Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******н ******* Шүүгдэгч *******гийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 2123000000036 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, Завхан аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт *******гийн ******* /РД:*******/

Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн орчим Завхан аймгийн ******* сумын багийн гэх газарт өөрийнх нь адуунд ирж нийлсэн байсан Б.*******ын эзэмшлийн 3 тооны адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш буюу 1,800,000 төгрөгийн хохирол учруулж “Алдуул мал завших” гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмдагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох Хохирогч Б.*******ын 2 хээр гүү, 1 хүрэн даага /сарваа/ Завхан аймгийн ******* сумын гэх газраас ижил сүргээсээ тасарч, хэн нэгний хариулгагүйгээр Завхан аймгийн ******* сумын гэх газар бэлчээрлэж байсан Б.*******гийн адуунд нийлсэн байсан нь Б.******* өөрийнх нь адуунд бусдын 3 тооны адуу нийлсэн байсан гэж хэлсэн талаар мэдүүлсэн гэрч Л.ын “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байх өдрийг нь сайн санахгүй байна би *******тэй адуунд явж байгаад таараад адуугаа сурсан чинь манай адуунд 3 тооны адуу нийлсэн байна танайхны адуу биш биз гэж асууж байсан, ямархуу адуунууд байна гэж асуусан чинь 2 хээр гүү, нэг хүрэн зүсмийн даага байна гэхээр нь би биш гэж хэлж байсан юм. ******* надад тэгж ярьж байснаас би өөрөө очиж хараагүй болохоор мэдэхгүй байна... 3 тооны адуу нийлсэн гэж ярьж байсан... “ гэсэн мэдүүлгээр, Б.*******гийн адуунд 3 тооны адуу нийлсэн байсныг харсан гэж мэдүүлсгэрч Л.гийн “...2021 оны 01 дүгээр сарын 20-диор өдрийг нь сайн санахгүй байна би хөндлөнгийн худгаас адуугаа усалчхаад гэр лүүгээ буцаж явахад *******гийн адуу зам дээр байж байсан юм, хажуугаар өнгөрөхөд тэдний адууны зах дээр 2 хээр гүү, нэг бага шиг хүрэн сарваа зэрэг нь *******гийн адуунд нийлчихсэн байсан, *******гийн хээр азарга нь хураачихсан бололтой адуугаа тойроод бөөгнүүлээд байгаа юм шиг харагдсан...Хажуугаар нь явсан болохоор им тамгыг нь сайн харж чадаагүй, танихгүй адуунууд байсан. 2 хээр гүү, нэг хүрэн сарваа зэрэг адуунууд байсан. Ойрхон *******гийн адуунаас өөр адуу харагдахгүй байсан. *******гийнх манайхтай ойрхон байдаг байсан. Би *******гийн худгаас малаа усалдаг байсан. Адууг нь ус уух гээд хүрээд ирэхээр нь усалдаг бас бид 2 нэгэндээ адуу малаа захиж нэгнийхээ адууг малд явахдаа хардаг болохоор би адууг нь тоо толгойгоор нь сайн мэднэ... *******гийнд би тэр өдрийнхөө орой нь очоод танай адуунд танихгүй 3 адуу нийлсэн байна лээ гэсэн чинь харин тийм байна лээ манай азарга хүний адуунаас гүү тасдаж хураагаад болохоо байлаа гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Өөрийнх адуунд нийлсэн байсан дээрх 3 тооны адууг шүүгдэгч ово*******гийн ******* адуу авч байсан Ш., М. нарт худалдсан хэргийн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: 3 тооны адуугаа алдсан талаар мэдүүлсэн хохирогч Б.*******“...Завхан аймгийн ******* сумын гэх газраас ... 3 тооны адуу хулгайд алдсан...2 хээр гүү, 1 хүрэн сарвай бүгд бичмэл Я үсгэн тамгатай адуунууд байсан... миний өөрийн унаган адуунууд байгаа юм өмнө нь ижил сүргээсээ тасарч салж байгаагүй ...” гэсэн мэдүүлгээр, Б.*******гээс адуу худалдан авсан талаараа мэдүүлсэн гэрч М.ын “...Тэгээд гэдэг залуу 1 дааганы мөнгө авсан юм. Тэр даагаа гэдэг хүнээс аваарай гэсэн юм. Тэгээд явууллаа чамаас 1 даага ав гэсэн гэж хэлсэн. Тэгсэн чинь би тийм дааганы мөнгө аваагүй гээд тэй утсаар ярихаар явсан. Тэгээд утсаар ярьж ирчхээд явуулын хүмүүсийг удаагаад яах уу би адуунаас өгье гэсэн. Тэгээд адуугаа авч ирээд тэгээд 2 хээр гүү бариад энэ болох уу гэсэн. Тэгэхээр нь ямар ч байсан барьчих хоёулаа ярилцаж байгаад наймаа тохируул хийе гэсэн. Тэгсэн чинь сая манай энд казакууд гүү 800.000 төгрөгөөр авч явсан гэсэн. Тэгэхээр нь би ийм үнэтэй гүү авахгүй гэсэн. Тэгсэн чинь та өөрөө нэг үнээ хэлээч гэсэн. Тэгэхээр нь би нэг гүүг нь 500.000 төгрөгөөр, нөгөө гүүг нь 600.000 төгрөгөөр авъя гэсэн. Тэгсэн чинь ядаж 100.000 төгрөг нэмээч ийм сайхан тарган адуу байгаа юм чинь гэсэн. Тэгээд би нэгийг нь 500.000 төгрөгөөр, нөгөөдөхийг нь 700.000 төгрөгөөр авсан... гэдэг хүнээс 2 тооны бичмэл я үсгэн тамгатай хээр гүүг нийлүүлээд 1.200.000 төгрөг, цагаан үсгэн тамгатай хүрэн даагыг 250.000 төгрөгөөр тус тус худалдаж авсан. Нийт 4 тооны адууг 1.950.000 төгрөг болсон. Үүний 300.000 төгрөгөнд овъёос хивэг өгсөн. Үлдсэн мөнгийг нь бэлэн мөнгө өгсөн...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Ш.ын “...Б.*******гээс авсан хээр зүсмийн 2 гүү, 1 сарвай бүгд бичмэл Я үсгэн тамгатай байсан нийт 1.200.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Ж.ын “... Б.*******гээс авсан хээр зүсмийн 2 гүү, 1 сарвай бүгд бичмэл Я үсгэн тамгатай байсан. Нийт 1.200.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 17, 18-ны үед байх манай адуунд 2 хээр гүү, нэг хүрэн даага гээд танихгүй 3 адууг манай хээр азарга хураасан бололтой манай адуунд нийлсэн байсан. Үүнээс 2, 3 хоногийн дараа байх 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр санагдаж байна Увс аймгийн адуу авна гэсэн хүмүүс манайд ирсэн юм, тэгээд гэдэг хүн явууллаа бид нараас нэг дааганы мөнгө авсан юм чамаас даагаа ав гэж байна гэсэн, Манай адуунд гийн нэг хүрэн даага байсан юм, тэрийг нь өгье гээд адуугаа тууж ирэхээр очтол манай адуунд нийлсэн байсан нөгөө 3 адуу салаагүй байхаар нь адуугаа гэрийн гадаа тууж аваачаад гийн даагыг барьж өгөлгүй манай адуунд нийлсэн байсан 2 хээр гүүг миний адуу гэж тэр хүмүүст зараад гийн даагыг тэр хүмүүст өгөлгүй , адуунд нийлсэн байсан хүрэн даагыг гийн даага гээд өгчихсөн юм...Хэний адуу гэдгийг нь би мэдээгүй, нас гүйцсэн хээр гүү, соёолон хээр гүү, хүрэн даага зэрэг байсан эдгээр адуунууд нь бүгд зөв талын гуян дээрээ бичмэн Я үсгэн тамгатай адуунууд байсан... Увс аймгаас адуу авч явсан хүмүүст 2 хээр гүүг нь нэгийг нь 500.000 төгрөгөнд, нөгөөг нь 700.000 төгрөгөнд, хүрэн даагыг гийн авсан мөнгөний оронд гийн даага гээд тэр хүмүүст өгчихсөн юм...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Б.*******гийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид 1,800,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ны Завхан салбарын гэрээт хөрөнгийн үнэлгээчин Г.гийн “...3 тооны адууг 1,800,000 төгрөгөөр үнэлсэн...” шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно. Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож, өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа малыг ойлгох ба Монгол Улсын Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн засаг захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан. Алдуул мал завших гэдэг нь алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааөөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авсан, захиран зарцуулсан шууд санаатай үйлдлээр илэрнэ. Өөрөөр хэлбэл мал өөрийн хөлөөр эсхүл гэмт этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжин ирснийг захиран зарцуулсан бол завших гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ. Шүүгдэгч Б.*******гийн өөрийн адуунд нийлсэн байсан 2 тооны хээр гүү, 1 сарвааг бусдын эзэмшил ашиглалтад байгаа өөрөө захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэлгүй бусдад худалдаж хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Б.*******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирлоо нөхөн төлсөн болонь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгчийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2000000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.*******г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2000000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 /зургаан/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2000000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ