| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/0028/И |
| Дугаар | 27 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 1 дүгээр хороо Энгэршандын 9 дүгээр гудамж 07 тоотод оршин суух Асууд боржигон овгийн Цэрэнгийн Ариунтунгалаг /РД:НЦ93010204/ -ийн нэхэмжлэлтэй
“Талийгаач Э.Алтантулгатай 2009 оноос 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Ариунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ариунтунгалаг шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Би нөхөр Э.Алтантулгатай 2008 онд танилцаж, 2009-2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ханилан сууж 2 хүүхэд төрүүлсэн. Нөхөр маань 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрээсээ гарч яваад амиа хорлож нас барсан. Гэрлэлтийн баталгаагүй, том охин эцгээрээ овоглоогүй шалтгаанаар хүүхдүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авч чадахгүй байна. Иймд талийгаач Э.Алтантулгатай 2009-2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ариунтунгалаг “талийгаач Э.Алтантулгатай 2009 оноос 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох”-ыг хүсчээ.
Тэрээр энэхүү шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-д зааснаар гаргах эрхтэй.
Нэхэмжлэгч Ц.Ариунтунгалаг нь талийгаач Э.Алтантулгатай 2009 оноос Э.Алтантулгатай ханилан сууж хамтран амьдрах явцдаа 2 хүүхдийн эцэг, эх болсон бөгөөд нөхөр Э.Алтантулга нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зуурдаар нас барж 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин А.Хонгорзул, 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин А.Энхзул нар тэжээгчээ алдсан үйл баримт болсон талийгаач Э.Алтантулгын нас барсан гэрчилгээ /хх-6/, хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-5/, өрхийн бүртгэл /хх-12-15/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-14/ гэрч Э.Алтантуяа, П.Мөнхжаргал, Б.Насанбат, Г.Раднаа нарын “...талийгаач Э.Алтантулгатай 2009-2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ханилан суусан. Тэдний дундаас охин Хонгорзул, Энхзул нар төрсөн.” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч Ариунтунгалаг хамтран амьдрагч Э.Алтантулгатай гэр бүл байснаа батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй тул түүний хүсэлтийг хангаж 2009 оноос 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1. дэх зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-д зааснаар Ц.Ариунтунгалагийг “талийгаач Э.Алтантулгатай 2009 оноос 2016 оны 12 дугаар сарын 07-ныг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ариунтунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ