| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/0248/И |
| Дугаар | 262 |
| Огноо | 2017-07-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 262
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод байрлах “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,******* тоотод оршин суух ******* овогт *******гийн /РД:/-д холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 4.317.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О. 2013 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр иж бүрдэл барааг 5.500.000 төгрөгөөр урьдчилгаа 500.000 төгрөг төлж үлдэгдлийг 15 сарын хугацаатай сар бүр 333.333 төгрөгөөр төлөхөөр тохиролцон зээлээр худалдан авсан. ...гэрээний хугацаа дуусахад нийт 2.621.600 төгрөг төлсөн. Үлдэх 2.878.400 төгрөгийг алданги 1.439.200 төгрөг нийт 4.317.600 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж тайлбарлахдаа: О.тай тооцоо нийлээд үндсэн төлбөр 2.878.400 төгрөгнөөс 300.000 төгрөгийг хассан. Мөн алданги болох 1.439.200 төгрөгнөөс татгалзаж нийт 2.578.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийт 3 удаа бартераар бараа өгсөн. 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 110.000 төгрөгний бараа, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 133.900 төгрөгний бараа, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 177.700 төгрөгний бараа нийт 421.600 төгрөгний бараа бартериар төлбөрт тооцож авсан. Алдангийн талаар тохиролцож эвлэрэх саналтай гэжээ.
Хариуцагч О. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Барааны хувьд сурталчилж байсан шигээ хэрэглээ хангаж чадахгүй байгаа. Гэрээ байгуулагдсанаас хойш бараагаа буцаах тухай санал тавьж байсан. Гэтэл эдний тал хүлээж авах боломжгүй гэсэн. Үлдэгдэл төлбөртөө хэд хэдэн удаа бартераар Оросын бараа өгч байсан. 190.000 төгрөгний барааг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өгсөн. Үүнийг хасч тооцуулах гээд уулзсан. Амжилтанд хүрээгүй. Тэр баримтаа би олохгүй байна. Маргаад яваад байвал яваад байхаар гэхдээ ажил, цагийн гарц юм. Иймд 2.878.400 төгрөг төлөхийг зөвшөөрөе. Гэхдээ би ойрын хугацаанд төлж чадахгүй. Өрх толгойсон, улирлын чанартай ажилтай учраас сард 50.000 төгрөгнөөс дээш хэмжээгээр төлнө гэж худлаа хэлж чадахгүй. Харин Сонгино Хайрхан дүүргийн шүүхээр шийдвэрлүүлсэн 32.000.000 төгрөгний авлага Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдээд мөнгө нь ороод ирвэл түүнээсээ орж ирсэн хэмжээгээр нь төлнө гэв. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК, хариуцагч О.гаас 2013 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Худалдах худалдан авах” гэрээний үүргийн биелэлт 4.317.600 төгрөг гаргуулахыг шаардсан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж барааны үндсэн үнийн үлдэгдэл 2.878.400 төгрөг гаргуулахыг шаардаж бусад шаардлагаас татгалзсан.
Хариуцагч О. хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэлд дурьдсан үйл баримтад маргаагүй, нэхэмжлэлийн үнийн дүнд маргаж байсан. Гэвч тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, эвлэрэх эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэлд дурьдсан үйл баримтад маргалгүй нэхэмжлэгчийн шаардсан 2.878.400 төгрөгийг хүлээн зөвшөөрч бичгээр тайлбар гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан./хх-37/
Энэ зөвшөөрөл нь өөрийнх хүсэл зориг бөгөөд үүний улмаас гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх үндэслэл баримтаар тогтоогдсонгүй.
Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84.032 төгрөгийг ХААН банкны 5749909359 дугаарын дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, хариуцагч О.гаас зөвшөөрсөн 2.878.400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 56.204 төгрөгний тал хувь болох 28.102 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* овогт *******гийн /РД:/ нэхэмжлэгч “*******” ХХК /РД:*******/-д худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.578.400 /хоёр сая таван зуун далан найман мянга дөрвөн зуун/ төгрөг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5., 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84.032 /наян дөрвөн мянга гучин хоёр/ төгрөгийг ХААН банкны 5749909359 тоот дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, хариуцагч О.гаас 2.578.400 /хоёр сая таван зуун далан найман мянга дөрвөн зуун/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 28.102/хорин найман мянга нэг зуун хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч О. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хариуцагч О. ************** тоотоод 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Кролоа маркийн 42-49УНД улсын дугаартай автомашин гэсэн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөтэй болохыг дурьдсугай.
5. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ