Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******н ******* Шүүгдэгч *******ын ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын ******* Шинжээч ийн /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******т холбогдох 2023001500023 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Нэг. Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролтой, Улс төр судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай овогт *******ын *******, /*******/

*******ын ******* нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн орчим Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутгаас түүсэн нэн ховор ургамал болох 952.5 кг хонин арцыг үл таних хүнээс худалдан авч, тээвэрлэж байгаль экологид 47.625.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.г оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч *******ын ******* нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн орчим Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутгаас түүсэн нэн ховор ургамал болох 952.5 кг хонин арцыг үл таних хүнээс худалдан авсан арцаа Г.ийн эзэмшлийн Вонго Жи-2 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авагдсан хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал: Энэ талаар мэдүүлсэн хууль ёсны төлөөлөгч Г.гийн “...2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэргэжлийн хяналтын газар арц хүлээж авсан. Хууль бусаар тээвэрлэж яваад баригдсан гэсэн...” гэсэн мэдүүлгээр, А.*******ыг арц худалдан авсан талаар мэдүүлсэн гэрч А.ын “...2020 оны 08 дугаар сарын дундуур байх яг хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна, намайг гэртээ байж байхад оройхон ******* манайд ирээд арц худалдаж авах гэж байгаа 1 сая төгрөг яаралтай хэрэгтэй байна гээд гуйгаад зээлээд аваад явсан юм. ...мөнгө зээлээч хүнээс арц худалдаж авахаар болчихлоо гэснээс өөр юм хэлээгүй, дараа нь худалдаж авсан арцаа хураалгасан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлгээр, А.ын мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Л.ын “...Манайх тухайн үед бог малтай тул зунд голын захад зуссан. ******* манайд ирчихээд буцаж явахдаа замдаа хүнээс арц худалдаж аваад тэрийгээ хураалгасан талаар өөрөө ярьж байсан...” гэсэн мэдүүлгээр, Арцыг тээвэрлэсэн талаар мэдүүлсэн гэрч Г.ийн “...Би тухайн өдөр ...Загастайн давааны өөд ойролцоогоор 25 км яваад заасан айлд нь очиж гэрийн хүргэж буулгачихаад буцах замд Загастайн давааны зам дээр хүн гараа өргөөд зогсож байсан. Харахад миний зүс таних багийн Засаг дарга хийж байсан ******* гэж хүн байхаар нь машин тэрэг нь эвдэрсэн юм байх гэж бодоод зогсоод уулзахад ******* нь эндээс хөлс мөнгийг нь өгөөд жаахан юм дайх гэсэн юм гэж хэлэхээр нь би хоосон явж байгаа юм чинь хөлс мөнгийг нь аваад ачаад явъя гэж хэлсэн. Ачих гээд яваад очиход ойролцоогоор 15- 20 шуудайтай зүйл байсан. Юу гэдгийг нь мэдээгүй. ******* өөрөө хажууд байсан 2 хүнтэйгээ хамт шуудайтай зүйлийг ачиж өгсөн...Би машинаасаа буугаагүй ******* нь тэр 2 хүнтэй шуудайтай зүйлүүдээ ачиж дуусаад би араас нь оръё гэж хэлээд үлдсэн. Тэгээд би ганцаараа постоор орж ирж байхад цагдаа зогсоогоод шалгасан...” гэсэн мэдүүлгээр, Арцыг хураан авсан талаар мэдүүлсэн гэрч Б.ын “...Би 2020 оны 08 сард яг өдрийг нь санахгүй байна. Цагдаа ын хамт Загастайн давааны постонд эргүүлд гарч хяналт шалгалт хийж байсан. Тухайн орой 23 цагийн үед Загастайн давааны постоор цэнхэр өнгийн хучлагатай портер маркийн машин орж ирэхэд зогсоогоод шалгахад арц байсан. ...арц түүх зөвшөөрөл олгоогүй тул зөвшөөрөлгүй арц байна гээд Улиастай сумын Засаг даргын тамгын газарт арцтай машиныг аваад ирэхэд араас нь удаагүй ******* гэж хүн ирсэн... Цэнхэр өнгийн портер байсан ...жолооч нь уурлаад байсан...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч Ч.ын “...2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Загастайн давааны постонд байгаль орчны улсын байцаагч ын хамт үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд орой 22 цагийн үед постоор цэнхэр өнгийн Вонго Жи-2 маркийн тээврийн хэрэгсэл орж ирсэн. Тухайн машиныг зогсоож шалгахад тэвшийг бүтээсэн байсан. Тэвшний бүтээлгийг сөхөж шалгахад шуудайтай арцнууд байсан. Тухайн арц нь зөвшөөрөлгүй байсан тул Байгаль орчны улсын байцаагч ын хамт Улиастай сум нь дээр машинтай арцыг авч ирж хурааж авсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч А.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн “...танихгүй 2 хүн хэдэн кг арц зарах гэсэн юм хүүхдийн төлбөр хийх гээд арц авах хүн байна уу гэхээр нь хэдэн кг ямар арц байгаа юм бэ? гэсэн чинь хэдэн кг ямаан арц байна бэлэн мөнгөөр өгнө гэсэн юм. Нэг кг арцыг 1000 төгрөгөөр зарна гэхээр нь аваад цааш нь зарвал ашигтай юм шиг санагдаад байхаар нь би худалдаж авахаар болсон юм. Авах арцаа үзэхэд 14 уут тээрэмдсэн нунтаг арц, 14 уут тээрэмдээгүй арц нийт 28 уут арц байсан. Уутны гадна тал дээр арцны кг-ыг бичсэн байсан. Тэгээд би тэндээс арцыг шууд ачуулчихъя гээд зам дээр гараад ачуулах машин хайгаад зогсож байтал аймаг руу явж байгаа хөх өнгийн Бонго маркийн машиныг зогсооход жолооч нь гээд нэг залуу ганцаараа явж байсан. Тэр залууд арц гэдгийг нь хэлээгүй, жоохон ачаа аваад аймаг руу оруулаад өгөөч хөлс мөнгийг нь өгье гээд ачсан юм. ...Цагаанхайрхан сумын нутгаас түүсэн юм, ямаан арц байгаа юм гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь энэ хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон хууль ёсны баримтууд учир шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Шүүгдэгч А.*******ын үйлдлийн улмаас байгаль экологид хохирол учруулсан ба нэн ховор ургамал болох нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Шинжлэх ухааны Академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан Б.гийн “Шинжээчид ирүүлсэн 500 гр нунтаг, 500 гр иштэй дээж нь бүгд хонин арц juniperus sabina L. зүйл ургамлын мөчир болохыг тодорхойлж байна. Тус ургамлын түлхүүр шинж: Шилмүүс хайрсархуу, жижигхэн, залуу найлзуурын нарийхан, 1.5 мм хүртэл бүдүүн дэвсэж ургадаг мөнх ногоон сөөг ургамал. Жимсгэнэрхүү боргоцой 2-6 ширхэг үртэй. Гэхдээ тус шинжилгээнд ирүүлсэн дээжинд жимсгэнэрхүү боргоцой байгаагүй болно... Хонин арц нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар нэн ховор ургамлын жагсаалтад орсон ургамал юм...2015 онд Байгаль Орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайдын А/282 дугаар тушаалын хавсралтад энэ ургамлын 1 кг тутмыг 50.000 төгрөгөөр үнэлсэн...” гэсэн дүгнэлтээр, Мөн шүүх хуралдаан хэлэлцүүлэгт өгсөн шинжээч Б.гийн энэ талаар мэдүүлсэн “... манайд нунтаг боловсруулсан болон ургамлын мөчир ирүүлсэн аль аль нь нэн ховор ургамал хонин арц байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Дээрх шинжээчийн дүгнэлт нь хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан гэж дүгнэлээ. Шүүгдэгч А.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хонин арцыг шүүх хуралдааны явцад талуудыг оролцуулан уут нэг бүрээр жинлэхэд тухайн үед 27 уут буюу 952,5 килограмм арцыг TСS загварын 300 кг хэмжих хязгаартай №361014-н №056 лацаар битүүмжлэгдсэн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл улсын баталгаажуулалтын гэрчилгээ олгосон электрон жингээр жинлэж үзэхэд: Нунтаг боловсруулсан арц нь 1 дэх шуудай 55,4 кг, 2 дахь шуудай 47,9 кг, 3 дахь шуудай 52,1 кг, 4 дэх шуудай 40,6 кг, 5 дахь шуудай 47,0 кг, 6 дахь шуудай 46,1 кг, 7 дахь шуудай 44,5 кг, 8 дахь шуудай 63,0 кг, 9 дэх шуудай 46,2 кг, 10 дахь шуудай 45,7 кг, 11 дэх шуудай 45,5 кг, 12 дахь шуудай 33,8 кг, 13 дахь шуудай 45,5 кг, жинлэх явцад уутнаас асгарсан арц 0,5 кг болж байна. Боловсруулаагүй арц нь 1 дэх шуудай 15,4 кг, 2 дахь шуудай 14,7 кг, 3 дахь шуудай 18,8 кг, 4 дэх шуудай 17,0 кг, 5 дахь шуудай 19,1 кг, 6 дахь шуудай 7,8 кг, 7 дахь шуудай 14,7 кг, 8 дахь шуудай 14,7 кг, 9 дэх шуудай 17,9 кг, 10 дахь шуудай 17,6 кг, 11 дэх шуудай 10,2 кг, 12 дахь шуудай 17,7 кг, 13 дахь шуудай 13,1 кг, 14 дэх шуудай 19,8 кг нийт 27 уут буюу 832,3 килограмм болж биологийн чийгээ алдаж хэмжээ буурсан байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалын хавсралтад Ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг гаргахдаа килограммаар тооцож, хонин арц 1 килограмм нь 50000 төгрөгөөр үнэлэхээр заасан. Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо тухайн ашигт ургамлын хэрэгцээний нийт жинг хэрхэн тогтоох талаар тодорхойлоогүй ба ургамлыг бэлтгэх үеийн биологийн чийгийн хэмжээг харгалзан тогтоох, эсхүл биологийн чийгээ алдсан үеийн бодит жинг харгалзан тогтоох эсэх талаар зохицуулалтгүй байгаа учир шүүгдэгчид ашигтай байдлаар буюу 2021 оны 06 дугаар дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар жинлэсэн хэмжээгээр хохирлын хэмжээг тооцон, шүүгдэгчийн үйлдлийн улмаас жинлэсэн нийт 832,3х50000= 41.615.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэстэй. Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн хуурай газар, усны бүх зүйлийн гуурст ургамал, хөвд, замаг, хаг, мөөг болон бичил биетнээс ургамлын сан бүрдэнэ”, 2 дахь хэсгийн 1-д “Ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараах байдлаар ангилна: ...нэн ховор” гэж, 3 дахь хэсэгт “Нэн ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон /энэ хуулийн хавсралтаар тогтоосон/ ургамал хамаарна” гэж тус тус хуульчилсан. Шүүгдэгчийн Байгалийн ургамлын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлүүдэд заасныг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамал хонин арц худалдан авсан тээвэрлэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ургамлын аймагт халдаж, Байгалийн ургамлын тухай хуулийг зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор буюу худалдан борлуулах, ашиг олох зорилгоор нэн ховор ургамлыг худалдан авсан тээвэрлэсэн шинжээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй. Иймд шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Шүүгдэгч А.*******ыг хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамал болох хонин арцыг худалдан авч, тээвэрлэн ашиг олох гэсэн гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон. Шүүгдэгч нь зохих байгууллагаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр дээрх ургамлыг худалдан авсан тээвэрлэсэн үйлдлийн улмаас ургамлын аймагт нийт 832,3х50000=41615000 төгрөгийн хохирол учирсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамал экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн шүүгдэгчээс 41.615.000 х 5=208075000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого” гэж заасны дагуу 208075000 төгрөгийг шүүгдэгч А.*******аас гаргуулж, байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй. Шүүгдэгчийн хонин арц худалдан авч тээвэрлэхдээ ашигласан Вонго Жи-2 маркийн цэнхэр өнгийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Г.ийн эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрч Г.ий мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байна. Г.ийн эзэмшлийн Вонго Жи-2 маркийн цэнхэр өнгийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1100000 төгрөгөөр үнэлсэн болох нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дугаартай үнэлгээний комиссын үнэлгээгээр тогтоогджээ. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 27 уут хонин арцыг улсын орлого болгож, хонин арцыг тээвэрлэсэн Г.ийн эзэмшлийн Вонго Жи-2 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл тээврийн хэрэгслийн үнэ 1100000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй. 2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч А.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. А.******* нь хохирол нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй ба шүүдэгч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь “учруулсан хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлж байна” гэсэн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэнээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын жилийн хугацаагаар тэнсэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жил 2 сарын хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч А.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ын *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал хонин арцыг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 2 сар /хоёр/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч тэнссэн хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч А. *******ын дээрх тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулдаг журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч А.*******т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 2 сар /хоёр/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч А.*******т 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 27 уут хонин арцыг, иргэн Г.ийн эзэмшлийн Вонго Жи-2 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл үнэ 110000 төгрөгийг гаргуулж улсын орлого тус тус болгосугай.

8. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр битүүмжилсэн Г.ийн эзэмшлийн Вонго Жи-2 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т тус тус зааснаар шүүгдэгчээс 208075000 төгрөгийг гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

10. Шүүгдэгч А.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА