Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/00579

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/00579

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

              Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би 

              Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10-р хороолол, Энэрэл хотхоны 4 дүгээр байр 0 тоотод байрлах “Энэрэл-3” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энэрэл хотхоны ..дүгээр байр ..тоотод оршин суух, ..регистртэй, Далуд овогт Х.А-д холбогдох

1 724 500 төгрөгийг гаргуулах тухай тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

        ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Энэрэл-3 СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Тус СӨХ нь Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 120 тоот гэрчилгээтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Хариуцагч Х.А нь 2013 оноос хойш нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хөлс болох нийт 1 724 500 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй болно. Иймд хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч нь нэхэмжлэлийн  шаардлагаас 300 000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр төлсөн бөгөөд 446 472 төгрөгийг 2017 оны 3 дугаар сард, 489 014 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сард, 489 014 төгрөгийг 2017 оны 05 дугаар сард тус тус төлж барагдуулахаар эвлэрэв гэжээ.

                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Энэрэл-3 СӨХ нь хариуцагч Х.Ад холбогдуулан 1 724 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, хариуцагчийн төлсөн гэх 300 000 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзаж, 446 472 төгрөгийг 2017 оны 3 дугаар сард, 489 014 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сард, 489 014 төгрөгийг 2017 оны 05 дугаар сард тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон  

                                                                                                ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.Энэрэл-3 СӨХ-ны нэхэмжлэлтэй, Х.Ад холбогдох 1,724,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгийг хасч, үлдэх шаардлагаас 446,472 төгрөгийг 2017 оны 3 дугаар сард, 489,014 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сард, 489,014 төгрөгийг 2017 оны 05 дугаар сард тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,600 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 21 300 төгрөг, хариуцагчаас 18,871 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

ШҮҮГЧ                                         А.САРАНТУЯА