Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 35

 

                             Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би

Нэхэмжлэгч: ******* “*******” барилга ******* тоотод байрлах “*******” ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* тоотод оршин суух ******* овгийн ийн /РД:/-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.464.483 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М. нь 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “*******” Бан Бус Санхүүгийн Байгууллагын Налайх салбараас 10910167 тоот зээлийн гэрээ байгуулан 2.500.000 төгрөгийн зээлийг Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 18 сарын хугацаатай сарын 3,15 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч М.аас нь үндсэн зээл 1.267.703 төгрөг, зээлийн хүү 188.280 төгрөг, нотариатын хөлс 8.500 төгрөг нийт 1.464.483  төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М. шүүхэд өгсөн хариу тайлбартаа:  Би 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тус байгууллагаас 2.500.000 төгрөгийг зээлсэн. Тухайн үед би эсгий урлал эрхэлдэг байсан ба одоогоор үйл ажиллагаа явуулахгүй мөнгө санхүүгийн боломжгүй болсон байгаа болохоор төлж чадахгүй байна. Одоогоор ажилгүй хүүхдээ хардаг. Нөхөр маань бас одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа тул энэ байдлыг харгалзан 1.464.483 төгрөгийг хугацаа заан 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 100.000 төгрөг, 03 дугаар сарын 10-ны өдөр 100.000 төгрөг, 04 дүээр сардаа багтаад үлдсэн 1.264.483 төгрөгийг төлнө гэжээ.

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд:  “*******” Банк Бус Санхүүгийн Байгууллагын нэхэмжилсэн 1.464.483 төгрөгийг  хариуцагч М.  2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 100.000 төгрөг, 03 дугаар сарын 10-ны өдөр 100.000 төгрөг, 04 дүээр сардаа багтаад үлдсэн 1.264.483 төгрөгөөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрөв гэжээ.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ******* хариуцагч М.аас 1.464.483 /нэг сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөг гаргуулахыг  шаардсан.

Хариуцагч М. үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй, 1.464.483 /нэг сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөгийг хэсэгчлэн төлөхийг хүссэн.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч төлбөр төлөх хугацаа, хэмжээг зөвшөөрч зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрсэн нөхцөлд тэдний эвлэрлийг баталж уг ажиллагааг хялбаршуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлээр зохицуулж өгсөн учраас зохигчдын эвлэрлийг баталж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.382 /гучин найман мянга гурван зуун наян хоёр/ төгрөгний тал хувь буюу 19.191 /арван есөн мянга нэг зуун ерэн нэг/ төгрөгийг хариуцагч М.аас гаргуулж   тоот данснаас 19.191 /арван есөн мянга нэг зуун ерэн нэг/ төгрөгийг буцааж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “*******” Банк Бус Санхүүгийн Байгууллагын нэхэмжлэлтэй  М.аас 1.464.483 /нэг сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч М.  зөвшөөрч 1.464.483 /нэг сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөгийг  3 /гурав/ удаагийн хэсэгчилсэн төлөлтөөр 2017 оны 04 дүгээр сард багтаан төлөх хугацааг нэхэмжлэгчийн төлөөлөгч зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” Банк Бус Санхүүгийн Байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.382 /гучин найман мянга гурван зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлого болгож, 19.191 /арван есөн мянга нэг зуун ерэн нэг/ төгрөгийг хариуцагч М.аас  гаргуулж,   тоот данснаас 19.191 /арван есөн мянга нэг зуун ерэн нэг/ төгрөгийг буцааж нэхэмжлэгч “*******” *******д  олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

                                                ШҮҮГЧ                                      Л.ЭНХБИЛЭГ