Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
Хэргийн индекс | 169/2022/0068/Э |
Дугаар | 2022/ШЦТ/61 |
Огноо | 2022-04-21 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | М.М |
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Ц
Улсын яллагч М.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Д
Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Б.Ц-д холбогдох эрүүгийн 2222000000059 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ... оны ... сарын ...-ний өдөр ........ аймгийн .... суманд төрсөн, .... боловсролтой, .......мэргэжилтэй, ....... ажилтай, ам бүл.., хүүхдийн хамт, ..... аймгийн ..... сумын ...р баг ...... тоотод оршин суух, Д овогт Б-ын Ц РД:/ /.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Ц нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт 2020.03.19-ний өдөр 5 дугаар сургууль дээр Ө.Д-ийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 03 сарын 19-нд сургуулийн аварга шалгаруулах волейболын тэмцээн болсон. Тус сургууль нь гадны хүүхэд байлгадаггүй юм. Тэр үед 4-5 охин, Д гэх өөр сургуулийн хүүхдүүд зогсож байхаар нь гадны сургуулийн хүүхдүүд гараарай гэсэн шаардлага тавьтал охидууд нь гараад явсан. Ө.Д чадахгүй гээд сүүлдээ чадахгүй пизда минь гээд хараагаад байхаар нь чирч байгаад нэг алгадсан. Энэ үйлдэлдээ гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч Б.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 03 сарын 19-ний өдөр манай сургуулийн зааланд гар бөмбөгийн тэмцээн болж байсан. Сургуулийн шаардлагаар гадны сургуулийн хүүхдүүдийг тэмцээн үзүүлдэггүй, заалнаас гаргадаг.яагаад гэвэл хүүхдүүд л болсон хойно хожиж хожигдохдоо хоорондоо маргалдаж муудалцахыг алийг тэр гэх вэ, тийм байдлаас сэргийлдэг. Тэгтэл зааланд хэдэн гадны сургуулийн хүүхдүүд байхаар нь бүгд гараарай гэсэн шаардлага тавьсан. Тэгтэл үүдэнд байсан нэг хүү гарахгүй, чадахгүй би яахаараа гардаг юм писда минь гэж хараагаад гараад чамайг алнаа гээд байхаар нь би сургуулийн хашаанаас нилээн хол авч явж гараад хүнгүй газар очиж байгаад одоо яв манай сургууль манай сургууль тэмцээндээ гадны хүн байлгадаггүй юм гэтэл нааш ир писда минь гээд өдөөд миний уурыг хүргээд байхаар нь би тэсэхгүй зүүн шанаа хэсэг рүү нь 2 удаа гараа зангидаж байгаад цохичихсон. Харин одоо санаад байхад сургууль дотор алгадаж цохиогүй, гар гээд хувцаснаас нь чирээд гарсан .” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 03 сарын 19-ний өдөр Буяндэлгэрийг цохиж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Гэм буруугийн асуудалд маргадаггүй. Улсын яллагчийн саналыг зөвшөөрч байна. Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Шүүгдэгч нь боловсролын сургуульд ажилладаг. Багш хүний шаардлагыг биелүүлээгүйн улмаас энэ гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч нь эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Иймд Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчид 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч Ө.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ “...2020.03.19-ны өдөр найзтайгаа хамт сургуулийнх нь тэмцээнийг үзэх гээд хамт 5 дугаар сургууль дээр 15 цагийн үед очсон. Тэгээд манай найз тоглоод би заалны коридорт ганцаараа зогсож байсан чинь тэр Ц гэдэг багш коридорт зогсож байгаад намайг дуудахаар нь би эхлээд сонсоогүй юм тэгтэл дахиад дуудахаар нь “би юу яах гэж байгаа юм” гэсэн чинь тэг Ц “чи яасан том банди вэ” гэснээ зүүн чих рүү гараараа зангидаж байгаад 1 удаа цохисон. Тэгэхээр нь би өөдөөс та яагаад намайг цохидог юм цагдаагийн газар руу явна гээд хэрэлдээд бид 2 хамт заалнаас гарсан. Сургуулийн гадаа Ц “писда минь одоо яв” гээд бас зүүн чих рүү 2 удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд миний чихнээс цус гарсан. Би тэр үед зүүн чихэндээ бөөрөнхий ээмэгтэй байсан...”” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6/,
О.С-ын гэрчээр мэдүүлсэн “....Манай нөхөр хаа нэг л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, байнга бол хэрэглэдэггүй. Ааш зангийн хувьд бага зэрэг түргэн ууртай л даа гэхдээ энгийн үедээ бол маш сайхан сэтгэлтэй их л нийтэч хөгжилтэй хүн байдаг...” мэдүүлэг /хх-9-10 хуудас/
Ш.Ж-ын насанд хүрээгүй гэрчээр мэдүүлсэн Манай сургуулийн гар бөмбөгийн тэмцээн болоод найз Б-ийн тэмцээн үзэх гээд сургуулийн зааланд орсон. Зааланд ирээд би ангийнхан дээрээ очоод заал руу орсон, харин манай найз Буяндэлгэр заалны үүдэнд хаалганы дээр үлдсэн. Тэгээд 20-30 минутын дараагаар тэмцээний нээлт болох гээд заалны үүд рүү гарч жагсах гэж байсан чинь Д-гийн чихнээс цус гарчихсан зогсож байхыг нь би харсан. Тэгээд баахан хүүхэд шуугилдаад коридорт багталцахгүй байсан. Тэгээд би ч нээлтэд оролцох гээд заал руу орсон. Д ч явчихсан байсан. Ц багштай маргалдаж, муудалцсан гэсэн. Ц багш яг цохиж байхыг нь би хараагүй. Ер нь манай сургууль тэмцээн болохоор гадны сургуулийн хүүхдүүд байхыг хориглодог юм.” мэдүүлэг /хх-11-12/
|
Яаралтай тусламжийн хуудас /хх-18 хуудас/
Согтуурал шалгасан магадалгаа /хх-35-36 хуудас/
Яллагдагч Б.Ц-ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаанууд /хх-30-33 хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-38/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт 2020.03.19-ний өдөр 5 дугаар сургууль дээр Ө.Д-ийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутай болох нь:
шүүгдэгч Б.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2022 оны 03 сарын 19-нд сургуулийн аварга шалгаруулах волейболын тэмцээн болсон. Тус сургууль нь гадны хүүхэд байлгадаггүй юм. Тэр үед 4-5 охин, Д гэх өөр сургуулийн хүүхдүүд зогсож байхаар нь гадны сургуулийн хүүхдүүд гараарай гэсэн шаардлага тавьтал охидууд нь гараад явсан. Ө.Д чадахгүй гээд сүүлдээ чадахгүй пизда минь гээд хараагаад байхаар нь чирч байгаад нэг алгадсан. Энэ үйлдэлдээ гэмшиж байна” гэх
Хохирогч Ө.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ “...2020.03.19-ны өдөр найзтайгаа хамт сургуулийнх нь тэмцээнийг үзэх гээд хамт 5 дугаар сургууль дээр 15 цагийн үед очсон. Тэгээд манай найз тоглоод би заалны коридорт ганцаараа зогсож байсан чинь тэр Ц гэдэг багш коридорт зогсож байгаад намайг дуудахаар нь би эхлээд сонсоогүй юм тэгтэл дахиад дуудахаар нь “би юу яах гэж байгаа юм” гэсэн чинь тэг Ц “чи яасан том банди вэ” гэснээ зүүн чих рүү гараараа зангидаж байгаад 1 удаа цохисон. Тэгэхээр нь би өөдөөс та яагаад намайг цохидог юм цагдаагийн газар руу явна гээд хэрэлдээд бид 2 хамт заалнаас гарсан. Сургуулийн гадаа Ц “писда минь одоо яв” гээд бас зүүн чих рүү 2 удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд миний чихнээс цус гарсан. Би тэр үед зүүн чихэндээ бөөрөнхий ээмэгтэй байсан...”” гэх
О.С-ын гэрчээр мэдүүлсэн “....Манай нөхөр хаа нэг л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, байнга бол хэрэглэдэггүй. Ааш зангийн хувьд бага зэрэг түргэн ууртай л даа гэхдээ энгийн үедээ бол маш сайхан сэтгэлтэй их л нийтэч хөгжилтэй хүн байдаг...” гэх
Ш.Ж-ын насанд хүрээгүй гэрчээр мэдүүлсэн Манай сургуулийн гар бөмбөгийн тэмцээн болоод найз Б-ийн тэмцээн үзэх гээд сургуулийн зааланд орсон. Зааланд ирээд би ангийнхан дээрээ очоод заал руу орсон, харин манай найз Буяндэлгэр заалны үүдэнд хаалганы дээр үлдсэн. Тэгээд 20-30 минутын дараагаар тэмцээний нээлт болох гээд заалны үүд рүү гарч жагсах гэж байсан чинь Дгийн чихнээс цус гарчихсан зогсож байхыг нь би харсан. Тэгээд баахан хүүхэд шуугилдаад коридорт багталцахгүй байсан. Тэгээд би ч нээлтэд оролцох гээд заал руу орсон. Д ч явчихсан байсан. Ц багштай маргалдаж, муудалцсан гэсэн. Ц багш яг цохиж байхыг нь би хараагүй. Ер нь манай сургууль тэмцээн болохоор гадны сургуулийн хүүхдүүд байхыг хориглодог юм.” гэх
|
Иймд шүүгдэгч Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ц нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаар тогтоолоор хангаж, түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул улсын яллагчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулав.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Ц-ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ө.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Б.Ц-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Б.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д овогт Б-ын Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д овогт Б-ын Ц-эд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Лхамаажав нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР