Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/00473

 

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/00473

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 8 дугаар байр 2 дугаар орц, 0 тоотод байрлах, Тэмүүлэл СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 8 дугаар байр, ..тоотод оршин суух, ... регистртэй, О. Э-д холбогдох

 

СӨХ-ны төлбөр 414 000 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

        ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Тэмүүлэл СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Тус СӨХ-ны хариуцан үйл ажиллагаа явуулж буй 8 дугаар байрны оршин суугч О.Э нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болох 2015 оны 2-12 дугаар сарын төлбөр 234 450 төгрөг, 2016 оны 1-9 сарын төлбөр 179 550 төгрөг, нийт 414 000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 148.3 дах хэсэгт заасны дагуу О.Эгээс 414 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч нь нэхэмжлэлийн  шаардлагын 200 000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор, 214 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэв гэжээ.

                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Тэмүүлэл СӨХ нь хариуцагч О.Эд холбогдуулан 414 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч нь нэхэмжлэлийн  шаардлагын 200 000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор, 214 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

 Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй dgayg6байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон  

 

                                                                                                ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1.Тэмүүлэл СӨХ-ны нэхэмжлэлтэй, О.Эд холбогдох 414 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн  шаардлагын 200 000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор, 214 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13 070 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 6 535 төгрөг, хариуцагчаас 6 535 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                         А.САРАНТУЯА