| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/0193/И |
| Дугаар | 247 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 247
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******ын гудамж, өөрийн байранд байрлах “*******” ХХК /РД:*******/
Хариуцагч: *******,*******,******* тоотод байрлах “” ХХК /РД:/-иас
Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн биелэлт 2.014.155.381 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч “Хангайнган Эрдэнэ” ХХК нь -ны өдөр Хас банктай ЗГ/1470002017 дугаар зээлийн гэрээ, БГ-1470002017-01 дугаар барьцааны гэрээ, БИ-1470002017-01 дугаар баталгаат ипотекийн гэрээ, 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 5000972765/1 дугаар баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулан 2.000.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч зээлийн гэрээний 3.4.2-т заасан үүргээ зөрчиж хугацаа хэтрүүлж байна. Банк удаа дараа зээлдэгч “Хангайнган Эрдэнэ” ХХК-иас зээлийн төлбөрийг шаардаж мэдэгдсэн. Иймд зээлийн гэрээгээ цуцалж, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар хариуцагчаас үндсэн зээл 1.765.636.667 төгрөг, үндсэн хүү 207.517.206 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41.001.508 төгрөг нийт 2.014.155.381 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох "" ХХК-ийн өмчлөлийн *******, *******, *******, үйлдвэрийн хэсэг /12340/ гудамж, 68 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 4914.5 м.кв талбай бүхий Үйлдвэрийн байр; "" ХХК-ийн өмчлөлийн *******, *******,*******, үйлдвэрийн хэсэг /12340/ гудамж, 68/1 тоот улсын бүртгэлийн Ү-2209000368 дугаартай 177 м.кв, 278 м.кв талбай бүхий үйлдвэрийн ажилчдын байр, хоолны газар; "" ХХК-ийн өмчлөлийн *******, *******, *******, үйлдвэрийн хэсэг хаягт байрлах эзэмших эрхийн ГД056005 дугаартай 40.000 м.кв талбай бүхий газар; иргэн Г.ы өмчлөлийн *******,,,*******лол, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201004484 дугаартай 40 м.кв талбай бүхий орон сууц; иргэн А.ийн өмчлөлийн *******, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 54 дүгээр байр 28 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 40.6 м.кв талбай бүхий орон сууц; "Хангайнган эрдэнэ" ХХК-ийн өмчлөлийн улсын дугаар, арлын дугаартай маркын автомашин; Улаанбаатар хот, Багахангай 1 дүгээр хороо, Хангамж гудамж өөрийн байранд байрлах KGPS/1000-1500/ маркийн 5 ком Ган хайлах цахилгаан индукцын зуух, SZM маркийн 100 ширхэг бэлдэц цутгах хэв, JR1410-8 маркийн 1 ширхэг эхлэн боловсруулах цувих машин, JR 138-88 JR 137-10 маркийн тасралтгүй цувих машин, GN-5, GМ-10 маркийн 2 ширхэг гүүрэн кран, SLM маркийн 1 ширхэг таслагч машин, 1 ширхэг хөргөх тавцан, QY-30 QY-20 маркийн 2 ширхэг Арматур шилжүүлэх ролик, GI-150 маркийн 1 ширхэг Электрон авто пүү, QY-40 маркийн 2 ширхэг гидро хайч зэргээр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “” ХХК шүүхэд тайлбарлахдаа: Манай компани 2014 оны 8 сарын 25-ны өдөр Хас банктай гэрээ байгуулан 2.000.000.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай буюу 5 жилийн хугацаатай авсан бөгөөд зээлийн хугацаа 2019 оны 8 сард дуусгавар болно.
"Хас банк " ХХК нь 2.000.000.000 төгрөгийн зээл олгохдоо 1.000.000.000 гаруй төгрөгөөр өмнөх \долларын\ зээлийг хааж, үлдэх зээл манай байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах, тоног төхөөрөмж авах боломжгүй болсноос алдагдал гарах бас нэг шалтгаан болсон.
Бид үйлдвэрээ ажиллуулах олон төрлийн судалгаа хийж, гарц хайж байгаа бөгөөд өөрсдийн нөхцөл бололцоог ашиглан хямралыг давах, өр төлбөрөө барагдуулах зорилготой байна.
"Хас банк" ХХК нь гэрээнээс татгалзах тодорхой нөхцлийг дурьдалгүйгээр гэрээнд заасан бусад боломжуудыг ашиглахгүйгээр зээлийн хугацаа болоогүй байхад зээлдэгчийг улам хүнд байдалд оруулж, тэгш бус эрх эдлэн гэрээнд оролцогчийн эрхийг дордуулж байна гэж үзэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байсан.
Зээлийн хүүг хугацаандаа төлж байсан боловч дотоодын үйлдвэрлэл уналтад орсон, улс орны эдийн засгийн уналт зэрэг нөлөөлж компанийн санхүүгийн байдал доройтсоноос зөвхөн зээлийн хүүгээ төлж байгаа байдлыг харгалзан зээлийн төлбөрийн зарим хэсгийг банкны бизнесийн зээлд хамруулж өгөхийг хүсэж байсан.
Гэвч банк гэрээгээ цуцлахыг бие даан шийдвэрлэж манай компанийн эдийн засгийн байдлыг улам хүндрүүлэн бидэнд хямралыг давах боломжийг олгохгүй байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд:
....Хариуцагчийн Хас банкинд төлөх зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр нийт 2.014.155.381 төгрөг байгаа бөгөөд нэмэгдүүлсэн хүүнээс 30.000.000 төгрөгийг чөлөөлж “Хас Банк” ХХК-д төлөх төлбөрийг 1.984.155.381 төгрөг байхаар тохиролцов.
Хариуцагч нь 1.984.155.381 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны дотор төлбөр төлөх хугацаа, төлбөрийн хэмжээ:
| № | Огноо | Төлөх дүн /төгрөг/ |
| 1 | 2017.07.25 | 10,000,000 |
| 2 | 2017.08.25 | 10,000,000 |
| 3 | 2017.09.25 | 10,000,000 |
| 4 | 2017.10.25 | 180,000,000 |
| 5 | 2017.11.25 | 110,000,000 |
| 6 | 2017.12.25 | 10,000,000 |
| 7 | 2018.01.25 | 10,000,000 |
| 8 | 2018.02.25 | 10,000,000 |
| 9 | 2018.03.25 | 10,000,000 |
| 10 | 2018.04.25 | 10,000,000 |
| 11 | 2018.05.25 | 10,000,000 |
| 12 | 2018.06.25 | 10,000,000 |
| 13 | 2018.07.25 | 210,000,000 |
| 14 | 2018.08.25 | 110,000,000 |
| 15 | 2018.09.25 | 110,000,000 |
| 16 | 2018.10.25 | 110,000,000 |
| 17 | 2018.11.25 | 210,000,000 |
| 18 | 2018.12.25 | 97,000,000 |
| 19 | 2019.01.25 | 92,000,000 |
| 20 | 2019.02.25 | 92,000,000 |
| 21 | 2019.03.25 | 92,000,000 |
|
| 92,000,000 | |
| 23 | 2019.05.25 | 92,000,000 |
| 24 | 2019.06.25 | 92,000,000 |
| 25 | 2019.07.25 | 92,000,000 |
| 26 | 2019.08.25 | 92,000,000 |
| 27 | 2019.09.25 | 11,155,381 |
| Нийт | 1,984,155,381 | |
Хариуцагч дээрх хуваарийн дагуу төлбөр төлөөгүй, хуваарь зөрчсөн тохиолдолд зээлийн барьцаанд бариулсан дараах хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөр 1,984,155,381 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүгчийн захирамжид тусгуулна. Үүнд:
1. "" ХХК-ийн өмчлөлийн *******, *******, *******, үйлдвэрийн хэсэг /12340/ гудамж, 68 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 4914.5 м.кв талбай бүхий Үйлдвэрийн байр;
2. "" ХХК-ийн өмчлөлийн *******, *******,*******, үйлдвэрийн хэсэг /12340/ гудамж, 68/1 тоот улсын бүртгэлийн Ү-2209000368 дугаартай 177 м.кв, 278 м.кв талбай бүхий үйлдвэрийн ажилчдын байр, хоолны газар;
3. "" ХХК-ийн өмчлөлийн *******, *******, *******, үйлдвэрийн хэсэг хаягт байрлах эзэмших эрхийн ГД056005 дугаартай 40.000 м.кв талбай бүхий газар;
4. Иргэн Г.ы өмчлөлийн *******,,,*******лол, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201004484 дугаартай 40 м.кв талбай бүхий орон сууц;
5. Иргэн А.ийн өмчлөлийн *******, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 54 дүгээр байр 28 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 40.6 м.кв талбай бүхий орон сууц;
6. "Хангайнган эрдэнэ" ХХК-ийн өмчлөлийн улсын дугаар, арлын дугаартай маркын автомашин;
7. *******, Багахангай дүүрргийн*******, Хангамж гудамж өөрийн байранд байрлах KGPS/1000-1500/ маркийн 5 ком Ган хайлах цахилгаан индукцын зуух, SZM маркийн 100 ширхэг бэлдэц цутгах хэв, JR1410-8 маркийн 1 ширхэг эхлэн боловсруулах цувих машин, JR 138-88 JR 137-10 маркийн тасралтгүй цувих машин, GN-5, GМ-10 маркийн 2 ширхэг гүүрэн кран, SLM маркийн 1 ширхэг таслагч машин, 1 ширхэг хөргөх тавцан, QY-30 QY-20 маркийн 2 ширхэг Арматур шилжүүлэх ролик, GI-150 маркийн 1 ширхэг Электрон авто пүү, QY-40 маркийн 2 ширхэг гидро хайч....
....Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төлнө гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч "Хангайнган эрдэнэ" ХХК-иас -ны өдөр байгуулагдсан 2.000.000.000 төгрөгийн үнийн дүнтэй, 60 сарын хугацаатай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлт 2.014.155.381 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 41.001.508 төгрөгийг багасгаж 11.001.508 төгрөг болгож, бусад шаардлагаа дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.
Хариуцагч “” ХХК зээл авсан үйл баримтад маргаагүй, тэд зээлийг гэрээнд заасан хугацааны дотор төлөх хүсэл сонирхолтой байсан бөгөөд энэ хүсэлтийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч итгэмжлэлээр олгосон эрх хэмжээний хүрээнд нэмэгдүүлсэн хүүг багасгаж нэхэмжлэлийн үнийн дүнг 1.984.155.381 төгрөг болгож, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны дотор хэсэгчлэн төлөх хугацаа, төлөх дүнгийн талаар тохиролцож 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр шүүхийн өмнө эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсон байна.
Энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “зохигч эвлэрсэн” үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулан шийдвэрлэв.
Зохигч эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг өөрөөр хуваарилах талаар тохиролцоогүй тул нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 10.078.727 төгрөгний тал хувь болох 5.039.363 төгрөг 50 мөнгийг “Хангайнган Эрдэнэ” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.228.727 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч “” ХХК /РД:/ нэхэмжлэгч “Хас банк” ХХК /РД:2677377/-тай байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ1470002017 тоот зээлийн гэрээг цуцлах, "" ХХК-ийн өмчлөлийн *******, *******, *******, үйлдвэрийн хэсэг /12340/ гудамж, 68 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 4914.5 м.кв талбай бүхий Үйлдвэрийн байр; "" ХХК-ийн өмчлөлийн *******, *******,*******, үйлдвэрийн хэсэг /12340/ гудамж, 68/1 тоот улсын бүртгэлийн Ү-2209000368 дугаартай 177 м.кв, 278 м.кв талбай бүхий үйлдвэрийн ажилчдын байр, хоолны газар; "" ХХК-ийн өмчлөлийн *******, *******,*******, үйлдвэрийн хэсэг хаягт байрлах эзэмших эрхийн ГД056005 дугаартай 40.000 м.кв талбай бүхий газар; Иргэн Г.ы өмчлөлийн *******,,,*******лол, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201004484 дугаартай 40 м.кв талбай бүхий орон сууц; Иргэн А.ийн өмчлөлийн *******, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 54 дүгээр байр 28 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 40.6 м.кв талбай бүхий орон сууц; "Хангайнган эрдэнэ" ХХК-ийн өмчлөлийн улсын дугаар, арлын дугаартай маркын автомашин; *******, Багахангай дүүргийн*******, Хангамж гудамж өөрийн байранд байрлах KGPS/1000-1500/ маркийн 5 ком Ган хайлах цахилгаан индукцын зуух, SZM маркийн 100 ширхэг бэлдэц цутгах хэв, JR1410-8 маркийн 1 ширхэг эхлэн боловсруулах цувих машин, JR 138-88 JR 137-10 маркийн тасралтгүй цувих машин, GN-5, GМ-10 маркийн 2 ширхэг гүүрэн кран, SLM маркийн 1 ширхэг таслагч машин, 1 ширхэг хөргөх тавцан, QY-30 QY-20 маркийн 2 ширхэг Арматур шилжүүлэх ролик, GI-150 маркийн 1 ширхэг Электрон авто пүү, QY-40 маркийн 2 ширхэг гидро хайч” гэсэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрч, 1,984,155,381 /нэг тэрбум есөн зуун наян дөрвөн сая нэг зуун тавин таван мянга гурван зуун наян нэг/ төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ны хооронд хэсэгчлэн төлөх хугацаа, төлөх дүнг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.228.727 /арван сая хоёр зуун хорин найман мянга долоон зуун хорин долоо/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “” ХХК-иас 5.039.363 /таван сая гучин есөн мянга гурван зуун жаран гурав/ төгрөг 50/тавь/ мөнгийг гаргуулж, улсын төсвийн данснаас 5.039.363/ таван сая гучин есөн мянга гурван зуун жаран гурав/ төгрөг 50/тавь/ мөнгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ