| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2021/0395/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/430 |
| Огноо | 2021-03-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/430
2021 3 30 2021/ШЦТ/430
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,
улсын яллагч Н.Гэрэлмаа,
шүүгдэгч М.М , Т.О нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2006 00000 2737 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.М нь 2020 оны 10 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргрийн 0 дугаар хороонд байрлах “Queen” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Д , Т.О нартай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Ш.Д гийн нүүрэнд гараараа цохиж, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхины дотор булан, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Т.О нь 2020 оны 10 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дугаар хороонд байрлах Queen караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.М , Х.Б нартай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Х.Б-ийн нүүрэнд 2-3 удаа гараараа цохиж, биед дух баруун хөхлөг сэртэн, баруун хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй” гэв.
Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Ш.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дугаар хороонд байрлах Queen караокед 02 цагийн үед найз Х.Очирбат, Хүчмандал түүний нэг найзтай дөрвүүлээ 0.7 литрийн архи хувааж уусан ба би үүдний танхимын буйдан дээр сууж байсан. Тэгээд байж байтал тухайн караокед 4 дугаартай өрөөнд үйлчлүүлж байсан үл таних 2 залуу О бид хоёрыг зодсон. Тухайн үед үл таних 2 эмэгтэй манай найз О бид хоёр луу хэл амаар дайран манай найз Очирбатыг цохисон. Бүдүүн залуу нь миний нүүрэн тус газар өшиглөсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас),
Хохирогч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үеэлүүд болох Ч.Тамир, М.М нартай ойрд уулзалдаагүй уулзсан. Тэгээд байж байгаад 21 цагийн орчимд бид нар Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Queen гэх нэртэй караокед орсон. Караокед М.М бид хоёр түрүүлж ороод эхнэр Мөнхзулыг дуудсан. Эхнэр Мөнхзул хүүхдүүдээ унтуулаад ирсэн. Мөнхзулыг ирэх үед манай үеэл Тамир мөн ирсэн. Бид нар караокед 0.75 гр виски ууцгаасан. Караоке орохоос өмнө бид нар жоохон уучихсан байсан. Тэгээд вискигээ уугаад дуусах гэж байхад Тамираа тасраад буйдан дээр нь унтаад өгсөн. Тэгж байгаад бөөлжөөд Мөнхзул зөөгчөөс нь алчуур аваад уучлалт гуйгаад тухайн бөөлжсийг цэвэрлэсэн. Мөнхзулыг цэвэрлэгээ хийж байхад коридорын буланд байх ширээн дээр 2 согтуу залуу суугаад ууж идсэнээ шингээж чадахгүй, виски нь хурцдаад байна гэх мэтээр бид нарыг доромжлох хэв маягтай юм яриад тэр залуучуудад эгч нь цэвэрлэчихлээ жоохон согтсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь М тэр хоёр залууд хандаж та нар яагаад хэл амаар доромжлоод юу гээд байгаа юм бэ гээд очиход шууд мангасдаад М хойшоогоо болсон. Тэгээд тэнд зодоон болсон. Тэгээд байж байхад цаанаас өөр өрөөнөөс 3-4 хүн гарч ирээд зодооныг салгасан. Тэгээд удалгүй салцгаасан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас),
Гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр манай нөхөр ажилдаа яваад байж байгаад над руу утсаар ярьсан. Тамир, М хоёр уулзсан. Намайг дуудаад байна. Очиж уулзлаа гэж хэлсэн. Тамираа, М хоёр манай нөхрийн үеэлүүд байгаа юм. Тэгээд орой Тамираагийнд байхад нь би 2 бага хүүхдээ цэцэрлэгээс нь аваад Баянмонголд аавд нь аваачиж өгөөд том хүүхдийнхээ эцэг эхийн хуралд явсан. Би эцэг эхийн хурлаас 19 цаг 40 минутад гараад гэртээ 19 цаг 50 минутад ирсэн. Манай нөхөр Тамираагийнхаас 2 хүүхдээ аваад гэртээ ирчихсэн. Хоолоо хийчихсэн байсан. Тэгээд хоол ундаа идээд байж байхад 21 цагийн орчим манай нөхөр М руу яриад харьсан уу гэхэд хариагүй байна гээд манай гэрийн гадаа ирээд нялх хүүхдүүд байсан учир орж ирэлгүй ойрхон караоке ороод сууя гэхээр манай нөхөр Бямбадорж, М нар уулзаад явсан. Тэгээд гэрийн хажууд байдаг Queen нэртэй караокед ороод ирсэн байна шүү гэж хэлээд намайг дуудаад байсан. Тэгээд би хүүхдүүд унтаагүй байна гэхэд унтуулчхаад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд 23 цагийн орчимд караоке руу нь ороход манай нөхөр 4 номерын өрөөнд ганцаараа сууж байсан. Намайг орж ирээд удаагүй байхад Тамираа, М 2 гаднаас орж ирсэн. Тэгээд тухайн караокед ууцгаасан. Тэгээд 03 цаг 16 минутад тооцоогоо хийгээд гарахаар болсон. Тамираа караокены өрөөнд сандал дээрээ суугаад унтаад өгсөн байсан. Тэгээд Тамирааг сэрээх гээд манай нөхөр болон М нар ээлжлээд очоод байсан. Тэгээд караокены өрөөнөөс М эхлээд гараад би араас нь гарсан. Тэгээд коридорт явж байхад үүдэнд сууж байсан 2 залуу яасныг нь мэдэхгүй байна. М яасан зүгээр биз дээ хөгшөөн гэхэд тухайн караокены эзэн нь гээд байсан залуу Мөнхтулгыг мангасдаад түлхсэн. Тэгээд хоорондоо барилцаад харилцан зодолдоод эхэлсэн. Тухайн үед би салгах гээд дундуур нь орсон. Тэгэхэд М Зулааг цохичихлоо гээд хэлсэн. Тэгэхэд манай нөхөр Бямбадорж уг зодоон дунд гэнэт ороод ирсэн. Тэгээд би хэн нь хэнийг яаж цохисныг нь ерөөсөө болоогүй. Тэгээд байж байтал Тамираа босоод ирчихсэн М , Бямбадорж хоёр аваад гадаа гарсан. Тэгээд би өөрөө үлдээд учрыг ольё гээд дотор үлдсэн. Тэгэхэд намайг хэдэн залуучууд миний мөрөн дээрээс базаад авчихсан. Наадхаа битгий явуул гээд байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11597 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн талд 7х3см, духны баруун дээд хэсэгт 1х1см, баруун хөхлөг сэртэнд 3х3см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, хавдсан. Баруун хөмсөгний гадна хэсэг хавдсан, эмзэглэлтэй. Баруун сарвууны 1-р хурууны хумсны доод хэсэгт 1х0,4см зах ирмэг тэгш бус шархтай.
2020.10.08-ны өдрийн Толгойн КТГ-д: Баруун ухархайн дээд хэсэгт зөөлөн эдийн няцралтай гэжээ... ДҮГНЭЛТ 1. Х.Б -н биед дух, баруун хөхлөг сэртэн, баруун хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11544 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний зовхины дотор булан, доод зовхины дотор хэсэгт бүдэг хөх өнгийн, хамрын нурууны зүүн хажуу хэсэгт 2х2см бүдэг хөх өнгийн цус хуралттай, хамрын нуруу, хамрын уг хэсэг нилэнхүйдээ овойж хавдсан, хамрын нурууны нөмөрцөг яс зүүн талдаа дотогш хонхойж тэмтрэгдэнэ. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. 2020.10.07-ны өдрийн ГССҮТ-н эмчийн үзлэгт: Онош: Хамар ясны далд хугарал гэжээ. 202.10.07-ны өдрийн Натур эмнэлгийн Толгойн КТГ-т: Тархины эдэд голомтот болон эзэлхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай. Хоёр талын хажуугийн ховдолын урд эвэр хэмжээ нарийссан, байрлал хэвийн. III болон IV ховдлуудын байрлал, хэлбэр болон хэмжээ хэвийн. Субарахнойдаль зайнууд хэвийн. Бага тархинд бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Нүдний ухархайн арын эмлэг зайд эмгэг өөрчлөлт үгүй. Нүдний гадна ба дотор шулуун булчингууд болон харааны мэдрэл хэвийн. Хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй, зүүн хажуу хана цөмөрсөн хугаралтай. Хамрын таславч дунд 1/3 хэсгээр зүүн тийш мурийсан. Баруун талын гайморовын хөндийн суурин салст хязгаарлагдмал зузаарсан. Хамрын бусад дайвар хөндийнүүд агааржилт хэвийн. Хоёр талын хөхлөг сэртгэнгийн агааржилт ердийн. Зүүн нүд болон хацар орчмын зөөлөн эдэд хаван хавдартай... ДҮГНЭЛТ 1. Ш.Д гийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхины дотор булан, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас),
Камерийн бичлэгт үзлэг хийсэн: “Бичлэг шууд эхлэх ба “QEUUN” нэртэй караокены кордор хэсэн харагдаж байна. Бичлэгны баруун хэсэгт дугуй ширээний 2 талд дээгүүрээ хар цамцтай доогуураа саарал өнгийн өмдтэй цагаан өнгийн пүүзтэй иргэн түүний өөдөөс харсан байдалтай хар өнгийн цамцтай хар өнгийн өмдтэй бараан өнгийн пүүзтэй, пүүзний хажуу хэсэг дээр “nike” брэндийн логотой пүүзтэй иргэн байв. Кордорын зүүн талд хар өнгийн буйдан байх ба түүн дээр хар өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн ханцуйгүй хантаазтай дотуур нь хар өнгийн цамцтай, хөр өнгийн өмдтэй улаан цагаан өнгө орсон пүүзтэй махлаг залуу 02 секундэнд ирж суув. Тухайн залуу эсрэг талд сууж байгаа 2 залуу руу гараараа зааж юм ярьж байгаа харагдана. 34 секундэнд дээгүүрээ хөх өнгийн шоотой цамцтай хар саарал өнгийн өмдтэй, шар өнгийн пүүзтэй эрэгтэй хүн үсээ задгай тавьсан хөх өнгийн куртиктэй, цайвар цэнхэр өнгийн жинсэн өмдтэй хар өнгийн пүүзтэй эмэгтэй гарч ирээд хар өнгийн буйдан дээр сууж байгаа залуутай юм ярьж байгаа харагдаж байв. Цаанаас нь дотуураа цагаан өнгийн подволктой хар өнгийн урдуураа цахилгаантай цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, цагаан өнгийн эрэгтэй хүн теккен дээр ирж зогсож байх ба хар өнгийн буйдан дээр сууж байгаа залуутай уулзаж байсан эрэгтэй хүн хажуугаар нь гараад явж байв. 53 секундэд цаанаас кордороор ногоон өнгийн энгэрээ задгай тавьсан дотуураа малгайтай хар цамцтай доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй хар өнгийн пүүзтэй тайрмар үстэй эмэгтэй хүн гарч ирээд баруун талд дугуй ширээн дээр сууж байгаа 2 залуу руу заагаад юм ярьж байгаа харагдана. 1 минут 05 секундэд хар буйдан дээр сууж байсан залуу дугуй ширээн дээр сууж байгаа 2 залуу дээр очих ба тэк рүү явж байсан тайрмал үстэй эмэгтэй мөн тухайн 2 залуу дээр очиж байв. Цаанаас нь дээгүүрээ хар өнгийн куртиктэй цэнхэр өнгийн жинсэн өмдтэй хар өнгийн пүүзтэй жижиг биетэй залуу мөн гарч ирж байв. Мөн хар өнгийн өмдтэй цагаан өнгийн пүүзтэй залуу гарч ирсэн харагдаж байв. 1 минут 23 секундэд сүүлд гарч ирсэн хар куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, хар пүүзтэй залуу хар буйдан дээр сууж байсан залуугийн урдуур орж байв. 2 минут 15 секундэд хар буйдан дээр сууж байсан махлаг залуу дугуй ширээн дээр сууж байсан хар цамцтай, хар өмтэй залуутай тонгойгоод юм ярьж байгаа харагдах ба 2 секундын дараа тухайн хар цамцтай хар өмдтэй цагаан пүүзтэй залуу тухайн залууг түлхэж хойшоо ухраад хар буйдан дээр суув. Ногоон өнгийн куртиктэй эмэгтэй саарал хантаазтай махлаг залууг хориглож байв. Дугуй ширээн дээр сууж байсан саарал өмдтэй залуу хар куртик, цэнхэр жинсэн өмдтэй, хар пүүзтэй залууг заамдаж авч байв. Хажуунаас нь саарал өнгийн хантаазтай махлаг залуу дайрч тухайн саарал өмдтэй залууг толгой хэсэг рүү нь цохиж байв. Тухайн үед саарал өмдтэй залуутай хамт сууж байсан хар цамц, хар өмдтэй залуу ирж саарал хантаазтай залууг хажуунаас нь цохиж байв. Саарал хантаазтай залуу саарал өмтэй залуутай зууралдаж, хар цамцтай, хар өмдтэй цагаан пүүзтэй залуу сүүлд гарч ирсэн хар куртиктэй цэнхэр жинсэн өмдтэй залуутай зууралдаж 2 салж байв. 02 минут 40 секундэд саарал хантаазтай залуу саарал өмдтэй залууг толгойны ар хэсгээс дарж баруун гараараа нүүрэн тус газар нь цохиж байв. Наад хэсэгт нь хар цамцтай, хар өмдтэй цагаан пүүзтэй залуу сүүлд гарч ирсэн хар куртиктэй цэнхэр жинсэн өмдтэй залууг хар будайн дээр суулгасан үснээс зулгааж нүүрэн тус газар нь өшиглөж байв. Тухайн үед цаанаа хүүмүүс гарч ирж салгах гэж оролдож байв. 02 минут 51 секундэнд саарал хантаазтай залуу, саарал өнгийн өмдтэй залуугийн нүүрэн тус газар нь өшиглөж байв. 02 минутанд 54 секундэд саарал өмдтэй залуугийн хамраас нь цус гарч саарал хантаазтай залуугаас салах ба тухайн үед саарал хатаазтай залуу наана зодолдож байсан ар цамцтай, хар өмдтэй цагаан пүүзтэй залуу сүүлд гарч ирсэн хар куртиктэй цэнхэр жинсэн өмдтэй залуу дээр ирж хар цамцтай, хар өмдтэй залууг нэг удаа цохих ба хүмүүс дундуур нь орж салгаж байв. Саарал хантаазтай залуу гадуур хантаазаа тайлж шидэж саарал өмдтэй залуу руу дахин дайрах ба дундуур нь хүн орж болиулж байв. Наана нь хар цамцтай, хар өмтэй залуу, хар куртиктэй цэнхэр жинсэн өмдтэй залууг үстсэн байдалтай хүмүүс салгаж байв. 03 минут 50 секундэнд үснээс тавьж 2 тийшээ болж хүмүүс дундуур нь орж барьсан байдалтай байв. Хэрэгт ач холбогдолтой өөр зүйл илрээгүй болно.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 55 дугаар хуудас),
Шүүгдэгч М.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байгаа. Би тухайн үе согтуу байсан. Цаанаас гарч ирсэн хүмүүсийг бид хоёрыг зодсон гэж ярьсан боловч сүүлд бодоод байхад зодооныг салгаж байсан байна. Тэрнээс бид хоёрыг зодоогүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас),
Шүүгдэгч Т.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт Queen нэртэй караоке түрээслүүлэн ажилуулдаг. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр манай караокед 3 эрэгтэй, эмэгтэй орж ирж үйлчлүүлсэн юм. Тэгээд 02 цагийн орчимд гэж санаж байна. Тухайн хүмүүсийн нэг нь караокед дотор бөөлжсөн. Би найз Далайцэрэнгийн хамт үүдний коридорт 0.70 литрийн Hennessy нэртэй коньяк ууж байсан юм. Тэгээд байж байхад тухайн хүмүүсийн нэг буюу махлах биетэй залуу нь хэл амаар доромжлоод байсан. Тэр залуу эхлээд намайг мөргөсөн. Тэгэхээр нь би тэр залууг цааш түлхсэн чинь хажуугаас туранхай нь намайг цохиод тэгэхэд Далайцэрэн тэр туранхай биетэй залууг цааш нь түлхээд аваад явсан. Тэгээд нөгөө махлаг залуу Далайцэрэнгийн араас очоод цохисон. Намайг өрөөнд үйлчлүүл өөр залуучууд бид нарыг салгах гээд намайг холдуулсан. Тэгээд байж байхад Далайцэрэнг цохисон. Тэгээд жижиг нь мөн цохих гээд байхаар нь би тухайн жижиг биетэй толгойдоо шар үстэй залууг нь барьж аваад бид 2 цохилцож эхэлсэн. Тэгээд удалгүй салцгаасан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-81 дүгээр хуудас),
Бэлэн мөнгөний орлогын баримт, төлбөр тооцооны тасалбар (хавтаст хэргийн 34, 46 дугаар хуудас),
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57, 58 дугаар хуудас),
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 59, 61 дүгээр хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 60, 62 дугаар хуудас) зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч М.М нь 2020 оны 10 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргрийн 0 дугаар хороонд байрлах Квийн караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Д , Т.О нартай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Ш.Д гийн нүүрэнд гараараа цохиж, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхины дотор булан, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Т.О нь 2020 оны 10 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дугаар хороонд байрлах Квийн караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.М , Х.Б нартай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Х.Б-ийн нүүрэнд 2-3 удаа гараараа цохиж, биед дух баруун хөхлөг сэртэн, баруун хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Мөн шүүгдэгч М.М , Т.О нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргрийн 0 дугаар хороонд байрлах Queen караокед Ш.Д , Т.О нартай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Ш.Д гийн нүүрэнд гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхины дотор булан, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Хохирогч Ш.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дугаар хороонд байрлах Queen караокед 02 цагийн үед найз Х.Очирбат, Хүчмандал түүний нэг найзтай дөрвүүлээ 0.7 литрийн архи хувааж уусан ба би үүдний танхимын буйдан дээр сууж байсан. Тэгээд байж байтал тухайн караокед 4 дугаартай өрөөнд үйлчлүүлж байсан үл таних 2 залуу О бид хоёрыг зодсон. Тухайн үед үл таних 2 эмэгтэй манай найз О бид хоёр луу хэл амаар дайран манай найз Очирбатыг цохисон. Бүдүүн залуу нь миний нүүрэн тус газар өшиглөсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11544 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний зовхины дотор булан, доод зовхины дотор хэсэгт бүдэг хөх өнгийн, хамрын нурууны зүүн хажуу хэсэгт 2х2см бүдэг хөх өнгийн цус хуралттай, хамрын нуруу, хамрын уг хэсэг нилэнхүйдээ овойж хавдсан, хамрын нурууны нөмөрцөг яс зүүн талдаа дотогш хонхойж тэмтрэгдэнэ. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. 2020.10.07-ны өдрийн ГССҮТ-н эмчийн үзлэгт: Онош: Хамар ясны далд хугарал гэжээ. 202.10.07-ны өдрийн Натур эмнэлгийн Толгойн КТГ-т: Тархины эдэд голомтот болон эзэлхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай. Хоёр талын хажуугийн ховдолын урд эвэр хэмжээ нарийссан, байрлал хэвийн. III болон IV ховдлуудын байрлал, хэлбэр болон хэмжээ хэвийн. Субарахнойдаль зайнууд хэвийн. Бага тархинд бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Нүдний ухархайн арын эмлэг зайд эмгэг өөрчлөлт үгүй. Нүдний гадна ба дотор шулуун булчингууд болон харааны мэдрэл хэвийн. Хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй, зүүн хажуу хана цөмөрсөн хугаралтай. Хамрын таславч дунд 1/3 хэсгээр зүүн тийш мурийсан. Баруун талын гайморовын хөндийн суурин салст хязгаарлагдмал зузаарсан. Хамрын бусад дайвар хөндийнүүд агааржилт хэвийн. Хоёр талын хөхлөг сэртгэнгийн агааржилт ердийн. Зүүн нүд болон хацар орчмын зөөлөн эдэд хаван хавдартай... ДҮГНЭЛТ 1. Ш.Д гийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхины дотор булан, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас),
Камерийн бичлэгт үзлэг хийсэн: “Бичлэг шууд эхлэх ба “QEUUN” нэртэй караокены кордор хэсэн харагдаж байна. Бичлэгны баруун хэсэгт дугуй ширээний 2 талд дээгүүрээ хар цамцтай доогуураа саарал өнгийн өмдтэй цагаан өнгийн пүүзтэй иргэн түүний өөдөөс харсан байдалтай хар өнгийн цамцтай хар өнгийн өмдтэй бараан өнгийн пүүзтэй, пүүзний хажуу хэсэг дээр “nike” брэндийн логотой пүүзтэй иргэн байв. Кордорын зүүн талд хар өнгийн буйдан байх ба түүн дээр хар өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн ханцуйгүй хантаазтай дотуур нь хар өнгийн цамцтай, хөр өнгийн өмдтэй улаан цагаан өнгө орсон пүүзтэй махлаг залуу 02 секундэнд ирж суув. Тухайн залуу эсрэг талд сууж байгаа 2 залуу руу гараараа зааж юм ярьж байгаа харагдана. 34 секундэнд дээгүүрээ хөх өнгийн шоотой цамцтай хар саарал өнгийн өмдтэй, шар өнгийн пүүзтэй эрэгтэй хүн үсээ задгай тавьсан хөх өнгийн куртиктэй, цайвар цэнхэр өнгийн жинсэн өмдтэй хар өнгийн пүүзтэй эмэгтэй гарч ирээд хар өнгийн буйдан дээр сууж байгаа залуутай юм ярьж байгаа харагдаж байв. Цаанаас нь дотуураа цагаан өнгийн подволктой хар өнгийн урдуураа цахилгаантай цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, цагаан өнгийн эрэгтэй хүн теккен дээр ирж зогсож байх ба хар өнгийн буйдан дээр сууж байгаа залуутай уулзаж байсан эрэгтэй хүн хажуугаар нь гараад явж байв. 53 секундэд цаанаас кордороор ногоон өнгийн энгэрээ задгай тавьсан дотуураа малгайтай хар цамцтай доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй хар өнгийн пүүзтэй тайрмар үстэй эмэгтэй хүн гарч ирээд баруун талд дугуй ширээн дээр сууж байгаа 2 залуу руу заагаад юм ярьж байгаа харагдана. 1 минут 05 секундэд хар буйдан дээр сууж байсан залуу дугуй ширээн дээр сууж байгаа 2 залуу дээр очих ба тэк рүү явж байсан тайрмал үстэй эмэгтэй мөн тухайн 2 залуу дээр очиж байв. Цаанаас нь дээгүүрээ хар өнгийн куртиктэй цэнхэр өнгийн жинсэн өмдтэй хар өнгийн пүүзтэй жижиг биетэй залуу мөн гарч ирж байв. Мөн хар өнгийн өмдтэй цагаан өнгийн пүүзтэй залуу гарч ирсэн харагдаж байв. 1 минут 23 секундэд сүүлд гарч ирсэн хар куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, хар пүүзтэй залуу хар буйдан дээр сууж байсан залуугийн урдуур орж байв. 2 минут 15 секундэд хар буйдан дээр сууж байсан махлаг залуу дугуй ширээн дээр сууж байсан хар цамцтай, хар өмтэй залуутай тонгойгоод юм ярьж байгаа харагдах ба 2 секундын дараа тухайн хар цамцтай хар өмдтэй цагаан пүүзтэй залуу тухайн залууг түлхэж хойшоо ухраад хар буйдан дээр суув. Ногоон өнгийн куртиктэй эмэгтэй саарал хантаазтай махлаг залууг хориглож байв. Дугуй ширээн дээр сууж байсан саарал өмдтэй залуу хар куртик, цэнхэр жинсэн өмдтэй, хар пүүзтэй залууг заамдаж авч байв. Хажуунаас нь саарал өнгийн хантаазтай махлаг залуу дайрч тухайн саарал өмдтэй залууг толгой хэсэг рүү нь цохиж байв. Тухайн үед саарал өмдтэй залуутай хамт сууж байсан хар цамц, хар өмдтэй залуу ирж саарал хантаазтай залууг хажуунаас нь цохиж байв. Саарал хантаазтай залуу саарал өмтэй залуутай зууралдаж, хар цамцтай, хар өмдтэй цагаан пүүзтэй залуу сүүлд гарч ирсэн хар куртиктэй цэнхэр жинсэн өмдтэй залуутай зууралдаж 2 салж байв. 02 минут 40 секундэд саарал хантаазтай залуу саарал өмдтэй залууг толгойны ар хэсгээс дарж баруун гараараа нүүрэн тус газар нь цохиж байв. Наад хэсэгт нь хар цамцтай, хар өмдтэй цагаан пүүзтэй залуу сүүлд гарч ирсэн хар куртиктэй цэнхэр жинсэн өмдтэй залууг хар будайн дээр суулгасан үснээс зулгааж нүүрэн тус газар нь өшиглөж байв. Тухайн үед цаанаа хүүмүүс гарч ирж салгах гэж оролдож байв. 02 минут 51 секундэнд саарал хантаазтай залуу, саарал өнгийн өмдтэй залуугийн нүүрэн тус газар нь өшиглөж байв. 02 минутанд 54 секундэд саарал өмдтэй залуугийн хамраас нь цус гарч саарал хантаазтай залуугаас салах ба тухайн үед саарал хатаазтай залуу наана зодолдож байсан ар цамцтай, хар өмдтэй цагаан пүүзтэй залуу сүүлд гарч ирсэн хар куртиктэй цэнхэр жинсэн өмдтэй залуу дээр ирж хар цамцтай, хар өмдтэй залууг нэг удаа цохих ба хүмүүс дундуур нь орж салгаж байв. Саарал хантаазтай залуу гадуур хантаазаа тайлж шидэж саарал өмдтэй залуу руу дахин дайрах ба дундуур нь хүн орж болиулж байв. Наана нь хар цамцтай, хар өмтэй залуу, хар куртиктэй цэнхэр жинсэн өмдтэй залууг үстсэн байдалтай хүмүүс салгаж байв. 03 минут 50 секундэнд үснээс тавьж 2 тийшээ болж хүмүүс дундуур нь орж барьсан байдалтай байв. Хэрэгт ач холбогдолтой өөр зүйл илрээгүй болно.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 55 дугаар хуудас),
Шүүгдэгч М.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байгаа. Би тухайн үе согтуу байсан. Цаанаас гарч ирсэн хүмүүсийг бид хоёрыг зодсон гэж ярьсан боловч сүүлд бодоод байхад зодооныг салгаж байсан байна. Тэрнээс бид хоёрыг зодоогүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
Мөн Шүүгдэгч Т.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дугаар хороонд байрлах Queen караокед М.М , Х.Б нартай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Х.Б-ийн нүүрэнд 2-3 удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд биед дух баруун хөхлөг сэртэн, баруун хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Хохирогч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үеэлүүд болох Ч.Тамир, М.М нартай ойрд уулзалдаагүй уулзсан. Тэгээд байж байгаад 21 цагийн орчимд бид нар Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Queen гэх нэртэй караокед орсон. Караокед М.М бид хоёр түрүүлж ороод эхнэр Мөнхзулыг дуудсан. Эхнэр Мөнхзул хүүхдүүдээ унтуулаад ирсэн. Мөнхзулыг ирэх үед манай үеэл Тамир мөн ирсэн. Бид нар караокед 0.75 гр виски ууцгаасан. Караоке орохоос өмнө бид нар жоохон уучихсан байсан. Тэгээд вискигээ уугаад дуусах гэж байхад Тамираа тасраад буйдан дээр нь унтаад өгсөн. Тэгж байгаад бөөлжөөд Мөнхзул зөөгчөөс нь алчуур аваад уучлалт гуйгаад тухайн бөөлжсийг цэвэрлэсэн. Мөнхзулыг цэвэрлэгээ хийж байхад коридорын буланд байх ширээн дээр 2 согтуу залуу суугаад ууж идсэнээ шингээж чадахгүй, виски нь хурцдаад байна гэх мэтээр бид нарыг доромжлох хэв маягтай юм яриад тэр залуучуудад эгч нь цэвэрлэчихлээ жоохон согтсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь М тэр хоёр залууд хандаж та нар яагаад хэл амаар доромжлоод юу гээд байгаа юм бэ гээд очиход шууд мангасдаад М хойшоогоо болсон. Тэгээд тэнд зодоон болсон. Тэгээд байж байхад цаанаас өөр өрөөнөөс 3-4 хүн гарч ирээд зодооныг салгасан. Тэгээд удалгүй салцгаасан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11597 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн талд 7х3см, духны баруун дээд хэсэгт 1х1см, баруун хөхлөг сэртэнд 3х3см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, хавдсан. Баруун хөмсөгний гадна хэсэг хавдсан, эмзэглэлтэй. Баруун сарвууны 1-р хурууны хумсны доод хэсэгт 1х0,4см зах ирмэг тэгш бус шархтай.
2020.10.08-ны өдрийн Толгойн КТГ-д: Баруун ухархайн дээд хэсэгт зөөлөн эдийн няцралтай гэжээ... ДҮГНЭЛТ 1. Х.Б -н биед дух, баруун хөхлөг сэртэн, баруун хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас),
Камерийн бичлэгт үзлэг хийсэн: “Бичлэг шууд эхлэх ба “QEUUN” нэртэй караокены кордор хэсэн харагдаж байна. Бичлэгны баруун хэсэгт дугуй ширээний 2 талд дээгүүрээ хар цамцтай доогуураа саарал өнгийн өмдтэй цагаан өнгийн пүүзтэй иргэн түүний өөдөөс харсан байдалтай хар өнгийн цамцтай хар өнгийн өмдтэй бараан өнгийн пүүзтэй, пүүзний хажуу хэсэг дээр “nike” брэндийн логотой пүүзтэй иргэн байв. Кордорын зүүн талд хар өнгийн буйдан байх ба түүн дээр хар өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн ханцуйгүй хантаазтай дотуур нь хар өнгийн цамцтай, хөр өнгийн өмдтэй улаан цагаан өнгө орсон пүүзтэй махлаг залуу 02 секундэнд ирж суув. Тухайн залуу эсрэг талд сууж байгаа 2 залуу руу гараараа зааж юм ярьж байгаа харагдана. 34 секундэнд дээгүүрээ хөх өнгийн шоотой цамцтай хар саарал өнгийн өмдтэй, шар өнгийн пүүзтэй эрэгтэй хүн үсээ задгай тавьсан хөх өнгийн куртиктэй, цайвар цэнхэр өнгийн жинсэн өмдтэй хар өнгийн пүүзтэй эмэгтэй гарч ирээд хар өнгийн буйдан дээр сууж байгаа залуутай юм ярьж байгаа харагдаж байв. Цаанаас нь дотуураа цагаан өнгийн подволктой хар өнгийн урдуураа цахилгаантай цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, цагаан өнгийн эрэгтэй хүн теккен дээр ирж зогсож байх ба хар өнгийн буйдан дээр сууж байгаа залуутай уулзаж байсан эрэгтэй хүн хажуугаар нь гараад явж байв. 53 секундэд цаанаас кордороор ногоон өнгийн энгэрээ задгай тавьсан дотуураа малгайтай хар цамцтай доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй хар өнгийн пүүзтэй тайрмар үстэй эмэгтэй хүн гарч ирээд баруун талд дугуй ширээн дээр сууж байгаа 2 залуу руу заагаад юм ярьж байгаа харагдана. 1 минут 05 секундэд хар буйдан дээр сууж байсан залуу дугуй ширээн дээр сууж байгаа 2 залуу дээр очих ба тэк рүү явж байсан тайрмал үстэй эмэгтэй мөн тухайн 2 залуу дээр очиж байв. Цаанаас нь дээгүүрээ хар өнгийн куртиктэй цэнхэр өнгийн жинсэн өмдтэй хар өнгийн пүүзтэй жижиг биетэй залуу мөн гарч ирж байв. Мөн хар өнгийн өмдтэй цагаан өнгийн пүүзтэй залуу гарч ирсэн харагдаж байв. 1 минут 23 секундэд сүүлд гарч ирсэн хар куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, хар пүүзтэй залуу хар буйдан дээр сууж байсан залуугийн урдуур орж байв. 2 минут 15 секундэд хар буйдан дээр сууж байсан махлаг залуу дугуй ширээн дээр сууж байсан хар цамцтай, хар өмтэй залуутай тонгойгоод юм ярьж байгаа харагдах ба 2 секундын дараа тухайн хар цамцтай хар өмдтэй цагаан пүүзтэй залуу тухайн залууг түлхэж хойшоо ухраад хар буйдан дээр суув. Ногоон өнгийн куртиктэй эмэгтэй саарал хантаазтай махлаг залууг хориглож байв. Дугуй ширээн дээр сууж байсан саарал өмдтэй залуу хар куртик, цэнхэр жинсэн өмдтэй, хар пүүзтэй залууг заамдаж авч байв. Хажуунаас нь саарал өнгийн хантаазтай махлаг залуу дайрч тухайн саарал өмдтэй залууг толгой хэсэг рүү нь цохиж байв. Тухайн үед саарал өмдтэй залуутай хамт сууж байсан хар цамц, хар өмдтэй залуу ирж саарал хантаазтай залууг хажуунаас нь цохиж байв. Саарал хантаазтай залуу саарал өмтэй залуутай зууралдаж, хар цамцтай, хар өмдтэй цагаан пүүзтэй залуу сүүлд гарч ирсэн хар куртиктэй цэнхэр жинсэн өмдтэй залуутай зууралдаж 2 салж байв. 02 минут 40 секундэд саарал хантаазтай залуу саарал өмдтэй залууг толгойны ар хэсгээс дарж баруун гараараа нүүрэн тус газар нь цохиж байв. Наад хэсэгт нь хар цамцтай, хар өмдтэй цагаан пүүзтэй залуу сүүлд гарч ирсэн хар куртиктэй цэнхэр жинсэн өмдтэй залууг хар будайн дээр суулгасан үснээс зулгааж нүүрэн тус газар нь өшиглөж байв. Тухайн үед цаанаа хүүмүүс гарч ирж салгах гэж оролдож байв. 02 минут 51 секундэнд саарал хантаазтай залуу, саарал өнгийн өмдтэй залуугийн нүүрэн тус газар нь өшиглөж байв. 02 минутанд 54 секундэд саарал өмдтэй залуугийн хамраас нь цус гарч саарал хантаазтай залуугаас салах ба тухайн үед саарал хатаазтай залуу наана зодолдож байсан ар цамцтай, хар өмдтэй цагаан пүүзтэй залуу сүүлд гарч ирсэн хар куртиктэй цэнхэр жинсэн өмдтэй залуу дээр ирж хар цамцтай, хар өмдтэй залууг нэг удаа цохих ба хүмүүс дундуур нь орж салгаж байв. Саарал хантаазтай залуу гадуур хантаазаа тайлж шидэж саарал өмдтэй залуу руу дахин дайрах ба дундуур нь хүн орж болиулж байв. Наана нь хар цамцтай, хар өмтэй залуу, хар куртиктэй цэнхэр жинсэн өмдтэй залууг үстсэн байдалтай хүмүүс салгаж байв. 03 минут 50 секундэнд үснээс тавьж 2 тийшээ болж хүмүүс дундуур нь орж барьсан байдалтай байв. Хэрэгт ач холбогдолтой өөр зүйл илрээгүй болно.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 55 дугаар хуудас),
Шүүгдэгч Т.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт Queen нэртэй караоке түрээслүүлэн ажилуулдаг. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр манай караокед 3 эрэгтэй, эмэгтэй орж ирж үйлчлүүлсэн юм. Тэгээд 02 цагийн орчимд гэж санаж байна. Тухайн хүмүүсийн нэг нь караокед дотор бөөлжсөн. Би найз Далайцэрэнгийн хамт үүдний кордорт 0.70 литрийн Hennessy нэртэй коньяк ууж байсан юм. Тэгээд байж байхад тухайн хүмүүсийн нэг буюу махлах биетэй залуу нь хэл амаар доромжлоод байсан. Тэр залуу эхлээд намайг мөргөсөн. Тэгэхээр нь би тэр залууг цааш түлхсэн чинь хажуунаас туранхай нь намайг цохиод тэгэхэд Далайцэрэн тэр туранхай биетэй залууг цааш нь түлхээд аваад явсан. Тэгээд нөгөө махлаг залуу Далайцэрэнгийн араас очоод цохисон. Намайг өрөөнд үйлчлүүл өөр залуучууд бид нарыг салгах гээд намайг холдуулсан. Тэгээд байж байхад Далайцэрэнг цохисон. Тэгээд жижиг нь мөн цохих гээд байхаар нь би тухайн жижиг биетэй толгойдоо шар үстэй залууг нь барьж аваад бид 2 цохилцож эхэлсэн. Тэгээд удалгүй салцгаасан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-81 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас М.М , Т.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч М.М , Т.О нар нь хохирогч Ш.Д , Х.Б нарын эрүүл мэндэд халдсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Х.Б ид Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11597 дугаар дүгнэлтээр “биед дух, баруун хөхлөг сэртэн, баруун хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд няцарсан шарх” гэмтэл,
Хохирогч Ш.Д д Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11544 дугаар дүгнэлтээр “биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхины дотор булан, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал” гэмтэл тус тус тогтоогдсон ба дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч М.М , Т.О нарын хохирогч Ш.Д , Х.Б нарын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд гэм буруутай санаатай үйлдэл, учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч М.М , Т.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг.
Хэрэгт авагдсан хохирлын баримтын хүрээнд тогтоогдсон дүнгээр шүүгдэгч М.М ас 120.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Д д, шүүгдэгч Т.Очирбатаас 150.000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Б ид тус тус олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.М , Т.О нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч М.М , Т.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгч нарт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.М , Т.О нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.М , Т.О нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.М , Т.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч М.М , Т.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.М, Т.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.М , Т.О нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.М , Т.О нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М ас 120.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Д д, шүүгдэгч Т.Очирбатаас 150.000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Б ид тус тус олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.М , Т.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.М , Т.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ