Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/01504

 

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/01504

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 32 дугаар байр 18 тоотод оршин суух, Гучид Боржигон овогт Натарын Баярсайхан,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 105 дугаар байр 144 тоотод оршин суух, Өлзийт овогт Должингийн Хонгорзулд холбогдох

 

Хүүхдийн асрамж өөрчлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Б миний бие Д.Хтай 2014 онд танилцаж, бидний дундаас 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр охин Б.Аниржин төрсөн. Бид зан харилцааны талаар таарамжгүй байдлаас болж тусдаа амьдарсан. Энэ хугацаанд охин 2 гэрийн хооронд явж байгаа. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд муу учир охинг миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Х шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би нэхэмжлэгчтэй ярилцаад охин Б.Аниржинг өөрийн асрамжид авахаар болсон тул хүүхдийн тэтгэлэгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Зохигчидын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Бид хоорондоо тохиролцож, охин Б.Аниржинг эх Д.Хын асрамжид үлдээхээр болсон. Үүний дагуу нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хэмжээгээр төлөхөөр харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, охин Б.Аниржинг эх Д.Хын асрамжид үлдээхээр болсон. Үүний дагуу нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хэмжээгээр төлөхөөр тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Н.Бы нэхэмжлэлтэй, Д.Хд холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт охин Б.Аниржинг эх Д.Хын асрамжид үлдээхээр болсон. Үүний дагуу нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хэмжээгээр төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөгийг хариуцагч Д.Хаас гаргуулж, нэхэмжлэгч Н.Бд олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                       А.САРАНТУЯА