Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 252

 

                    Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Тайж 6 дугаар 8 тоотод оршин суух, Боржигон овогт Лхагвадоржийн Отгонтуяа /РД:УС81092601, утас 88186718/

Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 36 дугаар байр 65 тоотод оршин суух, Боржигон овогт Маахарын Жаргалан /РД:УЕ76102551, утас 91110645/-д холбогдох

Эрүүл мэндэд учирсан хохирол 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Отгонтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн урд М.Жаргалантай маргалдсан. Тухайн үед би 7 сартай жирэмсэн байсан. Уг маргаанаас болж М.Жаргалан миний гэдэс рүү өшиглөж би ар дагзаараа газар савж унасан бөгөөд толгой болон нуруундаа гэмтэл авч сар гаруй хугацаанд эмчилгээ хийлгэсэн. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан боловч эрүүгийн хэрэг үүсгээгүй. Иймд М.Жаргалангаас эмчилгээний зардал 2.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Отгонтуяа нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан үндэслэлээ тайлбарлахдаа: Миний бие М.Жаргалангаас эмчилгээний төлбөрт 2.000.000 төгрөг нэхэмжилсэн. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 791.600 төгрөг нэхнэ гэжээ.

Хариуцагч М.Жаргалан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Л.Отгонтуяагийн нэхэмжилсэн 791.600 төгрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2017 оны 7 сарын 18-ны өдөр Л.Отгонтуяагийн эзэмшлийн ХААН банкний 5749285954 тоот дансаар 800.000 төгрөг төлж биелүүлсэн гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлд дурьдсан үйл баримтад маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Жаргалан биелүүлжээ.

Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн тохиолдолд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан.

Нэхэмжлэгч Л.Отгонтуяа хариуцагч М.Жаргалангийн гэм буруутай үйлдлээс эрүүл мэндэд 2.000.000 төгрөгний хохирол учирсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж 791.600 төгрөг болгосон.  Үүнийг хариуцагч М.Жаргалан хүлээн зөвшөөрч 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр биелүүлсэн нь түүний шүүхэд ирүүлсэн ХААН банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Жаргалан биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хуульд заасан журмын дагуу шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Боржигон овогт Лхагвадоржийн Отгонтуяа /РД:УС81092601/-гийн эрүүл мэндэд учирсан хохирол 791.600 /долоон зуун ерэн нэгэн мянга зургаан зуун/ төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч  Боржигон овогт Маахарын Жаргалан /РД:УЕ76102551/ биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Л.Отгонтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн банкны 312500516483 тоот  дансанд хэвээр үлдээж уг данснаас 23.475 /хорин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, хариуцагч М.Жаргалангаас 23.475 /хорин гурван мянга дөрвөн зуун далан тав/  төгрөгийг тус тус гаргуулж  нэхэмжлэгч Л.Отгонтуяад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

                                                   ШҮҮГЧ                                   Л.ЭНХБИЛЭГ