Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, шүүгч Н.Дэлгэрмаа, шүүгч З.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул Улсын яллагч Б.******* Шинжээч П.******* /цахимаар/ Иргэдийн төлөөлөгч Д.******* Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* Хохирогчийн өмгөөлөгч Ц. /цахимаар/, Б., Э. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э., Ж. Гэрч С., насанд хүрээгүй гэрч А., Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.*******т холбогдох 2023000000120 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Завхан аймгийн сумын багийн ар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай овогт *******ын *******, /регистрийн дугаар ,/

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч О.******* нь Завхан аймгийн сумын багийн нутагт оршин суух иргэн Б.*******ийн гэрт 2020 оны 10 дугаар сарын 27- ны өдрийн 20 цагийн орчимд тус сумын иргэн Ц.*******той маргалдаж, улмаар түүний толгойн тус газар архины шилээр цохиж амь насыг нь хохироосон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч О.******* нь Завхан аймгийн сумын багийн нутагт оршин суух иргэн Б.*******ийн гэрт 2020 оны 10 дугаар сарын 27- ны өдрийн 20 цагийн орчимд тус сумын иргэн Ц.*******той маргалдаж, улмаар түүний толгойн тус газар архины шилээр цохиж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******гийн өгсөн: “...12 цаг өнгөрөөд 1 цаг дөхөж байхад хадам ээж нөгөөдөх чинь гудамжинд байна гэнэ гэж хэлсэн. Тэгээд хадам аав түрүүлж очоод бид нар араас нь очсон. Аавыг очиход талийгаач машиныхаа хажууд унасан байсан гэсэн. Намайг очиход нөхрийг маань машинд нь хийсэн байсан. Бид архи уучхаад унасан юм байлгүй гэж бодоод гэртээ авчраад унтуулаад өглөө нь ажилд нь явуулах гэтэл хөл гар нь мэдээгүй болсон байсан. Өөрөө “миний толгой өвдөөд байна. Толгойны эм өгөөч, миний толгой руу архины шилээр цохичихсон” гэж хэлсэн. Тэгээд талийгаач би ажилдаа явлаа гээд босч ирэх гээд уначхаад байсан. Тэгэхээр нь би тэр *******ыг дуудна гэтэл яах гээд байгаа юм гээд байсан. Тэгээд би эхлээд ******* руу яриад ирж энэ хүнээ үз, хар, яачихсан юм гэж хэлсэн. Дараа нь эмч дуудчихаад, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгчхөөд, цагдаа авчирсан. Намайг ирэхэд эмч, сувилагч ирсэн эмчилгээ хийж байсан. 2 шингэн угсруулж залгаад, 12 цаг өнгөрөөж дуусаад, аймгийн төв рүү 3 цаг өнгөрч байхад ирээд түргэн тусламжийн 103-т үзүүлээд, томографийн зураг авхуулаад өгч болох бүх шинжилгээг өгсөн. Тэгээд оройн 8 өнгөрч байхад мэсийн өрөөнд шилжүүлээд, хагалгааны өрөө рүү ороод удаагүй эмч нь гарч ирээд энэ хүнд хагалгаа хийх ямар ч боломжгүй боллоо. Энэ хүний амийг яаж аврах уу гэдэг байна гэж ярьсан. Тэгээд эргэж ороод удаагүй гарч ирээд өнгөрчихлөө гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, - Шүүгдэгч О.*******ын өгсөн: “...Манай хүүхдүүд нэг ангид сурдаг. Тухайн өдөр хүүхдүүдийн үсэглэлийн баяр нь болсон. Би ажлаар хөдөө явж байсан тул тэр өдөр үсэглэлийн баярт нь оролцож чадаагүй юм. Тэгээд багшид баярлалаа гэж хэлэх гээд тэр өдрийн орой нь багшийнд нь очсон юм. Тэгээд сууж байтал гаднаас гэдэг залуутай талийгаач согтуу бололтой орж ирсэн. Талийгаач орж ирээд “...чи өдөр байдаггүй, орой нь ганцаараа айлд сууж байдаг” гэсэн утгатай зүйл ярьсан. Тэгэхээр нь би дуугүй байсан. Тэгтэл ёс бус үг хэлээд байхаар нь би тэвчээр алдаад цохисон. Тэр үед талийгаач миний ард сууж байсан. Би урд ширээн дээр нь сууж байсан. Тэгтэл тэнд байсан хүмүүс та хоёр боль гээд бидний дундуур орсон. ...Маргааш өглөө нь манай эхнэр над руу залгаад “талийгаачийн эхнэр над руу залгаад манай утасны дугаарыг хүүхдийнхээ багшаас авлаа. Та хоёрыг маргалдсан гэж байна. Чи энэ хүнээ ирж ав, яаж байгаа юм бэ?” гэж хэлсэн. Тэгэхээр нь би яасан юм бол зүгээр байсан, машинаа унаад л явсан гэж хэлээд талийгаачийнд өглөө 9 цагийн үед очсон. Намайг гэрт нь очиход эмч, цагдаа ирсэн талийгаач шалан дээрээ бүхлээрээ хэвтэж байсан. Тэгээд сугадаад жижиг өрөөнд нь оруулаад орон дээр нь суулгаж байгаад эмч даралтыг нь үзээд, цагдаа толгойных нь зургийг авсан. ...Би өдөр талийгаачийнд очиход талийгаач “...эмнэлгийн машинаар аймаг явахаар болчихлоо, очоод эмнэлгийн хоол унд зөөнө, машин хэрэг болно, машинаа авч явмаар байдаг” гэхээр нь би машиныг чинь хүргээд өгье гээд талийгаачийн машиныг ээжтэй нь хамт авчирч өгсөн. Тэгээд эмнэлэг дээр өдөр ирээд өөрийнхөө хэмжээнд талийгаачид туслаад байж байтал орой хагалгаанд орно гээд хот руу явах уу, яах уу гээд тийм юм ярьцгаагаад аймагт яаралтай хагалгаанд орохоор болоод оройхон хагалгаанд ороод нэлээд удаж байж байтал талийгаачийн талын нэг сувилагч эгч гүйгээд ирсэн. Тэгээд цус алдаад байна, бүлэг нь таардаг хүн байвал цусаа өгөөч гэж хэлсэн. ...Тэгээд байж байтал цус алдаад болохгүй байна, хагалгааг зогсоолоо гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байтал талийгаачийг өнгөрчихлөө гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Гэрч С.ын өгсөн: “...Намайг очиход өөрөө хойшоо, наашаа хараад унасан. Толгойн тал нь зүүн зүгрүү хөл нь баруун зүгрүү харсан байдалтай байсан. Машин нь ертөнцийн зүгээр баруун зүг рүү харсан байдалтай байсан. Жолооч талын хаалга онгорхой, түлхүүр нь суудал дээрээ байсан. Утас нь жолоочийн эсрэг талын суудал дээр байсан. Хүүхэд маань орчныг мэдрэх мэдрэмжгүй байсан. Хүүгээ дэргэд нь байсан 2 хүүхэдтэй хамтарч машины жолоочийн арын хаалгаар оруулаад арын суудал дээр хэвтүүлсэн.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Насанд хүрээгүй гэрч А.ын өгсөн: “...Дараа нь дахиад машины хажуугаар явж өнгөрсөн юм. Тэгээд машины хажууд хүн хэвтэж байсан. Тэгээд яачихсан юм бол гээд очтол хувцасных нь хармаанд утас нь дуугарч байхаар нь аваад ярьсан. ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Шинжээч эмч П.*******гийн өгсөн: “...Үзлэг хийх явцад гавлын орой хэсэгт архины шилээр цохисноос үүссэн байх боломжтой гэмтэл байсан. Гавлын орой болон хуйхны хэсгийг нээж үзэхэд гавлын орой хэсэгт цус хуралт үүссэн байсан. Үүнийг задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлтээс тодорхой харж болно. Уг цохилт нь баруун талын чамархайн хэсэгт хугаралт өгч баруун чамархайн суурь хэсэг рүү үргэлжилсэн байсан. Дээрх гэмтлийн улмаас уг хугарал нь гавлын дотор яс хатуу хальсны хоорон дахь тархийг тэжээж байдаг артер, венийн цусан хангамж бүхий синусын хөндий гэх тархийг цусан хангамжаар тэжээж байдаг том судлууд байдаг. Уг тохиолдлын тухайд хатуу хальсны хоорон дахь цусан судлууд гэмтсэний улмаас цус алдалт үргэлжилж байсан. Тархи бол өөрөө гадна талдаа ясан бүрхүүлтэй, доороо хатуу хальстай. Баримжааны тухайд цусан бүлэн гарах явц нь аажмаар удаашралтай байсан учраас тухайн үедээ ухаан санаа нь саруул байсан байх. Хагалгааны явцад уг дарагдал болж байсан гавал ясыг цоолж тархийг тэжээж байдаг даралт байхгүй болсноос гавлын хөндийн хурц цус алдалт үүсч нас барсан гэсэн дүгнэлт гаргасан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн шалгах ажиллагаанд: - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******гийн өгсөн: “...Манай хадам ээж манай гэрт орж ирээд нөгөөх чинь гудамжинд машиныхаа хажууд хэвтэж байна гэнэ гэхээр нь би хувцсаа өмсөөд гэрээс гарсан чинь манай хадам аав надаас түрүүлээд талийгаачийн байсан газарт очсон байсан. Намайг очих үед талийгаачийг машинд суулгасан байсан. Тэгээд бид нар талийгаачийг аваад гэртээ ирсэн. Гэртээ ирээд аав бид нар талийгаачийг машинаас өргөөд гэрт оруулаад газарт хэвтүүлээд унтуулсан. Өглөө хадам ээж орж ирээд “наад хүн чинь ажилдаа явахгүй юм байх даа, шөнө гал түлээгүй, хөлдчихөөгүй байгаа” гэхээр нь би талийгаачийг сэрээсэн чинь талийгаач босож чадахгүй “ миний толгой руу архины шилээр цохисон. Тэгээд толгой өвдөөд байна” гэсэн. Тэгээд босох гээд чадахгүй байхаар нь ээж бид хоёр талийгаачийн хоёр талаас нь өргөсөн чинь талийгаачийн зүүн хөл нь гишгэж чадахгүй, зүүн гар нь мэдээгүй болсон байхаар нь би *******ын гар утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь багшийн утас руу залгаад багшаас *******ын эхнэрийн дугаарыг аваад залгасан. Тэгээд *******тай яриад “чи энэ хүнийг яагаад хаячихсан юм бэ, энэ хүн чинь босож чадахгүй, уруул хамар нь шалбарсан байна, өөрөө ирж хар” гэсэн чинь ******* манай гэрт ирсэн. Би эмч дуудаад үзүүлсэн. Тэгсэн эмч нар үзээд “гэмтлээс гаралтай саажилт байх” гээд сувилагчаа дуудаад цус тогтоох тариа хийлгээд аймаг руу ярьсан чинь “наад хүнээ аймаг руу аваад ир, наана чинь ямар ч тусламж үзүүлж чадахгүй” гэхээр нь бид нар зөвлөлдөөд аймаг руу явах болоод бид нар талийгаачийг аваад аймаг гарсан. Явсаар байгаад өдөр 15 цагийн орчимд аймаг орж ирсэн. Аймаг дээр ирээд томографын шинжилгээ хийлгэсэн. Эмч нар үзээд яаралтай хагалгаа хийнэ гэсэн. Тэгээд хагалгаа амжилтгүй болоод талийгаач нас барсан. ...Тэр өглөө ******* манай гэрт орж ирээд талийгаачтай ярилцаад “яасан байна” гэж асуусан. Тэр үед талийгаач “тархи л болохгүй байх шиг байна” гэсэн. Тэгсэн чинь ******* талийгаачийг “гараараа цохисон ш дээ” гэсэн чинь талийгаач урдаас нь “чи намайг архины шилээр цохисон биз дээ, тэгээд архины шил хагараагүй байна гэж хэлсэн шүү дээ” гэсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-68-р хуудас/,

- Гэрч С.ын өгсөн: “...Би 24 цагийн орчимд дахин утас руу нь залгасан чинь нэг хүүхэд манай хүү *******ын гар утсыг аваад “энэ хүн машиныхаа хажууд архи уугаад тасраад унасан юм шиг байна, та ирж авах уу, би дөхүүлж өгөх үү” гэхээр нь би гар чийдэн тусгаад гэрээсээ гарсан. Би гэрээсээ гараад баруун тийшээ 150 орчим метр газар явсан байх манай хүүгийн машин ертөнцийн зүгээр баруун тийшээ хараад зогсчихсон, жолоочийн талын хаалга онгорхой, талийгаач машиныхаа жолоочийн хаалганы хажууд гадаа хажуу талаараа хэвтэж байсан. Би талийгаачийг тэр хүүхэдтэй хамт өргөөд машины арын суудал дээр хэвтүүлсэн. Тэгээд машинаа асаах гэсэн чинь машины аккумлятор суусан байхаар нь гэрээс аккумлятор авч ирээд машиныг нь асаагаад гэртээ хүргэсэн. Тэгээд өргөж гэрт нь оруулаад газарт хэвтүүлээд унтуулсан. Би тухайн үед талийгаачийг архи уугаад тасарчихсан байна гэж ойлгосон. Тэгээд өглөө болоод ажилдаа яв гэсэн чинь хүүхэд босохгүй хөл, гар нь нэг л мэдээгүй байх шиг байхаар нь эмч дуудаад, цагдаа дуудсан. Тэгээд эмч үзээд ер нь болохгүй байна гээд аймаг руу аваад явсан. Аймаг дээр ирээд хагалгаа хийлгэх зуураа нас барсан. Талийгаач эхнэртээ *******т зодуулсан гэх зүйл ярьсан байна лээ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70-р хуудас/,

- Гэрч Э.ийн “...2020 оны 10 дугаар сарын 27-ны орой аймаг явах гээд гэртээ байж байхад жаахан зуур тог тасарсан. Тэр үед би гар утасныхаа гэрлийг асаагаад аймаг явах юмаа бэлдээд байж байтал гаднаас ******* орж ирсэн. ******* орж ирэхдээ 0.75 литрийн хэмжээтэй “Экс” нэртэй архи авч орж ирээд манай нөхөр *******, ******* хоёр тэр архийг хувааж уугаад дуусчихсан байхад гаднаас *******, хоёр цуваад орж ирсэн. Тэгээд тэд нар манайд юм яриад сууж байх зуур би аймаг явах юмаа бэлдээд явж байсан. Тэгсэн чинь ******* нь талийгаач *******ыг “чи их баадуурч байна, чи их том болжээ” энэ тэр гэсэн чинь ******* нь *******ыг “хоёулаа гараад уулзчих уу” гэсэн чинь ******* гэрээс гарахгүй суучхаад “чи их том болжээ” гээд жаахан тавлаад байгаа бололтой байсан. Би тэр хооронд нь амбаар орж гутал авчхаад буцаад гэртээ ороод ирсэн чинь ******* толгойгоо дарчихсан манай баруун талын орон дээр тонгойгоод суучихсан байхаар нь “яасан бэ? юу болсон юм бэ?” гэсэн чинь “******* архины шилээр толгой руу цохьчихлоо” гэсэн. Тэр үед манай нөхөр болон хоёр талийгаачийн хажууд суучихсан “яаж байгаа юм бэ? та хоёр” гээд сууж байсан. Би талийгаач *******ын толгойг нь очиж үзсэн чинь толгойноос нь цус гараагүй, ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Тэгээд би тэд нарт хандаж “та нар яагаад ингэж байгаа юм бэ?, ингэж болохгүй” гэж хэлсэн. Тэр үед талийгаач *******, ******* хоёр манайд сууж байгаад эвлэрсэн. Тэгээд гар бариад манайхаас хамт гараад явсан. Тэр үед манай гадаа аймаг явах машин ирчихсэн байсан бөгөөд бид нар аймаг руу явсан. Аймаг орж хоноод маргааш өглөө нь буюу 2020 оны 10 дугаар сарын 28-ны өглөө талийгаачийн эхнэр нь миний гар утас руу залгаад “*******ын эхнэрийн дугаарыг өгөөч, энэ хоёр шөнө зодолдсон байна” гэсэн. Тэгээд би *******ын эхнэрийн дугаарыг өгсөн. Аймаг дээр ажлаа амжуулаад сум орж ирсэн. Бид нарыг сум орж ирэх үед талийгаачийг аваад аймаг руу явсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-81-р хуудас/, - Насанд хүрээгүй гэрч А.ын өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 27-ны шөнө 00 цагийн орчимд байхаа цагийг нь сайн санахгүй байна. ...айл руу явж байсан чинь урдаасаа 3 дугаар гудамжны ард цагаан саарал өнгөтэй машин гудамжинд зогсож байсан. Тэгээд нөгөө айлдаа оччихоод буцаад явж байсан чинь нөгөө цагаан машины хажууд нэг хүн хэвтэж байсан. Тэр үед тухайн хүний гар утас нь дуугараад байхаар нь би очоод харсан чинь ******* ах архи уучихсан бололтой ухаангүй байхаар нь гар утсыг нь аваад ярьсан чинь ******* ахын аав нь байсан. Тэгээд ******* ахыг машиныхаа хажууд уначихсан тасарчихсан юм шиг байна гэж хэлсэн чинь удалгүй ******* ахын аав нь ирээд ******* ахыг аваад явсан. Тэгээд би гэр рүүгээ явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-р хуудас/,

- Гэрч Ц.ийн өгсөн: “...Тэгээд талийгаач бид хоёр *******ийн гэрт ороход *******, ******* хоёр архи уугаад сууж байсан. Тэгээд ******* нь бид хоёрт архинаасаа хундганд хийж өгөхөөр нь бид хоёр нэгээс хоёр хундага архи ууцгаасан тэгж байтал *******, талийгаач хоёр гэрээс гараад явсан жаахан байж байгаад би бие засах гээд *******ийн гэрээс гарахад , ******* хоёр хашаан дотор маргалдаж байхаар нь би тэр хоёрын дундуур орж салгаад бид гурав буцаж *******ийн гэрт хамт ороод талийгаач баруун талын орон дээр суусан би баруун талын баганын хажуу талд сууж ******* баруун талын орны дээд талд урд хэсэгт сандал дээр сууж байтал *******, хоёр бие биенийгээ “Баадуурсан” энэ тэр гээд маргалдаж байтал гэнэт *******ын гар ухас хийх шиг болохоор нь хартал ширээний хажууд байсан хоосон архины шилийг барьж аваад талийгаач гийн толгой руу нэг удаа цохисон. Тэгээд би *******ыг барьж аваад гарт нь байсан архины шилийг салгаж аваад шидсэн. ******* талийгаач г барьж аваад тэр хоёрыг салгасан тэгтэл талийгаач “миний толгойг хага цохичихлоо” гээд толгойгоо бариад байхаар нь ******* бид хоёр малгайг нь аваад үзэхэд талийгаач гийн толгойноос ямар нэгэн цус гараагүй байхаар нь гайгүй юм байх гэж бодоод малгайг нь буцааж өмсгөж өгөөд “одоо та хоёр боль, эвлэрцгээ” гэхэд тэр хоёр гар бариад эвлэрцгээсэн. ...*******ийнд байх үед өөрөөр тэр хоёр бие биенийгээ цохиж зодсон зүйл байхгүй. Үйл явдал их хурдан болж өнгөрсөн тул архины шилээр толгойны яг аль хэсэгт цохисныг тодорхой харж амжаагүй. Гэхдээ тухайн үед талийгаач нь толгойныхоо зүүн дээд талыг гараараа бариад дараад толгой хага цохичихлоо гээд байсан. Тэгэхээр шилээр толгойны зүүн тал руу цохисон байх. ******* баруун гараараа архины шилийг барьж аваад талийгаач гийн толгой руу шууд цохисон. Тэгээд би түүнийг барьж аваад баруун гараас нь архины шилийг булааж аваад шидсэн юм. Тэр үед тухайн архины шил хагараагүй бүтэн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-87-р хуудас/,

- Гэрч С.ын өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 07 цаг 30 минутын орчимд манай эмнэлгийн сувилагч гэх хүн миний утас руу залгаад “ багийн иргэн ******* гэх хүн гэртээ зүүн гар, хөл нь мэдээгүй болсон, босож явж чадахгүй байна” гэсэн дуудлага өгсөн. Тэгээд 07 цаг 45 минутын орчимд ******* гэх айлд яваад очсон чинь ******* нь ухаан санаа саруул, асуусан асуултад хариулаад, зүүн гар, хөл мэдээгүй болсон байдалтай байсан. Тэгээд биеийн байдлыг нь үзэхэд *******ын толгойн баруун тал чихний дээд хэсэгт хавдартай, дээд уруулын хэсэгт шалбарсан бололтой бага хэмжээний шархтай, артерын даралт 121х85, пүлс-75, хүчил төрөгч 95 байсан. Улмаар мэдрэлийн үзлэг хийхэд зүүн гар, хөл саажилттай, татах болон атгаж чадахгүй, өвдөлтөд хариу урвал байхгүй байсан. Би үзлэгээ хийж дуусаад аймаг руу хүргэх шаардлагатай гэж хэлээд ар гэрийн хүмүүс нь зөвлөлдөж байх хооронд манай сувилагч ирж эмчилгээ хийсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88-89-р хуудас/,

- Гэрч Б.*******ийн өгсөн: “...Тэр өдөр манай гэрт хоёрдугаар ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүд ирсэн. Бид нар манайд жаахан сууж байгаад 19 цаг өнгөрч байхад ******* манай гэрт орж ирсэн. ******* бид хоёр архи хувааж уугаад байж байхад талийгаач *******, буюу хамт орж ирсэн. Тэгээд бид нар юм яриад сууж байхад *******, ******* хоёр хоорондоо маргалдаад ******* нь “*******ыг чи их том болжээ” гэсэн чинь ******* “би том болоогүй, чи юу яриад байгаа юм бэ” гэх зүйл ярьж байгаад ******* нь ширээний хажууд байсан “ARKHI” нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архины шилийг аваад *******ын толгойн хэсэг рүү цохиод авсан. Тэр үед ******* хойшоо ухраад манай баруун талын орон дээр суучихсан. Би тэр үед *******ыг барьж авсан. Харин талийгаачийг барьж аваад бид хоёр тэр хоёрыг салгаад “та хоёр ингэж болохгүй, яаж байгаа юм бэ” гэж хэлээд би талийгаачийн малгайг нь аваад толгойг нь харсан чинь талийгаачийн толгойноос цус гараагүй, ямар нэгэн шарх гэмтэлгүй байсан. ...Тухайн үед ******* нь талийгаачийг “чи их баадуураад байгаа шүү, мэнд ус мэдэхгүй, их том болжээ” гэх зүйл ярьж байгаад архины шилээр толгой руу нь цохисон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90-92-р хуудас/ - Гэрч Ч.ын өгсөн: “...Тэгээд талийгаачийн ах дүү нар эмнэлгээс гарч ирээд нас барчихлаа гээд уйлалдаад зогсож байхад ******* гэдэг залуу “би хүн алчихлаа ш дээ” гээд үсээ зулгаагаад уйлсан. Тэгсэн чинь манай хадам эгч уйлаад “талийгаач чамд ямар гай болсон юм бэ, чи айл сүйрүүлчихлээ ш дээ” гэж хэлсэн. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгч залуу *******ыг аваад цагдаа руу явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94-р хуудас/,

- Гэрч У.ын өгсөн: “...*******ын гавал ясны хуйхыг нээхэд гавал ясны хөндлөн хугарал, баруун тал нь чамархайн хэсэг рүүгээ орсон байдалтай байхаар нь гавал ясыг цоолоод цооног гаргахад хатуу хальсан дээр их хэмжээний цус хураад бүлэн үүссэн байдалтай байсан. Тэгээд цус хуралт бүлэнг илүүрээр хусаж авсан. Энэ үед тархины голын заадасны хажуу хэсэгт хоёр газарт хүчтэй оргилсон цус алдалт явагдаж байсан бөгөөд цус тогтоох хавчуурт баригдахгүй байсан. Ийм учраас доод хэсгийн цус алдаж байгаа судсанд оёдол тавьсан. Дараа нь дээд хэсэгт нь оёдол тавиад цахилгаан түлэгчээр цус тогтоохыг эрмэлзэж хүчтэй цус алдалтыг боломжийн хэрээр саатуулж багасгаад байж байсан чинь талийгаачийн биеийн байдал муудаж эхэлсэн учир мэс ажилбарыг түр зогсоогоод сэхээн амьдруулах арга хэмжээг эрчимтэй авсан боловч талийгаачийн биеийн байдал сэхэл авалгүй байсаар байгаад нас барсан. Уг нь цусны бүлэнд дарагдсан тархи, бүлэнг авах үед буцаад хэвэндээ ордог боловч талийгаач *******ын хувьд бүлэнд дарагдсан тархи нь буцаж сэргэхгүй байсаар нас барсан. ...Хүний судасны хэмжээ нь харьцангуй бага байдаг учир судас задраад түүнээс гарч байгаа цус нь бага хэмжээгээр гарсаар байгаад тархи дарагдах хүртэл хүн эрүүл, саруул юм шиг яваад байх боломжтой байдаг. Мөн гавлын хөндий нь хэвлийн хөндийг бодоход орон зай нь бага учир алдсан цус нь тархиа дарах нь амархан тийм учраас ухаан алдаж унадаг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95-97-р хуудас/, - О.*******ын яллагдагчаар өгсөн: “...Би тэр өдөр орой 20 цагийн орчимд ******* гэх айлд ороод цай уугаад сууж байхад ******* хоёр орж ирсэн. ******* орж ирэнгүүтээ намайг “баадуураад байгаа, чи их том болжээ энэ тэр гээд намайг гэрээс гараад уулзъя” гэхээр нь би *******ын хамт гэрээс гараад уулзсан. Гэрийн гадаа гараад “чи их баадуурч, том болжээ” гэх зэргээр үгээр өдөөд байхаар нь би *******од хандаж “та ийм зүйл ярих хэрэггүй” гэж хэлээд буцаад *******ийн орсон. Тэгсэн чинь ******* намайг “том болжээ чи” гээд хэрүүл нэхээд “чи муу гөлөг” гээд байхаар нь би тэвчээр алдаад *******ыг эргэж хараад нэг удаа цохиод авсан. Тэгсэн чинь *******, хоёр бид хоёрын дундуур орж салгасан. Тухайн үед ******* ах намайг өдөөд үгээр идээд байхаар нь тэвчээр алдаад цохисон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 169-171-р хуудас/, - Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-06-р хуудас/, - Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Завхан аймаг сумын баг тоот хашаанаас Ц.*******ын машин хүртэл чиглэл тогтоож явсан гэрэл зургийн үзүүлэлт, талийгаач Ц.*******ын маршрутыг шалгах үеийн схем зураг /хх-ийн 07-09-р хуудас/, - Цогцост үзлэг хийсэн, задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-19, 22-26-р хуудас/, - Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.*******гийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 59 дугаартай “...Талийгаач Ц.*******ын цогцост гавал болон суурь ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт, гавлын хөндийн хурц алдалт, гавлын орой хэсэгт хуйханд цус хуралт, дээд уруулын баруун зүүн талд зулгаралт, зүүн эрхий хурууны хумсанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.12, 3.1.3-д заасны дагуу амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн цогцост үүссэн дээрх гэмтлүүд нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үүссэн байх боломжтой. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. Талийгаач Ц.******* нь гавал болон суурь ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт, гавлын хөндийн хурц цус алдалт гэмтлийн улмаас нас баржээ.” гэсэн дүгнэлт /хх-ийн 99- 101-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архидан согтуурсан, бие биенээ хүндлэх, хоорондын харилцаа хандлага, шүүгдэгчийн уурласан үедээ бие барьдаггүй зан чанар, хууль зүйн ухамсар дутмаг байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна. Шүүгдэгч О.******* нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийг зөрчин амь насыг хохироосон хор уршигт зориуд хүргэж, хүнийг алах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч Э., Ж. нар нь хэргийн үйл баримтын талаар маргаагүй болно. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Э., Ж. нар нь хэргийн зүйлчлэлийн хувьд “шүүгдэгч О.******* нь амь хохирогчийн эрүүл мэндэд “гавал болон суурь ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт, гавлын хөндийн хурц цус алдалт гэмтлийг учруулсан” хэдий ч хагалгаа хийх явцад уг гэмтлийн хүндрэлийн улмаас талийгаач нас барсан байна. Иймд прокуророос шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч О.******* нь хохирогчийн амь насыг хохироохдоо ууж дууссан архины шилээр санаатайгаар түүний толгойн тус газар нь цохиж “гавал болон суурь ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт, гавлын хөндийн хурц цус алдалт гэмтэл” учруулсан уг гэмт үйлдэл, үхэл хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байна. Өөрөөр хэлбэл бусдын эрхэд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан хэдий ч хүний толгой буюу төв мэдрэлийн систем рүү хатуу биетээр /архины шил/ цохисноос Ц.*******ын үхэлд хүргэх гэмтлийг учруулсан байна. Ийнхүү хүний толгой руу хатуу биетээр буюу архины шилээр цохиход уг цохилтын улмаас хүн нас барж болохыг ухамсарлаж хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг санаатай хүнийг алсан гэж үзнэ. Хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай болохыг ухамсарлан урьдаас мэдсээр байж бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний үр дагавар хүн нас барсан явдлыг тооцдог бөгөөд хохирогч хэзээ нас барсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Харин хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн хувьд түүний үйлдлийн улмаас хүний амь хохирч болохыг ухамсарлахгүйгээр хүнд гэмтэл учруулсан байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл гэмт этгээдийн хүний биед гэмтэл учруулсан үйлдэл, түүндээ хандсан сэтгэхүйн харьцаа, үүний улмаас хохирогч нас барсан нь гэмт хэргийг ялган зүйлчлэх үндэслэл болно. Хохирогч Ц.*******ын нас барсан нөхцөл байдал нь шүүгдэгч О.*******ын түүний толгойн тус газар архины шилээр цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд шүүгдэгч О.*******ын талийгаачийн биед учруулсан гэмтэл буюу гавал болон суурь ясны хугарал хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт, гавлын хөндийн хурц цус алдалтын улмаас Ц.******* нас барсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.*******гийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 59 дугаартай дүгнэлт болон талийгаач Ц.*******од хагалгаа хийсэн их эмч У.ын “...Тэгээд цус хуралт бүлэнг илүүрээр хусаж авсан. Энэ үед тархины голын заадасны хажуу хэсэгт хоёр газарт хүчтэй оргилсон цус алдалт явагдаж байсан бөгөөд цус тогтоох хавчуурт баригдахгүй байсан. Ийм учраас доод хэсгийн цус алдаж байгаа судсанд оёдол тавьсан. Дараа нь дээд хэсэгт нь оёдол тавиад цахилгаан түлэгчээр цус тогтоохыг эрмэлзэж хүчтэй цус алдалтыг боломжийн хэрээр саатуулж багасгаад байж байсан чинь талийгаачийн биеийн байдал муудаж эхэлсэн учир мэс ажилбарыг түр зогсоогоод сэхээн амьдруулах арга хэмжээг эрчимтэй авсан боловч талийгаачийн биеийн байдал сэхэл авалгүй байсаар байгаад нас барсан.” гэсэн мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шинжээч эмч П.*******гийн “...хатуу хальсны хоорон дахь цусан судлууд гэмтсэний улмаас цус алдалт үргэлжилж байсан. Тархи бол өөрөө гадна талдаа ясан бүрхүүлтэй, доороо хатуу хальстай. Баримжааны тухайд цусан бүлэн гарах явц нь аажмаар удаашралтай байсан учраас тухайн үедээ ухаан санаа нь саруул байсан байх. Хагалгааны явцад уг дарагдал болж байсан гавал ясыг цоолж тархийг тэжээж байдаг даралт байхгүй болсноос гавлын хөндийн хурц цус алдалт үүсч нас барсан” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгч Д.*******ийн “Шүүгдэгч Ө.******* нь хохирогч Ц.*******ын амь насыг хохироосон гэм буруутай байна” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Иймд шүүгдэгч О.*******ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. - Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* нь “...шүүгдэгч О.*******ын зүгээс 13,000,000 төгрөг өгсөн. Үүнийг талийгаачийн банк болон банк бус, хувь хүнээс зээлсэн байсан зээлийг төлж барагдуулсан. Одоо шүүгдэгчээс талийгаачийн буяны ажилд зарцуулсан 13,426,173 төгрөг, бага хүүхдийг 8 нас хүртэл асрах асаргааны мөнгө, насанд хүрээгүй хоёр хүүхдийг 18 нас хүртэл авах хүүхдийн тэтгэмжийн нийт 76,440,000 төгрөг, сэтгэл санааны хохирол тус бүр 30 сая төгрөгөөр бодож гурван хүний 90,000,000 төгрөг нийт 179,866,173 төгрөгийг нэхэмжилж байна” гэв. Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтыг тооцоход нийт 16,646,917 төгрөгийн баримт ирүүлсэн байна. Үүнээс буяны ажилд зарцуулсан 10,936,817 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтаар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй. Харин давхардаж тооцогдсон хавсай авсан Завхан хүнс зарлагын 75,000 төгрөгийн баримт, ХХК-ийн хүнсний зүйл авсан 78,000 төгрөгийн баримт /2-р хх-ийн 12, 35-р хуудас, 2-р хх-ийн 47, 48-р хуудас/, гэмт хэрэг үйлдэхээс өмнө буюу 2020.10.26-ны өдөр станцаас бензин авсан 35,000 төгрөгийн баримт /2-р хх-ийн 25-р хуудас/, хаанаас авсан тодорхойгүй нэр, гарын үсэггүй 115,000 төгрөгийн баримт /2-р хх-ийн 35-р хуудас/, үнийн дүн тодорхойгүй, тамга тэмдэггүй 45,000 төгрөгийн гэх шатахууны баримт /2- р хх-ийн 34-р хуудас/, 2020 оны 12 сарын 05-ны өдөр нүүрс худалдаж авсан 360,000 төгрөгийн баримт /2-р хх-ийн 46-р хуудас/, “” хийдэд гэх тамга тэмдэггүй 1,926,000 төгрөгийн баримт /2-р хх-ийн 68-р хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******гийн 2021.03.24-ний өдөр өөртөө эм, тариа авсан “” ХХК-ийн 76,100 төгрөгийн баримт /шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргаж өгсөн/ зэрэг нийт 2,710,100 төгрөгийн нэхэмжлэлийг хангах боломжгүй байна. Мөн талийгаач Ц.*******ын банк, банк бус болон хувь хүнээс авсан 13,000,000 төгрөгийн зээл /1-р хх-ийн 241-250-р хуудас/, өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг /2-р хх-ийн 55-р хуудас/ нийт 16,000,000 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой шууд шалтгаант холбоогүй байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* нь сэтгэл санааны хохирол нийт 90,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан. Гэвч хуульд амь хохирсон тохиолдолд гэм хорын хохирлыг хэрхэн арилгах, мөнгөн дүнгээр хэрхэн тооцох талаар тусгайлан хуульчлаагүй тул шүүхээс сэтгэл санааны хохирлыг шууд дүгнэн гаргуулах боломжгүй байна. Мөн гэм хор учруулсны төлбөр 76,440,000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байх тул дээрх хоёр нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. Иймд шүүгдэгч О.******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******д 13,000,000 төгрөгийн хохирол төлсөн байх тул уг хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож энэ тогтоолоор түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч О.*******ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг үндэслэл болгов. Шүүгдэгч О.******* сэтгэцийн хувьд ямар нэг сэтгэцийн өвчингүй, гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэг өвчингүй, өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадвартай, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 125-126-р хуудас/-ээр тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд тулгуурлан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч О.******* нь уг гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.ын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №000000145 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн О.*******ын биеэс авсан цус нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн О.*******ын гэх цусанд согтууруулах ундааны зүйл илэрч байна. О.*******ын биеэс авсан цуснаас 0.6 промиль спиртийн агууламж илэрч байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 120-р хуудас/-ээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Шүүгдэгч О.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээ болон оршуулгатай холбогдон гарсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн шүүгдэгч О.*******ын хувийн байдлын талаарх хавтаст хэрэгт авагдсан урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас” /1-р хх-ийн 181-р хуудас/, Завхан аймгийн сумын засаг даргын шүүгдэгч О.*******ын ажил байдлын тодорхойлолт /1-р хх-ийн 160-р хуудас/, Ерөнхий боловсролын сургуульд суралцах үедээ, Завхан аймгийн сумын багийн ар ажиллаж байхдаа авч байсан шагнал, өргөмжлөл болон мэргэшүүлсэн дипломын хуулбар /1-р хх-ийн 158-167, 172-180-р хуудас/ Гэрч Г., Ж. нарын “...О.******* нь айлын том хүүхэд. 2007 онд Завхан аймгийн жилийн сургуулийг төгссөн. Тэгээд 2007 оноос 2012 он хүртэл хугацаанд ШУТИС-ийг мэргэжлээр төгссөн. 2012 оноос хойш хөдөө мал маллаж байгаад 2016 онд орон нутгийн сонгуульд нэр дэвшээд багийн болсон. О.******* бусадтай нөхөрсөг, эвсэг найрсаг харилцаатай, найз нөхдийн хүрээлэл ихтэй, төлөв томоотой сайн залуу” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-74-р хуудас/ зэргийг тус тус шинжлэн судаллаа. Шүүх шүүгдэгч О.*******т Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударгаёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Шүүгдэгч О.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно. Шүүгдэгч О.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 196 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар уг хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. Энэ хэрэгт шүүгдэгч О.*******аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсаныг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний өмчлөлийн Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан эмчилгээтэй холбоотой баримтуудыг хэрэгт хавсарган үлдээж, “Соёрхол” нэртэй 0,5 литр, “ARKHI” нэртэй 0,75 литрийн архины шил, архины шилний цаасан хайрцагийг тус тус устгахаар шийдвэрлэв. Шүүгдэгч О.*******т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан 9 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ын цагдан хоригдсон 196 хоногийг эдлэх ялд оруулан тоосугай.

5. Шүүгдэгч О.*******т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлээс 18,710,100 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирол 90,000,000 төгрөг, гэм хор учруулсаны төлбөр 76,440,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч О.******* нь эмчилгээ болон оршуулгатай холбогдон гарсан зардлыг нөхөн төлсөн ба энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч О.*******аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсаныг дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эмчилгээтэй холбоотой баримтуудыг хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц “Соёрхол” нэртэй 0,5 литр, “ARKHI” нэртэй 0,75 литрийн архины шил, архины шилний цаасан хайрцагийг тус тус устгаж, шүүгдэгч О.*******ын өмчлөлийн Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ

ШҮҮГЧИД Н.ДЭЛГЭРМАА

З.НАНДИНЦЭЦЭГ