Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 255

 

                           Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******, *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:/-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,*******, , тоотод оршин суух, овогт ийн /РД:УЕ6202911/-д холбогдох

зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 18.620.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201  оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 201 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А. 201 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 14.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэй  зээлж  “Зээлийн гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-г тус бичгээр байгуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч А. өнөөдрийг хүртэл үндсэн зээл 14.000.000 төгрөг, хүү 420.000 төгрөг, 60 хоногийн алданги 4.200.000 төгрөгийг төлөөгүй учир нийт 18.620.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж үндсэн зээл 14.000.000 төгрөгийг, нэг сарын хүү 420.000 төгрөг, алданги 560.000 төгрөг нийт 15.000.000 төгрөгийг А.аас нэхэмжилнэ. 201 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлнө гэснийг хүлээн зөвшөөрч эвлэрнэ  гэв.

Хариуцагч А. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид т уул уурхайн “” нөхөрлөл байгуулж нүүрс олборлох үйл ажиллагаа явуулдаг. 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр *******өөс 3.000.000 төгрөг авсан. Ингэхдээ Д.Мягмарын урьд өмнө авсан зээлийг чөлөөлүүлэх зорилгоор 8.000.000 төгрөг, хүү алданги 3.000.000 төгрөгийг оролцуулан 14.000.000 төгрөгний зээлийн гэрээг бичгээр байгуулж гэрээнд би гарын үсэг зурсан. Бэлнээр авсан 3.000.000 төгрөгийг “” нөхөрлөл төлнө. Энэхүү хэлцэл нь өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор хийгдсэн учраас хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч А. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* үндсэн зээл 14.000.000 төгрөгийг, нэг сарын хүү 420.000 төгрөг, алданги 560.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага, үйл баримттай маргахгүй. 15.000.000 төгрөгийг 201 оны 10 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн гэв.

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ш.******* хариуцагч А.аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 18.620.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг  15.000.000 төгрөг болгож багасгав. Хариуцагч А. 15.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 201 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлөх хугацаа заасныг нэхэмжлэгч Ш.******* хүлээн зөвшөөрч  эвлэрэв. Энэхүү гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* хариуцагч А.аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 18.620.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж үндсэн зээл 14.000.000 төгрөг, нэг сарын хүү 420.000 төгрөг, алданги 580.000 төгрөг нийт 15.000.000 төгрөг болгосон./хх-19/ 

Хариуцагч А. хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэлд дурьдсан үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагад маргаж байсан./хх-16/ Гэвч тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, эвлэрэх эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэлд дурьдсан үйл баримтад маргалгүй нэхэмжлэгчийн шаардсан 15.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 201 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлөхөө илэрхийлснийг/хх-21/ нэхэмжлэгч Ш.******* зөвшөөрч зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. /хх-20/

Энэ нь талуудын өөрсдийнх нь хүсэл зориг, тохиролцоо бөгөөд үүний улмаас гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх үндэслэл баримтаар тогтоогдсонгүй. 

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.4-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн.

Зохигч эвлэрч байгаатай холбогдуулан нэхэмжлэгч, хариуцагчид улсын тэмдэгтийн хураамжийг хувааж хариуцуулав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.5., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* /РД:/ хариуцагч овогт ийн /РД:УЕ6202911/-аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулахыг шаардсаныг хариуцагч А. хүлээн зөвшөөрч  201 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар хугацаа заасныг нэхэмжлэгч Ш.******* зөвшөөрсөн нөхцөлтэй зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5., 1******* дугаар зүйлийн 1*******.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ш.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251.050 /хоёр зуун тавин нэгэн мянга тавь/ төгрөгийг ХААН банкны 549909359 тоот дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, хариуцагч А.аас 15.000.000/арван таван сая/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 116.45/нэг зуун арван зургаан мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******т олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч А. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                              Л.ЭНХБИЛЭГ