Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/55

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул Улсын яллагч Б.Эрхэмбаяр Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 15-нд Завхан аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ******* овогт ******* *******, регистрийн дугаар .

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяраас шүүгдэгч Б.*******ийг “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед хохирогч С. “дэлгүүр ороод архи, тамхи аваад ир” гээд өгсөн буюу итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны виза картыг авч Завхан аймгийн сумын багт байрлах салбар тооцооны төвийн АТМ-д уншуулан 500,000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч Б.*******ийн өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: - Хохирогч С. өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр сумын баг энгэрт , , , бид нар миний таньдаг ах гэдэг айлд очиж хоол идээд дараа нь 1 шил архи уусан. Тэгээд , , гэдэг дээлтэй залуу нар яваад гэдэг залуутай айлд үлдээд бид хоёр хамт хоносон. 03 дугаар сарын 08-ны өглөө гэдэг залуу шартаад байна гэхээр нь бид хоёр Баазын гэдэг нэртэй дэлгүүрээс 08 цагийн үед Ерөөл гэдэг нэртэй 0.75 литрийн архи, тамхи аваад гэдэг айлд буцаж очоод архиа уугаад байж байсан чинь хоёр цагдаа орж ирээд гэдгийг аваад явсан. Дараа нь гэдэг ах зууханд ээлжтэй хоноод ажлаасаа бууж ирсэн. Тэр өглөө гэдэг залуутай хамт уусан архиндаа согтоод унтаж байгаад сэрсэн чинь айлын баруун талын орон дээр гэдэг дээлтэй залуу ирсэн юм яриад сууж байсан. Тэгээд би ахиж унтаад 03 дугаар сарын 09-ний өглөө сэрэхэд миний куртик баруун талын орон дээр зах нь доошоо харсан дэлгээтэй хэвтэж байхаар нь би очоод Хаан банкны виза картаа тэмтрээд үзсэн чинь байх шиг байхаар нь хувцсаа өмсөөд гэртээ ирсэн. 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өөрийн хүү виза картаа өгөөд дансанд байгаа мөнгөний үлдэгдлийг хараад 15.000 төгрөг аваад ир гэж явуулсан. Манай хүү таны дансанд 100.000 төгрөг байна, би 15.000 төгрөг аваад 85.000 төгрөг үлдлээ шүү гэж надад хэлэхээр нь би гайхаад 14 цагийн орчим АТМ орж шалгаж үзэхэд картанд байсан мөнгө байхгүй болсон байсан. Миний дансанд 700.000 орчим төгрөг байсан. Архи, тамхи, ундаа зэрэг эд зүйл би өөрөө аваад ойролцоогоор 100.000 орчим төгрөгийн зардал гаргасан. Үлдэгдэл 600.000 орчим төгрөг үлдсэн. Миний санаж байгаагаар би гэдэг залуутай дэлгүүр хамт явснаа санаж байгаа юм. Тухайн өдөр би их согтуу байсан тул өөр хүнд картаа өгсөн эсэх талаараа санахгүй байгаа юм. Дараа нь болон ******* картаа өгч явуулсан эсэх талаар асуухад “*******д картаа өгч нууц дугаарыг нь хэлээд явуулсан” гэсэн би үүнийгээ санахгүй байгаа юм. Надаас өөр хүн картын нууц дугаарыг мэдэхгүй тул би өгсөн юм шиг байна лээ. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан.” гэх мэдүүлэг /ххийн 19-23-р хуудас/,

- Гэрч Ц.ын өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр намайг Э. // Богдын гол баг Цэнгэлдэхийн дээд хэсэгт гэдэг айлд хүрээд ир гээд гэрийг нь зааж өгөөд дуудаад байхаар нь очсон. Намайг очих үед тэр , , , гэрийн эзэн эмэгтэй нар шар тайлж байна гээд архи ууж байсан. Тухайн үед гэх өргөдөл гаргасан эмэгтэй гэдэг залуутай хамт дэлгүүр яваад картаасаа мөнгө аваад архи авлаа гэж яриад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

- Гэрч Б.ын өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр манай гэрт ******* ирээд манайд хэд хоносон. 2021 оны 03 дугаар сарын 08-ны өглөө бид хоёр хоол хийж идэх гээд байж байхад //, тэр мөнгөө алдсан хүүхэн хоёр орж ирэхдээ 1 шил архитай орж ирэхээр нь тэрийг нь уугаад үргэлжлүүлээд 2-3 шил архи уусан санагдаж байна. Нэг мэдсэн тэр хүүхэн яваад өгсөн байсан. *******д картаа өгч явуулаад байсан. 2021 оны 03 дугаар сарын 09, 10-ны үед мэдсэн. Бугын эвэрт явах болоод машины бензин тосны мөнгө яригдаад мөнгө хаанаас олох талаар ярихад “би мөнгөтэй болсон” гэж хэлж байсан. 2020 оны 11 дүгээр сарын үед санагдаж байна, хамт архи ууж байгаад надад мөнгөний өгцөөтэй болсон байсан юм. ******* надад 180.000 төгрөг өгсөн. Бугын эвэрт явахдаа дундаасаа тавь тавин мянган төгрөг нийлүүлж бензин хийгээд, ойр зуурын хүнсний зүйл аваад явсан. ******* надад 180.000 төгрөг өгөх үед нь “чи хаанаас мөнгөтэй болсон юм бэ” гэж асуухад “манай найз өгсөн юм” гэж хэлж байсан санагдаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

- Б.*******ийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 03 сарын 07-ны өдөр ийнд бид хоёр очсон юм. Бид 2-ыг очиход тэдний хоймрынх нь орон дээр гэдэг хүүхэн согтуу хэвтэж байсан. тай бид хоёр нэг шил архи хувааж уучхаад, би гараад гээд найзындаа очиж хоносон юм. 03 сарын 08-ны өглөө босоод хоол хийж идэх гэж байсан чинь гаднаас , 2 гийнд орж ирсэн. Тэр 2 нэг шил архитай орж ирээд тэрийг нь бид нар хувааж уусан юм. Тэгсэн гэж хүүхэн надад Хаан банкны виза картаа өгөөд дэлгүүр яваад архи ундаа аваад ирээч гэхээр нь би гарч дэлгүүрээс нэг шил архи, ундаа, тамхи зэрэг зүйлс аваад буцаад очиж тэд нартай хувааж уусан юм. Би гаднаас орж ирэхдээ д картыг нь өгсөн чинь картаа надад байж байг гэсэн юм. Тэр архийг уусны дараа гэж хүүхэн ийнд очно гээд гараад явсан юм. Тэгэхээр нь би гийн хамт Баазын Хаан банкны АТМ-ээс картыг уншуулж 500.000 төгрөг авчихсан юм. Тэгээд орой нь ийнд очиход тэднийд согтуу хэвтэж байхаар нь картыг өгсөн юм. гэж хүүхэн надад картаа өгөхдөө болон надаас картаа авахдаа их согтуу байсан. надад картаа өөрөө өгч би картыг нь уншуулж дэлгүүрээс архи ундаа, тамхи авсан. Надад картаа өгөхдөө нууц дугаараа хэлж байсан. Одоо миний санаж байгаагаар 0530 гэж байсан санагдаж байна. карт Хаан банкны ногоон өнгийн карт байсан. Би тэр картаас нь д хэлэлгүй 500.000 төгрөг авсан. Би картаас авсан 500.000 төгрөгөө д бэлнээр өгч хохирлыг нь бүрэн барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

- Хохирогч С. Хаан банк дахь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 09-р хуудас/, - Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед хохирогч С. “дэлгүүр ороод архи, тамхи аваад ир” гээд өгсөн буюу итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны виза картыг авч Завхан аймгийн сумын багт байрлах салбар тооцооны төвийн АТМ-д уншуулан 500,000 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд гэж иргэн, хуулийн этгээдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.*******д хохирогч С. нь өөрийн виза картын нууц дугаараа хэлж дэлгүүрээс худалдаа хийлгэхээр хариуцуулсан байна. Хөрөнгө завших гэдэг нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо хэрэглэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл бөгөөд шүүгдэгч Б.******* нь өөрийн хариуцсан хохирогч С. ХААН банкны виза картыг ашиглан данснаас нь 500,000 төгрөг авч хувийн хэрэгцээндээ ашигласан үйлдэл нь бусдын эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг агуулж байна. Шүүгдэгч Б.*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.д 500,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч С. болон шүүгдэгч Б.******* нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.*******ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Б.*******ийн хувийн байдлын талаарх урьд эрүүгийн хүлээж байгаагүй тухай “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /ххийн 38-р хуудас/, Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 41-р хуудас/, Ерөнхий боловсролын дугаартай бүрэн бус дунд боловсролын, дугаартай бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар зэргийг шинжлэн судаллаа. Прокуророос шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн шүүгдэгчид хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв. Харин шүүгдэгч Б.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Б.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 6 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн СД диск нэг ширхгийг хэргийн хамт хадгалж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5- д зааснаар шүүгдэгч Б.*******д “Оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Шүүгдэгч Б.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Б.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 6 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн СД диск нэг ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

                                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ