Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******гийн ******* Шүүгдэгч *******ийн ******* /цахимаар/ Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн ******* /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох 2124000100012 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, халх, ******* боловсролтой, гуталчин мэргэжилтэй, тэтгэвэрт, *******, нөхрийн хамт Завхан аймгийн ******* сумын Улаантолгой багийн хорооллын тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, овогт *******ийн *******, регистрийн дугаар //

Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхэд ажиллаж байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргахдаа ******* хотын ахуй үйлчилгээний комбинатын гутлын тасагт гуталчнаар 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа болон ажилласан байдлын талаар бичилт хийсэн хөдөлмөрийн дэвтрийг нуусан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч *******ийн ******* нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Завхан аймгийн ******* сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гарган шийдвэрлүүлэхдээ тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримтыг бичиж тэмдэглэсэн 040809 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг байхгүй гэж нууж тус шүүхэд хөдөлмөрийн дэвтрийг гаргаж өгөлгүй ажиллаж байсан байдлаа буюу 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* хотын Нийтийн ахуй, ахуйн үйлчилгээний комбинатын гутлын цехэд гуталчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгож ажиллаж байгаагүй хугацааг ажиллаж байсан байдалд оруулан тооцуулсан үйл баримт нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.гийн “...Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2/520 тоот албан чиглэл, Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын графикийн дагуу тэтгэврийн тогтоолт, олголтод хяналт шалгалт хийх чиглэлийн дагуу 2018,2019 онуудад шинээр тогтоогдсон тэтгэврийн хувийн хэрэг, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахад бүрдүүлж өгсөн материалтай тулгалт хийхэд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тогтоогдсон өндөр настны тэтгэвэр авагч *******ийн ******* нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахдаа хөдөлмөрийн дэвтрийг хуулбарлаж өгсөн бөгөөд тэтгэврийн хувийн хэрэгт хөдөлмөрийн дэвтэр байхгүй, харин Завхан аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 127 дугаартай шийдвэрээр “...Завхан аймгийн ******* хотын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний комбинатын гутлын цехэд гуталчнаар 1980 оны 07 дугаар сарын 01- ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан...” шүүхийн шийдвэр хавсаргагдсан. Харин нөхөн даатгалд хамрагдахдаа бүрдүүлж өгсөн материалд дахь хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ******* хотын ахуй үйлчилгээний комбинатын гутлын тасагт гуталчнаар ажилд орж 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байгаад гэр бүлээ дагаж өөр газар шилжиж болсон тул ажлаас чөлөөлөгдсөн. Мөн 1985 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шилжин ирсэн тул мөн комбинатын гутлын тасагт гуталчнаар түр томилж ажиллуулан 1991 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өөрийн хүсэлтээр Их-Уул суманд шилжин ажиллах болсон тул өөрийн хүсэлтээр чөлөөлөв гэсэн бичилттэй байсан. Б.******* та хөдөлмөрийн дэвтэртэй байж ямар шалтгааны улмаас шүүхэд хандаж ажилласан жил тогтоолгосон юм бэ? гэж асуухад төрүүлсэн хүүхдийн тоогоор 1 жил 06 сар нэмж тогтоох хуулийн хэрэгжих хугацаа нь хойшилсон учир шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгосон гэж хариулсан. Тэгээд шүүхийн шийдвэр гарсны дараа буюу 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр настны тэтгэвэр тогтоолго материал бүрдүүлж өгсөн. Уг материалд Завхан аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 127 дугаартай шийдвэр, №А0825643 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, архивын лавлагаа 3 хуудас, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 5 хуудас, халамжийн албаны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, өргөдөл зэргийг хавсаргаж ирүүлснийг үндэслэж өндөр настны тэтгэврийн хэмжээг бүрэн тэтгэврийн доод хэмжээ буюу 310000 төгрөгөөр тогтоогдож олгогдож эхэлсэн. 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд иргэн Б.*******т олгох тэтгэврийг зогсоосон. Манай байгууллагын зүгээс иргэн Б.*******т 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарыг дуустал хүртэл хугацаанд олгосон 3550000 төгрөгийн өндөр настны тэтгэврийг буцаан авч тэтгэврийн даатгалын санд буцааж төлүүлэх, Завхан аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 127 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Д.ын “ Би Б.*******тэй 1983-1986 он, 1989-1993 оныг хүртэл Завхан аймгийн ******* хотын Ахуйн үйлчилгээний комбинатын гутлын цехэд хамт ажиллаж байсан 1991 онд гутлын цех хувьчлагдаж тусдаа гарснаас хойш 1993 оныг дуустал хамт ажилласан “гэсэн мэдүүлэг болон Завхан аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 000000008 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Б.*******ийн шүүхэд гаргасан хүсэлт хавсаргасан баримтууд, иргэний хэрэг үүсгэсэн тухай захирамж, шүүхийн шийдвэр болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь энэ хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өөрчлөлт орсон. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй“ гэж, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар зохицуулна“ гэж тус тус заасан учир шүүгдэгч Б.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй. Шүүгдэгч Б.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Завхан аймгийн ******* сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргахдаа өөрийн хөдөлмөрийн дэвтрээ нуусан хэргийн үйл баримт нь тогтоогдсон бөгөөд шүүдэгч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт болох 040609 дугаартай хөдөлмөрийн дэвтрээ зориуд нуусан талаараа маргахгүй байна. Шүүгдэгч Б.******* ажиллаж байсан байдлаа тогтоолгохын тулд хөдөлмөрийн дэвтрээ байхгүй гэж зориуд нуун тус шүүхэд хөдөлмөрийн дэвтрийг гаргаж өгөлгүй 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* хотын Нийтийн ахуй, ахуйн үйлчилгээний комбинатын гутлын цехэд гуталчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтыг нуусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч Б.*******т холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтыг буюу хөдөлмөрийн дэвтрээ нуусан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байгаа ч шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт болох хөдөлмөрийн дэвтрийг эрх бүхий байгууллагад гаргаж өгөөгүй зориуд нууж ажиллаагүй хугацаагаа ажилласан болгон тогтоолгох нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, зориуд хүсэж үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон тул түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна. Шүүгдэгч Б.******* нь хохирогч байгууллага буюу нийгмийн даатгалын санд 3550000 төгрөг төлсөн болох нь шүүхэд ирүүлсэн банкны баримтаар тогтоогдсон тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгчид эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Б.*******т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт *******ийн *******ийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтыг нуусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч овогт *******ийн *******т Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Шүүгдэгч Б. ******* тэнссэн хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь заасныг журамлан шүүгдэгч Б.*******т тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял ногдуулдаг журамтай болохыг анхааруулсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Б.*******т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймгийн ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

7. Шүүгдэгч Б.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 040809 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг хэрэгт хавсаргасугай.

9. Шүүгдэгчийн эзэмшлийн Завхан аймгийн ******* сумын Улаантолгой багийн хорооллын 8-807 тоотод 4 тал хувийн байшинг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА