Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 69

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Ү.Одгэрэл, Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг 

      Иргэдийн төлөөлөгч Х.Түмэнцэцэг

      Улсын яллагч  С.Алтай

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч *******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* *******, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 201511000622 дугаартай хэргийг 2016 оны 06 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1987 оны 09 сарын 09-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* баг ******* тоотод оршин суух /иргэний үнэмлэхийн хаяг Хэрлэн сумын баг тоотод бүртгэлтэй/, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 06 сарын 20-ны өдрийн 3******* шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар  6 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим хэсэг болох 8 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар  оногдуулсан 6 жилийн хорих ял дээр нэмж нийт 6 жил 8 сар хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 63 дугаар Шүүгчийн захирамжаар 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 23 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, 8 сарын хорих ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан, бие эрүүл, регистрийн дугаартай, Боржигон овогт ******* *******,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баяндун суманд 1987 оны 02 сарын -ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын багийн гудамжны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 07 сарын 23-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551  дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 10 сарын 05-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ЖА870279 регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Шүүгдэгч ******* нь урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан байх ба ялтай байхдаа давтан үйлдлээр Б.*******тай бүлэглэж 2015 оны 12 сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багт байрлах "" хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэж дотогш нэвтэрч эд зүйл, бэлэн мөнгө хулгайлж хохирогч 1.758.300 төгрөгийн, хохирогч 290.000 төгрөг, бусдад 2048300 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.******* нь *******тай бүлэглэж 2015 оны 12 сарын 26-ны өдрөөс 27-нд  шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багт байрлах "" хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэж дотогш нэвтэрч эд зүйл, бэлэн мөнгө хулгайлж хохирогч 1.758.300 төгрөгийн, хохирогч 290.000 төгрөг, бусдад 2048300 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Би мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлийг үнэн зөв ярьсан болохоор шүүхэд нэмж ярих зүйл байхгүй, мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт:  Би мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад миний хэлсэн ярьсан бүхэн үнэн гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: "…2015 оны 12 сарын 26-ны өглөө 10 цагийн үед ******* манайд ирээд бид хоёр дайлангаа оёж байгаад орой 19 цагийн үед байрны хамгийн хойд талын орцонд ороод 1 шил 0.75 граммын Ерөөл гэдэг архи хувааж уугаад нилээд согтоод 21 цагийн үед "" караокед ороод гарсан. Тэрнээс хойш архиндаа согтоод болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Миний санахад дахиад нэг шил архи хувааж уусан санагдаж байна. Гэхдээ яг хаана ууснаа мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Б.*******тай хамт цүнх үүрээд явж байсан. Миний үүрч явсан цүнх их хүнд санагдаж байсан. Дахиад үргэлжлүүлээд Б.******* бид хоёр архи уугаад тасарсан байсан. Ингээд нэг мэдэхэд Улаанбаатар хот явдаг шууданд суучихсан Дорнод аймгийн сумын -т сэрсэн. Хоолны газарт ******* бид хоёр бууж хоол идээд аймаг дээр явж байхад цагдаа нар орж ирээд авч явсан юмаа аваад буугаад ир гэхээр нь цүнхтэй зүйлээ авч гараад задлахад тамхи, бохь, архи, бэлэн 253000 төгрөг байсан" гэжээ. /хх-ийн 78-79/

Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: "2015 оны 12 сарын 26-ны …орой 23 цаг өнгөрч байхад байрны хамгийн хойд талын орцонд нэг шил 0.75 граммын Ерөөл архи хувааж уугаад шөнийн 2 цагийн үед гараад дахиад нэг шил архи олж тасартлаа уумаар байна гэж ярилцаж байгаад рестораны зүүн талын улаан дэлгүүрийн хаалгыг би төмрөөр хөшиж нээгээд дотогш орж 4 шил Болор архи, нэг шил Алтан чингис, тамхи, лаазалсан мах зэрэг эд зүйлийг аваад дэлгүүрээс гарч зүүн тийш явж СМУ-гийн нэг байрны орцонд нэг шил Алтан чингис архи уугаад хоёулаа тасарсан. Ингээд үүрээр СМУ-гийн 2******* байрны орцонд сэрэхэд ******* хажууд унтаж байхаар нь сэрээгээд хажууд байсан цүнхтэй зүйлийг хараад юу болсон бэ гэхэд дэлгүүр ухсан юм шиг байна одоо яах вэ гэж байгаад цүнхийг ухахад цүнхэнд 300000 орчим төгрөг байхаар нь шууд гараад байрны урд талаас такси бариад баруун тийшээ аймгаас дөнгөж гараад Улаанбаатар хотын өглөөний автобусыг зогсоож суусан. аймагт цагдаа нарт саатуулагдсан" гэжээ. /хх-ийн 80/

Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: "Би "Дорнын арслан" 8 нэрийн хүнсний дэлгүүр цайны газрыг ажиллуулдаг юм. 2015 оны 12 сарын 26-ны орой 23 цаг хүртэл манай эгч ажиллуулж байгаад хаалгаа гаднаас нь цоожлоод явсан. Маргааш өглөө нь манай ээж дэлгүүрээ нээх гэтэл гадна талын хаалга нь нээлттэй, дотор талын цоож эвдэрч хулгай орсон байж болзошгүй байна гээд цагдаад мэдэгдсэн байсан. Цагдаагийн алба хаагч нарын хамт дэлгүүр рүү ороход Текний доод талын цоожтой модон шүүгээнд ногоон гоо сайханы масканы хайрцганд байсан 2015 оны 12 сарын 25, 26-ны өдрийн орлого 688500 төгрөг, 6 хүнээс авсан байсан 216000 төгрөг, мөн шүүгээнд байсан эгч ын 290000 төгрөг, миний улаан өнгийн түрийвчинд байсан  100000 төгрөг, цагаан өнгийн масканы саванд байсан 100, 500, 20, 50, 10-н төгрөгтийн дэвсгэрт бүхий 5000 төгрөг, хүрэн өнгийн жижиг арьсан цүнхтэй улааншонхор тамхи 5 блок буюу 1 блок нь 10 ширхэгтэй нийт 50 ширхэг /1 ширхэг нь 1500 төгрөг/, гаатай Esse 2 блок буюу нийт 20 ширхэг /1 ширхэг нь 2700 төгрөг/, энгийн Esse тамхи 2 блок нийт 20 ширхэг /1 ширхэг нь 2400 төгрөг/, Парламент тамхи 2 блок буюу 20 ширхэг /1 ширхэг нь 3350 төгрөг/, Mild seven  тамхи 1 блок буюу 10 ширхэг /1 ширхэг нь 3300 төгрөг/, миний барьж байсан шар өнгийн гэртэй самсунг маркийн хуучин гар утас /2014 оны өвөл 200000 төгрөгөөр авч байсан авсан үнээрээ үнэлнэ/, лангуун дээр байсан 1 литрийн шар Чингис архи 2 ширхэг /1 ширхэг нь 23000 төгрөг/, 0.75 граммын шар Чингис архи 2 ширхэг /1 ширхэг нь 20000 төгрөг/, 0.75 граммын Улаанбаатар архи 2 ширхэг /1 ширхэг нь 15000 төгрөг/, 0.75 граммын Ерөөл архи 1 ширхэг /1 ширхэг нь 11000 төгрөг/, Болор архи 5 ширхэг /1 ширхэг нь 21500 төгрөг/, 2.5 граммын Нийслэл пиво 3 ширхэг /1 ширхэг нь 6500 төгрөг/, 0.5 граммын Сэрүүн пиво 4 ширхэг /1 ширхэг нь 1650 төгрөг/, хөргөгчин дотор байсан Амтлаг бууз 1 ширхэг /нэг ширхэг нь 5500 төгрөг/, Орбит бохь 50 ширхэг /1 ширхэг нь 700 төгрөг/, татаж нээдэг Кильки 5 ширхэг /1 ширхэг нь 2000 төгрөг/, улаан өнгийн лаазтай татдаггүй Кильки 5 ширхэг /1 ширхэг нь 1600 төгрөг/, Сайра 1 ширхэг /2500 төгрөг/, Хар сайра 3 ширхэг /1 ширхэг нь 2300 төгрөг/, Хаан чипс 5 ширхэг /1 ширхэг нь 600 төгрөг/, Их тайга ногоон цай 1 ширхэг /2500 төгрөг/, Энерги нарийн боов 1 уут /3000 төгрөг/, буриад талх 2 ширхэг /1 ширхэг нь 1000 төгрөг/, тушён 2 ширхэг /1 ширхэг нь 2500 төгрөг/, Star кимчи 1 ширхэг /1600 төгрөг/, цэнхэр савтай самар 1 ширхэг /2000 төгрөг/ эд зүйл алдагдсан. Нийт 632800 төрөгний эд зүйл алдагдаж, бэлнээр 1299500 төгрөг хулгайд алдагдсан байна. Мөн хүрэн өнгийн лидринэн хуучин гар цүнхийг 40000 төгрөгөөр үнэлнэ. Мөн хяналтын камерыг доошоо цохиод унагаачихсан хөргөгчний араар унасан байсан" гэжээ. /хх-ийн 25-26/

Хохирогч Н. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: "Би Дорнод аймгийн сумын "" ХХК-д ажиллаж байгаад ажил буугаад 2015.12.10-ны өглөө аймгийн төвд ирсэн. Аймгийн төвд ирээд төрсөн дүү ажиллуулдаг "Дорнын арслан" дэлгүүрт түр худалдагчаар ажиллах болсон. 2015.12.26-ны орой дэлгүүрт сууж байхад өндөр махлагдуу залуу дэлгүүрт орж ирээд архи  зээлээр өгчих, би энэ дэлгүүрээс зээл авдаг юм гээд байсан. Би түүнд архи зээлээр өгөхгүй, би өөрийг чинь танихгүй гээд явуулсан. Түүнийг явуулчихаад дэлгүүрээ хаагаад түгжээд гэрлүүгээ явсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2015.12.27-ны өглөө 07 цаг өнгөрч байхад манай ээж над руу залгаад дэлгүүр чинь онгорхой байна, хулгай орсон юм шиг байна гэж ярьсан. Тэгээд би дэлгүүрт очиход хаалга нь эвдэгдсэн, хулгай орсон шинжтэй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар  ирэхээр нь хамт дотогшоо ороход эд зүйл болон дэлгүүрийн орлого алдагдсан байсан. Дэлгүүр дотор байсан хүрэн цүнхэн дотроос миний хүрэн өнгийн арьсан түрийвч алдагдсан байсан. Түрийвчин дотор миний цалингийн үлдэгдэл болох 290000 төгрөг, виза карт, бичиг баримт алдагдсан." гэжээ /хх-160/ 

-    Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/

-    Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14-16/

-    Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/

-    Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 90-93/

-    Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103-104/

-    Хохирогч тайлбар /хх-ийн 8/

-    Илтгэх хуудас /хх-ийн 9/

-    Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13/

-    Бичиг баримтыг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 94/

-    Багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 101, 102/

-    Хохирогч дахин байцаасан тэмдэглэл /хх-ийн 162/

-    Хохирлын тооцоо /хх-ийн 173-174/

           -Барааны жагсаалт /хх-ийн 175-176/ зэрэг болон тухайн  хэрэгт  хамааралтай,  хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан  бусад  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* нь урьд нь дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ялтай байхдаа давтан үйлдлээр, шүүгдэгч Б.*******тай бүлэглэж 2015 оны 12 сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багт байрлах "" хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэж дотогш нэвтэрч эд зүйл, бэлэн мөнгө хулгайлж хохирогч 1.758.300 төгрөгийн, хохирогч 290.000 төгрөг, бусдад нийт 2048300 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,  шүүгдэгч Б.******* нь шүүгдэгч *******тай бүлэглэж 2015 оны 12 сарын 26-ны өдрөөс 27-нд  шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багт байрлах "" хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэж дотогш нэвтэрч эд зүйл, бэлэн мөнгө хулгайлж хохирогч 1.758.300 төгрөгийн, хохирогч 290.000 төгрөг, бусдад нийт 2048300 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өөрийн үйлдсэн гэмт хэргийг шударгаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд; хохирогч , Н. нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Эд зүйлийн үнэлгээ, шинжээчийн 2016 оны 01 сарын 05-ны өдрийн 4 тоот дүгнэлт зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ыг урьд нь дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байхдаа давтан үйлдлээр бүлэглэж, агуулах саванд нэвтэрч, бусдын эд зүйлийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Б.*******ыг бүлэглэж, агуулах саванд нэвтэрч, бусдын эд зүйлийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь урьд нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлэн ялтай байдал дуусаагүй байхад дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн "давтан" шинжээр яллаж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүгдэгч Б.******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 07 сарын 23-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551  дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 10 сарын 05-ны өдөр хугацаа дуусч суллагдсан ба 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн ******* зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд "…Шүүгдэгч нар хулгай хийсэн нь үнэн хэдий ч хохирлын асуудал эргэлзээтэй байна. …" гэж мэтгэлцэж байгаа боловч 2015 оны 12 сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө "" хүнсний дэлгүүрт хулгай орохоос өмнө алдагдсан эд зүйл, бэлэн мөнгө байсан талаар хохирогч , Н. нар мөрдөн байцаалтын шатанд удаа дараа мэдүүлсэн мэдүүлэг, мөн  хулгайн гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө буюу 2015 оны 12 сарын 23-ны өдөр  дэлгүүрийн эд зүйлийг тоолсон тухай хохирогч гар бүртгэл, шүүгдэгч нар нь хулгай хийснээсээ хойш Улаанбаатар хот явах замдаа аймгийн Цагдаагийн газарт баригдаж хулгайлсан эд зүйлүүдээ хураалгасан тухай тогтоол, тэмдэглэл, уг эд зүйлүүдийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч хохирол хүлээн авсан талаар бичсэн баримт зэргээр шүүгдэгч *******, Б.******* нар нь "" хүнсний дэлгүүрт нэвтэрч нийт 2048300 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хохирлын асуудлыг дахин шалгуулах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

     Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5******* зүйлийн 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч *******, Б.******* нарын 2015 оны 12 сарын 28-ны өдрөөс 2016 оны 04 сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 119 /нэг зуун арван ес/ хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

Хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч *******ын регистрийн дугаартай, шүүгдэгч Б.*******ы ЖА870279 регистрын дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэх нь зүйтэй юм.

Шүүгдэгч *******ын эзэмшлээс AG2391715 дугаартай 10000 төгрөг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 02 сарын 27-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.*******ы эзэмшлээс саарал өнгийн модон шүүгээ, хүрэн өнгийн зурагтны модон тавиур зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 01 сарын 27-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болговол зохино.

Хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй ба ялтан нар нь төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298   дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ

1.Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ыг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байхдаа давтан, бүлэглэж, агуулах саванд нэвтэрч, бусдын эд зүйлийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бүлэглэж, агуулах саванд нэвтэрч, бусдын эд зүйлийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10000 /арван мянга/ төгрөгийг хурааж 10 /арван/ жил 10 /арав/ хоног хорих ялаар, шүүгдэгч ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ сарын баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ялтан *******т оногдуулсан 10 жил 10 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан *******, Б.******* нарын 2015 оны 12 сарын 28-ны өдрөөс 2016 оны 04 сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 119 /нэг зуун арван ес/ хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй ба ялтан нар нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан *******ын эзэмшлээс AG2391715 дугаартай 10000 төгрөг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 02 сарын 27-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээж, ялтан Б.*******ы эзэмшлээс саарал өнгийн модон шүүгээ, хүрэн өнгийн зурагтны модон тавиур зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 01 сарын 27-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгосугай.

7.Хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан *******ын регистрийн дугаартай, ялтан Б.*******ы ЖА870279 регистрын дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******, Б.******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2016 оны 06 сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30******* зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх ба тогтоол биелүүлэх хүртэл ялтан нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ                         Ж.ДОЛГОРМАА

                                        ШҮҮГЧИД                              Ү.ОДГЭРЭЛ

                                                                                      Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ