: “Шүүгдэгч Т.Гантулга, Г.Төмөрчөдөр нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг гэм буруутай үйлдэл гэж үзэж байна. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо барагдуулж байгаа юм байна” гэсэн саналыг шүүх хүлээн авах нь зүйтэй байна. 2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Г.Төмөрчөдөр Т.Гантулга нарыг үйлдлээрээ нэгдэн бүлэглэн, машин механизм ашиглан бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг авсан буюу Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх хэсэгт заасан бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Төмөрчөдөр, шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр хүсэлт гаргаж шүүх хуралдааныг 30 минут завсарлуулсан байна. Энэ хугацаанд шүүгдэгч Г.Төмөрчөдөр хохирогч Т.Хатанбаатарт 100000 төгрөг, Б.Мэндсайханд 175000 төлсөн болох нь банкны хуулга болон тэдний мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгч Г.Төмөрчөдөрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Г.Төмөрчөдөр Т.Гантулга нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч Г.Төмөрчөдөр Т.Гантулга нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.2-д зааснаар шүүгдэгч Г.Төмөрчөдөрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Т.Гантулгад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй ба шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн годон гутал 1 хос, гол хэсэгтээ цагаан өнгийн шигтгээтэй, цагаан өнгийн металлаар хийсэн бугуйвч 1 ширхэг, дугараг хэлбэртэй кулонтой цагаан өнгийн металлаар хийсэн зүүлт 1 ширхэгийг хохирогч Б.Мэндсайханд олгох, цайвар өнгийн металлаар хийсэн цагирган бөгж 1 ширхэг, цайвар өнгийн металлаар хийсэн нарийн зүүлт 1 ширхэгийг шүүгдэгч нарт олгох, 33 см урт, 2 см өргөнтэй төмөр зүйл 1 ширхэг, улаан хүрэн өнгийн өмд 1 ширхэг, цагаан өнгийн пүүз 1 хос, цагаан, улаан өнгийн оймс 1 хос, монгол төмөр цоож 1 ширхэг, цоож 1 ширхэг, цоож 1 ширхэгийг тус тус устгах нь зүйтэй. Харин хэрэгт хураагдсан 388.6 грамм эвдсэн мөнгөн аяганы гэх металлуудыг худалдан борлуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хохирогч Б.Бадамзулын эзэмшлийн улсын дугааргүй мотоциклын үнэ 650.000 төгрөгийг шүүгдэгч Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй. Шүүдэгч Г.Төмөрчөдөр нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д, мөн зүйлийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд Г.Төмөрчөдөрт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж, мөн хуулийн 5 дахь хэсэгт тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч дээрх тэнссэн 3 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн байна. Иймд шүүгдэгчийн Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нэмж нэгтгэн тооцох нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Г.Төмөрчөдөрт Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 /нэг/ хоногоор тооцож, 60 хоногийн хугацаагаар хорих ял дээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сар 60 хоногийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Т.Гантулга нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 860 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан ба Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 178 дугаартай захирамжаар түүнийг эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож, хяналт тогтоосон хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж шийдвэрлэжээ. Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд түүнд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын саналыг харгалзан шүүх хяналт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож эдлээгүй үлдсэн ялыг эдлүүлэхээр шийдвэрлэнэ” гэж мөн хуулийн 4 дэх хэсэгт “хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ“гэж заажээ. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 178 дугаартай захирамжаар шүүгдэгч Т.Гантулгын эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож, хяналт тогтоосон хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн ба шүүгдэгч дээрх хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн учир түүнд Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн хугацаатай хорих ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй. Ийнхүү шүүгдэгч Т.Гантулгад Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 /нэг/ хоногоор тооцож, 60 хоногийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 4 сар 85 хоногийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нар шийтгэх тогтоол гарахын өмнө 2020 оны 08 дугаар сарын 15-наас 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цагдан хоригдсон ба тэдний цагдан хоригдсон 289 хоногийг хасаж эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. Шүүгдэгч нарын хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Гантулга, Г.Төмөрчөдөр нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Дуганч овогт Ганбаатарын Төмөрчөдөр, Чулуунтайж овогт Тогтохын Гантулга нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Г.Төмөрчөдөрт 3 жил 6 сарын хугацаатай хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Т.Гантулгад Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 4 жил 6 сарын хугацаатай хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Г.Төмөрчөдөрт Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаатай хорих ял дээр Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 /нэг/ хоногоор тооцож, 60 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сар 60 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Шүүгдэгч Т.Гантулгад Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 /нэг/ хоногоор тооцож, 60 хоногийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан түүний эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 4 сар 85 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гантулгад оногдуулсан 5 жил 4 сар 85 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.Төмөрчөдөрт оногдуулсан 4 жил 6 сар 60 хоногийн хугацаагаар хорих ялыг тус бүр нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д заасныг журамлан ялтан Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нарын шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 289 хоногийг хасаж, эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

8. Шүүгдэгч Т.Гантулга, Г.Төмөрчөдөр нарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гантулгаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 14.769.500 төгрөгийг гаруулж хохирогч А.Чирчмаад 5.480.000 төгрөг, хохирогч П.Бямбажаргалд 1.514.500 төгрөг, хохирогч Д.Пүрэвжаргалд 1.965.000 төгрөг, хохирогч Д.Санжсүрэнд 1.110.000 төгрөг, хохирогч Т.Хатанбаатарт 1.600.000 төгрөг, хохирогч Ц.Бямбажавт 165000 төгрөг, хохирогч У.Наранцэцэгт 227500 төгрөг, хохирогч Д.Бадамхандад 780,000 төгрөг, хохирогч В.Батдоржид 35000 төгрөг, хохирогч П.Долгорт 117.500 төгрөг, хохирогч Х.Хуланбект 425.000 төгрөг, хохирогч Д.Батцацралд 75.000 төгрөг, хохирогч Б.Мэндсайханд 1275000 төгрөгийг тус тус олгосугай.

10. Шүүгдэгч нараас хохирогч Б.Бадамзул, Д.Чулуундаваа нар хохирол төлбөргүй нэхэмжлэх зүйлгүй, хохирогч нар шүүгдэгч Г.Төмөрчөдөрөөс хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цайвар өнгийн металлаар хийсэн цагирган бөгж 1 ширхэг, цайвар өнгийн металлаар хийсэн нарийн зүүлт 1 ширхэгийг шүүгдэгч нарт буцаан олгож, 33 см урт, 2 см өргөнтэй төмөр зүйл 1 ширхэг, улаан хүрэн өнгийн өмд 1 ширхэг, цагаан өнгийн пүүз 1 хос, цагаан, улаан өнгийн оймс 1 хос, монгол төмөр цоож 1 ширхэг, цоож 1 ширхэг, цоож 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.

12. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт хураагдсан 388.6 грамм эвдсэн мөнгөн аяганы металлуудыг худалдан борлуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, бор өнгийн годон гутал 1 хос, гол хэсэгтээ цагаан өнгийн шигтгээтэй, цагаан өнгийн металлаар хийсэн бугуйвч 1 ширхэг, дугараг хэлбэртэй кулонтой цагаан өнгийн металлаар хийсэн зүүлт 1 ширхэгийг хохирогч Б.Мэндсайханд буцаан олгосугай.

13. Шүүгдэгч Г.Төмөрчөдөр,Т.Гантулга нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хохирогч Б.Бадамзулын эзэмшлийн улсын дугааргүй мотоциклын үнэ 650.000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хэмжээгээр тооцон гаргуулж улсын орлого болгосугай.

14. Шүүгдэгч Г.Төмөрчөдөр, Т.Гантулга нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, И ргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА

ШҮҮГЧИД З.НАНДИНЦЭЦЭГ

П.ДОРЖБАЛ