| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 138/2015/0067/э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2016-06-16 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 67
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч Ж.Долгормаа, Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган
Иргэдийн төлөөлөгч З.Алтантуяа
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Хохирогчийн төлөөлөгч ,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны "А" танхимд
нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 201611000090 дугаартай хэргийг 2016 оны 06 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ******* овогт ******* , Дорнод аймгийн ******* суманд 1984 оны 05 сарын 18-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД- *******/, боловсролгүй, мэргэжилгүй, энэ хэрэгт татагдахын өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 7, эцэг, 5 дүүгийн хамт амьдрах, Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт оршин суух, улсаас гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч ******* нь согтуугаар, хувийн таарамжгүй харьцааны улмаас 2016 оны 02 сарын 22-ны өдөр 21 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Давхарын арын цагаан” гэх газарт иргэн ******* хэвлийн
2016.06.16 ¹67
Хөтлөх хэрэгт 5-125 ******* D/disk Шийтгэх тогтоол 2016
тус газарт хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Би мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөхдөө энэ хэрэгт холбоотой бүхий л зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй тул мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 02 сарын 21-ний өдөр намайг гэртээ байхад 17 цагийн үед миний найз ******* манай гэрт ирээд “маргааш хоёулаа Хэнтий аймгийн сумын нутаг гэдэг газар руу яваад айлаас хонь аваад ирье” гэхээр нь би зөвшөөрсөн…2016 оны 02 сарын 22-ны өглөө би ******* сумын төвд байдаг гэртээ аав ******* хамт адууны бүхэл мах чанаж идээд сууж байхад 10 цаг өнгөрч байх үеэр ******* өөрийнхөө Портер маркийн машинтай ирээд намайг аваад явсан. Түүнийг ирэхэд би бүхэл мах идэж байсан болохоор хөдөө явж байгаа юм чинь хутга хэрэг болж магадгүй гэж бодоод хоол идэхдээ хэрэглэж байсан том хутгыг гутлынхаа түрийнд хийгээд авч явсан юм. Бид хоёр 11 цагийн үед сумын төвөөс хөдлөөд баруун тийшээ явж байхад ******* “ээжээр1 шил архи авахуулсан” гээд 0.5 литрийн шилтэй “Ерөөл” нэртэй архи гаргаад хоёулаа дээрээс нь нэг нэг балгачихаад хөдлөөд явсан. Цаашаа явж байгаад дахин зогсоод архинаасаа мөн нэг нэг балгачихаад цаашаа яваад сумын төвөөс 30 км газарт байдаг найз очиход тэдний гэрийнхнээс гадна бид нарын найз байж байсан. Тэгээд архиныхаа үлдэгдлийг гаргаад , , ******* бид дөрөв хувааж уучихаад цаашаа явах болоход “хамт явъя” гээд машинд суугаад явсан.
Бид ынхаас хөдлөөд баруун тийшээ яваад гэдэг найзындаа ороод хоол хийлгэж идээд 2 литрийн савтай нэрмэл архи гаргаад дөрвүүлээ хувааж уучихаад үд өнгөрсөн байхад , ******* бид гурав хөдлөөд баруун хойшоо яваад нар орохын өмнө *******гийн ах очоод хонь малаа барьж машиндаа аччихаад малыг нь малладаг гэдэг айлд ороод бууз жигнүүлж идээд сууж байхад ******* ахдаа авсан гээд 0.75 литрийн шилтэй “ ” нэртэй архи нэг шилийг гаргаж ахад өгөхөд тэр архиа задлаад , ******* бид гуравт нэг нэг хундага хийж өгөөд үлдсэнийг нь “өөрөө ууна” гээд аваад үлдсэн. Тэгээд ахын гаднаас харанхуй болж байхад хөдлөөд зүүн тийшээ яваад ******* сумын 2 дугаар багийн нутаг “” гэдэг газарт хадлангийн манаач хийж байгаа гэдэг ахынд очиход ганцаараа байж
байсан. Түүнээс зарж байгаа өвснийх нь үнийг асуухчихаад цай уугаад хөдөлсөн.
Тэднийхээс хөдлөөд зүүн урагшаа явж байхад ******* намайг “чи надаас дүү байж намайг чи гэж хэллээ” гэхээр нь би, “чи надтай хоёр насны зөрүүтэй байж төрөл садан биш юунд ах болох гээд байгаа юм ядаргаа шүү” гэж хэлсэн. Тэрнээс болж ******* бид хоёр бага зэрэг маргаад явж байтал дунд талын суудал дээр сууж явж байгаад баруун гарынхаа ар талаар баруун гар талд нь сууж явсан миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэр үед бид нар ******* сумын 2 дугаар багийн нутаг “Давхарын арын цагаан” гэх газарт явж байсан бөгөөд ******* машинаа зогсооход намайг “буу” гэж хэлээд машинаас буулгаад хаалгаа онгорхой орхичихоод миний шанаа руу 2-3 удаа цохиод нүүр рүү 3-4 удаа алгадчихаад өөрөө түрүүлээд машинд суусан. Тэгэхэд миний хамраас цус гараад байхаар нь гараараа хамраа дараад түүний араас нь машин руу ороод суутал “хурдан суулдаа” гэж хэлээд гарынхаа ар талаар нүүр рүү нэг цохисон. Тэгтэл миний уур хүрээд гутлын түрийнд хийсэн хутгыг санаад баруун гараараа гутлынхаа түрийнээс хутгаа сугалж аваад зүүн гар талд буюу машиныхаа дунд талын суудал дээр сууж байсан ын гэдэс рүү нь нэг удаа хутгалахад “намайг шаачихлаа ш дээ” гэж хэлээд хойшоо гэдийгээд ноосон цамцаа дээш нь сөхөөд харахад түүний хэвлийн дээд хэсэгт том нүх гараад цаанаас нь гэдэс нь бултаганаад харагдаж байхаар нь ******* сандраад намайг “хутгаа өг” гэж хэлээд миний барьж байсан хутгыг аваад машиныхаа тэвшин дээр шидчихээд “хурдан эмнэлэг рүү явъя” гээд хөдлөхөд нь би ын гэдэсний хатгагдсан шархан дээр нь алгаараа дараад явсан.
Бид нар “Давхарын арын цагаан” гэдэг газраас хөдлөөд 10 орчим км газарт явж байхад ухаан алдаад толгой нь санжиганаад бүх бие нь сул болчихсон. Тэгээд цаашаа явж байхад ын гэдэсний шархнаас цус ихээр гараад тогтохоо больсон. Бид нар хэрэг болсон газраас 20 гаруй км явж байгаад сумын төвөөс баруун тийш байдаг “Элстэйн гол”-ын хунгарласан цас руу ороод машинаа суулгачихсан. Тэгээд би дүү руу утсаар яриад “ах нь хүн хутгалчихлаа түргэний эмч аваад ир” гэж хэлчихээд хүлээгээд байж байхад сумын их эмч , цагдаа Наранхүү нар ирээд ын биед үзлэг хийгээд “нас барсан байна” гэж хэлээд бид нарыг аваад сумын төв рүү явсан” гэжээ. /хх 121-123/
Хохирогчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би
аймагт байсан болохоор хэрэг болсон үйлдлийн талаар мэдэхгүй. 2016 оны 02 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 02 цагийн үед ах над руу утсаар яриад “ ах чинь хүнд хутгалуулж нас барсан байна” гэж хэлсэн. Сүүлд ажил явдалд нь оролцож байхад , *******, ах гурав хөдөө архи ууж явж байгаад хоорондоо маргалдаад нь миний ахыг хутгалсан гэж хүмүүсийн ярианаас сонссон юм.
Миний ах нь 6 жилийн өмнө эхнэр хүүхдээсээ салаад ******* сумын төвд ганц бие амьдардаг байсан бөгөөд 2015 оны намраас төрсөн ах ийнд амьдардаг байсан. ах 2015 оны 12 дугаар сарын сүүлээр сумын төвөөс баруун тийш 30 гаруй км газарт нутагладаг найз туслахаар очоод тэндээ 2 сар орчим болж байсан юм.
Зүгээр явсан ахыгаа хүний гарт алдчихаад яаж гомдолгүй гэж хэлэх вэ дээ. Талийгаачийг оршуулахтай холбогдсон хохирлын тооцоог нотлох баримтын хамт жагсаалтаар гаргаж өгсөн байгаа. Нотлох баримтаар нь тооцоход 5550117 төгрөг болж байгаа юм. Үүнийг нэхэмжилнэ. ын гэрийнхэн энэ хугацаанд тугалтай үнээ 1, бяруу 3, портер машинаар мод, бэлнээр 800000 төгрөг өгсөн. Бүгд нийлээд 2800000 төгрөгийн хохирол төлсөн гэж тооцож байгаа ба нийт төлбөл зохих хохирлоос хасч тооцоход татгалзахгүй гэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн санал: “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж санамсаргүй байдлаар хүний аминд хүрсэн байна. Гэм буруутай нь хуулийн байгууллагаар тогтоогдсон байна” гэжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 сарын 03-ны өдрийн 14 тоот дүгнэлтэд “1.Талийгаач ******* цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, зүүн хөмсөгний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх хэвлийн нэвтэрсэн шарх бүхий гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр 2016.02.22-ны өдөр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. 3.Дээрх хэвлийн нэвтэрсэн шарх бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн хөмсөгний зулгаралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Талийгаач Н.т үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Талийгаач Н. нь хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас хурц цус алдан /1500мл/ зүрх судас, амьсгалын хурц дутагдалд орж нас барсан байна. 6.Талийгаач нь В(III) бүлгийн харъяаллын цустай байсан байна. 7.Талийгаач нь нас барах үедээ 2.8 промилли буюу
хүнд зэргийн согтолттой байсан байна” гэжээ. /хх 70-73/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 02 сарын 25-ны өдрийн 158 тоот дүгнэлтэд: “1.*******ын биед зүүн нүдний дотор булан, зүүн хацрын зулгаралт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй бөгөөд цаашид эрүүл мэндэд нөлөөлөхгүй болно” гэжээ. /хх 79/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 сарын 10-ны өдрийн 1726 тоот дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн ноосон цамцанд ханзархай, зүсэгдсэн уранхай, цамцанд зүсэгдсэн уранхай гарсан байна. Зүсэгдсэн уранхай шинжилгээнд ирүүлсэн хутгаар гарсан байж болно. Харин хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтох боломжгүй байна” гэжээ. /хх 87-88/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 04 сарын 11-ний өдрийн 2139 тоот дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн бор иштэй хутга болон хар өнгийн савхин өмд, хөх өнгийн бэлтгэлийн өмд, цагаан эрээн ноосон цамц, цагаан футболка, ногоон эрээн турсик, *******ын гар болон тээврийн хэрэгслийн суудлаас авсан арчдас гэх бинт дээр цус илэрсэн. 2.Шинжилгээнд ирүүлсэн бор иштэй хутга болон хувцаснууд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус байна. *******ын гар болон тээврийн хэрэгслийн суудлаас авсан арчдас гэх бинт дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоох боломжгүй байна. 3.Дээрх хутга болон хувцаснуудаас илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо ******* гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 4.Уг цус нь *******, Т.******* нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна” гэжээ. /хх 93-94/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 сарын 20-ны өдрийн 59 тоот дүгнэлтэд: “1.Дорнод аймгийн ******* сум 2 дугаар баг сумын төвөөс 41 км зайд байх “Давхарын арын цагаан” гэх хэргийн газрын үзлэгийн явцад бэхжүүлэн авсан 70 дугаартай гутлын мөр шинжилгээнд тэнцэхгүй. Харин Дорнод аймаг ******* сумын төвөөс 15 км зайд байх “Элстэйн гол” гэх хэргийн
газрын үзлэгийн явцад бэхжүүлэн авсан гутлын мөр шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд тэнцэх Зураг ¹10 гэж дугаарласан зурагт дүрслэгдсэн гутлын мөрийг 1 хос үстэй хүрэн өнгийн гутлын улны мөртэй энгийн нүдээр харьцуулан үзэхэд өлмийн
урт, өлмийн өргөн болон өлмийн хээ хоорондын хэмжээтэй тохирч байна” гэжээ. /хх 99/
Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаанд: “1.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ архи хэтрүүлэн хэрэглэсэн, өөрийн хийж буй үйлдлийн хор уршгийг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. 2.******* нь одоо сэтгэц эрүүл. 3.Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 4.******* нь хэрэг хариуцах чадвартай” гэжээ. /хх 106/
Хохирогчийн төлөөлөгч /хх 36-38/, гэрч Б.******* /хх 39-40/, Н. /хх 41-42/, Б. /хх 43-44/, Б. /хх 45-46/, /хх 47-48/, Ч. /хх 49/, /хх 50/, Т. /хх 51/, Н. /хх 52-53/, /хх 54/, /хх 55/, /хх 56/, /хх 57/, /хх 58/, /хх 59/, /хх 60/, /хх 61-62/, /хх 63-64/, /хх 65-66/, /хх 67-68/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Д.ын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар /хх 120-125/ өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үсгэх тогтоол /хх 1/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-8/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-11/, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлт хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх 70-76/, Шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх 77/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 сарын 01-ний өдрийн 40 /хх 81/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 02 сарын 28-ны өдрийн 24, 25 /хх 96-97/ дүгнэлтүүд, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-16/, Хураан авах тогтоол, тэмдэглэл, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 19-20/, Хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 21-25/, Хувцас, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 26, 29-30/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 27-28/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 31-32/, Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх 34/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 158/, Шүүгдэгч, хохирогч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /150, 156/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон болон хохиролтой холбоотой баримтууд /хх 159-165/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ 2016 оны 02 сарын 22-ны өдөр 21 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Давхарын арын цагаан” гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч ******* хэвлийн тус газарт хутгалж хэвлийн хөндийд нэвтэрсэн амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргээ шударгаар хүлээж мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр удаа дараа өгсөн мэдүүлгүүдийг давхар нотолсон хохирогчийн төлөөлөгч , гэрч Б.*******, Ч., , Т. нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, Цогцосны гадна үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, Шинжээчийн 14, 158, 1726, 2139, 59 тоот дүгнэлтүүд, Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа, Шинжээчийг байцаасан тэмдэглэл, Хувцас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хохирогчид ямар нэгэн гэмтэл учруулах агшин дахь зорилго, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, шүүгдэгч, хохирогч нарын хоорондын харилцааны шинжийг дүгнэхэд, хохирогч Н. нь *******ыг эхэлж цохисон үйлдэл нь шүүгдэгчийн мэдүүлгээс гадна хэрэгт авагдсан гэрч Б.*******гийн “..., хоёр маргалдаж байгаад...тэр хоёр машинаас буугаад нь ын нүүр рүү 2-3 удаа алгадчихаад машиндаа эргээд суухад... “ёо, намайг хутгалчихлаа ш дээ гэсэн ”...” /хх 39-40/ гэх мэдүүлэг, шинжээчийн
“...*******ын биед зүүн нүдний дотор булан, зүүн хацрын зулгаралт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо... гэх 158 тоот дүгнэлтээр тус тус нотлогдож байна. Иймээс хувийн таарамжгүй харьцаанаас энэ гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилсэн нь үндэслэлтэй юм.
Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч ******* нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан /хх 106/ болох нь тогтоогджээ.
Мөн энэ хэрэгт холбогдуулан гарсан шинжээчийн дүгнэлтүүд нь өөр хоорондоо хамааралтай, хэрэг явдлын гол фактыг тогтооход ач холбогдол бүхий, эргэлзээгүй байна гэж үнэллээ.
Хохирогч их цус алдалтын улмаас амь хохирсон хор уршиг нь түүний хэвлийн хөндийд хутгалсан шүүгдэгч *******ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэх ба согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл болно. Харин шүүхээс ял оногдуулахдаа хохирогчийн буруутай ажиллагаа байгааг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь 2016 оны 02 сарын 23-ны өдрөөс 2016 оны 06 сарын 16-ны өдөр хүртэл нийт 114 хоног цагдан хоригдсон байх тул түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцвол зохино.
Хохирогчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын оршуулгын зардалд нийт 5550117 төгрөг нэхэмжилж байх ба шүүгдэгчээс хохиролд төлсөн 2800000 төгрөгийн эд зүйлийн үнэлгээний талаар талууд маргахгүй байна. Мөн шүүгдэгчийн төлсөн 2800000 төгрөгийг хасч тооцохыг хүссэн хохирогчийн төлөөлөгч гийн саналыг хүлээн авах үндэстэй байна.
Шүүх, гэм хорын хохиролтой холбогдуулж хохирогчийн төлөөлөгчийн ирүүлсэн нотлох баримтыг судалж үзэхэд, оршуулгын зардалд нийт 5550117 төгрөг зарцуулсан талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргасан боловч 3366219 төгрөгиийн хохирол нь
нотлох баримтаар тогтоогдож байна, /хх 128-143/ Харин 2183898 төгрөгийн /хх 144-145, 147-2ш, 148/ нотлох баримт /билл/ нь энэ шүүх хуралдаанаар хохирлыг нэг мөр шийдвэрлэх хуулийн шаардлага хангахгүй байна.
Иймд шүүгдэгч *******аас нотлогдсон хохирлын хэмжээнд гэм хорын
хохиролд төлбөл зохих 3366219 төгрөгөөс түүний төлсөн 2800000 төгрөгийг хасч, үлдэх 566219 төгрөгийг гаргуулж хохирогчийн төлөөлөгчид олговол зохих ба 2183898 төгрөгийн хохирлыг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг бүрэн барагдуулаагүй тул түүний эзэмшлээс хээр зүсмийн шүдлэн үрээ, буурал зүсмийн даага битүүмжилсэн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хүрэн өнгийн иштэй хутга, хохирогчийн өмсөж явсан цагаан эрээн өнгийн ноосон цамц, цагаан өнгийн фудволкыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч ******* ыг 11 /арван нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ялтан *******т оногдуулсан 11 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан *******ын цагдан хоригдсон 114 /нэг зуун арван дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ялтан *******ын гэмт хэрэг
үйлдэхэд хэрэглэсэн хүрэн иштэй хутга 1, хохирогч ******* өмсөж явсан цагаан эрээн өнгийн ноосон цамц 1, цагаан өнгийн футболка 1-ийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.
6. Ялтан ******* нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2800000 /хоёр сая найман зуу/ төгрөг төлсөн болохыг дурдаж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан *******аас гэмт хэргийн улмаас хохирогч нас барсны оршуулахтай холбогдсон зардалд 566219 /таван зуун жаран зургаан мянга хоёр зуун арван ес/ төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын баг гудамжны 10 тоотод оршин суух, хохирогчийн төлөөлөгч овогт /РД:/-д олгож, хохирогчийн төлөөлөгч нь 2183898 /хоёр сая нэг зуун наян гурван мянга найман зуун ерөн найм/ төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Ялтан *******ын эзэмшлээс 1100000 төгрөгийн үнэ бүхий /хээр зүсмийн шүдлэн үрээ 1, буурал зүсмийн даага 1/ хоёр толгой адуу битүүмжилсэн Дорнод аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн 2016 оны 04 сарын 20-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээсүгэй.
8. Баримт бичгээр хураагдан ирсэн ялтан *******ын ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний цахим үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг 2016 оны 06 сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 30 зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогчийн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх
Энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй,
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ж.ДОЛГОРМАА
Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ