Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2019/0291

 

2019 оны

2019 оны 05 сарын 14 өдөр Дугаар 128/ШШ2019/0291 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫННЭРИЙН ӨМНӨӨС 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: П******* ХХК-ийн эзэмшлийн Булган аймгийн Дашинчилэн, Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Д******* нэртэй 1581,23 га талбай бүхий Х\/-******* тоот, мөн Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт орших Д******* нэртэй 1563,12 га талбай бүхий Х\/-******* дугаартай ашйгт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгосныг хүчингүй болгуулж, эрхийг сэргээж, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон” гэж хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэн зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч П******* ХХК-ийн захирал Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; “...Уг асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр хүсэлт тавихад Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/732 дугаар албан бичгээр “...Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй гэж заасан ба П******* ХХК-ийн эзэмшилд байсан ашигт малтмалын хайгуулын Х\/-*******, Х\/-******* тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусгавар болсон тул ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авч бүртгэх хууль зүйн үндэслэлгүй тул гомдлыг тань хүлээн авах боломжгүй” гэсэн хариу ирүүлсэн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

АМ ХХК-ийн Булган аймгийн Дашинчилэн, Төв аймгийн Заамар сумын нутагт орших Х\/-*******, Х\/-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хүсэлтийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 455, 456 дугаар шийдвэрээр тус тус манай компанийн эзэмшилд шилжүүлсэн байдаг.

Дээрх тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлж авсан өдрөөс хойш тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болох 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахад шаардлагатай хайгуулын ажлаа зардал гарган, хийж гүйцэтгэж, хайгуулын ажлын үр дүнгийн тайланг боловсруулан Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт “...Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд хайгуулын ажлын тайлангаа анхдагч материалын хамт өгч, харин ашигт малтмалын газраас хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэгт “...Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-д заасан тайлан, 48.6.1-д заасан техник эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу манай компаниас гаргасан 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “...2005, 2017 оны хайгуулын ажлын үр дүнгийн тайланг боловсруулж, шинжээч томилуулах тухай” 15 тоот албан бичгээр гаргасан хүсэлтийн дагуу Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ХХ2017/126 тоот шийдвэрээр мэргэшсэн инженер Г.М-ыг шинжээчээр томилсон байдаг.

Шинжээч дүгнэлтээ 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан бөгөөд дүгнэлтийг хүлээн авсан өдөр болох 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 18 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан “...манай компанийн Булган аймгийн Дашинчилэн, Төв аймгийн Заамар сумын нутагт орших ХХ/-*******, ХУ-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2005, 2017 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасныг хүлээн авч хяналтын хуудас нээсэн байдаг.

Уг хяналтын хуудсанд Ашигт малтмал, газрын тосны газрын Хуулийн хэлтсийн дарга хайгуулын ажлын үр дүнгийн тайлан материалтай танилцаад тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд багтаан тайлан шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн гэж 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан бөгөөд бусад хэлтсийн мэргэжилтнүүд адил саналтайгаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн санал өгсөн байдаг.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ХХ-03-05 дугаар дүгнэлтээр ХУ-******* дугаар, мөн өдрийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ХХ-03-06 дугаар дүгнэлтээр Х\/-******* хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн ордын нөөцийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Н/28 дугаар Нөөцийг хүлээн авч, бүртгэх тухай, мөн өдрийн Н/33 дугаар тушаалуудаар манай компанийн эзэмшил бүхий дээрх тусгай зөвшөөрлүүдийн нөөцийг улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн байдаг ба тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг манай компани өөрсдөө хуулийг зөрчиж ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргаагүй нь дээрх үйл баримтуудаар нотлогдоно.

Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газарт хандан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 19 тоот, мөн оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 20 тоот албан бичгээр уг 2 тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 1й-ны өдөр дуусгавар болж байгаа, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл, дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын нөөцийг хүлээн авч бүртгэх шийдвэр гараагүй байгаа төрийн байгууллагын шийдвэрийг хүлээж байгаа, хүндэтгэн үзэх шалтгаан байгаа талаараа мэдэгдсэн.

Иймд П******* ХХК-ийн эзэмшлийн, Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Д******* нэртэй 1583,23 га талбай бүхий Х\А******* тоот, Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт орших Д******* нэртэй 1563,12 га талбай бүхий XV- ******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгосныг болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэн зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 686 дугаар шийдвэрээр Төв, Булган аймгийн Заамар, Дашинчилэн сумдын нутагт орших “Д, У*******” нэртэй газар 7192 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХУ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх иргэн П.А-долгосон байна.

Иргэн П.А-д өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХУ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдөл гаргасныг хүлээн авч, хянан үзээд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн .кадастрын албаны даргын 2004 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 78 дугаар шийдвэрээр АМ ХХК-д шилжүүлэн бүртгэж, лицензийн хавсралтад тэмдэглэгээ хийснийг Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын шийдвэрийн дагуу “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2004 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 5-365 тоот албан бичгээр мэдэгдсэн байна.

АМ ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV- ******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын Хугацаа тооцох тухай 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 418 дугаар шийдвэрээр АМ ХХК, Б ХХК-иудын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа, тусгай зөвшөөрлийн талаарх Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргийг гүйцэтгэхийг 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хуулийн байгууллагаас хязгаарлаж зогсоосонтой холбоотойгоор үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан 3 жил 5 сарын хугацааг хасаж тооцож шийдвэрлэсэн байна.

Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга дээрх шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 21 зүйлийн 21.1.5, Иргэний хуулийн 72 дугаар зүйл, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3, 79.7 дахь хэсэг, Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 30-ны 69 дүгээр тушаал, Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны 56 дугаар тэмдэглэл, “Ажлын хэсэг байгуулах тухай” Засгийн газрын 2011 оны 186 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдааны шийдвэр, Татварын ерөнхий газар болон АМ ХХК-ийн хооронд байгуулах “Татварын өр, төлбөр барагдуулах тухай” 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн гэрээ, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны дэд даргын 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2/5122 тоот мэдэгдэл, АМ ХХК-иас ирүүлсэн 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 558/01, Б ХХК-ийн 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 182/01 тоот хүсэлт зэргийг тус тус үндэслэн шийдвэрлэсэн.

АМ ХХК-аас ашигт малтмалын хайгуулын Х\/-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг Кадастрын хэлтсээс ЫМ- 025549 дугаарт бүртгэн өргөдлийн материалыг хянан үзэж, Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 54 дүгээр сарын 28-ны өдрийн 330 дугаар шийдвэрээр Булган аймгийн Дашинчилэн сумын Д, Улаан ухаа нэртэй 473.61 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын МУ-018652 тоот тусгай зөвшөөрлийг олгосон байна.

АМ ХХК-иас ашигт малтмалын хайгуулын ХУ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн шилжүүлэх тухай өргөдөл гаргасныг Кадастрын хэлтсээс ТР-008435 дугаарт бүртгэн өргөдлийн материалыг хянан үзэж, Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 728 дугаар шийдвэрээр Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Д, Улаан ухаа нэртэй 3585.37 гектар талбайг шинээр ашигт малтмалын хайгуулын XV- ******* тоот тусгай зөвшөөрлийг ‘А*******” ХХК-д шилжүүлэн шийдвэрлэж мөн үлдэж байгаа Булган, Төв аймгийн Дашинчилэн, Заамар сумын нутаг дахь Д, Улаан ухаа нэртэй 1581.23 гектар талбай болж өөрчлөгдсөнийг АМ ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХУ-******* тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтад тэмдэглэгээ хийж, Кадастрын хэлтсийн даргын ‘‘Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 2015 оны 09 дүгээр сарын Ю-ны өдрийн 6/7023 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн.

АМ ХХК-иас ашигт малтмалын хайгуулын ХУ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай өргөдөл 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гаргасныг Кадастрын хэлтсээс ТР-008721 дугаарт бүртгэн өргөдлийн материалыг хянан үзэж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 456 дугаар шийдвэрээр Булган, Төв аймгийн Дашинчилэн, Заамар сумын нутаг дахь Д, Улаан ухаа нэртэй 1581.23 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV- ******* тоот тусгай зөвшөөрлийг П******* ХХК-д шилжүүлэн шийдвэрлэж улмаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтад тэмдэглэгээ хийснийг Кадастрын хэлтсийн даргын “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 2017 лны 07 дугаар сарын 28-ны өдрийн 7/5235 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн.

АМ ХХК-иас ашигт малтмалын хайгуулын ХУ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн .талбайн зарим хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг Кадастрын хэлтсээс ЫМ- 025549 дугаарт бүртгэн өргөдлийн материалыг хянан үзэж, Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 330 дугаар шийдвэрээр Булган аймгийн Дашинчилэн сумын Д, Улаан ухаа нэртэй 473.61 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын МУ-018652 тоот тусгай зөвшөөрлийг олгож мөн үлдэж байгаа Булган аймгийн Дашинчилэн сумын Д, Улаан ухаа нэртэй 1563.12 гектар талбайд шинээр ашигт малтмалын хайгуулын ХУ-******* тоот тусгай зөвшөөрлийг олгож шийдвэрлэсэн байна.

АМ ХХК-иас ашигт малтмалын хайгуулын ХУ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай өргөдөл 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гаргасныг" Кадастрын хэлтсээс ТВ-008722 дугаарт бүртгэн өргөдлийн материалыг хянан үзэж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 455 дугаар шийдвэрээр Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дахь Д, Улаан ухаа нэртэй 1563.12 гектар талбайг ашигт малтмалын хайгуулын ХУ-******* тоот тусгай зөвшөөрлийг П******* ХХК-д шилжүүлэн шийдвэрлэж улмаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтад тэмдэглэгээ хийснийг Кадастрын хэлтсийн даргын ;‘Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 7/5237 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт “...хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож”, 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт “...энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж тус тус заасны дагуу эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийх зорилгоор хайгуул хийх хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нийт 12 жил байна.

Ашигт            малтмалын   тухай  хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “...Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасны дагуу П******* ХХК нь  ашигт малтмалын            хайгуулын Х\/-*******, Х\/-018б53 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн талбай дээрээ хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаандаа багтаж ашиг малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Кадастрын хэлтэст гаргаагүй байна.

П******* ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг “...Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 25.1-д заасан өргөдлийг Хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна” гэж заасны дагуу хянан шийдвэрлэх эрх зүйн боломжгүй юм.

Ашигт            малтмалын   тухай  хуулийн 53   дугаар зүйлийн       53.1    дэх      хэсэгт “...хайгуулын тусгай зөвшөөрлийн дуусгавар болох үндэслэлийг зааж өгсөн ба 53,1.1 дэх хэсэгт 'тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж заасан бөгөөд П******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХУ-*******, XV- ******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсныг Кадастрын хэлтсийн бүртгэлийн УУККС-д ашигт малтмалын хайгуулын ХУ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, ашигт малтмалын хайгуулын XV- ******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус тус дуусгавар болгон бүртгэсэн байна. Иймд П******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П******* ХХК тус шүүхэд “Булган аймгийн Дашинчилэн, Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Д******* нэртэй 1581,23 га талбай бүхий XV-******* тоот, Булган аймгийн Дашинчилэн сумын 'нутагт орших Д******* нэртэй 1563,12 га талбай бүхий Х\/-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгосныг хүчингүй болгуулж, эрхийг сэргээж, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг “Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон” гэж хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэн зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дугаар         “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” шийдвэрээр Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дахь Д, Улаан ухаа нэртэй 1563.12 гектар талбай бүхий ХХ/-******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг, дугаар “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” шийдвэрээр Булган, Төв аймгийн Дашинчилэн, Заамар сумын нутаг дахь Д, Улаан ухаа нэртэй 1581.23 гектар талбай бүхий ХУ-******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг АМ ХХК-иас нэхэмжлэгч П*******” ХХК тус тус шилжүүлэн авчээ.

Дээрх хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хуульд заасан хугацаа нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр буюу шилжүүлж авсанаас хойш 3 сар гарангийн дараа дуусгавар болох нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал , эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө”, 48.4-д “Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-д заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан' томилуулж, 90 хоноп- багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн Дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч П******* ХХК 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Х\/-******* Х\/-03828 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газруудын шороон ордод 2005, 2017 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлЭхээр хүсэлт гаргасан байх бөгөөд үүний дагуу 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шинжээч томилуулах шийдвэр гарсан байна.

Үүний дагуу тус мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хх-03-05, хх-03-06 дугаар дүгнэлтээр хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцсэн байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Н/28, Н/33 дугаар тушаалуудаар “Булган аймгийн Дашичилэн сумын нутагт орших ХУ-*******8 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн “Д*******”, Булган аймгийн Дашинчилэн, Төв аймгийн Заамар сумын нутагт орших Х\/-03828 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн “Д*******” алтны шороон ордуудад 2005, 2017 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан дахь нөөцийг хүлээн авсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч П******* ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандаж дээрх 2 тусгай зөвшөөрлүүдийн 12 дахь жилийн хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болж байгаа бөгөөд хүчинтэй байх хугацааг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хуралдаж, нөөц бүртгэгдэх хүртэл хугацаагаар хойшлуулж өгөх хүсэлтийг гаргаж байсан байна.;

Үүний дараа П******* ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандаж 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 006, 007 албан бичгүүдээр “...хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хуулийн хугацаанд хүлээлгэн өгсөн ба 2017 оны 10 дугаар сараас хойш Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хуралдахгүй, бүрэлдэхгүй одоог хүрттэл хүлээж байна” гэх албан бичгийг дахин хүргүүлжээ.

Нэхэмжлэгч П******* ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ЗО, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Х-д 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр албан бичгүүдээр тус тус хандаж ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргаж байсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар холбогдох баримтыг хавсарган өргөдлөө гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байна.

Гэтэл хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дугаар зүйл зааснаар тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусгавар болсон тул ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн хариу өгчээ.

Эндээс үзвэл нэхэмжлэгч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хайгуулын ажлын үр дүнг хэлэлцүүлэхээр хүсэлт гаргаж шинжээч томилуулсан боловч дээрх зөвлөлийн дүгнэлт нь хугацаа хоцорч гаргаснаас болж нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэхээр байна.

Учир нь нэхэмжлэгч П******* ХХК нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандаж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр дүгнэлт гараагүй байхад ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах боломжгүй, мөн уг дүгнэлт нэхэмжлэгчээс үл шалтгаалан хугацаа хэтэрч гарсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар удаа дараа өргөдөл гаргаж байсан нь хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар тогтоогдож байна.

Тиймээс П******* ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө хуулийн хугацаанд гаргаагүй нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа биш байх тул ХУ-*******8 Х\/-03828 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохооргүй байна.

Мөн нэхэмжлэгч П******* ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10-ны өдөр хандаж ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасныг татгалзсан нь хариуцагчаас ирсэн тайлбарт П******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын Х\/-*******, Х\/-******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсныг КадасТрын хэлтсийн бүртгэлийн УУККС-д ашигт малтмалын хайгуулын ХУ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, ашигт малтмалын хайгуулын Х\/-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус тус дуусгавар болгон бүртгэсэн байна...” гэж дурьдагдснаар Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт “...хайгуулын тусгай зөвшөөрлийн дуусгавар болох үндэслэлийг зааж өгсөн ба 53.1.1 дэх хэсэгт 'тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэх үндэслэлээр өргөдлийг хүлээж авахгүй үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин хариуцагч байгууллага нэхэмлэгчид үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч няпглан шийдвэрлэх эрх нь Ашигт малтмалын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар олгогдсон байх тул нэхэмжлэгч П******* ХХК-ийн эзэмшлийн Булган аймгийн Дашинчилэн, Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Д******* нэртэй 1581,23 га талбай бүхий Х\/-******* тоот, Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт орших Д******* нэртэй 1563,12 га талбай бүхий ХҮ-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгосныг хүчингүй болгуулж, эрхийг сэргээж, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг “Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон” гэж хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэн зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч П******* ХХК-ийн “Булган аймгийн Дашинчилэн, Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Д******* нэртэй 1581,23 га талбай бүхий Х\/-******* тоот, Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт орших Д******* нэртэй 1563,12 га талбай бүхий XV- ******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгосныг хүчингүй болгуулж, эрхийг сэргээж, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг “Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон” гэж хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэн зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс гаргуулж нэхэмжлэгч П******* ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр # зүйлийн 114.1 -д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.