Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 239

 

                            Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би

Нэхэмжлэгч: *******, ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД:*******/-ийн

Хариуцагч: *******, ******* тоотод оршин суух ******* овогт ын /РД:/-д холбогдох

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3.580.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэв. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т. нь ын албанд таньдаг хүнтэй газар олж өгнө гэж хууран мэхлэн 2013 оны сүүлээр газар олж өгнө гэж 1.080.000 төгрөг, 2014 онд Бэлхэд газар авч өгнө гээд 2.500.000 төгрөгийг залилан авсан. ын 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 338 дугаар тогтоолоор Эрүүгийн 2016250114061 дугаар хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон. Т. нь надад учруулсан хохиролоо барагдуулаагүй байгаа тул хохирол болох 3.580.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т. хариу тайлбартаа: Би Б.*******аас 3.580.000 төгрөг авсан нь үнэн. Би энэ мөнгөн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч бүрэн төлж барагдуулах болно гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Т.гээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3.580.000 төгрөгийг гаргуулахыг шаардсан.

Хариуцагч Т. үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй, 3.580.000 төгрөг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн /хх-22/ тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулж,  хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хуульд зааснаар хялбаршуулан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.230 /далан хоёр мянга хоёр зуун гуч/ төгрөгийн тал хувь буюу 36.115 /гучин зургаан мянга нэг зуун арван тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.гээс 36.115 төгрөгийг,   тоот данснаас 36.115 /гучин зургаан мянга нэг зуун арван тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2.,75 дугаар зүйлийн 75.1.-75.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Т.гээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3.580.000 /гурван сая таван зуун наян мянга/ төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийн шаадлагыг хариуцагч Т. зөвшөөрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.230 /далан хоёр мянга хоёр зуун гуч/ төгрөгийн тал хувь буюу 36.115 /гучин зургаан мянга нэг зуун арван тав/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж уг данснаас 36.115 /гучин зургаан мянга нэг зуун арван тав/ төгрөгийг, хариуцагч Т.гээс 36.115 /гучин зургаан мянга нэг зуун арван тав/ төгрөгийг тус тус гаргуулж  нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар хариуцагч Т. шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар  энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

 

                                                          ШҮҮГЧ                                  Л.ЭНХБИЛЭГ