Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/61

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул Улсын яллагч Б.Төрболд Шүүгдэгч Л.******* өмгөөлөгч Э.*******, Шүүгдэгч Л.*******, Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Л.*******, Д.******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгийн *******-******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Завхан аймаг *******-******* сум ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогтой *******, регистрийн дугаар .

2. Монгол улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Завхан аймаг *******-******* сум багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогтой *******, регистрийн дугаар

Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос шүүгдэгч Л.*******, Д.******* нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

- Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 18 цагийн орчим Завхан аймгийн *******-******* сум багийн нутагт байрлах иргэн Ц. гэрт Л.*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохисон, мөн дахин 2021 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 02 цагийн орчим Завхан аймгийн *******-******* сум багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн В. гэрт Л.******* нүүр болон цээжин тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, - Шүүгдэгч Л.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 18 цагийн орчим Завхан аймгийн *******-******* сум багийн нутагт байрлах иргэн Ц. гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.*******той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар заазуур барьж довтлох үед Д.******* нь баруун гарын эрхий хуруу тус газраа зүсүүлсэн буюу бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: Шүүхийн хэлэлцүүлэгт: 1. Шүүгдэгч Д.*******ийн өгсөн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн сонсгосон 700,000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Л.******* эмчилгээний зардалд 1 сая төгрөг өгсөн. Цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд гарах зардлыг нөхөн төлөх болно.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

2. Шүүгдэгч Л.******* өгсөн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн сонсгосон 500,000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Д.******* эмчилгээний зардал 1 сая төгрөг өгсөн. Одоо бол нэхэмжлэх зүйл байхгүй. Гэхдээ баруун нүдэнд хурсан цусыг шимэгдүүлэх тариа хийгээд 3 дахь өдөр нэгдсэн эмнэлэгт үзүүлж нүдний угийг дахиж дурандуулаад тэгээд гайгүй байвал зүгээр гэсэн.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: 1. Л.******* хохирогчоор өгсөн: “...2021 оны 04 сарын 19-ний өдөр 14 цагийн үед , , нарын хамт голын эрэг дээр очсон. Тэр үед өврөөсөө 0.75 литрийн архи гаргаж ирсэн. Тэгээд бид нар тэр архийг хувааж уугаад ын гэрт очиж машиныг нь хашаанд нь оруулж тавьсан. Тэгээд ын гэрт нь ороход *******, , нар 1 литрийн “Эден” архи ууж байсан. Тэгээд бид нар тэр архийг бөөнөөрөө нийлээд хувааж уусан. Бид нар архи ууж байтал ******* намайг шахаад байсан. ...******* ахыг айлгах санаатай заазуур барьж аваад урдаас нь өргөж бариад дахиад над руу дайрвал таныг заазуурдана шүү гэж хэлсэн. Тэр үед ******* ах заазуурнаас бариад авсан. Би заазуурнаас бариад авахаар нь салгах гээд хөшөөд таттал хуруу болон цамцыг нь зүсчихсэн. ******* ах 1 удаа миний нүүрэн тус газарт цохисон. Тэгээд би ын гэрээс гараад гадуур явж байгаад ахын гэрт нь очсон. Тэнд хоол унд идээд орой болохоор нь унтаж байтал шөнө 02 цагийн үед *******, , гэх хүмүүс гэрт орж ирээд ******* ах намайг газарт хэвтэж байхад дээрээс дарж байгаад зодсон. Толгой болон цээж рүү цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/, 2. Д.*******ийн хохирогчоор өгсөн: “...Тухайн өдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр би нутгийн ах болох ахын гэрт нь орж нэг шил архи уусан. ах гэртээ байсан нэг шил архиа гаргаж өгсөн. Үүний дараа би ахын хамт гэх айлд орж нэг шил архи уусан. гэртээ байсан нэг шил архиа гаргаж өгсөн. ахын гэрт ах болон би мөн бид 3 л байсан. Бид нарыг ахын гэрт байж байтал гаднаас , *******, , гэх хүмүүс согтуу орж ирсэн. Тэгээд бид нар нэг шил архийг хувааж уугаад байж байтал ******* гэх нөхөр ахын гэрийнх нь заазуурыг олж ирээд над руу дайраад миний цамцны зүүн талын ханцуйг заазуураар цавчсан. Тэгээд би *******г барьж аваад заазуурыг нь салгах гэж оролдож байхдаа баруун гарынхаа эрхий хурууг бага зэрэг зүсүүлсэн. Гэрт байсан хүмүүс бүгдээрээ босч ирээд бид хоёрыг салгасан. Тэр үед би *******г нүүрэн тус газарт нь гараа атгаж байгаад хоёр удаа цохисон. Тэгээд бид хоёрыг салгасны дараа гэрт орж ирсэн хүмүүс бүгд гараад явчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

3. Гэрч Д.ийн өгсөн: “...Би тухайн өдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэх газарт байх гэрээсээ *******-******* сумын төв буюу ******* багт орж ирсэн. ...Намайг яваад очтол ах болон ******* ах хоёр нэг шил архи хувааж уугаад байж байсан. Би гэрт ороод мэнд ус мэдэлцээд байж байтал ахын гэрт ахын хүү нь болох , *******, , нар орж ирсэн. Тэгээд ширээн байсан 1 литрийн EDEN гэх нэртэй архийг хувааж уусан. Бид нар бөөнөөрөө ширээ тойроод архи хувааж уугаад сууж байтал ******* болон ******* ах нар хоорондоо маргалдах шиг болсон. Би хүмүүстэй юм яриад байж байсан болохоор юу болсон, юу гэж хэлснийг нь мэдэхгүй байна. ******* нь ******* ахын цамцнаас нь зүүгдээд заазуур бариад авсан. ******* ах заазуурыг нь салгах гээд заазуурнаас барьж авахдаа гарынхаа эрхий хурууг бага зэрэг зүсчихсэн. Бид бөөнөөрөө босоод тэр хоёрыг салгаад гэрээс аваад гарсан. Энэ үед ******* ах ******* нүүр болон толгой руу гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Энэ үед ******* хамарнаас нь цус гарсан. Тэгээд бид нар ******* ах болон ******* нарыг салгаад ахын хашаанаас гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/, 4. Гэрч В. өгсөн: “...Тэгээд шөнийн 02 цаг өнгөрч байхад буюу 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 02 цагийн үед манай гэрт гаднаас *******, Соёлын төвийн галч , гэх 3 хүн гэрт орж ирсэн. Тэгээд юу болсон нь мэдэгдэхгүй манай гэрт унтаж байсан *******г ******* зодоод эхэлсэн. Бид нар гэр бүлээрээ сэрээд би хувцсаа өмсөөд уг зодооныг салгахаар оролдсон. Харин миний эхнэр болох нь эмч болон зодооныг салгахад туслуулахаар хүн дуудахаар гэрээс гараад гүйчихсэн. Надтай хамт болон нар зодооныг салгахаар оролдсон. ******* нь *******г “Чи ямар том болчихсон пизда вэ” гээд зодсон. Тэгээд би зодооныг салгаад гэрээсээ *******, Соёлын төвийн галч , гэх 3 хүнийг хөөж гаргасан. гэх хүн нь “Чи миний ахын өөдөөс хутга барьдаг хэн бэ, хүн алчихвал яах юм” гэж *******д хэлээд байсан. ******* нүүр хамарнаас нь цус гарчихсан байсан. Удалгүй гэрт эхнэр маань орж ирсэн. Мөн манай гэрт эмч ирсэн. Тэгээд *******д эмчилгээ хийсэн. Маргааш өдөр нь буюу 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 09 цагийн үед эмнэлгийн байгууллагад *******г шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

5. Гэрч Ц. өгсөн: “...Тухайн өдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр би *******ийн хамт өөрийн гэртээ 1 шил архи хувааж уусан. Үүний дараа ******* нутгийн дүү болох ийг манай гэрт дуудсан. Тэгээд бид 3 гэртээ байж байтал манай гэрт миний хүү болох , мөн нутгийн залуучууд болох , *******, нар согтуу орж ирсэн. Тэгээд бид нар манай гэрт байсан 1 ширхэг 1 литртэй EDEN гэх нэртэй архийг хувааж уусан. Тэгээд бид нар ширээ тойрч суугаад 1 шил архиа хуваагаад уусан. Тухайн үед гэнэт ******* заазуур барьж аваад *******ийн зүүн гарын тушаа заазуураар зүсэхээр оролдсон. Тэр үед ******* ******* заазууртай гарыг нь барьж аваад заазуурыг нь булаагаад газарт хаясан. Тэгээд бид нар бүгд тэр хоёрыг салгасан. Тэгээд ******* манай гэрээс гараад зугтчихсан. Би гэр дотор байсан хүмүүсийг бүгдийг нь гэрээсээ гаргаж тараасан. ******* нь *******ийг цохих үйлдэл хийгээгүй. Харин заазуур барьж аваад ******* руу дайрсан. Энэ үедээ нэг удаа *******ийг заазууртай гараараа зүсэхийг оролдсон. Харин энэ үйлдэл дээр нь ******* нь ******* заазууртай гарыг нь атгаад авсан. Тэгээд заазуурыг нь булааж авахдаа хуруугаа бага зэрэг эсгэчихсэн. Өөрөөр бол зодоон цохион болоогүй. Миний мэдэж байгаагаар бол ******* болон ******* нар хоорондоо огт хэрэлдэж маргалдаагүй. Гэнэт л ийм зүйл болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,

6. Гэрч Б.ын өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр би гэрээсээ гараад гэх айлд очиж , *******, , , гэх хүмүүсийн хамтаар мотоцикл засаж янзалсан. Тэгээд ахын гэрээс 14 цагийн орчимд *******, , бид нар гарсан. Тэгээд бид нар голын эрэг дээр очсон. Тэр үед өврөөсөө QUALITY гэх нэртэй 0.75 литрийн 1 шил архи гаргаж ирсэн. Тэгээд тэр архийг бид дөрөв голын эрэг дээр хувааж уусан. ...Тэгээд бид нар голын эргээс хөдлөөд манай гэрт очиж миний машиныг хашаанд оруулж тавихаар явсан. Тэгээд машинаа хашаанд оруулж тавьчхаад гэртээ яваад ортол гэр дотор миний аав болох болон ******* ах мөн ах нар манай гэр дотор архи уугаад байж байсан. Тэгээд бид нар гэрт ороод мэнд ус мэдэлцээд тэд нарын ууж байсан архинаас хамт уусан. Манай гэрт 1 литртэй EDEN гэх нэртэй архи уусан. Тэгээд би нилээд согтчихсон байсан. Нэг мэдэхэд би ахтай муудалцаад бие биенийгээ заамдчихсан байж байсан. Тэгээд гэрт байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Яг тэр үед ******* манай гэрийн заазуурыг бариад ******* ахын хоолойнд нь тулгасан. ******* ах хутганаас барьчихсан байсан. Гар нь хурууныхаа хэсэгт жижигхэн хэмжээтэй зүсэгдсэн байсан. Бид нар тэр хоёрыг салгаж байтал ******* барьж байсан заазуураараа ******* ахыг цавчих үйлдэл хийсэн. Тэр үед ******* ахын цамцыг нь зүсчихсэн. Гэтэл ******* ах ******* нүүрний хэсэг гараа атгаж байгаад хоёр удаа цохисон. Тэгээд гэрт хэрүүл маргаан болж байхад миний аав болох гэрт байсан хүмүүсийг тараасан. Би гэртээ үлдсэн. Үүнээс өөр юу болсныг би сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,

7. Завхан аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай “...Иргэн Л.******* биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдэнд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн Л.******* биед учирсан тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдэнд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 65-66-р хуудас/,

8. Завхан аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай “...Иргэн Д.*******ийн биед баруун гарын эрхий хурууны 2-р үений дотор талд шарх гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь иртэй, ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр үүссэн байх боломжтой. Сумын эмчийн тодорхойлолтод зүсэгдсэн шарх байгаа тул.Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн Д.*******ийн биед учирсан баруун гарын эрхий хурууны 2-р үений дотор талд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 69-70-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Л.*******, Д.******* нарын дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.*******, Д.******* нар нь бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна. Иймд шүүгдэгч Л.*******, Д.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Л.*******, Д.******* нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Мөн шүүгдэгч Д.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 18 цаг болон 2021 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 02 цагийн орчим Л.*******г хоёр удаагийн үйлдлээр зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Л.*******, Д.******* нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Д.******* нь Л.*******д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,000,000 төгрөг төлсөн байна. Харин Д.******* нь шүүгдэгч Л.*******гаас хохирол нэхэмжлээгүй байна. Энэ нь шүүгдэгч Л.*******, Д.******* нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Шүүгдэгч Л.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Одоо бол нэхэмжлэх зүйл байхгүй. Гэхдээ баруун нүдэнд хурсан цусыг шимэгдүүлэх тариа хийгээд 3 дахь өдөр нэгдсэн эмнэлэгт үзүүлж нүдний угийг дахиж дурандуулаад тэгээд гайгүй байвал зүгээр гэсэн.” гэж байх тул цаашид эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээ хийсэн тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.*******оос нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж байна. Иймд шүүгдэгч Л.*******, Д.******* нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Л.*******, Д.******* нарыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Шүүх шүүгдэгч Д.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч Л.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Л.*******, Д.******* нар урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”- аар /хх-ийн 95-96 дугаар хуудас/ тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Прокуророос шүүгдэгч Л.*******, Д.******* нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүх шүүгдэгч Л.*******, Д.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч Д.*******ид оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.*******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Л.*******, Д.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Шүүгдэгч Л.*******, Д.******* нарт 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                    ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, Л.******* нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, Л.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Д.*******, Л.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Л.******* нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээ хийсэн тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.*******оос нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.*******, Л.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ