| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2021/0008/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/66 |
| Огноо | 2021-06-10 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч гийн Шүүгдэгч *******гийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ын Хохирогч *******ын ******* Хохирогчийн өмгөөлөгч гийн Гэрч *******гийн ******* *******ийн ******* *******гийн ын *******ын ын /цахимаар/ ийн ийн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******т холбогдох 1923001900097 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын баг, тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******гийн *******, /Регистрийн дугаар: /
Шүүгдэгч Н.******* нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу иргэн С.*******ийг оёдлын газар байгуулж, ажлын байраар хангана гэж хуурч, мөн түүний сүсэг бишрэлийг далимдуулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 10 сая төгрөгийг сумын ХААН банкнаас малчны зээл авхуулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.******* нь Н.*******ийн “сүсэг бишрэлийг далимдуулан үндсэн зээлийг хүүгийн хамт төлнө” гэж хохирогчийг банкнаас зээл авч өгөхийг шаардсан ба С.******* нь Н.*******ийн өмнө зээл авхуулаад үндсэн зээлийг хүүгийн хамт төлж байсан байдал болон зээл, зээлийн хүүг төлнө гэсэн амлалтанд итгэн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийг Завхан аймгийн сумын ХААН банкны салбараас авсан болох нь зээлийн гэрээгээр нотлогдож байна. Тус зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ХААН банк биелүүлж 10000000 төгрөгийг Н.*******ийн нөхөр Х.ийн дансанд шилжүүлснээр 10000000 төгрөгийн өмчлөгч нь Н.*******, Х. нар болжээ. 10000000 төгрөгөөс хохирогч 9,700,000 төгрөгийг өөрийн дансаар бэлнээр авч шүүгдэгч Н.*******т өгсөн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: 1-р хавтаст хэргийн 229 дүгээр хуудсанд авагдсан Х.ийн эзэмшлийн дугаартай данснаас 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 9700000 төгрөг бэлнээр авсныг нотолсон ХААН банкны диспозит дансны хуулгаар Н.*******т 9700000 төгрөгийг тоолж өгсөн талаараа мэдүүлсэн хохирогч С.*******ийн “... 2018 оны 04 сард манай гэр бүлийн хүн Х. бид хоёроор малчны зээл 10 сая төгрөг авхуулаад, 2019 оны 04 сарын 25-нд зээл төлөх хугацаа болонгуут авхуулсан зээлээ төлөхгүй, мал дутаасан гэх зэрэг янз бүрийн хэлбэрээр худлаа яриад биднийг хохироож байна. ...2018 оны 04 сард сумын ХААН банкнаас ээ бид хоёр 10 сая төгрөг бэлнээр нь аваад, банкнаас гараад машин дотор 100 мянган төгрөгийг шимтгэл авсан гээд 9 сая 900 мянган төгрөг бэлнээр нь өгсөн. ...Тухайн мөнгийг өгөлцөхөд ямар нэгэн хүн хараагүй гэрчлэх хүн байхгүй. ...Би “10 сая гэдэг чинь их мөнгө шүү дээ, төлж барах юм уу?” гэсэн чинь “оёдлын газар байгуулна” гэж хэлсэн. “Бид хоёрт та хоёр итгэ, хоёроос гурван үнэтэй хөөрөг байгаа, бас мөнгөн эдлэлүүд бий” гээд байсан юм. Тэгээд тухайн үедээ аман гэрээ хийгээд авч өгсөн юм. Бид хоёрыг “ажлын байртай болгоно, оёдлын газар байгуулна” гэж аман гэрээгээ хийсэн юм. Би тухайн үедээ “12 сар хүртэл аваад өгчихье” гэсэн чинь “бүтэн жилээр нь аваад өгчих, бид хоёр 12 сард хаагаад өгье” гэсэн юм. ...Манай гэр бүлийн хүн бид хоёр хүүтэй нь нийлүүлээд нийт 11 сая 949 мянга 450 төгрөг хаан банкинд төлж барагдуулсан. Тухайн үед банкнаас биднийг шахаад байхаар нь өөрсдөө төлсөн одоо 11 сая 949 мянга 450 төгрөгний хохирол учраад байна, дээрх мөнгийг төлүүлж, хохирлыг барагдуулж өгнө үү. ...2018 оны 10 сарын сүүлийн өдөр ээ луу залгаад зээлээ төлөх гэсэн юм 2 хоногийн дараа хүнээс аваад өгнө гэсэн юм. 2018 оны 11 сарын 02-нд ******* гэдэг хүнээс ын данс руу шилжүүлж өгсөн. Ийм л баримт байна...2019 оны 04 дүгээр сарын 28-нд зээлийн төлөх хугацаа хэтэрлээ гэж , , *******, , ээ нар уулзаж зээлээ төл гэж шаардахад төлнө, мөнгө олно гээд аймгийн төвөөр өдөржин яваад орой болоход мөнгө олдсонгүй гээд орхисон. Тэгээд банкныхан *******, нарын зээлж авсан мөнгөөрөө худалдаж авсан эд зүйлсийн зургийг утсаар дарж авсан байгаа...” гэсэн мэдүүлгээр, Хохирогч Н.*******ийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Х.ийн “...2018 оны 04 дүгээр сарын 27-нд *******, хоёр ******* бид хоёроор 10 сая төгрөг сумын ХААН банкнаас малчны зээл авхуулсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 20-нд хоёр сая зургаан зуун мянган төгрөгний хүү төлөх болсон тэгээд 1 сая гурван зуун мянган төгрөг *******, нар хийгээд, 1 сая гурван зуун мянган төгрөг дутуу байна гээд ХААН банкны ирсэн. Тэгээд би сумын төв рүү тэй цуг ороод луу утсаар ярьж 1 сая гурван зуун мянган төгрөг шилжүүлэлдсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа *******, нар луу 1 сая гурван зуун мянган төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2019 оны 03 сард ямаагаа самнаад зээлээ хийнэ гэсэн. Тэгээд тэрнээс хойш 10 сая төгрөгөө төлөхөө байгаад, тэгээд би тухайн үедээ хүнээс мөнгө зээлж хаагаад буцааж зээл авч дарсан, тэгээд төлөхөө байгаад манай эхнэр С.******* цагдаад мэдэгдсэн. ... *******, , ******* нар цуг ороод Завхан аймгаас сум руу ногоон өнгийн Истана маркийн машинтай орж ирээд, сумын ХААН банкнаас 10 сая төгрөг бэлнээр авхуулаад банкны гадаа өөрсдөө машинд сууж байгаад ******* бид хоёрыг ороод бэлнээр аваад гараад ир гэсэн. Тэгээд ******* бид хоёр 10 сая төгрөг бэлнээр аваад машинд нь оруулж тоолж өгсөн. ...Тухайн машинд , ******* ******* бид дөрөв байсан өөр хэн нэгэн байгаагүй, т би хэлж данснаас нь мөнгө шилжүүлж, хүүг нь хийлгэсэн учир сайн мэдэж байгаа. Өөр зээлж өгснийг мэдэх хүн байхгүй. ... бид хоёр цуг аймаг орж *******тэй уулзахад “төлнө, би өнөөдөр мөнгө олно” гээд өдөржин дагуулж яваад олж өгч чадаагүй. Энэ асуудлыг мэдэж байгаа. ” гэсэн мэдүүлгээр, Насанд хүрээгүй гэрч Б.гийн “...2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр манайх сумын нутаг “” гэх газар хөдөө байсан. Ээж *******гийн хамт гурвуулаа ногоон өнгийн Истана маркийн машинтай манайд ирсэн. Тэгээд аав, ээж хоёртой зээлийн асуудлаар ярьж байгаад “10 сая төгрөг авч өг. Хэрэв авч өгөхгүй бол шийтгэж биеийг чинь өвтгөж, машин тэргийг чинь эвдэлчихнэ шүү” гэж айлган сүрдүүлж байгаад ээж *******гаа надтай орхиод аав , ээж ******* нарыг , ******* нар дагуулаад Завхан аймаг сумаас зээл авхуулна гээд явсан. Тэгээд 2, 3 хоногийн дараа “10 сая төгрөг малчны зээл авч өглөө” гэж аав, ээж хоёр хүргүүлж ирсэн. Тэгээд 2019 оны 04 сард зээлийн хугацаа хэтэрсэн гээд сумын ХААН банкнаас ах ирээд аавыг зээлээ төл гээд аваад явсан. Тэгээд *******, ах нарыг зээлээ төлөхгүй байна гэж аав эргэж ирсэн. Тэгээд сая ээж цагдаад өгсөн. Өөр надад мэдэх зүйл байхгүй. ...2016 онд манайхыг сум руу хавар нүүлгэж авч яваад 100 гаруй тооны бог мал тавьсан. Тэгээд намар нь манайх сум руугаа нүүгээд малыг нь тоо толгойгоор нь хүлээлгэж өгсөн. 2017 оны хавар манайх ахиж сум руу нүүж очоод ахиад 100 гаруй тооны бог мал тавиад 2018 оны хавар гэнэт нэг өдөр ирээд малаа тоолж аваад явсан. Тухайн үедээ “бүрэн байна” гэж хэлээд аваад явсан, дараа нь банкны мөнгө нэхэгдэнгүүт л “мал дутлаа” гээд унасан юм. Манай мал дээр тоолуулчих гээд манайх өөр дээрээ тоолуулж байсан...” гэсэн мэдүүлгээр, Хохирогч С.******* зээл авах үедээ Н.*******тэй хамт явж байсан. С.*******ээс зээлээ төлөхийг шаардахад Н.*******т зээлийг авч өгсөн Н.******* төлнө гэж хэлсэн талаар мэдүүлсэн гэрч М.ийн “...С.******* нь Х.ээ буюу нөхрийнхөө хамт малчны зээл 10 сая төгрөг, 1 жилийн хугацаатай авсан. ...2018 оны 12 сард үндсэн зээлийн хүүгээ төлөөд 2018 оны 06 сард үндсэн зээлээ төлөх байсан 2019 оны 08 сард хугацаа хэтэрч төлсөн. Зээл төлөх үедээ мөнгөө өөрсдийн данснаас Завхан аймгаас төлсөн байсан. ...*******, нар нь хүнд буюу *******т мөнгөө зээлсэн, яриад өгөөч гэж харилцагч өөрөө хүссэн тэгээд би тухайн хүнтэй утсаар холбогдох гэхэд утсаа аваагүй ...Харилцагч өөрөө 10 сая төгрөгийн зээл хүссэн. Хүсэлтийн дагуу үндсэн зээлдэгчийг судалж зээл гаргасан, үндсэн зээлдэгч Х., ******* нар нь өөрсдөө зээлээ авч зээлээ төлсөн. ...2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр эмэгтэй, эрэгтэй 2 танихгүй хүний хамт дөрвүүлээ явсан, тухайн үед “багш” гэж дуудаж байсан. Мөн гадаа ногоон өнгийн Истана маркийн машинаар банкны гадаа ирсэн. Тэгээд , ******* нар сумын манай тооцооны төвөөс малчны зээл 10 сая төгрөг аваад бэлнээр нь аваад гарсан. ...2019 оны 05 дугаар сарын 20-доор тэй Завхан аймагт очиж уулзсан. Зээлийн хугацаа хэтрээд зээлээ төл гэж шаардаж очсон. хүнд зээл аваад өгсөн чинь төлдөггүй. Ноолуураа тушаагаад зээлийн чинь мөнгийг өгнө гэсэн. Завхан аймаг сум Гандангийн хэсэг, Толгойн шил даваад хөндлөн замын урд Ногоон Истанатай айлын гадаа очоод харилцагч миний 10 сая төгрөг зээлж өгсөн айл гээд орж уулзана гээд орсон. “Энэ айл ноолуураа тушаагаад төлнө” гэнэ гээд ганцаараа гарч ирсэн. Тэгээд би үндсэн харилцагч Х.ийг мөнгөө төлөөрэй гээд буцаж ирсэн. ...Зээл төлөх хугацаа хэтрээд би , С.******* нарыг 7-8 удаа очиж уулзсан, тэгээд уулзахад “хүнд аваад өгсөн чинь төлдөггүй, тухайн хүнээсээ авч төлнө” гэхээр нь өөрсдөө хариуцаж банкнаас авсан юм чинь та хоёр төлөх ёстой гэдгийг ойлгуулж хэлээд төлүүлсэн. 10 сая төгрөгийн эхний төлөлтийн зээлийн хүүний тал мөнгө, өөрөөр хэлбэл 10 сая төгрөгийн эхний төлөлт малчны зээл 6 сар байдаг тул 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2 сая 600 мянган төгрөгийн зээл хүүний төлөлт хийх хуваарьтай гэсэн үг. ...2018 оны 10 сард зээлийн хүү төлүүлэхэд би тэй хамт аймаг ороогүй. утсаар *******, нартай намайг яриулсан. ******* 2 сая 600 мянган төгрөгийн зээлийн хүүг төлнө гэж надтай утсаар ярьсан. ******* өөрөө 1 сая 300 мянган төгрөг рүү шилжүүлсэн, 1 сая 300 мянган төгрөгийг ийг өөр хүнээс аргалчих удахгүй олж өгье гээд , гэх хүн лүү ярьж 1 сая 300 мянган төгрөг авч эхний төлөлтөө хийсэн юм...” гэсэн мэдүүлгээр, Гэрч С.ын “...2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр урт үстэй намхан шөвгөр маягийн хүүхэнтэй явж байсан, тухайн үед “багш” гэж дуудаж байсан. Мөн гадаа ногоон өнгийн Истана маркийн машинаар банкны гадаа ирсэн. Жолооч бууж банк руу орж ирээгүй, эрэгтэй хүн унаж явсан, царайг нь сайн харж чадаагүй. Тэгээд , ******* нар сумын манай тооцооны төвөөс малчны зээл 10 сая төгрөг аваад бэлнээр нь аваад гарсан. ...Би бол очиж уулзаагүй, зээл хариуцсан мэргэжилтэн ээтэй уулзана гээд явсан, өөр бол мэдэх зүйл надад байхгүй. ...Зээл төлөх хугацаа хэтрээд би , ******* нарыг дуудаж уулзсан, тэгээд уулзахад “хүнд аваад өгсөн чинь төлдөггүй, тухайн хүнээсээ авч төлнө” гэхээр нь өөрсдөө хариуцаж банкнаас авсан юм чинь та хоёр төлөх ёстой гэдгийг ойлгуулж хэлээд төлүүлсэн. ...Манай банкны бичлэг 90 хоног хадгалагдаад өөрөө автоматаар устдаг. Тухайн үеийн бичлэг одоо байхгүй...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Д.ын “...2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ээ над руу залгаад “зээл төлөх гэсэн юм, 1 сая 300 мянган төгрөг зээлээч, маргааш хүн мөнгө өгөх ёстой мөнгөө өгөхөөр нь буцаагаад өгье” гэсэн. Тэгээд би “ойрын хугацаанд хэрэглэх мөнгө байгаа, 2 хоногийн дараа өгөхгүй бол би яах юм” гэж асуусан чинь “хүн яг мөнгө олж өгнө” гээд намайг нэг эмэгтэй хүнтэй яриулсан. Тэгээд тэр эмэгтэй хүн нь “яг найдвартай 2 хоногийн дараа өгнө” гээд, тэгээд би 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1 сая 300 мянган төгрөг ээгийн данс руу шилжүүлсэн. 2018 оны 11 сарын 02-ны өдөр ******* гэдэг хүнээс над руу 1 сая 300 мянган төгрөг ирсэн. ...Хэн гэдэг хүнийг би мэдэхгүй, эмэгтэй хүн байсан. өөрийн утаснаас “цуг байна” гэж яриулсан юм. ...Ямар учиртай зээл төлөх гэж байгаагаа бол хэлээгүй, зээл төлөх гэсэн мөнгө дутаад л гэж ярьсан юм. Гэхдээ “өөр хүнд малчны зээл авч өгсөн чинь хүүг төлөх гэсэн мөнгө дутаад байна” гэж ярьж байсан өөр зүйл яриагүй” гэсэн мэдүүлгээр, Гэрч Д.ын “...*******, нарт *******, хоёр зээл авч өг гэсэн гээд сум руу цуг явж байхад нь 2 сая төгрөг надад илүүчлээд аваад өгчих гэсэн, тэгсэн чинь “илүүчлэх юм байхгүй, , ******* нарт өгчихлөө” гэсэн, тэгэхээр би “ямар их мөнгө авч өгч байгаа юм бэ?, түрүүчийнхээ зээлийн мөнгийг хүнээс гуйж авч өгч байна” гэсэн чинь “хоёроос гурван үнэтэй хөөрөг, мөнгөн эдлэлүүд байгаа” гэж итгүүлээд байхаар нь аваад өгчихлөө гэж ярьж ирсэн манайд, өөр надад мэдэх зүйл байхгүй. ...Би 5, 6 жил зээл авхуулж байсан, 2017 онд 5 сая төгрөгөө эргүүлж төлөөд “5 сая төгрөг дахин авч өгөөч” гэсэн чинь “сахиус буюу Н.******* гэдэг хүнд зээл авч өгч болохгүй” гэсэн гээд , ******* нар надад зээл авч өгөөгүй. Сонсоод байхнаа 7 сая төгрөг *******т авч өгсөн гэж хэлсэн тэгээд манайд *******, , , ******* нар ирж хүнээс ногоон Истана худалдаж авсан гээд манайд мөнгийг нь тоолж өгсөн. Тэгээд л хүмүүст банкнаас зээл авч өглөө гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлгээр, Гэрч М.ийн “...2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өглөө , *******, *******, нар ирж надаас мөнгө зээлсэн мөнгийг тоолж авахдаа *******, нар тоолж авсан. Зээл хаагаад орой банкны зээл аваад буцааж авчирч өгнө гэж хэлж авч яваад орой 19 цагийн үед зээлж авсан хоёр сая таван зуун мянган төгрөгөө ******* гээд хараа муутай хүүхэн тоолж авчирч өгсөн. Өөр мэдэх зүйл байхгүй, одоо бид нарын дунд ямар нэгэн өр авлага байхгүй...” гэсэн мэдүүлгээр, Гэрч С.ийн “..., ******* хоёр ээтэй хамт манайд ирж 2018 оны 04 дүгээр сарын сүүл, 2018 оны 05 дугаар сарын эхээр хээр азарга худалдаж аваад ээгийн цагаан портерт ачаад аваад явсан. 1.200.000 мянгаар авсан. ...2018 оны 05 дугаар сарын 20-доор аймаг дээр , ******* нар Х.ээгийн хамт байж байгаад бэлнээр 1 сая 200 мянган төгрөг өгсөн. Адуу авахдаа мөнгө өгөөгүй зээлээр аваад явсан. ...мэдэхгүй надад бэлэн мөнгө л авчирч өгсөн...” гэсэн мэдүүлгээр, Гэрч С.гийн “...2018 оны 06 сард , ******* хоёр “*******, нарт 10 сая төгрөг малчны зээл ХААН банкнаас авч өглөө” гэж ярьж байсан. Тухайн үед нь би “ямар их мөнгө авч өгдөг юм” гэж ярьж байсан юм. Гэтэл өнгөрсөн хавар “мөнгө хийхгүй байна” гээд л яриад байсан юм. Саяхан утсаар ярихад мөнгө өгөхөө байсан гэж байсан ******* надад ХААН банкнаас мөнгө хий гэж их шаардсан, олон ирж уулзсан. ...2018 онд яг хэдэн сарыг сайн санахгүй байна, хаврын сар л байсан. Манайд , , ******* гурав ирээд оёдлын цех байгуулах гэсэн юм хамтарч ажиллая, мөнгө төгрөг нийлүүлээд паспорт буюу бичиг баримтаа өгчих гэсэн. *******ийг тэгэхэд нь би бичиг баримтаа өгөхгүй, би хамтарч ажиллахгүй гэсэн. Тэгсэн чинь уурлаад “шийтгэнэ шүү” гэхээр нь би “чи яаж шийтгэдэг юм бэ” гээд хэрэлдээд гэрээс гараад явсан өөр надад мэдэх зүйл байхгүй. Манай хүргэн ыг “ор” гэж хэлээд орох юм ярьж байсан, өөр надад мэдэх юм алгаа. Хэн хэнээс бичиг баримтыг хурааж авсныг би мэдэхгүй. ..., ******* хоёр малыг нь харж байсан, дутаасан асуудал байхгүй, харин ч өсгөж өгсөн байх, зээлсэн 10 сая төгрөгөө өгөхгүй гэж л тийм яриа зохиосон байх гэж бодож байна. ..., ******* нарын сүсэг бишрэлийг далимдуулж хүүхдийг нь хүртэл сургуулиас гаргаад, бас итгэл төрүүлж 10 сая төгрөг зээлүүлсэн гэж байгаа юм, өөр надад нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдсон байна. Н.******* нь 9700000 төгрөгийн хүүд 2,600,000 төгрөгийг буцаан төлсөн ба С.*******, Х. нар уг мөнгийг зээлийн хүүд банкинд төлсөн хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Зээлийн гэрээний хугацаа дуусч С.******* Н.*******ийг зээлээ төлөхийг шаардахад Н.******* “10,000,000 төгрөг зээлээгүй, 4,000,000 төгрөг зээлсэн уг зээлээс 2600000 төгрөгийг төлж барагдуулсан үлдсэн 1600000 төгрөгийг мал дутагдуулсанд тооцож зээлээ төлж барагдуулж дуусгасан” гэж хуурамч байдал бий болгон зээлийг төлөхөөс татгалзсан байна. Хэдийгээр иргэний хууль, тогтоомжийн дагуу үүсч гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргаан бүрийг гэмт хэрэг гэж үзэхгүй боловч гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзнэ. Хэргийн энэ нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч бодит байдлыг мушгин гуйвуулж С.*******ээс 4000000 төгрөгийн зээл авхуулж бүгдийг төлж барагдуулсан гэж зохиомол байдлыг бий болгож үлдэгдэл мөнгийг шилжүүлэхгүй байх гэмт санаа төрсөн гэж үзэх үндэстэй ба үүнийг гэрээний эрсдэл гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгогүйгээр түүгээрээ шалтаглан эд хөрөнгийг эсхүл мөнгийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд бодит байдлыг өөрчлөн төөрөгдүүлэх байдлаар зээлийг төлөхөөс татгалзсаныг залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж байна. Түүний энэ санаа зээлийн гэрээг байгуулах үед үүссэн гэж үзэх үндэстэй байна. Учир нь Н.******* С.*******ийн сүсэг бишрэлийг далимдуулан, ХААН банкнаас зээл авхуулж мөнгийг өөртөө авсан нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирогчийн сүсэг бишрэлийг далимдуулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 9,700,000 төгрөгийг залилсан гэж үзэх үндэстэй байх тул шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч гэмт хэрэг үйлдээгүй гэсэн дүгнэлтийг гаргасан боловч дээр дурдсан нотлох баримтуудаар түүний гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байх тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж аваагүй болно. Мөн хохирогчийн өмгөөлөгч хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/190 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан боловч Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ДШМ/18 дугаартай магадлалаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно” гэж заасан тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзлээ. Шүүгдэгч нь 2,600,000 төгрөгийг төлснийг хохирогч Н.******* ХААН банкнаас авсан зээлийн хүүд шилжүүлсэн бөгөөд Н.******* нь уг зээлийн гэрээний үүргийг 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 9,197,703 төгрөг төлж дуусгавар болгосон нь /1 дүгээр хавтас 241 дүгээр хуудас/ зээл хаасан гэх баримтаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Н.*******ийн үйлдлийн улмаас 9197703 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан гэж үзэж шүүгдэгчээс 9,197,703 төгрөгийг гаргуулж хохирогч С.*******ид олгох нь зүйтэй байна. Хохирогч С.******* нь одоог хүртэл хүүг төлж байгаа гэж нийт 11900000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаар энэ нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул зээл хаасан мөнгөн дүнгээр хохирол хор уршгийг тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн болно. 2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Н.******* нь Болорын бусад төрөлх гажиг өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдсан нь даатгуулагчийн хөдөлмөрийн чадварын алдалтын хувь хугацаа тогтоосон 0117724 дугаартай актаар тогтоогдож байна. Улсын яллагч шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн бага насны 2 хүүхэдтэй, хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдсан, мөн хохирол төлөх боломж зэргийг харгалзан түүнд шүүхээс 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулав. Шүүгдэгчээс хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн тул түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол төлөгдтөл хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7,1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сүсэг бишрэлийг далимдуулан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан 1000 /мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь 1000 /нэг сая/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Н.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 9,197,703 төгрөгийг гаргуулж хохирогч С.*******ид олгосугай.
7. Шүүгдэгч Н.*******ийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс 3.800.000 төгрөгийн үнэ бүхий УНВ улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 5/48 дугаартай тогтоолыг хохирол төлөгдтөл хэвээр үлдээсүгэй.
7. Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа, цахим үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ