| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2021/0057/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/60 |
| Огноо | 2021-06-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******ын ******* Шүүгдэгч *******гийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын ******* Хохирогч *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.*******ид холбогдох 2123000220056 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, 2 эгчийн хамт Завхан аймгийн сумын баг гэдэг газар оршин суух хаягтай овогт *******гийн *******, /*******/
Шүүгдэгч Л.******* нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу 2020 оны 07 дугаар сарын сүүлээр Завхан аймгийн Яруу сумын багийн нутаг “” гэх гэх газраас хохирогч С.*******ы алдагдсан /алдуул мал/ 4 тооны монгол үхрийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: *******гийн ******* нь 2020 оны 07 дугаар сарын сүүлээр Завхан аймгийн Яруу сумын багийн нутаг “” гэх газар бэлчээрээс хохирогч С.*******ы алдагдсан /алдуул мал/ 4 тооны монгол үхрийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал: Монголын 4 тооны үхрээ алдсан талаараа мэдүүлсэн хохирогч С.*******ы “...2020 оны 06 дугаар сарын 20-доор 4 тооны үхрээ алдаад сумын Мөсөн багийн нутаг Мөсөнгийн эх, Хяр, Тээл зэрэг газруудаар хайгаад эрээд олохгүй байсан. Дараа нь 2020 оны 07 дугаар сарын 27- ны үеэр Яруу сумын ийн гол, ийн эх гэх газруудаар хайхад 2-3 хоногийн өмнө ийн голд усанд ороод явж байсан гэсэн сураг гэрэл гэх хүн дуулгасан. Тэгээд түүнээс хойш зөндөө хайгаад олоогүй...” гэсэн мэдүүлгээр, Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Б.гэрэлийн “...07 дугаар сарын сүүлээр 20-ноос хойш би адуугаа эрээд явж байхад ...Яруу сумын багийн нутаг “Мод толгойн ар” гэх газарт 4 тооны монголын үхэр байсан. Нэг хоногийн дараа С.*******, ы хамт мотоциклтой ирээд 4 тооны монголын үхрээ алдсан гээд эрж явна гээд манайд ирээд сураад явсан. Тэгээд Мод толгойн ард байна лээ гээд би зааж өгөөд явуулсан...” гэсэн мэдүүлгээр, Алдсан үхрээ хайсан талаар мэдүүлсэн гэрч Д.ы “...Манайх 4 тооны монголын үхрээ алдаад сумын Мөсөн багийн нутаг “Мөсөнгийн эх”, “Хяр”, “Тээл” зэрэг газруудаар мотоциклтой хайгаад эрээд олохгүй байсан. Дараа нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны үеэр Яруу сумын “ийн гол”, “ийн эх” гэх газруудаар хайхад 2-3 хоногийн өмнө “ийн гол”-д усанд ороод явж байсан гэсэн сураг гэрэл гэх хүн дуулгасан...” гэсэн мэдүүлгээр, Монголын 4 тооны үхэр туучихсан явж байсан талаар мэдүүлсэн гэрч М.ийн “...2020 оны 07 дугаар сарын сүүлээр ...Завхан аймгийн Яруу сумын багийн нутагт айл нүүлгээд малыг нь тууж өгөөд явж байгаад Л.тай таарсан. Л.******* нь 4 тооны монголын үхэр туучихсан ...явж байсан. Завхан аймгийн Яруу сумын багийн нутаг ийн голд эзэнгүй усанд ороод дөрөв хонолоо, эзэн нь ирж авахгүй байхаар нь туугаад явж байна, хүнд битгий хэлээрэй гэж байсан. Надтай Завхан аймгийн Яруу сумын багийн нутаг замын толгой гэх газарт таарсан. Яруу сумын багийн нутаг ийн голоос явган тууж явна гээд явган тууж явсан. Л.******* нь “тууж яваа мал руу чинь хийчихье, ганц нэгээр хамт зараад борлуулчихъя” гэхээр нь би хүлээн зөвшөөрөөгүй...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч Г.ын “...2020 оны 07 дугаар сарын сүүлээр Л.******* нь Завхан аймгийн Яруу сумын багийн нутаг “Намын өврийн ар” гэх газар надтай намаржиж, малаа цуг хардаг байсан. Явган голцуу малдаа явдаг байсан. 2020 оны 07 дугаар сарын 25-ны үед л “гадуур хонож яваад ирлээ” гээд мөнгөтэй болчихсон ирсэн...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Л.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 07 дугаар сарын 20-д байх өдрийг нь сайн санахгүй байна, манайх Завхан аймгийн Яруу сумын багийн нутагт зусаж байсан юм, хүний танихгүй 4 тооны үхэр манай гэртэй ойрхон “” гэх газар эзэнгүй хэд хоносон юм, эзэн нь гэж хүн сураглаж ирэхгүй байсан. Тэгэхээр нь 4, 5 хоногийн дараа би тэр 4-н үхрийг явганаар ганцаараа туугаад явж байсан чинь хонь туугаад явж байсан гэдэг хүнтэй таарсан юм, таараад энэ хэдэн үхэр манай энүүгээр эзэнгүй хэд хонолоо эзэн нь гэж хүн сурч ирэхгүй болохоор нь туугаад явж байна, чи үхэртэйгээ нийлүүлээд хэд хоноодхооч гэсэн чинь би чадахгүй, надад наад үхрүүдийг чинь харж байх зав байхгүй гэсэн юм. Тэгээд цааш нь туугаад явж байсан чинь ямаа худалдаж авна гээд Бонго маркийн машинтай танихгүй 2 залуутай таарсан юм, тэр 2 надаас зарах ямаа байна уу, ямаа зарах айл амьтан зааж өгөөч гэхээр нь надад зарах ямаа байхгүй энэ 4-н үхрийг харин зарж болж байна гэсэн чинь ямар үнэтэй зарах юм гэхээр нь хямдхан зарна гээд тэр 2 залуугаас 3 сая төгрөг аваад нөгөө 4-н үхрийг өгчихсөн юм...” гэсэн мэдүүлгээр болон хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.*******д 3400000 хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 11 дугаартай “...1.Хязаалан үхэр 2 ширхэг 2.000.000, 2.Шүдлэн гунжин үхэр 3 ширхэг 1.400.000, Нийт 3.400.000 төгрөг...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөн түүнчлэн шүүгдэгч Л.*******ийн бусдын эзэмшлийн алдуул мал гэдгийг мэдсээр байж бусдад худалдаж завшсан гэдгээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож, өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа малыг ойлгоно. Алдуул мал завших гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдон, өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж байгаа малыг олж аван завшиж буй шууд санаатай үйлдлээр илэрнэ. Шүүгдэгч Л.******* нь иргэн С.*******ы алдсан 4 тооны монголын үхрийг Завхан аймгийн Яруу сумын багийн нутаг “” гэх газар бэлчээрээс аван алдуул мал гэдгийг мэдсээр байж бусдад худалдаж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Л.*******ийн алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Л.******* гэм буруугийн талаар маргаангүй,хохирогч С.*******д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Л.******* хохирогчид 3400000 төгрөгийг хохирол учруулснаас 500.000 төгрөгийг төлсөн ба түүнээс 2900000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ийн түүний өмгөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр хүсэлт гаргасан шүүх хуралдааныг ажлын 1/нэг/ хоног буюу 2021 оны 06 дугаар сарын 7-ны өдөр хүртэл завсарлуулсан бөгөөд энэ хугацаанд хохирогчид 1600000 төгрөгийг төлсөн байна. Шүүгдэгч Л.******* нь хохирогч С.*******д хохирол 2900000 төгрөг бүрэн барагдуулахаар шүүх хуралдааныг завсарлуулсан боловч хохирогчид 1600000 төгрөгийг төлсөн нь тогтоогдож байх тул түүнээс 1300000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн болно. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Л.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний үнэмлэх хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5, 1.6, 1.7,1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ид 600 / зургаан зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.*******ийг 600 /зургаан зуун /нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчийн торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Л.*******аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1300000 төгрөгийг гаргуулж хохирогч С.*******д олгосугай.
6. Шүүгдэгч Л.*******ид 201 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА