Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 129

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Э.Ганзоригт холбогдох 201605000220 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 1980 оны 02 сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-84-21 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ВЭ80020479 тоот регистрийн дугаартай, Зана овогт Энхбатын Ганзориг,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Э.Ганзориг нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2016 оны 07 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 03 цагийн орчим архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Х.Мөнх-Эрдэнийн эрх чөлөөнд халдаж бие махбодид нь санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Э.Ганзориг нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2016 оны 07 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 03 цагийн орчим архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Х.Мөнх-Эрдэнийн эрх чөлөөнд халдаж бие махбодид нь санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох ...

-хохирогч Х.Мөнх-Эрдэнийн өгсөн ... Би ажилчдынхаа хамт 2016 оны 07 дугаар сарын 14-15 нд шөнийн 03 цаг өнгөрч байхад Архангай аймаг руу аялалаар яваад буцаад Баянхонгор аймаг руу ирж байсан. Манай банкны кассын эрхлэгчээр ажилладаг Ц.Ганчимэг гэдэг эмэггэйтэй би нэг машиид хамт явсан бөгөөд түүчий гэр бүлийн хүн болох Ганзориг Албан даатгалын менежерээр ажилладаг гэх/ эхнэр рүүгээ утсаар яриад маргалдаад байгаа бололтой байсан. Ингзэд аймгийн төвөөс урагш байдаг Баянхонгор гэсэн хаалганаас өнгөрөөд Түйн голын гүүр рүү явж байтал Ганзориг албаныхаа машиныг уначихсан бидний өмнөөс ирээд манай машиныг шахаж замын хажуу руу зогсоосон. Тэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан бөгөөд машинаасаа бууж ирээд манай машины урд талын хаалгыг онгойлгохоор татсан, тэр суудалд манай банкны үйлчлэгч Амгаландэлгэр сууж байсан бөгөөд би түүнд хаалгаа онгойлго гэж хэлсэн Амгаландэлгэр хаалга онгойлгосон, Ганзориг хаалга нээж харчихаад машины хойд талын хаалгыг онгойлгосон, би машины хойд талын суудлын дунд сууж баисан, миний зүүн гар талд Ганзоригийн эхнэр Ганчимэг сууж явсан баруун гар талд манай ахлах ажилтан Номгон сууж яосан. Тэгтэл Ганзориг гартаа барьж явсан архины шилээ над руу шидээд “чи яасан овоо муу пизда вэ” гэж хэлсэн. Шидсэн архины шил нь миний баруун талын нүдэн тус газар оносон. Машины зөв талын хойд хаалгаар намайг буугаад ир гээд миний цамцны энгэрээс татсан тэгэхээр нь би гутлаа өмсөх гээд доош тонгойж гутлаа өмсөөд би машинаас буусан Би түүнээс “чи яаж байгаа юм бэ ямар учиртай юм, чи яасан арчаагүй хулгайч вэ” гэж хэлэхэд тэр “яадаг юм бэ” гэснээ миний дээд уруулын баруун дээд хэсэгт 2 удаа цохьсон. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгнө гээд гар утсаа гаргахад тэр намайг цагдаа дуудах гэж байна гэж ойлгосон бололтой явсан. Эхнэр нь нөхрөө хориод байгаа бололтой байсан. Ганзориг архи уусан байдалтай байсан түүний гаргаж байгаа зан араншин нь эрүүл хүнээс гарахааргүй авир байсан. Миний ойлгосноор эхнэртэйгээ утсаар ярихад эхнэр нь Өвөрхангай аймагт байсан мөртлөө нөхөртөө “Нарийн тээл суманд байна одоо очлоо“ гэж хэлсэн гэж байсан, тэгээд нөхөр нь намайг эхнэртэйгээ хардаж дээ гэж бодсон. Маргааш эхнэр Ганчимэг нь над руу энэ талаар мессэж бичсэн байсан. Миний хувьд Ганзоригийн эхнэртэй нь нэг байгууллагад хамт ажилладаг, нөгөөтэйгүүр Ганзоригтой ерөнхий боловсролын сургуульд нэг ангид хамт суралцаж байсан. Найз нөхдийн харилцаа холбоотой харин садан төрлийн харилцаа холбоогүй. Түүний над руу шидсэн архины шил нь ямар нэртэй архины шил байсныг мэдээгүй, шилэн дотор архи байсан эсэхийг анзаараагүй. Шил намайг оноод хагараагүй. Би Ганзоригийн эхнэртэй нь ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна гзсэн шүүх змнзлгийн шинжээчийн дүгнэлт гарсан байна, энэ гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан бодит зардал байхгүй. Мөн Ганзоригт ямар нэгэн гомдол байхгүй, түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19/,

-гэрч Д.Амгаландэлгэрийн өгсөн ... нэг эрэгтэй хүн гартаа архины шил барьчихсан машинаасаа бууж ирснээ миний сууж явсан суудлын талын хаалгыг онгойлгох гээд байсан хаалга дотроосоо цоожтой байсан, би айгаад хаалгаа онгойлгоогүй, тэгсэн чинь хойд суудлын хаалгыг бас онгойлгох гээд татсан бөгөөд захирал Мөнх-Эрдэнэ “наад хаалгаа онгойлго” гэж хэлэхэд манай банкны кассын эрхлэгч Ганчимэг онгойлгосон чинь нөгөө хүн “ чи муу яасан овоо пизда вэ “ гэснээ захирал руу архины шилээ далайгаад шидчихсэн, захирлын амнаас нь цус гарсан бөгөөд нөгөө хүн захирлын хувцаснаас зууран машинаас чирч буулгасан. Тэгснээ машин дэргэд захирлын нүүрэнд нь 2-3 удаа цохиод авсан. Манай машины жолооч Данзан машинаас буугаад тэр хүнийг захирлаас салгасан. Харин захирлыг зодсон хүнийг Ганчимэгийн нөхөр гэдгийг би тэр үед л мэдсэн Ганчимэг эгч болиочээ яаж байгаа юм бэ орилоод байсан. Тэгснээ тэр хүн шууд машиндаа суугаад явчихсан Ганчимэгийн нөхөр нилээн согтуу байсан бөгөөд түүний барьж явсан архины шилэнд дундуур шахуу хэмжээтэй архи байсан, ямар нэртэй архи байсныг нь мэдэхгүй 0.5 литрийн шилтэй архи байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/,

Гэрч Б.Дамзамжамцын ... Түйн голын гүүрний орчим Хар хошуу өнгөрөөд явж байтал өмнөөс маш хурдтай нэг машин ирсэн миний машиныг замын хажуу руу шахаж зогсоосноо машинаас нэг эрэгтэй хүн гартаа шилтэй архи барьчихсан бууж ирсэн ба тэр нь манай кассын эрхлэгч Ганчимэгийн нөхөр Ганзориг байсан. Тэр миний машины зөв талын хаалгыг нээх гэсэн, хаалга дотроосоо түгжээтэй байсан чинь цонхны шилийг гадна талаас нь 2 удаа шилээр цохьсон, машины шил тентэй байсан болохоор хагараагүй. Тэгтэл хойд талын хаалгыг татсан бөгөөд дотроос нь онгойлгосон. Тэр үед эхнэр нь машинаас буусан, Ганзориг гартаа барьсан архины шилээрээ Мөнх-Эрдэнэ захирлын нүүр рүү шидсэн. Архины шил захирлын нүүрэнд оносон бөгөөд тас хийх дуу гарсан. Манай захирлыг “чи муу яасан овоо пизда вэ" гээд байсан. Тэгснээ чи муу пизда буугаад ир гэснээ манай захирлыг чирч буулгасан. Тэгснээ нүүрэнд нь 2 удаа цохьчихсон, ам хамраас нь цус гарсан бөгөөд би тэр залууг захирлын найз нь гэдэг утгаар нь арай ч зодчихгүй байх гэж бодож байсан. Ганзориг захирлыг цохьчихоор нь би машинаасаа буугаад “ яаж байгаа юм бэ чи “ гэхэд тэр чи дуугүй бай гэсэн. Би түүнийг захирлаас салгасан. Тэгээд цагдаа дуудлаа шүү гэж хэлэхэд машиндаа суугаад явчихсан Захирлыг элдэв нэгээр хэлээд доромжлоод байсан бөгөөд захирал хувьд маш хүлээцтэй хандаж Ганзоригт огт гар хүрээгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Шүүгдэгч Э.Ганзоригийн өгсөн ... Манай эхнэр Ганчимэг нь Баянхонгор аймаг дахь Голомт банкны кассын эрхлэгчээр ажилладаг юм. Эхнэрийн ажлын газрынхан 2016 оны 07 дугаар сарын 10 ны өдөр Архангай, Өвөрхангай аймгийн нутгаар аялалаар явсан. 2016 оны 07 дугаар сарын 14 ний орой 21 цагийн орчим эхнэртэйгээ утсаар ярьсан чинь тэр “Нарийн тээл сумаас гарч байна“ гэж хэлсэн. Би гэртээ 23 цаг өнгөрч байхад тээврийн товчооноос тамхи авчихаад буцаад явж байтал эхнэрийн хамт явсан машин миний машинтай зөрсөн. Би эхнэрийгээ ирж байгаа юм байх гэж бодоод гэртээ харьсан чинь ирээгүй байсан. Эхнэрийнхээ гар утас руу ярьсан чинь холбогдохгүй байсан. Тэгээд би бухимдан гэртээ буцаж очоод 0.75 шилтэй, дээрээс нь уучихсан байсан тал шил архийг ганцаараа уучихаад дахин 0.5 литрийн бүтэн Ерөөл архи байсныг аваад эхнэрийнхээ урдаас явсан. Түйн голын гүүр өнгөрөөд явж байгаад зогсоод нөгөө архиа задлаад уусан. Тэр архинаас цайны аяганы дундуураас арай доохнуур уугаад цаашаа цагаан хаалга руу явж байтал миний дэргэдүүр Мөнх-Эрдэний машин өнгөрөөд явсан. Би Шуурхай албаны ниссан санни маркийн 53-11 УНИ улсын дугаартай автомашин жолоодож явсан ба гэрлээрээ дохиод байсан зогсоогүй, тэгэхээр нь би араас нь очоод гүйцэж түрүүлээд машиныг шахаж зогсоогоод машинаасаа буугаад жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгох гэсэн чинь түгжээтэй онгойлгож өгөөгүй. Хойд талын хаалгыг нь онгойлгоход Мөнх-Эрдэнэ хойд талын суудалд сууж байсан. Тэгэхээр нь би гартаа барьсан байсан архитай шилээ шидсэн. Ингээд машины гадна Мөнх-Эрдэнэтэй зууралдсан, үүнээс хойшхи үйлдлийг би санахгүй байна, хөөрч орилж чарлаад юу хийснээ, яаснаа санахгүй байна. Өглөө сэрэхэд гэртээ байсан, манай эхнэр ч гэртээ ирсэн байсан. Би аймгийн тамгын газарт хуралд сууж байхад Мөнх-Эрдэнэ над руу ярьсан. Тэр эхнэртэйгээ ирсэн, эхнэр нь над руу давшлаад байсан тэгэхээр нь би эхнэрт нь “ чамтай харьцахгүй “ гэж хэлээд тэдний машинаас буугаад явсан. Мэнх-Эрдэний нэг нүд нь хавдсан байсан аль нүд нь гэдгийг нь санахгүй байна. Ингээд би түүнтэй дахиж уулзаагүй. Тэгсэн чинь цагдаад өргөдөл өгсөн байсан. ... эхнэр маань худлаа хэлээд тэгээд ч хамт явсан машин нь ирчихсэн байхад нь ирэхгүй болохоор миний уур хүрээд ахалж явсан гэдэг утгаар нь Mөнх-Эрдэнэд уурлаж түүний эрх чөлөөнд халдсан. Нөгөөтэйгүүр манай эхнэр Мөнх-Эрдэний гар утсаар яриад Нарийн тээл суманд байна одоо очлоо гэчээд алга болчихсон, бас Мөнх-Эрдэнэ машиныхаа урд талд суугаагүй, манай эхнэрийн дэргэд суучихсан байсан гэх мэтийн байдлаас болоод би тэр 2-ыг үнэндээ хардаж Мөнх-Эрдэний эрх чөлөөнд халдсан нь тэр. Би ер нь дотроо тэр 2-ыг хардаад байдаг байсан юм, эхнэрийгээ аялалаар явна гэхэд нь би дургүй байсан. ... Мөнх-Эрдэнээс би уучлал гуйж бид эвлэрсэн. Эмчилгээний мөнгө төгрөг надаас нэхэмжлээгүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-40/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 сарын 25-ны өдрийн 376 тоот шинжээчийн дүгнэлтэнд :

Х.Мөнх-Эрдэнийн биед тархи доргилт, баруун нүшдэнд цус харвалт, зовхинд цус хуралт, уруул, эрүү, цээжинд зулгаралт гэмтлүүд үүссэн байна. Үүссэн гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болох үед үүсгэгдсэн байх боломжтой. Үүссэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн үэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Х.Мөнх-Эрдэнийн биед үүссэн дээрхи гэмтэл хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 30/, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн тасагийн тодорхойлолт /хх-ийн 27/, гэрэл зураг /хх-ийн 28/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Ганзоригийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Ганзориг нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Э.Ганзориг нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хохирогчийн бие бүрэн эдгэрсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/ хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Э.Ганзоригийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Э.Ганзоригийн эзэмшлийн 68 м2 3 өрөө орон сууцийг түүнд буцаан олгож 2016 оны 08 сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Ганзориг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4-д зааснаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зана овогт Энхбатын Ганзоригийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Э.Ганзоригийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар түүнд холбогдох 201605000220 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Э.Ганзоригийн эзэмшлийн 68 м2 3 өрөө орон сууцийг түүнд буцаан олгож 2016 оны 08 сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

4. Шүүгдэгч Э.Ганзориг нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.               

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Ганзоригт авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА