| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/0224/И |
| Дугаар | 230 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 230
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би
Нэхэмжлэгч: *******, *******, *******, “*******”-ны төв байранд байрлах “*******” ХХК /РД:*******/
Хариуцагч: *******, *******, *******, ******* тоотод оршин суух овогт ын /РД:/
*******, *******, *******, ******* тоотод оршин суух овогт н /РД:/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлт, түүнээс учирсан хохирол 35.335.382 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч К., Т. нар нь тус банктай 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тоот “Шуурхай зээлийн гэрээ” болон “”-г байгуулж 32.000.000 / гучин хоёр сая / төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан. Зээлийн барьцаанд өөрсдийн өмчлөлийн тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн тоот дугаартай, Налайх дүүргийн *******, *******ны ******* тоот 47м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг тавьсан. Зээлдэгч К., Т. нар нь зэээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, зээлийн хүүний эргэн төлөлтийг тогтоосон хугацаандаа төлөөгүй бөгөөд тус банкнаас зээлдэгч нарт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл зээлийн хүүний төлөлтийг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацаа 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дуусахад зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 451, 453 дүгээр зүйлүүдийг баримтлан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт Үндсэн зээл: 25.467.289 төгрөг, зээлийн хүү 8.988.827 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 879.266 төгрөг, нийт 35.335.382 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч К., Т. нар шүүхэд тайлбарлахдаа: Бид тус банкнаас бизнесийн зээл авч ажил хийсэн боловч бизнес маань зогсонги байдалд орж зээлээ төлж чадахгүйд хүрсэн байдаг. Бид зээлээ төлөх талаар ямар нэгэн маргаан байхгүй. 35335382 /гучин таван сая гурван зуун гучин таван мянга гурван зуун наян хоёр/ төгрөг төлөх нь бидэнд хүндээр тусч байгааг харгалзан үзнэ үү гэжээ.
Зохигчдын хооронд 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “*******” ХХК-ын нэхэмжлэлтэй, хариуцагч К., хамтран хариуцагч Т. нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 35.335.382 /гучин таван сая гурван зуун гучин таван мянга гурван зуун наян хоёр/ төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө болох К., Б.Батцэцэг нарын өмчлөлийн Налайх дүүргийн *******, *******ны ******* тоот хаягт байрлах 47м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Талууд нь харилцан тохиролцож доорх байдлаар эвлэрч байна. Үүнд:
1. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 35.335.382 /гучин таван сая гурван зуун гучин таван мянга гурван зуун наян хоёр/ төгрөгийг хариуцагчид хүлээн зөвшөөрч, 2017 оны 7 дугаар сард 20.000.000 /хорин сая/ төгрөг
-2017 оны 8 дугаар сард багтааж үлдэгдэл төлбөр болох 15.335.382 ( арван таван сая гурван зуун гучин таван мянга гурван зуун наян хоёр ) төгрөгийг бүрэн төлөх.
2. Нэхэмжлэлийн шаардлага болох үнийн дүнг бүрэн төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүйгээр эвлэрэв гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч К., Т. нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 35.335.382 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан.
Хариуцагч К., Т. нар зээл авсан үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй. Тэд 35.335.382 төгрөгийг 2017 оны 7 дугаар сард 20.000.000 /хорин сая/ төгрөг, 2017 оны 08 дугаар сард 15.335.382 /арван таван сая гурван зуун гучин таван мянга гурван зуун наян хоёр/ төгрөгөөр хэсэгчлэн төлөх хугацаа заасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдов.
Зохигч эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг өөрөөр хуваарилах талаар тохиролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 404.827 төгрөгийг улсын орлого болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 202.413 төгрөгийг К., Т. нараас гаргуулж, үлдэх 202.413 төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгчид олгов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч К., Т. нар нэхэмжлэгч “*******” ХХК /РД:*******/-ний зээлийн гэрээний үүргийн биелэлт 35.335.382 /гучин таван сая гурван зуун гучин таван мянга гурван зуун наян хоёр/ төгрөг гаргуулах, Налайх дүүргийн ******* *******ны ******* тоот 4 өрөө 47 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, 35.335.382 /гучин таван сая гурван зуун гучин таван мянга гурван зуун наян хоёр/ төгрөгийг 2017 оны 7 дугаар сар, 8 дугаар саруудад хэсэгчлэн төлөх хугацаа заасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 404.827 /дөрвөн зуун дөрвөн мянга найман зуун хорин долоо/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч К., Т. нараас 202.413 /хоёр зуун хоёр мянга дөрвөн зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж, улсын төсвийн данснаас 202.413 /хоёр зуун хоёр мянга дөрвөн зуун арван гурав/ төгрөгийг буцааж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ