Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 70

 

138/2016/0070/э

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүгч Ж.Долгормаа, Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган

Иргэдийн төлөөлөгч Д.Болор-Эрдэнэ

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаатар

            Шүүгдэгч ******* нарыг оролцуулан, гэрч ******* байлцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 201611000137 дугаартай хэргийг 2016 оны 06 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* овогт ******* *******, Дорнод аймгийн ******* суманд 1965 оны 07 сарын 03-ны өдөр төрсөн, 51 настай, ард барга, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖЕ65070377/, бүрэн дунд боловсролтой, тракторч-комбайнч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдахын өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн ******* сумын ******* багт тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч ******* нь 2016 оны 03 сарын 29-ний өдөр 22 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн ******* сум 5-р багийн нутаг “” хорооллын 2 тоот  хашааны  гадаа  танхайн  сэдэлтээр    цээжин тус газарт 2 удаа

2016.07.05 ¹70

Хөтлөх хэрэгт 5-125 Ү.Одгэрэл                                                                                                                      D/disk Шийтгэх тогтоол 2016  

хутгалж, цээжний хөндийд нэвтэрч баруун уушгийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 03 сарын 29-ний орой...би харуй бүрий болж байхад нэлээд халамцуу ганцаараа яваад ынд очсон байхад миний утас руу залгаад “аав хаана байна вэ, та хаана байгаа юм бэ” гэж асуусан. Би “аав нь манайд унтаж байгаа, би ынд байна, одоо очлоо” гэж хэлсэн. Удалгүй машинтай ирэхээр нь тай хамт машинд нь суугаад явж байхад “дүү нь өнөөдөр уучихлаа, бааранд хоёр найз минь байгаа хамт очьё” гээд кароакед очсон. Тэнд , , нар сууж байсан. Ширээн дээр нь талаас дээгүүр том шилтэй архи байсан. Тэр архинаас надад хийж өгөхөөр нь би уусан. Тэнд намайг ороход надад илтэд дургүйцэж байсан нь түүний харьцаж байгаа өнгө аяс, байр байдлаас мэдрэгдэж байсан. Архиа харамлаад байгаа юм болов уу гэж надад санагдсан. Бид кароакед хэсэг байж байгаад гарсан, ямар нэгэн хэрүүл маргаан болсон зүйл байхгүй. Баарнаас яаж гарснаа би сайн санадаггүй юм.

     Нэг мэдэхэд намайг гэрийнхээ хашаан дотор явж байхад гүйж ирээд “Чи намайг хоосон явуулдаг хэн бэ” гээд заамдаж аваад бид ноцолдож байгаад газар унасан. Тэгэхэд ирээд “миний найзыг зоддог хэн бэ” гээд араас зууралдаад цохиод байсан шиг санаж байна. Нэг мэдэхэд би гэртээ ороод хэвтэж байсан, хэн оруулж өгснийг мэдэхгүй байна. Тэгээд “эд нар яагаад намайг зоддог юм бэ” гэж бодоод тэднийг сүрдүүлж, айлгах гэж хутга бариад явж байснаа санаж байна. Гэхдээ хутгыг яг хаанаас авснаа санадаггүй юм. Намайг хутга бариад явж байхад надтай ноцолдсон, тэгэхэд хашааны хаалганы тэнд хажуунаас намайг заамдаж аваад түлхээд өшиглөсөн. ийг хутгалснаа санадаггүй юм. Хатгаад би гражийнхаа дээр гараад нуугдсан. Тэгээд 31-ний өдөр би үнэнээ хэлье гэж бодоод эхнэртэйгээ хэсгийн төлөөлөгч дээр очсон юм.

     т хохиролд 2070000 төгрөг төлсөн. Би үйлдсэн хэргээ хүлээнэ, харин зүйл ангийг зөвшөөрөхгүй байна. Манай гэрийн хашаан дотор “намайг хоосон явуулдаг хэн бэ” гээд над руу дайрахад бид хоёр зууралдаад унасан, ирээд “чи миний найзыг зоддог хэн бэ” гээд намайг цохиж байсан юм. Энэ хоёр намайг нийлж зодсон, дараа нь ын гадаа очиход намайг хөөж түлхээд, өшиглөсөн юм гэв.

 

Хохирогч Б. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...2016 оны 03 сарын 29-ний өдөр Баян-Уул суманд байдаг найз ирээд гаргаж өгөхөөр гэж найзындаа 0.5 л шилтэй архи аваад гурвуулаа хувааж уугаад сумын төвд байдаг “” гэдэг нийтийн кароакед ороод сууж байхад гадагшаа гараад орж ирэхдээ манай сумын *******, гэж хүмүүстэй орж ирсэн. ******* нь нэлээд согтуу байсан бөгөөд нь гайгүй байсан. Ингээд бид гурвын авсан Улаанбаатар архийг 5-уулаа ууж дуусгаад ыг цагдаагийн кубоны урд байрлах гэрт нь оруулаад, *******ыг сумын баруун хойд захад байх гэрт нь хүргэж өгөх замд ******* нар хоорондоо маргалдаад явж байгаад хашааных нь гадаа ******* нар хоорондоо зодолдох гээд барьцалдаад байхаар нь бид 2 салгаад ыг машинд нь суулгаад баруун тийш хөдлөөд 200 орчим метр зайд байх ын гэрийнх нь гадаа буугаад хашаа руу нь орох гэж байхад ******* араас гүйгээд ирэхээр нь зогсоогоод “та одоо яв л даа” гэж хэлээд цаашаа түлхэхэд гэнэт цээжний баруун доод талд чимчигнээд хамаг бие сулраад газар өвдөглөж унаад цээжээ гараараа дарахад цус гарсан байсныг санаж байна. Түүнээс хойш ухаан алдаад 2 хоногийн дараа сэрсэн гэсэн. Надад ******* ахтай муудалцсан асуудал байхгүй. Харин тай зууралдаад байхаар нь салгасан юм” гэжээ. /хх 24-25/

Хохирогч Б. Цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ:”...Би ******* ахыг гэрийнх нь гадаа байхад ыг салгахдаа татаж чангааж түлхсэн,...ын гэрийн гадаа ирэхэд нь тай ноцолдуулахгүй гэж  түүнийг хөөж, гараараа түлхээд...хөлөөрөө жийж өшиглөхөд намайг цохиж зодлоо гээд хутгалж гэмтээсэн юм байна гэдгийг ойлгосон...******* ах хэдий буруутай ч гэсэн хөнгөн шийтгэл хүлээлгэж өгөхийг хүсч байна...Миний хувьд гомдол санал үгүй байна...” гэжээ. /хх 159, 196/

    

Гэрч Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 03 сарын 29-ний өдөр...“” нэртэй кароакед орж нэг шил 0.75 л “Улаанбаатар” архи авсан, тэнд дуулаад сууж байхад гараад утсаар яриад ирэхдээ *******, нартай хамт орж ирсэн. Тэгээд бид 5-уулаа авсан архийг ууж дуусгаад 22 цаг өнгөрч байхад тэндээс гараад ахыг гэрт нь буулгаад, хойшоо ******* ахыг буулгаж өгөхөөр явсан. ******* ахын хашааны гадна зогсоод буулгахад согтуурхан бидэнд агсарч “муусайн барга, лам хүнээр оролдвол сайн явахгүй шүү” гэх мэтээр янз бүрийн юм яриад байсан.

Би ******* ахын гэрийн гадаа зогсоход нь машинаас буугаад “та юу гэнэ ээ, хараагаад байгаа юм уу” гэхэд, өөдөөс янз бүрийн юм хэлээд “нохойгоо тавилаа, хазуулна” гэж хэлсэн. Би маргаж байхдаа түүнийг заамдаад авахад өөдөөс адилхан заамдаж зууралдаад хоёулаа газарт унасан. Тэр үед *******ыг салган ******* уяатай байсан нохойгоо тавиад нохой нь хажуугаар хуцаад өнгөрсөн. араас ирээд намайг салгаж “боль” гээд хойш нь татаад машин руугаа хамт орсон…*******ы гэрт ийн аав байсан ба гарч ирээд машинд суусан. Араас нь гарч ирээд бүгдээрээ баруун тийшээ хөдлөөд 100 гаруй метр зайтай яваад манай хашааны урд очиж зогссон. Бүгдээрээ машинаас буугаад хашаа руу ороод явж байхад хашааны хаалган дээр ******* хүрч ирээд орилж бахираад байсан. Миний ард , урд талд алхаад явж байсан ба буцаад ******* руу очиход ******* хашааны дааман дээр зогсож байсан.

Би ******* ахыг “та яах гээд байгаа юм” гэж хэлээд хоёр гарыг нь бариад байж байхад ирээд “та яах гээд байгаа юм бэ, харь” гээд гараараа цээж рүү нь нудрах маягтай түлхээд, хөлөөрөө жийх маягтай өшиглөөд хашаанаас гарсан. Тэгээд араас нь очоод харахад машины ард талд өвдөглөөд газарт сөхрөөд суусан байсан. Хажууд нь *******аас өөр хүн байгаагүй…намайг дээр очиход сөхөрч, өвдөглөөд гараараа элгээ тэврээд сууж байсан. ******* зүүн урагшаа чигтээ явж байснаа эргэж хараад зогсож байсан. ийг “бос” гээд гар, тохойноос нь татахад “бие эвгүй болчихлоо, байж бай” гээд суугаад байсан ба гар утасны гэрэл тусгаж харахад алга нь цус болсон байхаар нь ард ойрхон байсан дуудаад “машинаа асаа, эмнэлэг явъя” гэж хэлээд хамт ийг өргөж машинд суулгаад ах машин жолоодоод эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэгт ирэхэд цаг хэд болсон байсныг мэдээгүй гэв. 

 

     Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 03 сарын 30-ны өдрийн 256 тоот дүгнэлтэд: “1. цээжний  хөндийд нэвтэрч баруун уушгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний дээд хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар тогтоогдсон цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь

амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цээжний дээд хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх 47/

 

Гэрч Б. /хх 29-31/, Ц. /хх 32-33, 157/, Ч. /хх 41-42/, Ц. /хх 40/, /хх 152/, /хх 34/, /хх 38/, /хх 43/, /хх 44/, /хх 45/, Ц. /хх 39/, /хх 35/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, гэрч Ч., Б. нарыг хохирогчтой нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх 153-156/,  шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 111-113, 115-116/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-5/, өмсөж явсан хувцасыг хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 9-10/, Хэсгийн цагдаагийн илтгэх хуудас, гэрэл зураг /хх 12-14/, Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгыг хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 15-16/, Хохирогч өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх 18-20/, Хохирогч Б.т зарим хувцасыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 21/, Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутга, хохирогч өмсөж явсан хувцасыг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 22/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 04 сарын 18-ны өдрийн 274 /хх 86/, 05 сарын 18-ны өдрийн 95 /хх 97-100/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 04 сарын 07-ны өдрийн 2442 /88-89/, 04 сарын 06-ны өдрийн 2441 /хх 90-93/ тоот дүгнэлтүүд, Өвчний түүх /хх 70-84/, Өвчтөний карт /хх 117-122/, Хохирлын баримтууд /хх 123-128/, Хохирогчийн хүсэлт /хх 159/, Хохирол төлсөн талаарх баримт /хх 158, 196/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмлэглэл, үнэлгээ /хх 6-8/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 134/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 143/, Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх  135-142/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.

 

     Шүүгдэгч ******* нь 2016 оны 03 сарын 29-ний өдөр 22 цагийн орчимд согтуурсан үедээ Дорнод аймгийн ******* сум 5-р багийн нутаг “” хорооллын 2 тоот хашааны гадна “Б.ийг тай нийлж өөрийг нь зодсон, түлхэж,  өшиглөсөн”  гэх  шалтгаанаар  буюу  хувийн  таарамжгүй  харьцааны  улмаас

хохирогч Б.ийг хоёр удаа хутгалж цээжний дээд хэсэгт өнгөц зүссэн хөнгөн, цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушиг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ. Үүнд:

Шүүгдэгч *******ы үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би гэртээ ороод байснаа “намайг ингэж зоддог хэн юм бэ” гээд , нарт уур хүрч араас нь хөл нүцгэн гүйж гарсан. Гарахдаа хутга авсан байсан. Хутга хаана тавиатай байхад нь авснаа сайн санахгүй байна..., хоёр намайг зодохоор нь айлгах гэж гэрээсээ хутга авч очсон...Би хутгаа зүүн гартаа бариад очсон, би солгой юм...Би цагдаад хутга хийсэн газраа зааж өгсөн...Хутгалснаа мэдэхгүй байна...Би согтсон, бараг тасраад ухаан орж гараад явж байсан...” /хх 111-116/ гэх мэдүүлгийг давхар нотолсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шууд нэрлэж заасан хохирогч Б., гэрч Б., Ц., Ч., , , , , нарын мэдүүлгүүд, гэрч Ч., Б. нарыг хохирогчтой нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл,  хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг болон холбогдох бусад нөхцөл байдлыг дүгнэсэн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 03 сарын 30-ны өдрийн 256, 2016 оны 04 сарын 18-ны өдрийн 274, 05 сарын 18-ны өдрийн 95, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 04 сарын 07-ны өдрийн 2442, 04 сарын 06-ны өдрийн 2441 тоот дүгнэлтүүд, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч өмсөж явсан хувцасыг болон шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгыг хураан авах тогтоол, тэмдэглэл, Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутга, хохирогч өмсөж явсан хувцасыг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, Хохирол хүлээлгэн өгсөн баримт, Өвчтөний карт, Өвчний түүх, Хэсгийн цагдаагийн илтгэх хуудас, гэрэл зураг зэрэг тухайн хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаатар шүүх хуралдаанд мэтгэлцэхдээ “...Шүүгдэгч ******* нь ямар ч шалтаг, шалтгаангүйгээр танхайрч хохирогч ийг хутгалсан гэж хавтаст хэргээс харагдахгүй байна. , нар нь найз нөхөд, мөн л согтуу байсан хүмүүс юм. Хэрэгт ямар ч хувийн сонирхолгүй, ганц эрүүл байсан гэрч гийн мэлүүлэг ач холбогдолтой гэж үзэж байна. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэж тайлбарласныг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн “...Би *******ы цээж рүү нь гараараа түлхээд...хөлөөрөө жийсэн. Би өмнө нь *******ыг өшиглөх хөдөлгөөн хийснээ сайн санахгүй байсан...” /хх 155-156/ гэх,

Гэрч Б.ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...******* ах хашааны хаалгаар орох гээд зүтгээд байхаар нь хажууд байснаа цээж рүү нь гараараа түлхээд...хөөж туугаад, хөлөөрөө жийж өшиглөөд ******* ах ухраад явж байх үед сөхрөөд газар суусан...Би *******ы гадаа машин дотор байхдаа т “Бууя, энийг зодоё” гэж хэлсэн...” /хх 31, 155-156, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх,

Гэрч Ч.гийн мөрдөн байцаалтад өгсөн “...******* хашаан дотроо шээгээд зогсож байхад аа машинд сууж байснаа “Энэ барга юу гээд байна аа, бууя, хоёулаа зодоё” гээд тэй буусан..., хоёр хашаан дотор орж ******* руу очоод гурвуулаа бужигнаад дээр дороо ороод ноцолдоод байсан...Удалгүй , хоёр машины хажууд ирээд хувцасаа гөвөөд зогсож байсан...2-3 минутын дараа ******* “намайг зоддог юу вэ, хутгатай шүү, лаларуудаа, надаас хол байгаарай” гээд орилж бахираад хүрч ирсэн. , хоёр хашаа руу орж байснаа *******ы өөдөөс тосоод очсон..., хоёр *******ыг хашаан дотор цохиж зодсоноос болж ******* ах зодуулсан уурандаа бидний араас ирж ийг хутгалсан юм...” /хх41-42, 153-154/ гэх,

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн “...22 цагийн орчим хашаан дотор согтуу бололтой хэдэн хүн бахиралдаад чанга орилж хашгираад байсан...Хэсэг хугацааны дараа аав “намайг зоддог та нар хэн бэ, ална аа” гээд ганцаараа бахирахыг сонссон...” /хх 44/ гэх,

Гэрч Ц.ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Машин барьж байсан гээс бусад нь согтуу байсан...хашаан дотор *******, , нар зууралдсан байдалтай байсан...Тухайн үед би согтуу байсан...ын гадаа ирээд...миний ойлгосноор ******* тай муудаж маргаснаас ыг өмөөрч тэр хоёр *******тай ноцолдсон байж магадгүй юм. Тэгээд ******* ах ийг хутгалсан юм уу гэж ойлгосон...” /хх157/ гэх мэдүүлгүүдээр *******ыг энэ гэмт хэрэг үйлдэхээс өмнө Б., Б. нар *******ы хашаан дотор орж түүнийг зодсон, улмаар ******* нь тэдний араас ынд очиход Б. түүнийг хөөсөн, түлхсэн, өшиглөсөн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтаас шүүгдэгч *******ыг “танхайн сэдэлт”-ээр бус хохирогчийн буруутай үйлдлээс буюу “хувийн таарамжгүй харьцаа”-ны улмаас энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэстэй байх тул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг хөнгөрүүлж, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч ******* нь “хохирогчийг хутгалснаа санадаггүй юм” гэж мэдүүлдэг боловч Б.ийг хутгалсан тухай үйл баримтаар маргахгүй байна. Мөн хутгыг хаанаас авсан, тэдний араас хутгатай очсон талаар эх сурвалжаа зааж мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн “…, нарт уур хүрч араас нь гарахдаа хутга авсан байсан…тэр хутгыг хаана тавиатай байхад нь авснаа сайн санахгүй байна. Хутгаа зүүн гартаа бариад ын гадаа очсон…Нэг мэдэхэд ынхаас зүүн урагш гудамжинд гартаа хутгаа бариад гүйж явсан… нараас хэдийд яаж салж холдсоноо мэдэхгүй байна…Хэрэг болсны дараа хутгаа амбаар дотор хулдаасан доор шургуулаад орхисон. Дараа нь сумын цагдаад хутга байгаа газрыг зааж хэлсэн…Хүн хатгасан цэнхэр иштэй хутга нь миний ажиллуулдаг засварын газарт байсан, засвар хийлгэж байсан хүмүүс орхисон юм…” /хх 111-113,115, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх мэдүүлгийг;

Гэрч “…Чи ийг хутгалсан байна шүү дээ гэхэд, ******* “тэр хүн гайгүй юу, шөнө цагдаа эргэлдээд байхаар нь хүн хатгаж дээ гэж бодсон. Айгаад гражийн дээвэр дээр байж байгаад ирлээ” гэж хэлсэн…*******ыг гражийн дээвэр дээрээс бууж байхыг би цонхоороо харсан юм…Гражийн дээвэр дээрээс бууж ирэхдээ гартаа цэнхэр иштэй хутга бариад таамбарын хаалгаар орж байхыг цонхоороо харсан…Машин тэрэг янзлуулсан хүмүүс гражаар хутга, янз бүрийн юм орхидог… Цэнхэр иштэй хутга манай гэрийн хутга биш…” /хх 38/ гэх,

Гэрч ын “…Тухайн үед *******аас “Та яагаад зугтсан юм бэ, ийг хутгалсан хутга хаана байгаа юм бэ” гэхэд “Айгаад очиж чадахгүй, гражийн дээвэр дээр нуугдаж байсан. Хутга байшингийн таамбарт тавиур дээр хулдаасны дор байгаа” гэж хэлсэн…Тэгээд *******ыг дагуулан гэрт нь очиж ийг хутгалсан хутга байгаа газрыг өөрөөр нь заалгаж авсан юм. Тэр хутга нь цэнхэр иштэй, хятад, гал тогооны хутга байсан. Хутгыг байгаа газрыг нь заалгаж байхдаа өөрийн гар утсаар 5 ширхэг гэрэл зураг авч илтгэх хуудсанд хавсаргасан… /хх 152/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2441 тоот “…шинжилгээнд ирүүлсэн хар куртик, хөх цамц, шаргал хагас ханцуйтай цамцанд шинэ зүссэн уранхайнууд байна” /хх 90-91/ гэх дүгнэлт давхар нотолж байна.

 

Иймд шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэрэгт хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон байх бөгөөд хохирогчийн биед учирсан “…цээжний хөндийд нэвтэрч баруун уушгийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий амь насанд аюултай хүнд…” гэмтэл нь шүүгдэгч *******ы үйдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5******* зүйлийн 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Харин шүүгдэгч *******ы Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, мөн түүний насны байдлыг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

    

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.т эмчилгээний зардалд 2070000 төгрөг төлсөн /хх 158/, одоогоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байх тул түүний эзэмшлээс 5 толгой үхэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн  "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгох зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн цэнхэр бариултай хутга, хохирогч өмсөж явсан хар өнгийн куртика, хөх өнгийн ноосон цамц, шаргал өнгийн фудволкыг устгах, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт ******* ******* холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар 96.2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч ******* *******ыг 3 /гурав/ жил 05 /тав/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 52.5-д зааснаар ялтан *******д оногдуулсан 3 жил 05 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

 

5. Ялтан ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.т гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол /эмчилгээний зардал/-д 2070000 төгрөг төлсөн ба одоо төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ялтан *******ы гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн металлаар тавлаж хадсан цэнхэр өнгийн иштэй хутга, хохирогч өмсөж явсан хар өнгийн куртика, хөх өнгийн ноосон цамц, шаргал өнгийн фудволка тус бүр 1-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан *******ы эзэмшлээс 7500000 төгрөгийн үнэлгээ бүхий улаан алаг нас гүйцсэн үнээ 1, ногоон халзан нас гүйцсэн үнээ 1, ухаа зүстэй шүдлэн үнээ 1, ногоон алаг шүдлэн үнээ 1, хүрэн эр шүдлэн 1, нийт 5 толгой үхэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 сарын 17-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгосугай.

 

8. Хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн ялтан *******ы ЖЕ65070377 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 07 сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    

 

ДАРГАЛАГЧ                              Ү.ОДГЭРЭЛ

                                      ШҮҮГЧИД                              Ж.ДОЛГОРМАА

                                                                                     Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ