Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 234

 

                          Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би

Нэхэмжлэгч: ******* өөрийн байранд байрлах *******, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* тоотод оршин байрлах “*******” ХХК/РД:*******/-д холбогдох

Нийгмийн даатгалын шимтгэл 3.011.879 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний  өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 21-ний  өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******, ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлийг зөрчин 2016 оны 01 дүгээр сараас эхлэн 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал 3.011.879 төгрөгний нийгмийн даатгалын шимтгэлийн авлага үүсгэсэн тул үүнийг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “*******” ХХК-ны захирал М.Наранхүү /утас:99761043/ шүүхэд тайлбарлахдаа: Нийгмийн даатгалын шимтгэл 3.011.879 /гурван сая арван нэгэн мянга найман зуун далан ес/ төгрөгийг хугацаа тохирч төлөхөөр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Эвлэрлийн гэрээнд: “*******” ХХК-ны М.Наранхүү би Налайх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын байцаагч Х.*******тай тохиролцож  3.011.879  /гурван сая арван нэгэн мянга найман зуун далан ес/ төгрөгийг 3 хувааж буюу 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн дотор 200.000 /хоёр зуун мянга/, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.411.879 /нэг сая дөрвөн зуун арван нэгэн мянга найман зуун далан ес/, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцов гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд хариуцагч “Болорын ундраа” ХХК 2016 оны 01 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл 3.011.879 төгрөгийг төлөөгүй үйл баримтыг үндэслэн нэхэмжлэгч Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд зааснаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч дээрх үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй, 3.011.879 төгрөгийг 2017 оны 7,  9 дүгээр саруудад хэсэгчлэн төлөх хугацаа заасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу зөвшөөрч, хариуцагчтай эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан/хх-34/.

Энэхүү гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүйн зэрэгцээ гэрээний гол нөхцөл болсон үнэ, хэсэгчлэн төлөх төлбөрийн хэмжээ, хугацааны талаар талуудын хүсэл зориг зохих ёсоор тусгагдсан байна.

Иймд энэ хэрэг хэлэлцэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулж зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон  хариуцагч “Болорын ундраа” ХХК-иас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох  31.570 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч төрийн байгууллага учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч “Болорын ундраа” ХХК нийгмийн даатгалын шимтгэл 3.011.879 /гурван сая арван нэгэн мянга найман зуун далан ес/  төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 07-ны дотор 200.000 /хоёр зуун мянга/, 2017 оны 7 дугаар сарын 15-ны дотор 1.411.879 /нэг сая дөрвөн зуун арван нэгэн мянга найман зуун далан ес/, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр хугацаа заасныг нэхэмжлэгч *******, нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “Болорын ундраа” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 31.570 /гучин нэгэн мянга таван зуун дал/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

                                              ШҮҮГЧ                                 Л.ЭНХБИЛЭГ