| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/0223/И |
| Дугаар | 251 |
| Огноо | 2017-07-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 251
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ийн
Хариуцагч: ******* тоотод оршин суух ******* овогт гийн /РД:/-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг -ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Д.Болортолийн хүсэлтээр нэг тугалтай үхрийг 1.200.000 төгрөгөөр үнэлж 4 үнээ, 4 тугалын хамт нийт 4.800.000 төгрөгөөр худалдсан. 2015 оны 10 дугаар сард төлбөрийг хийхээр аман гэрээ байгуулсан. 800.000 төгрөг төлсөн, үлдэх 4.000.000 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.******* нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэлээ тайлбарлахдаа: Манай аав уг асуудлаар урьд нь шүүхэд хандан шийдвэрлүүлсэн бөгөөд албадан гүйцэтгүүлэх хүсэлт бичих ёстойг нь мэдэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Иймд Д.д холбогдох малын үнэ 4.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн тайлбарлахдаа: Би С.*******ын аав болох ******* гэдэг хүнээс 4 тугалтай үнээ авсан нь үнэн. Нэхэмжлэгч С.*******тай ямар нэгэн наймаа хэлцэл хийгээгүй. 4 тугалтай үнээний үнэ 4.800.000 төгрөгнөөс цувуулаад 2.090.000 төгрөгийг төлсөн. 2.710.000 төгрөгийг өгнө. Гэхдээ ******* ах надад 12.000.000 төгрөг өгөх ёстой. Үүнийгээ авая гэж уулзахад 7 дугаар сард өгөхөөр тохирсон гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* хариуцагч Д.д холбогдох 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр худалдсан 4 тугал, 4 үнээний үнэ 4.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг маргааныг шүүх 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэрлэсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзжээ. Энэ тухайгаа шүүхэд бичгээр илэрхийлж гарын үсэг зурж баталгаажуулсан байна./хх-20-22/
Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан тул нэхэмжлэгч С.*******ын татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хуульд заасан журмын дагуу шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******/РД:*******/ хариуцагч ******* овогт гийн Болортолиос 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр худалдсан 4/дөрөв/ тугал, 4/дөрөв/ үнээний үнэ 4.000.000/дөрвөн сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78.950 /далан найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг ХААН банкны 5749909359 тоот дансанд хэвээр үлдээж, уг данснаас 39.475 /гучин есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг буцааж нэхэмжлэгч С.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ