| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01310/И |
| Дугаар | 102/ШШ2017/01097 |
| Огноо | 2016-04-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2017/01097
| 2017 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2017/01097 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, өөрийн байранд байрлах, хуулийн этгээдийн 2072572 регистртэй, МК ХХК -ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29 дүгээр байр 90 тоотод оршин суух, ЧИ72061218 регистртэй, Боржигон овогт Банзрагчийн Цогтгэрэлд холбогдох,
1,269,119 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч МК ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 99949996 дугаарын дараа төлбөрт үйлчилгээг Galaxy S7 EDGE утсыг зээлээр худалдан авч ашигласан. Гэвч хариуцагч нь үүргээ биелүүлж төлбөрөө төлөөгүй. Иймд хариуцагч Б.Цээс 1,269,119 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч МК ХХК -иас Б.Цд холбогдуулан 1,269,119 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлага 1,269,119 төгрөгийг 8-н сард хуваан сар бүрийн 25-ны өдөр 158,640 төгрөгийг төлж, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч МК ХХК нь хариуцагч Б.Цад холбогдуулан 1,269,119 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,269,119 төгрөгийг хариуцагч 8-н сард хуваан сар бүрийн 25-ны өдөр 158,640 төгрөгийг төлж, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож, эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.МК ХХК -ийн нэхэмжлэлтэй, Б.Цад холбогдох 1,269,119 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 1,269,119 төгрөгийг 8-н сард хуваан сар бүрийн 25-ны өдөр 158,640 төгрөгийг төлж, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,009 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 17,504 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА