| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2022/0164/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/179 |
| Огноо | 2022-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/179
2022 05 11 2022/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Д
Улсын яллагч Л.Э
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нт холбогдох эрүүгийн 2225000000216 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 4-18 дугаар байрны гадна Г.Сгийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Б.Нийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна, гараараа нэг удаа цохисон. Хохиролд нэг сая төгрөг төлсөн гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
-хохирогч Г.Сгийн мэдүүлсэн ...Тэгсэн чинь Алтан-Эрдэнэ болон түүнтэй хамт явсан залуу нар ирсэн бөгөөд би тэд нарт хандан “чи одоо яах гээд байгаа юм бэ яв л даа” гэтэл тэр залуу цонхоор гараа оруулж ирчихээд “буугаад ир, би чамайг ална” гээд байсан. Тэгээд би машинаасаа буутал Алтан-Эрдэнэтэй хамт явсан залуу нь гартаа барьсан чулуугаараа миний нүүр рүү нэг удаа цохисон. Ингээд тэр залуу зугатаасан бөгөөд би араас нь хөөгөөд гүйцээгүй. Тэгтэл миний амнаас цус гарч байсан бөгөөд нэг шүд маань хөдөлчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 7-р тал/
-гэрч Э.Гэрэлцэцэгийн мэдүүлсэн ...Тухайн үед бид нар нэг шил архи тойруулж байсан бөгөөд тэр ирсэн 2 залуу явахгүй архинаас чинь цуг ууя гээд байсан. Ингээд маргалдаад байж байтал 2 цагдаа ирээд нөгөө 2 залууг аваад явсан юм. Бид тав ч гэсэн явах гэж байснаа буцаад саравчин дээр суусан. Тэгтэл удалгүй нөгөө хоёр залуу ирсэн бөгөөд ууж байсан архи ч дууссан юм. Ингээд нөхөр Жавзандулам бид 3 такси бариад суутал нөгөө хоёр залуугийн намхан залуу нь нөхрийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэр залуу гартаа чулуу барьчихсан байсан. Манай нөхрийг цохичихоод зугатаачихсан юм. Тэгээд нөхрийн амнаас цус гарч нэг шүд нь уначихсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/
-гэрч Б.А мэдүүлсэн... “Саравчин дотор 2 эмэгтэй, 3 эрэгтэй буюу нийт 5 хүн архи уугаад сууж байсан бөгөөд нэг нь манай ажлын С ах байсан... Тэгээд Нараа бид 2 цааш хэсэг явж байснаа буцаж 4-20 дугаар байрны саравч руу суух гээд тойрч очсон. Тэгтэл нөгөө саравчин дээр С ах хамт байсан хүмүүстэйгээ байсан...ахиад маргалдсан юм. Ингээд тэр 4 таксинд суух гээд цааш явсан бөгөөд С ах Нараа нар нь хоорондоо маргалдаад явсан. ..Нараа тэгээд С ахын нүүр лүү гараараа 2 удаа цохичихоод зугтаачихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/
-гэрч Ш.Б мнэдүүлсэн....2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би Нийн хамт тэр зодуулсан хүнтэй нь уулзаж учир байдлаа хэлж тэр залууд эмчилгээний төлбөр гэж 1 сая төгрөгийг өгсөн юм. Би тэгэхдээ өөрийн эзэмшлийн 5093226263 дугаарын ХААН банкны данснаасаа тэр залуугийн 5023317982 дугаарын данс руу шилжүүлсэн бөгөөд тэр залуу гомдол санал байхгүй ээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/
- Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 04 сарын 11-ний өдрийн 325 дугаартай... Г.Сгийн биед 12-р шүд унасан, уруулын дотор талд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэг хамаарагдана...” гэсэн дүгнэлт /хх-н 21-22-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 4-18 дугаар байрны гадаа саравчин доор сууж байсан хүмүүс дээр очиж маргаан үүсгэж улмаар хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь 12-р шүд унасан, уруулын дотор талд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг,шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч Б.Нийн үйлдлийн улмаас Г.Сгийн биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 325 дугаартай дүгнэлтэнд ... Г.Сгийн биед 12-р шүд унасан, уруулын дотор талд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэг хамаарагдана...гэх дүгнэлт, хохирогч Г.Сгийн... Тэгээд би машинаасаа буутал Алтан-Эрдэнэтэй хамт явсан залуу нь гартаа барьсан чулуугаараа миний нүүр рүү нэг удаа цохисон. Ингээд тэр залуу зугатаасан бөгөөд би араас нь хөөгөөд гүйцээгүй... гэх мэдүүлэг, гэрч Э.Гэрэлцэцэгийн мэдүүлсэн... Ингээд нөхөр Жавзандулам бид 3 такси бариад суутал нөгөө хоёр залуугийн намхан залуу нь нөхрийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон.Тэр залуу гартаа чулуу барьчихсан байсан. Манай нөхрийг цохичихоод зугатаачихсан юм....гэх мэдүүлэг, гэрч Б.Алтан-Эдэнийн... Тэгтэл С ах таксинаас бууж ирээд Нараа тэр 2 заамдалцаж авсан.Нараа тэгээд С ахын нүүр рүү гараараа 2 удаа цохичихоод зугтаачихсан юм... гэх мдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.
Шүүгдэгч Б.Нийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-өндөр сум Хүрэнбулаг баг 4-18 байрны гадаа Г.Сгийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 сар 15 хоногийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумаас гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж ял тохирсон гэжээ.
-шүүгдэгч: Хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргах зүйлгүй, тохирсон ялыг хүлээн зөвшөөрч байна гэж тус тус дүгнэлт санал гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ял тохирчээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохирсон байгааг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдууллаа.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Г.С нь ямар нэгэн санал гомдол байхгүй, хохирол төлбөрөө барагдуулж авсан гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1,5 дэхь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Хаахөег овогт Баянцагааны Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг нэг сар арван таван хоногийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт оногдуулсан 1 сар 15 хоногийн хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4.Шүүгдэгч Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ