Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/100

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Т.Б

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч У.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.А-т  холбогдох эрүүгийн ****25000440041 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

У.А

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч У.А нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-24 дүгээр байрны **** тоотод насанд хүрээгүй М.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Амарбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч У.А мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч М.Б  болон түүний хууль ёсны төлөөлөгч нар “Шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй, У.Амарбаярыг хүүгээс минь хол байлгаж өгнө үү. Өөр зүйлгүй” гэсэн байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б  “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Насанд хүрээгүй хохирогч М.Б-н “А ах гаднаас орж ирээд миний хоолойг боогоод нүүр лүү гараараа 3 удаа цохиж миний хамрыг гэмтээсэн. Тэгтэл хүргэн ах нь болиулсан. Тэгээд хүргэн ах нь Б-г загнаж, А нь намайг хараагаад загнаад байсан. Шинжээч эмч Ж.Г-н  2022 оны 01 дүгээр сарын 05- ны өдрийн 78 дугаартай дүгнэлттэй танилцсан бөгөөд миний биед учирсан хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, хүзүү, чихний дэлбээний урд болон ар талд 5 тооны зулгаралт бүхий гэмтлийг А нь миний хоолойг боож, нүүр лүү гараараа 3 удаа цохихдоо учруулсан. Харин баруун шууны зөөлөн эдэд цус хуралт гэмтлийг Б  нь над руу ус буцалгагч шидэхэд би гараараа хаах үед учирсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6, 18-**** дахь тал/

2. Гэрч У.Б-ний   “Тэгээд би уйлж төрсөн ах А луу залгаад намайг зодчихлоо гэж ярьсан. Удалгүй ах Амарбаяр, хүргэн ах Э  нар ирсэн. А ах шууд Б  н өрөө рүү орж 1 удаа алгадахад Э  ах салгасан. А ах намайг гарч ирээд алгадсан юм. Би шинжээч эмч Ж.Г-н  20**** оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 78 дугаартай дүгнэлттэй танилцсан бөгөөд М.Б-н биед учирсан гэмтлүүдийг би л учруулсан байх. Би тухайн үед түүн рүү ус буцалгагч шидсэн бөгөөд яг хаана нь оносныг хараагүй. Надаас өөр хүн түүнтэй цохилцож, маргалдаагүй. Ах Амарбаярын хувьд түүний нүүр лүү нэг удаа л алгадсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/

3. Насан хүрээгүй гэрч Г.Б-нтэр эгч нь цагдаа руу “намайг хүн хутгалчихлаа” гэж залгасан. Удалгүй эгчийнх нь ах гэх нэг ах, бас нэг ахын хамт хоёулаа ирсэн бөгөөд Б-гтэр ах нь “би чамайг одоо ална” гээд хана руу хоолойг нь боож байгаад нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгтэл хамт орж ирсэн ах нь болиулсан бөгөөд юу болсон бэ гэж асуусан. Тэгээд байж байтал цагдаа ирсэн юм. Ингээд тэр 2 ах, эгчийг нь эмнэлэг рүү авч явсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 30-31 дэх тал/

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 20**** оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 78 дугаартай “М.Б-н биед хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, баруун шууны зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, хүзүү, зүүн чихний дэлбээний урд болон ар талд 5 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хамрын таславчийн мурийлт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй, гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 34-35 дахь тал/

5. Яллагдагч У.А-н “2021 оны 12 дугаар сарын 28-ны үдээс хойш барагцаагаар 17 цагийн үед над руу ээж Гэрэлмаа залгаж доор хоёр дүү чинь хутга шөвөг болоод бие биенээ хутгалчихсан юм шиг байна гээд уйлаад, хурдан очоод хараач гэж ярьсан. Би хүргэн дүү Э ы хамт ээжийн гэрт очиход төрсөн дүү Б-ний гарнаас нь цус гарчихсан, энд тэндгүй цус болчихсон байсан. Би юу болсон талаар асуухад Б  Б   намайг зодсон гэж хэлсэн. Би Б  , Б  нарыг нэг нэг удаа алгадсан юм. Тэгтэл эргүүлийн цагдаа орж ирсэн. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан бөгөөд Б  н биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Батмөнх-Очир дүгнэлтдээ “Шүүгдэгч У.А нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-24 дүгээр байрны **** тоотод насанд хүрээгүй М.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1 сая төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч М.Б-н “А ах гаднаас орж ирээд миний хоолойг боогоод нүүр лүү гараараа 3 удаа цохиж миний хамрыг гэмтээсэн, миний биед учирсан хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, хүзүү, чихний дэлбээний урд болон ар талд 5 тооны зулгаралт бүхий гэмтлийг А нь миний хоолойг боож, нүүр лүү гараараа 3 удаа цохихдоо учруулсан...” гэх мэдүүлэг, гэрч У.Б-ний   “...А ах шууд Б  н өрөө рүү орж 1 удаа алгадахад Э  ах салгасан. Би шинжээч эмч Ж.Г-н  20**** оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 78 дугаартай дүгнэлттэй танилцсан бөгөөд М.Б-н биед учирсан гэмтлүүдийг би л учруулсан байх. Би тухайн үед түүн рүү ус буцалгагч шидсэн бөгөөд яг хаана нь оносныг хараагүй. Надаас өөр хүн түүнтэй цохилцож, маргалдаагүй. Ах Амарбаярын хувьд түүний нүүр лүү нэг удаа л алгадсан юм...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.Б-н...Б-гтэр ах нь би чамайг одоо ална гээд хана руу хоолойг нь боож байгаад нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 78 дугаартай дүгнэлт, яллагдагч У.А-н “Би Б  , Б  нарыг нэг нэг удаа алгадсан юм. Тэгтэл эргүүлийн цагдаа орж ирсэн. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан бөгөөд Б  н биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч У.А нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-24 дүгээр байрны **** тоотод насанд хүрээгүй М.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч У.А-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Амарбаярыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

            2.Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас М.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байна.

 

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Амарбаярыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-т  оногдуулсан 800 000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч У.А нь торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.А-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС