| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 168/2016/0066/э |
| Дугаар | 68 |
| Огноо | 2016-06-28 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Б.Ичинхорол |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 68
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүгч Ж.Долгормаа, Б.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд
Улсын яллагч Б.Ичинхорол
Иргэдийн төлөөлөгч Ж.Уранчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг
Хохирогч *******
Гэрч *******, *******, *******, *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 201611000079 дугаартай хэргийг 2016 оны 05 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 сарын 19-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн сумын байрны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* овогт ******* /РД: /
Шүүгдэгч ******* овогт ******* нь 2016 оны 02 сарын 09-ний орой Дорнод аймгийн сумын , тоотод иргэн *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хэвлийн тус газарт нь хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* овогт ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 02 сарын 09-ний өдөр , , бид хэд цай уух гэж очсон. очоод байхад гаднаас согтуу орж ирээд та нар хаана ирчихээд айлд танхайраад байна гэж агсраад байсан. Тэгээд ыг ална гээд хутга аваад дайраад байсан. Би тай ноцолдоод хутгыг нь салгаж аваад хөргөгчин дээр тавиад гарсан. Би ын шуунаас нь бариад хутгыг нь салгаж авсан.Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Би ыг хутгалаагүй. Гэрт гэрэл унтарсан гээд байна, гэрэл унтраагүй гэв.
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би орой орсон. Намайг гэрт ороход , , , нар ирчихсэн гэрийн идээ, будааг нь буулгаад унийг нь хугалсан байсан. Тэгээд би их уурласан. Би тухайн үед тай маргалдсан нь үнэн. Норкозтой хүнд хагалгаанд орсон учраас би зарим зүйлийг мартаад байна. тай маргалдаж, унагаасан нь үнэн. Гэрт ороод маргалдсан. Гэрэл унтарсан нь үнэн. Би тухайн үед , нарт утсаа өгчих, түргэн дуудаад өгье гэхэд энэ хэд утсаа өгөөгүй. Гэрэл унтарсан үед намайг хэвлийн доод хэсэгт хутгалсан. Би бусад хүмүүстэй маргалдсан зүйл байхгүй. Гэрт маргалдсан зүйл нь манай дүүг загнаад байсан. Би тухайн үед ухаан алдсан байсан. Үүрээр ухаан ороод хутгалуулснаа мэдээд түргэн дуудсан. Эмчилгээний зардалд 817290 төгрөгний баримт өгсөн. Биеийн эрүүл мэнд муу байгаа учраас оос эмчилгээний зардлаас гадна 3 сая төгрөг нэхэмжилж байна гэв.
Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...Би 2016 оны 02 сарын 09-ний өдөр гэрт ороход , , , , манай дүү нар байсан. Тэгээд би гэр дотор орсон чинь тэд нар архи уучихсан гэр үймүүлчихсэн байхаар нь би тэд нарт хандаж гэр сандаалаа гэж хэлээд маргалдсан. Тэгээд би хамт дэлгүүр орж 0,5 граммын архи худалдаж аваад гэрт тэд нартай хувааж уусан. Тэгээд , , , нар гадагш гарсан. Тэгэхээр нь би араас нь гараад тэр хэд рүү очиход надад агсам тавиад өөрөө газар уначихаад намайг газар унагаасан гээд дайраад байсан. Тэгээд , ыг өмөөрөөд намайг нэг удаа гараараа мангасдахаар нь би буцаад гэр рүү нь орсон чинь миний араас , хоёр орж ирээд над руу дайраад байхаар нь би ыг айлгах гээд хөргөгчин дотор байсан никель оруулгатай хар иштэй хутгыг аваад руу далайсан чинь урдуур орж ирээд надтай зууралдахаар нь би хутгыг хөргөгчин дээр буцаагаад тавьсан. Тэгэхэд гэрийн гэрэл хальт унтрах шиг болоход намайг хутгалчихаад гараад явсан" гэжээ. /хх-ийн 34-37/
Гэрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид хэд цагаан сараар гэрт байхад гаднаас согтуу орж ирээд намайг янхан, гичий гэж дуудаад байсан. Би айсандаа цагдаа дуудах гээд гарах гэтэл ах намайг гаргаагүй. Тэгээд гэрээс гараад ах надаас архины 2000 төгрөг нэхсэн. Байхгүй гэтэл намайг тонгорч унагасан. Дахин гэрт ороод ах хутга бариад надруу дайрахад миний урдуур орж аас хутгыг нь булаан авч намайг аваад гэрээс гарсан. ыг хутгалаагүй гэдгийг би гэрчилж байна гэв.
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...2016 оны 02 сарын 09-ний өдөр тоотод гэрт нь нөхөр , , нартай хамт очсон. Тэгээд 19 цаг өнгөрч байхад ах гаднаас орж ирээд сууж байгаад надаас 2000 төгрөг байвал өгчих хэдүүлээ ганц шил архи аваад уучихъя гэж хэлэхээр нь би надад мөнгө байхгүй гэж хэлээд гэрээс , , бид нар гараад гэр лүүгээ харих гээд зүүн талынх нь айлын хашааны баруун урд талд явж байхад ах бид нарын араас гарч ирээд надтай маргалдаж байгаад ах гэр лүү нь орсон. Би нөхөр *******ой хамт араас нь гэр лүү нь орсон. , хоёр гэрийнх нь гадаа үлдсэн. Тэгээд гэрт байхад ах хөргөгчин дотроос хутга аваад намайг ална гээд дайрахаар нь манай нөхөр миний урдуур ороод ахтай гэрийн баруун хэсэгт нь зууралдаад хутгыг нь авах гээд байсан. Тэгэхэд хаалгаар намайг хойшоо татаж гаргасан" гэжээ. /хх-ийн 41-43/
Гэрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр над руу залгаад бид хэд гэрт очсон. Ингээд байж байтал гэрт орж ирээд бидэнтэй муудалцсан. Би тэндээс ыг авч гарсан. Би хутганы талаар мэдэхгүй. Гэр дотор , хоёр ноцолдоод байсан гэв.
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "... 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр , ахтай маргалдаад байсан. ах буцаад гэрт орсон. Араас нь , хоёр гэр рүү нь орсон. бид хоёр гэрийнх нь гадаа зогсож байгаад дотогш орох гээд хаалга онгойлгоход ах хутга барьчихсан ыг ална гээд дайраад байхаар нь ыг өмөөрөөд ахын хутгыг булааж авах гээд зууралдаад байсан" гэжээ. /хх-ийн 46-47/
Гэрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эхлээд манай нөхөртэй муудалцаад манай гэрийн идээ, будааг нураасан. Тэр үед гаднаас ах орж ирээд манай дүүгийн гэр орныг яагаад сандаагаад байна вэ? гээд *******ой муудалцсан. Би өөрөө гадаа гарсан тул юу болсныг хараагүй. Тэгээд энэ хэд гэрийн гадаа гарангуут нь би гэр лүүгээ орсон. Ороход гэрэл унтарсан байсан. Би нөхрийгөө гэрэл асаа гэхэд нөхөр маань гэрэл асаасан. Гэрэл асаахад ах орны наана доошоо хараад хэвтэж байсан. Шөнө намайг хутгалчихлаа гэсэн. Түргэн дуудъя гэхэд хэн нь ч утсаа өгөөгүй. Өглөө нь хүний утас гуйгаад түргэн дуудаж ирүүлсэн. Би энэ хоёрыг муудалцахаар нь айсандаа хутгаа хөргөгчинд хийсэн гэв. Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "... 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ах гаднаас орж ирээд араас нь эгч, нар гаднаас манай гэрт орж ирээд ах , нар хоорондоо маргалдаад байсан. Тэгээд удалгүй гараад араас нь гараад явсан. Тэгээд ах гэрийн баруун хэсэгт тонгойгоод доошоо хараад суугаад байхаар нь би гудас дэлгээд дээш нь харуулаад хэвтүүлсэн. Тэгээд өглөө гэгээ орж байхад манай нөхөр түргэн тусламж дуудъя гэж хэлээд гарсан. Тэгэхэд ах надад гэдсээ харуулахад хэвлийн хэсэгтээ 1 сантиметр орчим хатгагдсан байсан" гэжээ. /хх-ийн 45/
Гэрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдэ: Надад мэдэх зүйл байхгүй. Би айл руу яваад ирэх хооронд маргалдсан байсан. Өглөө 7 цагийн үед ахыгаа хүнд хутгалуулсан талаар мэдсэн гэв.
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "... 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр манай гэрт ах , хоёртой маргалдаад байсан. Тэгээд ах гэнэт хөргөгчнөөс хар бариултай никель оруулгатай хутга аваад ыг ална гээд далайхаар нь урдуур нь ороод болио гээд байсан. Тэгэхэд гэрээс гарсан. ахын хутгыг тавиулах гээд зууралдаад байсан. Тэгээд удалгүй гараад явчихсан ах гэрийн баруун хэсэгт очиж газарт суусан. Тэгээд үүрээр ах намайг дуудаад ах нь хүнд хутгалуулсан юм шиг байна түргэн дуудаад өгчих гэж хэлсэн" гэжээ /хх-ийн 48/
Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2016 оны 02 сарын 17-ны өдрийн 117 тоот дүгнэлтэнд
1. Э. ын биед хэвлийн хөндий, нарийн бүдүүн гэдэсний нэвтэрсэн шарх, хэвлийн гялтангийн үрэвсэл бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 88/
Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-19/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-20/
Хураан авах тогтоол /хх-ийн 21/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-25/
Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-27/
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 31, 32/
Шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 84-85/
2016 оны 03 сарын 25-ны өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын магадлагааны дүгнэлт /хх-ийн 61/
2016 оны 03 сарын 22-ны өдрийн 1727 тоот шинжээчийн дүгнэлт, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 65-69/
Өвчний түүх /хх-ийн 102-153/
Хохирогч *******ын эмчилгээ хийлгэсэн баримтууд /хх-ийн 155-238/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86/
Дорнод аймгийн сумын 10 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч *******ийн ам бүл, оршин суугаа газрыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 88/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* нь согтуугаар 2016 оны 02 сарын 09-ний орой Дорнод аймгийн сумын , тоотод иргэн *******ийн гэрт хохирогч *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хэвлийн тус газарт нь хутгалж бие махбодид нь хэвлийн хөндий, нарийн бүдүүн гэдэсний нэвтэрсэн шарх, хэвлийн гялтангийн үрэвсэл бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч *******ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн " гэр рүү нь орсон чинь миний араас , хоёр орж ирээд над руу дайраад байхаар нь би ыг айлгах гээд хөргөгчин дотор байсан никель оруулгатай хар иштэй хутгыг аваад руу далайсан чинь урдуур орж ирээд надтай зууралдахаар нь би хутгыг хөргөгчин дээр буцаагаад тавьсан. Тэгэхэд гэрийн гэрэл хальт унтрах шиг болоход намайг хутгалчихаад гараад явсан" гэх мэдүүлэг, гэрч мөрдөн байцаалтад өгсөн "... 2016 оны 02 сарын 09-ний өдөр , ахтай маргалдаад байсан. ах буцаад гэрт орсон. Араас нь , хоёр гэр рүү нь орсон. бид хоёр гэрийнх нь гадаа зогсож байгаад дотогш орох гээд хаалга онгойлгоход ах хутга барьчихсан ыг ална гээд дайраад байхаар нь ыг өмөөрөөд ахын хутгыг булааж авах гээд зууралдаад байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/, гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн "... ах бид нарын араас гарч ирээд надтай маргалдаж байгаад ах гэр лүү нь орсон. Би нөхөр *******ой хамт араас нь гэр лүү нь орсон. , хоёр гэрийнх нь гадаа үлдсэн. Тэгээд гэрт байхад ах хөргөгчин дотроос хутга аваад намайг ална гээд дайрахаар нь манай нөхөр миний урдуур ороод ахтай гэрийн баруун хэсэгт нь зууралдаад хутгыг нь авах гээд байсан. Тэгэхэд хаалгаар намайг хойшоо татаж гаргасан" гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/, гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн "... ах , нар хоорондоо маргалдаад байсан. Тэгээд удалгүй гараад араас нь гараад явсан. Тэгээд ах гэрийн баруун хэсэгт тонгойгоод доошоо хараад суугаад байхаар нь би гудас дэлгээд дээш нь харуулаад хэвтүүлсэн. Тэгэхэд ах би хутгалуулчихлаа гэж надад хэлсэн. Тэгээд өглөө гэгээ орж байхад манай нөхөр түргэн тусламж дуудъя гэж хэлээд гарсан. Тэгэхэд ах надад гэдсээ харуулахад хэвлийн хэсэгтээ 1 сантиметр орчим хатгагдсан байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 45/, гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн "... 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр манай гэрт ах , хоёртой маргалдаад байсан. Тэгээд ах гэнэт хөргөгчнөөс хар бариултай никель оруулгатай хутга аваад ыг ална гээд далайхаар нь урдуур нь ороод болио гээд байсан. Тэгэхэд гэрээс гарсан. ахын хутгыг тавиулах гээд зууралдаад байсан. Тэгээд удалгүй гараад явчихсан ах гэрийн баруун хэсэгт очиж газарт суусан. Тэгээд үүрээр ах намайг дуудаад ах нь хүнд хутгалуулсан юм шиг байна түргэн дуудаад өгчих гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 48/ болон Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2016 оны 02 сарын 17-ны өдрийн 117 тоот дүгнэлт, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-19/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-20/, хураан авах тогтоол /хх-ийн 21/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-25/, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-27/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол / хх-ийн 31, 32/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 84-85/, 2016 оны 03 сарын 22-ны өдрийн 1727 тоот шинжээчийн дүгнэлт, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 65-69/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Д.Ганхуяг нь шүүхийн хэлэлцүүлэгт "Шүүгдэгч ******* нь хохирогч *******ыг хутгалаагүй, энэ хэргийн бодит үнэнийг зөв тогтоож чадаагүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн тул мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотолсон гэж шүүх бүрэлдэхүүн үзэж байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ыг хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч *******, гэрч *******, *******, *******, ******* нарын "шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь хутга булаалцаад хоорондоо маргалдаад байсан" гэх мэдүүлгүүд, тухайн цаг үед шүүгдэгч *******, хохирогч ******* хоёр хоорондоо маргалдсаны дараа хохирогчийн биед хэвлийн хөндий, нарийн бүдүүн гэдэсний нэвтэрсэн шарх, хэвлийн гялтангийн үрэвсэл бүхий гэмтэл үүссэн нь шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед үүссэн хүнд зэргийн гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоо байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэж байна.
Мөн *******ын биед үүссэн гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэж шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2016 оны 02 сарын 17-ны өдрийн 117 тоот дүгнэлтээр давхар нотолж байгаа болно.
Иймд шүүгдэгч *******т холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хууль зөрчөөгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Хохирогч ******* нь эрүүл мэндэд гэм хор учруулсны хохиролд 817290 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан эм тариа авсан 155600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас ямар эм тариа авсан, ямар эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй банкны орлого, зарлагын баримт, кассын машины билл зэрэг нотлох баримтын шаардлага хангаагүй 661690 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид хийлгэх эмчилгээний зардлаа эмчилгээ хийлгэсний дараа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар алаг иштэй хутга 1 ширхэгийг устгаж, хохирогчийн өмсөж явсан цамц 4 ширхэг, майк 1 ширхэг, футболка 1 ширхэг зэргийг буцаан олгож, баримт бичгээр ирсэн түүний регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдал, энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч ******* ийг 5 /тав/ жил, 10 /арав/ хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан *******т оногдуулсан 5 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Ялтан ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар ялтан *******оос бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрт 155600 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгож, нэхэмжлэлээс 661690 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид хийлгэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар алаг иштэй хутга 1 ширхэгийг устгаж, хохирогч *******ын өмсөж явсан цамц 4 ширхэг, майк 1 ширхэг, футболка 1 ширхэг зэргийг буцаан олгосугай.
7. Хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан *******ийн регистрийн дугаартай Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 06 сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ
ШҮҮГЧИД Ж.ДОЛГОРМАА
Б.ЭНХБААТАР