Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/64

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Ц

          Улсын яллагч Б.С

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч

          Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Г.Г-т холбогдох эрүүгийн 2222000490055  дугаартай  хэргийг 2022 оны  04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн .. оны .. дүгээр сарын ...-ны өдөр .... аймгийн ..... суманд төрсөн, ...настай, ..., .... боловсролтой, .... мэргэжилтэй, ... аймгийн ...суманд “.... ХХК-д өрмийн ... ажилтай, ам бүл . ... аймгийн ... сумын ...дугаар баг ... тоотод оршин суух, Т овогт Г-ын ГРД:/ /.

 

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Г.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ... аймгийн ... сумын ..дугаар баг .. дүгээр байрны 6 тоотод эхнэр О.Б-ын дагз руу нь цохиж тархи доргилт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 03 сарын 03-ны өдөр архи уугаад эхнэртэйгээ үл ойлголцож ийм зүйл хийсэндээ харамсаж, ичиж байна. Шинэ байранд ороод тавилга угсарч байгаад юм дутахаар нь тавилга угсарч байсан залуутай пиво уусан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Дахин архи уухгүй, хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.

           Шүүгдэгч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  “...2022 оны 03 сарын 03-ны өглөө 9 цаг өнгөрч байхад эхнэрээ ажлаас нь аваад шууд шинэ байр руугаа очсон. Байрандаа очоод үлдсэн тавилгануудаа угсрах ажилд орсон. Доод давхарт Сүхбат гэх залууг юм хийж байхад нь гуйгаад хамт тавилга угсарсан. Эхнэрээ дэлгүүр рүү шүрүүп аваад ир гэж явуулаад тэр хооронд нь дэлгүүрээс 1 том пиво авч уусан. Гэтэл гаднаас эхнэр орж ирээд намайг уусныг мэдээд хэрүүл хийгээд байхаар нь би уурлаад толь буйданг нь өшиглөж хагалаад, жижиг өрөөний цонхыг модоор хагалсан. Би санаатай цонх хагална гэж бодоогүй. Тэгээд эхнэрээ 2,3 удаа түлхсэн. Эхнэрээ нэг удаа үсдэж, зуураад байхаар нь 2,3 удаа түлхсэн. Үснээс нь гараараа татсан. Бас зуураад байхаар нь 2, 3 удаа өөрөөсөө түлхсэн. Хохирлыг барагдуулж дууссан. Толины мөнгийг данс руу нь хийсэн. Цонхыг би өөрөө янзалсан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.”  гэх мэдүүлэг /хх-ийн 64/

 

       Хохирогч О.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2022 оны 03 дугаар сарын 03-ны өглөө ээлжнээс буугаад 10 цаг болж байхад нөхрөө ажлаас ирээд ав гэж хэлэхэд ажлын гадаа ирсэн, ирэхдээ машиндаа согтуу байсан. Тэгээд шууд байр руугаа явах уу гээд шинэ байр руугаа явсан. Манай шинэ байр 511 дүгээр байрны 06 тоотод юм. 11 цагийн үед бид хоёр шинэ тавилгануудаа угсарч янзалж байгаад доод давхарт засвар хийж байсан Сүхбат гэдэг залууг гуйгаад тавилгаа угсруулахаар болсон. Тэгээд намайг шүрүүп аваад ир гээд дэлгүүр яв гэхээр нь би барилгын дэлгүүр рүү явсан. Дэлгүүр ороод шүрүүп бас ОО-н өрөөнд тавих ханын толь аваад гэртээ ирсэн. Тэгтэл Гпиво уучихсан байсан. Намайг гараад явах хойгуур л нууцаар пиво уугаад байсан. Тэгэхээр нь би “чи нууж уугаад байгаа юм уу, одоо болиоч” гэтэл чамд ямар хамаатай юм пизда минь гээд дахиад дэлгүүр ороод ийм урт шүрүүп аваад ир гэхээр нь “үгүй ээ би явахгүй, би мэдэхгүй байна ш дээ” гэсэн чинь уурлаад “Пизда минь би чамайг яваад ир гэж байна” гэснээ миний авч ирсэн ОО-д тавих толийг өшиглөөд хагалчихаар нь чи яагаад байгаа юм бэ, яагаад намайг дээрэлхээд байгаа юм, би цагдаад дуудлага өглөө гээд цагдаа руу залгаж байтал чи яасан их цагдаа дууддаг пизда вэ? гээд миний дагз руу маш хүчтэй цохисон, би савагдаад толгой манараад унатал миний үснээс чирч өрөөнүүдээр явсан. Нэг гартаа алх барьчихсан байсан. Би айгаад алхтай гараас нь зуурч байгаад алхыг нь авсан. Тэгтэл буйдан өшиглөөд би энэ байрыг чинь шатаана гээд л гэрт нэг мод байсан тэрүүгээр жижиг өрөөний цонхыг хагалсан. Би “одоо болиоч гаръя явъя гээд” хүчээр л байрнаасаа гаргасан. Агсан тавьж зодож байх үед Сүхбат гэдэг залуу боль, болиоч ээ гээд л байсан. Тэгээд нөхрөө аваад гарсан чинь гадаа бас коридорын байрны хаалгануудыг өшиглөөд, юм хум цонх руу шидэх гээд байсан. Би машиндаа суугаад дахиж цагдаа руу дуудлага өгсөн. Нөхөр гадаа орилоод машин тэрэг эвдэх, цохих гээд их сандаргасан. Тэгээд л машинд суулгаад чи цагдаа руугаа аваачиж өг гээд байхаар нь би цагдаагийн гадаа ирээд эргүүлийн цагдаа нар нь гарч ирээд авсан. ” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-41/,

          Хохирогч О.Б-ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Маш их гомдолтой байна. Өдөр тутам хэрүүл маргаантай хүчирхийлэлд өртөж байна. Г хагалсан толины мөнгө төлж, цонх өөрөө янзалж өгсөн. Одоо нэхэмжлэх мөнгөний хохирол байхгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 43/

 

            Гэрч Д.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний ажиллаж байгаа шинэ байранд 3 дугаар давхрын 06 тоотод орсон гэр бүлийн эхнэр, нөхөр 2 намайг гал тогооны тавилга угсраад өгөөч гэж 14 цаг өнгөрч байхад гуйсан. Тэгээд би байр руу нь ороод тавилгыг нь угсрах ажилдаа орсон. Тэгтэл нөхөр нь эхнэрээ шүрүүп аваад ир гээд явуулсан. Тэр хооронд нөхөр нь дэлгүүрээс том пиво барьж орж ирээд уугаад байсан. Удалгүй эхнэр нь ирээд шүрүүп бас ОО-ийн хананд тогтоох толь авч ирсэн. Толио буйдангаа түшүүлж тавиад нөхрөө ажиглаад л байсан, нөхөр нь уучихсан байсныг эхнэр нь бараг мэдсэн. Нөхөр нь эхнэрээ дахиад яваад шүрүүп аваад ир гэтэл эхнэр нь би ямар юм авахаа мэдэхгүй байна. Наадах чинь яахав өөр тавилгаа угсаръя гэтэл нөхөр нь яваад аваад ир гээд байна пизда минь гээд дайртал эхнэр чинь чи одоо болиоч ээ, яагаад ганцаараа нууж пиво уугаад байгаа юм. Ажлаа амжуулахгүй байж архи дарс уулаа, чи одоо яг агсан тавих гээд байна тэ, би цагдаа дуудлаа гэтэл нөхөр нь чи яасан их цагдаа дууддаг гичий вэ гээд толгойн дагз хэсэг рүү нь цохиод, үснээс нь зулгаагаад чирсэн. Тэгтэл эхнэр нь гарыг нь холдуулаад, би очиж салгаж болиулсан. Тэгээд нөхөр нь авч ирсэн толийг нь өшиглөж хагалаад, буйдан хамаг юмаа өшиглөөд  агсан тавиад эхнэрээ харааж зүхээд, жижиг өрөө рүүгээ ороод тавцан дээр нь байсан модоор цонхыг нь хагалсан. Мод шидэж хагалаагүй, гараараа модоо барьж байгаад цохиж хагалсан. Тэгтэл эхнэр нь араас нь ороод жижиг өрөөндөө маргалдаад байхаар нь би орж салгаад эхнэртэй нь хамт хүчээр байрнаас гаргасан. Гараад бас хэрүүл хийгээд л кантнер өшиглөж цохиод галзуурч байсан. Би ажлаа хийх гээд буцаад байр руугаа явсан. Намайг тавилга хийгээд өг гэж гуйхдаа нилээн согтуудуу юм шиг байсан. Хамт тавилга угсарч байх хооронд том пиво нууцаар уусан. Танихгүй ч гэсэн Г гэдэг хүн их тавьтаргүй зантай хүн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 47/,

         Гэрч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2019 онд өдөр сарыг нь санахгүй байна. Гэхнэрээ жирэмсэн байхад нь зодсон гэсэн дуудлага ирээд эхнэрийг нь эмнэлэг рүү авч яваад, нөхрийг нь аймгийн төв рүү эрүүлжүүлэх байр руу авч явж байсан. Гсогтуу агсан тавиад гэж эхнэр нь дуудлага өгнө. Очоод шалгахаар эхнэр нь би ханилсан нөхөртөө гомдол гаргаад яахав гомдолгүй гээд байдаг байсан. Нөхөр нь манай хэсгийн төлөөлөгч дээр шалгагдаж л байсан. Ер нь бол Гих архи уудаг. Гархи уухаараа их л овилгогүй зантай хүн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 51/

 

         Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 84 дугаартай:

 1. О.Б-ын биед шарх тогтоогдсонгүй.

        2. О.Б-ын биед тархи доргилт, дагзанд зөөлөн эдийн няцрал, бугалганд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

      3. Тухайн гэмтлүүд нь 2022 оны 03 сарын 03-ны өдөр бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

      4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

      5. Тархи доргилт нь гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19 /,

               Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 2-3 /

               2022 оны 03 сарын 04-ний өдрийн 23 дугаартай: Дундговь аймгийн Сайнцагаан сумын  Засаг даргын дэргэдэх үнэлгээний комиссын “Вакум цонх 70.000 төгрөг, угаалгын өрөөний толь 70.000 төгрөг” гэх эд зүйлд үнэлгээ хийсэн акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24/

               Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 32/

              Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 68/

               Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/

              Хохирогч О.Б-ын“...Хохирлоо бүрэн хүлээж авсан. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” тухай прокурорын газарт гаргасан хүсэлт,  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

 Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч Г.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ... аймгийн .... сумын 7 дугаар баг 551 дүгээр байрны 6 тоот өөрийн гэртээ эхнэр О.Б-ын дагз руу нь цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт”  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутай болох нь:

        шүүгдэгч Г.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2022 оны 03 сарын 03-ны өдөр архи уугаад эхнэртэйгээ үл ойлголцож ийм зүйл хийсэндээ харамсаж, ичиж байна.” гэх,

        хохирогч О.Б-ын: “2022 оны 03 дугаар сарын 03-ны өглөө ээлжнээс буугаад 10 цаг болж байхад нөхрөө ажлаас ирээд ав гэж хэлэхэд ажлын гадаа ирсэн, ирэхдээ машиндаа согтуу байсан. Тэгээд шууд байр руугаа явах уу гээд шинэ байр руугаа явсан. Манай шинэ байр 511 дүгээр байрны 06 тоотод юм. 11 цагийн үед бид хоёр шинэ тавилгануудаа угсарч янзалж байгаад доод давхарт засвар хийж байсан Сүхбат гэдэг залууг гуйгаад тавилгаа угсруулахаар болсон. Тэгээд намайг шүрүүп аваад ир гээд дэлгүүр яв гэхээр нь би барилгын дэлгүүр рүү явсан. Дэлгүүр ороод шүрүүп бас ОО-н өрөөнд тавих ханын толь аваад гэртээ ирсэн. Тэгтэл Гпиво уучихсан байсан. ...Тэгэхээр нь би “чи нууж уугаад байгаа юм уу, одоо болиоч” гэтэл чамд ямар хамаатай юм пизда минь гээд дахиад дэлгүүр ороод ийм урт шүрүүп аваад ир гэхээр нь “үгүй ээ би явахгүй, би мэдэхгүй байна ш дээ” гэсэн чинь уурлаад “Пизда минь би чамайг яваад ир гэж байна” гэснээ миний авч ирсэн ОО-д тавих толийг өшиглөөд хагалчихаар нь чи яагаад байгаа юм бэ, яагаад намайг дээрэлхээд байгаа юм, би цагдаад дуудлага өглөө гээд цагдаа руу залгаж байтал чи яасан их цагдаа дууддаг пизда вэ? гээд миний дагз руу маш хүчтэй цохисон, би савагдаад толгой манараад унатал миний үснээс чирж өрөөнүүдээр явсан. ...Маш их гомдолтой байна. Өдөр тутам хэрүүл маргаантай хүчирхийлэлд өртөж байна. Гхагалсан тольны мөнгө төлж, цонх өөрөө янзалж өгсөн. Одоо нэхэмжлэх мөнгөний хохирол байхгүй... ” гэх

         гэрч Д.С-ын: “...Миний ажиллаж байгаа шинэ байранд 3 дугаар давхрын 06 тоотод орсон гэр бүлийн эхнэр, нөхөр 2 намайг гал тогооны тавилга угсраад өгөөч гэж 14 цаг өнгөрч байхад гуйсан. Тэгээд би байр руу нь ороод тавилгыг нь угсрах ажилдаа орсон. Тэгтэл нөхөр нь эхнэрээ шүрүүп аваад ир гээд явуулсан. Тэр хооронд нөхөр нь дэлгүүрээс том пиво барьж орж ирээд уугаад байсан. Удалгүй эхнэр нь ирээд шүрүүп бас ОО-ийн хананд тогтоох толь авч ирсэн. ...Нөхөр нь эхнэрээ дахиад яваад шүрүүп аваад ир гэтэл эхнэр нь би мэдэхгүй байна ямар юм авахаа наадах чинь яахав өөр тавилгаа угсаръя гэтэл нөхөр нь яваад аваад ир гээд байна пизда минь гээд дайртал эхнэр чинь чи одоо болиоч ээ, яагаад ганцаараа нууж пиво уугаад байгаа юм. ...гэтэл нөхөр нь чи яасан их цагдаа дууддаг гичий вэ гээд толгойн дагз хэсэг рүү нь цохиод, үснээс нь зулгаагаад чирсэн. ....нөхөр нь авч ирсэн толийг нь өшиглөж хагалаад, буйдан хамаг юмаа өшиглөөд  агсан тавиад эхнэрээ харааж зүхээд, жижиг өрөө рүүгээ ороод тавцан дээр нь байсан модоор цонхыг нь хагалсан. ...Гараад бас хэрүүл хийгээд л кантнерь өшиглөж цохиод галзуурч байсан. ...Танихгүй ч гэсэн Ггэдэг хүн их тавьтаргүй зантай хүн байсан.” гэх

       Гэрч Б.Н-ын: “... Г согтуу агсан тавиад гэж эхнэр нь  дуудлага өгнө. Очоод шалгахаар эхнэр нь би ханилсан нөхөртөө гомдол гаргаад яахав гээд гомдолгүй гээд байдаг байсан. Нөхөр нь манай хэсгийн төлөөлөгч дээр шалгагдаж л байсан. Ер нь бол Г их архи уудаг. Гархи уухаараа их л овилгогүй зантай хүн.” гэх мэдүүлгүүд болон Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2022 оны 03 дүгээр сарын 07-ний өдрийн 84 дугаартай О.Б-ын“тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Г нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн үндэслэлээр өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 17 дугаар тогтоолоор хангаж, түүнд 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

      Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулав.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

        Шүүгдэгч Г.Г-ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч О.Б-ын эрүүл мэндэд “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол, хохирогчийн эд хөрөнгөд 140.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

      Шүүгдэгч нь хагарсан вакум цонхыг өөрөө засаж өгсөн талаар хохирогч мэдүүлсэн, угаалгын өрөөний тольны үнэ 70.000 төгрөгийг хохирогчид төлсөн тухай баримт хавтаст хэргийн 68 дугаар талд авагдсан, хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирлын талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн байна.  Иймд  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүх шүүгдэгч Г.Г-ыг“гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

        Шүүгдэгч Г.Г-т ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, улсын яллагч болон өмгөөлөгчийн санал, хохирогч гомдол саналгүй гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч Г.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Шүүгдэгч Г.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

   1. Шүүгдэгч Т овогт Г-ын  Г-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Г-ын Г-т 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

    3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР